Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/901

 

 

2021          12          21                                  2021/ШЦТ/901       

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч М.Энхбаатар /Нийслэлийн прокурорын газраас/, 

Шүүгдэгч А.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, ах нарын хамт, .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.А

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Офицеруудын ордны автобусны буудлын урд талд байрлах гэр хорооллын нарийн гудамжнаас “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай нийт цэвэр жин нь 49 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл биедээ авч явсан цүнхэндээ хийж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэн буудлын 03 тоот өрөөнд өөрөө хэрэглэхээр худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2102004090282 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би дээр зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мотел гэсэн бичигтэй 3 давхар байрны 3 давхарт байрлах зочид буудлыг Мягмарсүрэн миний бие ажиллуулдаг юм....2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн үед байх гаднаас хоёр эрэгтэй хүн ирээд “...өрөө байна уу..” гэж асуухаар нь би 300 тоот өрөөг зааж өгөөд оруулсан юм. Тухайн үед бэлнээр 30.000 төгрөг өгөөд хоногоор орсон юм...Тэр хоёр залуу тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, миний бодлоор бол эрүүл байсан шиг санагдаж байна. Тухайн хүмүүсийг өрөөндөө юу хийсэнийг огт мэдэхгүй, ямар нэгэн чимээ анир гаргаагүй, ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион огт болоогүй. Одоо нэр усыг нь санахгүй байна. Ямартай ч маргааш орой нь Хар тамхитай тэмцэх газраас цагдаа нар ирээд бариад аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Би Алтансувдын Алтаншагай гэх хүнийг бага байхын мэднэ, бид нар багын найзууд байгаа юм. Би Алтансувдын Алтаншагай 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр билүү 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ч билүү уулзаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Монтел гэх буудалд хамт орсон. Тухайн үед Алтаншагайтай уулзаагүй бараг 1 сар гаран болсон байх, тэгээд хотод ирсэн байна гэхээр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад уулзсан юм. Тэр үедээ ганц хоёр пиво уугаад хоорондоо юм яриад л сууж байсан. Би шивээс хийх сонирхолтой, манай найз Алтаншагай нь зураг зурах авьяастай, тэгээд ганц хоёр зураг зуруулах санаатай буудал орсон юм.. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бид хоёр буудал дотор бол хэрэглээгүй, буудлаас гарч байгаад цаасанд жаахан өвс ороож байгаад хэрэглэсэн. Тухайн үед надад нэг удаа хэрэглэх жаахан өвс байсан, тэрийг хэрэглэж дуусгаад Алтаншагайгийн цүнхэнд байсан өвснөөс бас хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 100-101, 102-103 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...1, 2, 3, 4, 6, 7, 8, 9,10 дугаар баганад 2 улаан зураас тодорч СӨРӨГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглээгүй, 5 дугаар баганад 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, А.Агийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэжээ /хх-ийн 12-14 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...№1 гэж дугаарласан цэвэр жингээр 10.8 грамм Каннабис, №2 гэж дугаарласан цэвэр жингээр 38.2 грамм Каннабис, гэрч А.Агийн мэдүүлгийг газар дээр шалгах явцад хураан авсан цэвэр жингээр 3.712 грамм Каннабис зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр 30-ны өдрийн №4338 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Алтаншагай Алтансувд УО:01310518” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Алтаншагай Алтансувд УО:01310518” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
  3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэжээ. /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №4334 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Дүгнэлт:

 

  1. “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар савтай ногоон өнгөтэй ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар савтай ногоон өнгөтэй ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
  3. “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 14,3 грамм, цэвэр жин нь 10,8 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 10,7 грамм болов.

“2” гэж дугаарласан хуванцар савтай ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 53,6 грамм, цэвэр жин нь 38,2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 37,7 грамм болов... ”гэжээ /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 

 Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн №761 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. “...А.А нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна.
  2. А.А нь одоо F12.1 Каннабинойдын хэрэглээтэй байна.
  3. А.А нь одоо F12.1 Каннабинойдын хэрэглээтэй байна.
  4. А.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. А.А нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. А.А нь одоогоор F12.1. Каннабинойдын хэрэглээтэй байна.
  7. А.А нь F12.1. Каннабинойдын хэрэглээтэй байна.” гэжээ /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4485 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ан мэдүүлгийн газар дээрээс авсан өвс мэт зүйл” гэж хаягласан 3.712 г цэвэр жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.
  3. делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлээс шинжилгээнд зориулж дээж авч үлдэгдэлийг дүгнэлтийн хамт буцаав...” гэжээ /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

   Шүүгдэгч А.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 82 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч  Ч.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

 

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Офицеруудын ордны автобусны буудлын урд талд байрлах гэр хорооллын нарийн гудамжнаас “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай нийт цэвэр жин нь 49 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл биедээ авч явсан цүнхэндээ хийж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэн буудлын 03 тоот өрөөнд өөрөө хэрэглэхээр худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

- Шүүгдэгч А.Агийн “...Би дээр зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Ө.Мягмарсүрэнгийн “.......2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн үед байх гаднаас хоёр эрэгтэй хүн ирээд “...өрөө байна уу..” гэж асуухаар нь би 300 тоот өрөөг зааж өгөөд оруулсан юм...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Г.Батмөнхийн “....2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бид хоёр буудал дотор бол хэрэглээгүй, буудлаас гарч байгаад цаасанд жаахан өвс ороож байгаад хэрэглэсэн. Тухайн үед надад нэг удаа хэрэглэх жаахан өвс байсан, тэрийг хэрэглэж дуусгаад Алтаншагайгийн цүнхэнд байсан өвснөөс бас хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд,

 

  -  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

-  Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай “...№1 гэж дугаарласан цэвэр жингээр 10.8 грамм Каннабис, №2 гэж дугаарласан цэвэр жингээр 38.2 грамм Каннабис, гэрч А.Агийн мэдүүлгийг газар дээр шалгах явцад хураан авсан цэвэр жингээр 3.712 грамм Каннабис зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр 30-ны өдрийн №4338 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №4334 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн №761 дугаартай дүгнэлт,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4485 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч А.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдэл хийжээ.

 

Ийнхүү шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Аг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч шүүгдэгчээс гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүйгээс гадна тэрээр байнгын оршин суух хаягтай болох нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Аг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Нийслэлийн ............ тоот газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, №1 гэж дугаарласан цэвэр жингээр 10.8 грамм каннабис, №2 гэж дугаарласан цэвэр жингээр 38.2 грамм каннабис, мөн мэдүүлгийг газар дээр шалгах явцад хураан авсан цэвэр жингээр 3.712 грамм каннабис мэт зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.А-г хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Аг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Нийслэлийн ............................... газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан цэвэр жингээр 10.8 грамм каннабис, №2 гэж дугаарласан цэвэр жингээр 38.2 грамм каннабис, мөн мэдүүлгийг газар дээр шалгах явцад хураан авсан цэвэр жингээр 3.712 грамм каннабис мэт зүйлүүдийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН