| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/00419/И |
| Дугаар | 471 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 471
| 2017 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2017/00471 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2-р хороо, Үйлдвэр 1-р гудамж, 26 тоотод оршин суух, Чимэддоржийн Долгормаа /ЧК 62060225/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал ХК-ийн байр, Кашмир Консепт ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Цоглог хотхон, 15-р байр, 9 тоотод оршин суух, Бадарчийн Ёндонжамц нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 247 767 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 5 сарын 14-ний өдөр Кашмир Консепт ХХК-д 150 000 ам.долларыг хоёр жилийн хугацаатай жилийн 14.4 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Монгол банкны зарласан ханшаар тухайн үед буюу 2009 оны 5 сарын 14-ний өдөр 1422.19 төгрөг байсан. Би хэдийгээр 2011 оны 5 сарын 14-ний өдөр зээлийн гэрээний дагуу мөнгөө эргүүлэн авах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ өр төлбөр Кашмер Консепт ХХК-ийн Санхүүгийн тайланд ч тусгагдаад явж байгаа. 2012 онд Кашмер Консепт ХХК-д 2 жилийн хугацаа, 2014 онд 1.5 жилийн хугацаа олгож байсан бөгөөд энэ сунгасан хугацаанд ямар ч алданги бодоогүй. Иймд үндсэн төлбөр болох 150 000 ам.долларыг тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцоход 213 328 500 төгрөг, хүү 30 719 304 төгрөг нийт 274 767 108 төгрөгийг Кашмир Консепт ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Кашмер Консепт ХХК, Б.Ёндонжамц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 274 767 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь хариуцагч Кашмер Консепт ХХК, Б.Ёндонжамц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 274 767 108 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Долгормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.Долгормаа нь хариуцагч Кашмер Консепт ХХК, Б.Ёндонжамц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 274 767 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 531 800 төгрөгөөс 765 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Кашмер Консепт ХХК, Б.Ёндонжамц нараас улсын тэмдэгтийн хураамжид 765 900 төгрөгийг, улсын төсвөөс 765 900 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Долгормаад олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ