| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2016/0058/э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2016-06-26 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 56
.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Болормаа,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч, хохирогч Ж.Энхбаяр, түүний өмгөөлөгч П.Төрбат /ҮД:0337/,
Шүүгдэгч Э.Төмөрболд, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /ҮД:1055/, Б.Зулбаяр /ҮД:1979/
Шүүгдэгч, хохирогч Д.Дамдинрагчаа түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/8 гэрч Б.Бүрнээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Энхбаяр, Э.Төмөрболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дамдинрагчаа холбогдох эрүүгийн 201625030777 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Авгас овогт Жамбалдоржийн Энхбаяр: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:ДЭ85050812/
Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Төмөрболд: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 5а-97 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:ХБ85101270/
Шүүгдэгч Баяндуут овогт Доржбатын Дамдинрагчаа: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, ээж, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх гдүүргийн 18 дугаар хороо, 10-83 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх /ЧИ78111678/
Шүүгдэгч Ж.Энхбаяр, Э.Төмөрболд /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь бүлэглэн 2016 оны 1 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 дугаар байрны урд асфальтан зам дээр хохирогч Д.Дамдинрагчаа, хохирогч Н.Цэрэнтогтох нарыг шалтгаангүйгээр зодож догшин авирлаж танхайрах явцдаа яллагдагч Ж.Энхбаяр нь хохирогч Д.Дамдинрагчаагийн биед хөнгөн гэмтэл учруулсан, яллагдагч Э.Төмөрболд нь хохирогч Н.Цэрэнтогтохын биед хөнгөн гэмтэл учруулсан,
Яллагдагч Д.Дамдинрагчаа нь 2016 оны 01 сарын 05-нааас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 дугаар байрны урд осфальтан зам дээр хохирогч Ж.Энхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Энхбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 01 сарын 05-ны орой найз Төмөрболд, Бадрал, Баасанжав, Хатанбаатар нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудлын зүүн хойд талд байрлах нэрийг сайн санахгүй байна Pub-д орсон. Би ямар архи авсан гэдийг нь санахгүй байна манай найзууд л архи уусан би бол уудаггүй пиво л уудаг. Би тухайн үед 0.33 граммын шилтэй 2 Сэнгүүр нэртэй пиво уугаад сууж байхад Баасанжав, Хатанбаатар нарыг ар гэрээс нь дуудаад яваад өгсөн Бадрал, Төмөрболд бид гурав үлдээд 30-аад минутын дараа гарцгаасан. Төмөрболд такси барина гээд түрүүлээд гараад явсан. Бадрал би д хоёр тооцоогоо хийх гээд үлдсэн. Тэгээд би тооцоогоо хийчихээд гараад ирсэн чинь Төмөрболд 3-4 залуутай Pub-ны арын талд туслах зам дагуу 10-аад метрийн зайд Prius маркийн машинтай залуучуудтай маргалдчихсан дуудаж байсан. Би одоо яг юу яриад муудаад байсан яг юунаас болоод муудаад байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би очоод салгах гэж оролдсон тэгсэн нэг нь араас боосон чинь манараад доошоо унасан. Боолгоод унасан байхад уруул руу өшиглөсөн үү? өөр зүйлээр цохисон уу? Уруул сэтэрээд цус гараад байхаар нь цаашаа туслах замын хойд талын замын боржуур дээр очоод суусан. Намайг боогоод уначихсан сэргэж байхад хүмүүс нэмэгдээд ирчихсэн байсан. Би яг хэн нь намайг зодсон цохьсон гэдгийг нь мэдэхгүй. Би цохиулснаас болоод манарчихсан байсан учраас нилээн суусан тэр үед Бадрал гараад ирчихсэн байсан. Би зүс царайг нь сайн мэдэхгүй бүдүүн хоёр нөхөр таньдаг цагдаагаа яриад байгаа бололтой тэр ахыг дуудъя гээд байсан удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд машиндаа суугаад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Энд ирээд цагдаа нарын томилсон эмч нарт нь үзүүлсэн чинь нөгөө талын залуучуудыг үзчихээд өмнө авсан гэмтэл байна намайг үзээд яаралтай оёдол тавиулах шаардлагатай гэж хэлчихээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 94-95/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Төмөрболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 01 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн баруун хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй байна 4 найзын хамтаар Pub-д орсон. Тэгээд бид хэд Ивок нэртэй 0.75 граммын 1 ширхэг, нийслэл нэртэй 3-4 ширхэгийг авсан. Би маргааш нь хойшоо явах ажилтай байсан учраас архинаас нь задлахаар нь 50 грамм татсан авсан пивоо уусан. Тэгээд сууж байтал Хатанбаатар, Баасанжав хоёр ажилтай байсан учраас түрүүлээд гараад явсан. Энхбаяр, Бадрал бид гурав үлдээд хэсэг сууж байгаад 00 цагийн орчим пабаас гарсан. Би такси барих гээд түрүүлээд гараад явсан араас Энхбаяр, Бадрал хоёр цувраад гарсан. Тэгээд би гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ туслах замаар явж байтал жижиг тэрэг зам дээр асааллтай зогсож байхаар нь жолооч талын хойд талын хаалган дээр очоод хаалгыг нь онгойлгоод таксинд явах уу? Гэсэн чинь хойд талын сандал дээр 2 залуу сууж байсан миний талд байсан залуу такси шиг харагдаад байна уу? Гэхээр нь хаалгыг нь хаасан. Тэгсэн 4 залуу машинаас бууж ирсэн нэг залуу нь надтай заамдалцаж зууралдаад зогсож байхад Энхбаяр паб-аас гарч ирээд юу болоод байгаа юм бэ? Гээд маргалдсан. Хэсэг зууралдаж байгаад нэг харсан чинь Энхбаяр явган хүний зам дээр уруулаас нь цус гарчихсан доошоо сууж байсан. Тэгсэн нөгөө залуучууд чинь олуулаа болчихсон өндөр гурван залуу гараад ирчихсэн байсан мөн Бадрал ирчихсэн байсан. Тухайн үед Бадрал боьцгоо больцгоо гээд намайг цаашаа яв гээд би Энхбаярыг аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би Теди төвөөс хойноос урагшаа явдаг замаас такси аваад гэрлүүгээ харьсан гэсэн мэдүүлэг /хх 90/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Д.Дамдинрагчаагаасшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Дамдинрагчаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой байрныхаа доод талын гражид 0,5 граммын хар чингис нэртэй архи хувааж уугаад гэрлүүгээ орсон. 00 цаг болоогүй байхад найз Цэрэнтогтох намайг дуудсан, тэгээд Цэрэнтогтох, Нямдорж хоёр манай гэрийн гадаа ирээд Цэрэнтогтох булангийн дэлгүүр орж 0,5 граммын хар чингис нэртэй архи аваад Нямдорж өөрөө машинаа бариад бид хоёр ар талын суудал дээр нь суугаад Улсын их дэлгүүрийн ард автомашины зогсоол дээр зогсоод Нямдорж гэрлүүгээ орохоор буусан. Цэрэнтогтох бид хоёр авсан архиа уугаад үлдсэн. Цэрэнтогтохын талаар нэг танихгүй залуу машины хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгсэн Цэрэнтогтох тэр залууг цаашаа түлхээд машинаас гаргаад араас нь гарсан. Би нөгөө талын хаалгаар буугаад тойроод очсон чинь Цэрэнтогтох доошоо тонгойчихсон хамраас нь цус гарчихсан байсан. Би юу болж байна гээд очиход туранхай өндөр одоо нэрийг нь мэдсэн тагнуулын ерөнхий газарт ажилладаг гээд үнэмлэхээ харуулаад байсан өндөр залуу миний шанааруу 3-4 удаа цохьсон чинь хамраас цус гарахаар нь хамраа дараад дээшээ гэдийсэн чинь нэг залуу нь шанааруу нэг удаа цохьсон, яг хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би ертөнцийн зүгээр урагшаа зугтаагаад эргээд харсан Цэрэнтогтох Нямдоржийг дуудаж байхыг сонссон. Тэгсэн Нямдорж ирчихсэн байсан, мөн гурван залуу ирээд салгаж байхад тагнуулд ажилладаг гээд байгаа залуу залуучууд руу дайраад байсан, тэр үед цагдаа нар ирсэн чинь намайг зоддог залуу үнэмлэх гаргаж ирээд хөгшин нь ийм хүн шүү, та нар барахгүй шүү гэж хэлээд байсан, тэгээд цагдаа нар аваад явсан. Цэрэнтогтохыг зодсон залуу цагдаа нарыг ирсэний дараа зугтаагаад яваад өгсөн байсан, бид хоёр цагдаагийн машинд нь суугаад цагдаа руу ирсэн. Би Энхбаярын өөдөөс зодолдоогүй, цохиж амжаагүй гэсэн мэдүүлэг /хх18-19/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, Нямдоржтой эвлэрсэн. гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ж.Энхбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Төмөрболд бид хоёр тэдгээр залуучуудыг зодсон болоод байгаад нь гомдолтой байна. Мөн тэр залуучуудын авсан гэмтэл нь тэр өдөр авсан үгүйг нь мэдэхгүй байна. Маргаан эхлүүлсэн гэх сүүлд нэрийг нь мэдэж авсан Цэрэнтогтох, Дамдинрагчаа, нөгөө залуугийн нэр усыг нь мэдэхгүй, Тэдгээр залуучуудыг хараад танина. Сүүлд нь нэмэгдэж ирсэн залуучуудыг мэдэхгүй байна. Дээд уруулын зүүн хэсэгт 7-н оёдол тавиулж гоо сайхан эрүүл мэндээрээ хохирсон тул хохирлоо бүрэн гүйцэд арилгуулж сэтэрсэн уруулаа гоо сайхны байгууллагаар арилгуулах, маргалдаан салгах гэж очоод Дамдинрагчаад өшиглүүлж хохирсон тул үнэн зөвөөр шийдүүлж гомдлоо барагдуулах хүсэлтэй байна. гэсэн мэдүүлэг. /хх 181/
Хохирогч Ж.Энхбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..гомдолгүй гэсэн мэдүүлэг.
Хохирогч Н.Цэрэнтогтохоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой найз Нямдоржоор гэрлүүгээ хүргүүлэхээр машинтай нь дуудаад замаараа найз Дамдинрагчааг 23 цаг 45 минутын орчим аваад Нямдоржийн машины хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн хойд талын 6 дугаар байрны урд талд ирээд Нямдорж гэрлүүгээ орж юм өгчихөөд ирье гээд машинаа байрныхаа урд талын зогсоол дээрх тавьсан, Дамдинрагчаа бид машинд нь арын суудал дээр суугаад үлдсэн. Нямдоржийг байрлуугаа яваад орсны дараа Дамдинрагчаа шинэ хүүхэдтэй болсон гээд 0.5 граммын хар чингис гаргаж ирээд задлаад ганц хоёр татчихаад сууж байхад машины урд хамрыг намхан бүдүүн залуу нь цохиод миний сууж байсан машины зүүн гар талын хойд хаалгыг онгойлгоод, тонгойгоод ороод ирсэн. Би урдаас нь түлхэж гаргачихаад машинаас буусан чинь нөгөө залуу шууд амруу гараараа 2-3 дараалаад цохьсон чинь толгой манараад доошоо тонгойсон чинь хамраас цус гараад урд талын шүд үүрж байгаа нь мэдэгдсэн, сандарсандаа унасан шүдийг нь залгичихсан, хажуу тийшээ харсан чинь миний зүүн талд намайг намайг цохьдог бүдүүн, өндөр залуу хоёр Дамдинрагчааг цохиж байсан, тэгээд би сандраад Нямдоржоо гээд орилсон чинь Нямдоржийн эхнэр нь цонхоороо Нямдоржийг гарчихсан гээд хашгирч байгаа нь чихэнд сонсогдсон. Тухайн үед би зодуулсан байсан учраас тэрнээс хойш болсон үйл явцыг санахгүй байна. ..Дамдинрагчаа бид хоёрыг машинд сууж байхад машины урд талын хамрыг нь цохиод шууд миний талын хаалгыг онгойлгоод ороод ирсэн би цаашаа түлхээд араас нь буугаад очсон чинь ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг зодсон гэсэн мэдүүлэг. /хх 14-15/
Гэрч Э.Балжиннямаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз Алтантулга, Төгөлдөр нарын хамтаар 24 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд зүүн тийшээ явж байхад Тайвань төвийн урд талд хэсэг хүмүүс орилолдоод зодоон 1 болоод байх шиг болохоор нь бид гурав салгахаар очсон. Бид гурав очоод баруун 1 талд нь хоёр залуу бие биетэйгээ зууралдчихсан зогсож байсан нэг ах нь цохих гээд далайхаар нь нөгөө ах нь бултаад нүүрлүү нь гараараа цохиод байсан. Алтантулга цохиулж байсан ахыг татаад салгасан, би цохиод байсан ахыг нь салгаад холдуулсан. Миний салгаж холдуулсан ах надаас нээх өндөр биш, надаас намхан махлагдуу алаг нүдтэй ах нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй, нөгөө ахын хамар ам нь цус болчихсон байсан. Тэр ах зодуулсандаа ч юм уу тэр ах руу дайраад зодох гээд байхаар нь нөгөө ахыг холдуулаад байж байхад цагдаа нар ирсэн. Манай найз хөндлөнгөөс хараад зогсож байсан болохоор юу болсныг мэдэж байгаа байх. Бид 3 бол зодооны дундуур нь очсон. ...Миний салгасан ахын найз нь юм шиг байгаан уурлаад би тагнуулд ажилладаг, чам шиг юмыг ална шүү гээд Алтантулга руу дайраад байсан, Алтантулга ямар нэгэн юм яриагүй дуугүй л байсан тэгээд цагдаа нар ирсэн. ...Цэрэнтогтох гэх ахыг Алтантулга салгасан, Төмөрболд гэх ахыг би салгасан. Төмөрболд гэх ах нь Цэрэнтогтохыгоо зодоод байсан, нөгөөх нь хий цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх 21,184/
Гэрч Д.Алтантулгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз Алтантулга, Төгөлдөр нарын хамтаар 24 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн тийшээ Төгөлдөрийнх рүү явж байхад Тайваны төвийн урд талд хашааны гадна талд хүмүүс зодолдож байхыг нь харсан, бид гурав ойролцоогоор 100 орчим метрийн зайнаас харахад хоёр хоёроороо болчихсон зодуулсан гэх Цэрэнтогтох, Дамдинрагчаа хоёр ах нь зууралцаад цохиулаад унаад босч ирээд байсан. Зодуулсан гэх хоёр ах нь зодсон гэх хоёр ахад илтэд зодуулаад байсан. Зодож байсан залуу нь давхраатай алаг нүдтэй, богино үстэй, бор өнгийн царайтай махлаг залуу нь /тагнуулд ажилладаг/, надаас жаахан намхан цайвар царайтай, жижигхэн үстэй, хоёр залуу байсан, чам шиг бацааныг хаана ч зодно гэсэн утгатай юм яриад байсан, бид нарыг салгаад байж байхад цагдаа нар ирээд бид гурав явсан. Би хэн нэгний хувцас хунарыг нь санахгүй байна. Миний салгасан нь Цэрэнтогтох гэх ах мөн, харин зодоод байсан ах нь Төмөрболд гэх залуу байсан. Цаана хүмүүс байсан гэхдээ тэр хоёрыг салгаж байсан учраас юү болоод байгааг анзаарч хараагүй гэсэн мэдүүлэг /хх 22,185/
Гэрч Б.Бадралаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчим найз Төмөрболд, Энхбаяр, Баасанжав, Хатанбаатар нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натурал нэртэй паб-д орсон. Нийслэл нэртэй пиво 4 ширхэг, спирт бал бурмын 0.75 граммын архи 1 шилийг аваад суусан. Баасанжав, Хатанбаатар хоёр яваад, Төмөрболд бид гурав үлдээд 23 цаг өнгөрч байхад Натуралаас гарсан. Төмөрболд түрүүлж гараад араас нь Энхбаяр гарч байсан, би нойлын өрөө орж бие засчихаад гараад ирсэн, Натуралын хойд зам дээр Төмөрболд нэг махлагдуу хар өнгийн хувцастай залуутай барьцалдчихсан, зодолдсон байдалтай зогсож байсан. Энхбаяр нэг залуутай зодолдож байхаар нь би Төмөрболд дээр очоод салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан, хажуу талд нь бас нэг залуу байсан, тэр залууг салгаад холдуулаад байж байтал цагдаа нар ирсэн. Би зодоонд оролцоогүй гэсэн мэдүүлэг /хх 23/
Гэрч Ц.Ганжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өглөөний 09 цагийн хугацаанд цагдаа жолооч Н.Идэрзолбоогийн хамтаар Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайрхан 112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 00 цаг 30 минутын орчим Хайрханаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар байрны дунд автомашин явах зам дээр байна гэсэн. Хэргийн газар дээр 00 цаг 34 минутанд очиход 3-4 хүн хоорондоо зодолдсон бололтой нэг нэгийнхээ энгэр болон гарнаас нь барьчихсан зогсож байсан, тэдний хажууд 3 залуу салгах гээд зогсож байсан. Дамдинрагчаа гэх залуугаас юу болсон талаар асуухад наад залуу чинь цагдаа үнэмлэх үзүүлээд намайг зодчихлоо гээд хамраа дараад байхаар нь зодсон залууг машинд суулгах явцдаа үнэмлэхийг нь шалгасан чинь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийн ажилтан Жамбалдоржийн Энхбаяр гэх залуу байсан. Тухайн үед нь Ж.Энхбаяр нь амаа дараад юу болсон талаар асуусан чинь зодуулчихлаа гээд Дамдинрагчаа гэх залуу руу заагаад байсан. Энхбаяр, Дамдинрагчаа хоёрыг нь хэлтэст хүлээлгэж өгсөн. Энхбаяр гэх залуугийн дээд уруул нь сэтэрчихсэн, оёдол тавиулах шаардлагатай байсан. Дамдинрагчаа гэх залуугийн хамраас нь цус гарсан байдалтай урд талын үүдэн шүд нь хугарсан байдалтай, Цэрэнтогтох гэх залуугийн хамар нь цус болчихсон байсан өөр гэмтэл шарх анзаарч хараагүйгэсэн мэдүүлэг /хх 28-29, 30-31/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №996 /2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр/ Н.Цэрэнтогтохын биед тархи доргилт, дээд доод уруулын няцарсан шарх, дээд эрүүний зүүн 1-р шүдний цөгц хэсгийн, баруун дээд 1-р шүдний ёзоорын хугарал, баруун дээд 2-р шүдний булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч А.Амгаланболд /хх-44/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн давтан дүгнэлт №561 Шинжээч эмч нарын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан №258 тоот дүгнэлтийн 3, 4-р хэсэгт заасан, дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн хариулттай санал нийлэхгүй байна. Хохирогч Н.Цэрэнтогтохын фото зураг дээрх дух, хөмсөгний шалбаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, зүүн гуяны хөндүүртэй гэсэн нь өмнөх дүгнэлтүүдийн үзлэг зовиур болон өвчний түүхэнд тусгагдаагүй байна. .Хохирогч Н.Цэрэнтогтохын биед тархи доргилт, уруулын няцарсан шарх, дээд үүдэн баруун 2, 3-р шүдний булгарал, зүүн дээд нэгдүгээр шүдний цөгцний хугарал, сулрал, дээд үүдэн баруун нэгдүгээр шүд, зүүн хоёрдугаар шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсчээ.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №995 /2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр/ Д.Дамдинрагчаа-гийн биед баруун нүдний зовхины цус хуралт, дээд уруулын салстын няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч А.Амгаланболд /хх-57/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №922 /2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр/ Ж.Энхбаярын биед дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд уруулын шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулын зөөлөн эдийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун чихний зөөлөн эдийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй. Дүгнэлт гаргасан: Эмч шинжээч М.Аригуунтөгс /хх-61/
Шүүгдэгч Ж.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх 110/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 129/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 119/, Шүүгдэгч Д.Дамдинрагчаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 117/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 130/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 116/, Шүүгдэгч Э.Төмөрболдын иргэний үнэмлэхний хуулбар /хх 97/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 131/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 98/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 120, 159/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №922 /2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр/ /хх-61/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №995 /2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр /хх-57/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн давтан дүгнэлт №561, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №258 тоот шинжээчийн дүгнэлт /хх-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ж.Энхбаяр, Э.Төмөрболд нар нь бүлэглэн 2016 оны 1 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 дугаар байрны урд осфальтан зам дээр хохирогч Д.Дамдинрагчаа, хохирогч Н.Цэрэнтогтох нарыг шалтгаангүйгээр зодож догшин авирлаж танхайрах явцдаа яллагдагч Ж.Энхбаяр нь хохирогч Д.Дамдинрагчаагийн биед хөнгөн гэмтэл учруулсан, яллагдагч Э.Төмөрболд нь хохирогч Н.Цэрэнтогтохын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн прокуророос шүүгдэгч Ж.Энхбаяр, Э.Төмөрболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Гэвч уг гэмт хэргийн гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Төмөрболд нь такси барихаар явах замдаа машин дотор сууж байсан хохирогч Н.Цэрэнтогтохтой маргалдаж уг зодооныг эхлүүлсэн бөгөөд үүний дараа Ж.Энхбаяр нь ирж хохирогч Д.Дамдинрагчаатай маргалдан харилцан зодолдсон нь болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Төмөрболдын танхайрсан үйлдлийн улмаас хохирогч Н.Цэрэнтогтохын бие махбодид хөнгөн гэмтэл, шүүгдэгч Ж.Энхбаяр, Д.Даминрагчаа нар харицлан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Төмөрболд, Ж.Энхбаяр нар бүлэглэж танхайраагүй, шүүгдэгч Э.Төмөрболд нь “такси мөн үү, ийм машин таксинд явдаг биздээ” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Н.Цэрэнтогтохын эрх чөлөөнд халдсан ба энэ маргааныг салгахаар хоёр талаас шүүгдэгч Ж.Энхбаяр, Д.Даминрагчаа нар гарч ирж харилцан зодолджээ.
Иймд шүүгдэгч Ж.Энхбаярын үйлдлийг танхайн гэмт хэргийн шинжгүй бусдын амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ял сонсгож ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчлэв. Шүүгдэгч Ж.Энхбаяр, Д.Даминрагчаа нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Ж.Энхбаяр, Д.Даминрагчаа нарын үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн ангилалаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндлэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Э.Төмөрболдод прокуророос сонгосон ялаас бүлэглэж танхайрсан хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Төмөрболд нь нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Дамдинрагчаа, Ж.Энхбаяр, Э.Төмөрболд нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Авгас овогт Жамбалдоржийн Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Төмөрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэж танхайрсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Авгас овогт Жамбалдоржийн Энхбаяр, Баяндуут овогт Доржбатын Дамдинрагчаа нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Төмөрболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Ж.Энхбаяр, Д.Дамдинрагчаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрболдод оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Энхбаяр, Д.Дамдинрагчаа нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Төмөрболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР