Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        03             25                                     2022/ШЦТ/313

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                            Хэргийн индекс: 185/2022/0277/Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Э т холбогдох эрүүгийн 2109.... дугаартай хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч А.Э  нь иргэн Ж.О т Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.О ыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000  төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 1.000.000  төгрөгийг “Хаан” банкны 5027603048 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч, залилсан,

-Иргэн П.С д Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллах виз гаргуулах хүний оронд нэр сольж, бүртгэлд оруулахад 1.000.000  төгрөг шаардлагатай хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр П.С г Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 449 тоотод байхад нь “Хаан” банкны 5027603048 дугаартай дансаар 1.000.000  төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Иргэн Т.М д Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Жоби” барилгын материалын дэлгүүрийн дэргэд байрлах “Хаан” банкнаас 2.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5027603048 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Т.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Солонгос улсруу явах гээд виз мэдүүлэх гээд байж байтал манай хамаатны охин би Солонгос улс руу явах виз найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна гэнэ, би тэр хүнд 2.000.000  төгрөг өгчихсөн байгаа гэхээр нь би бас тэр эмэгтэйтэй 90109247 дугаарын утсаар ярьсан чинь Солонгос улс руу гэрээгээр гарах хүмүүсийн бүртгэлийн хугацаа дуусах гээд байна. Өнөө маргаашгүй мөнгөө хийхгүй бол хоцорлоо шүү гэхээр нь би тэр хүний өгсөн “Хаан” банкны 5027603048 дугаартай А.Э  гэх хүний дансанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100 айлын “Хаан" банкнаас шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа материалаа өгөх гэсэн тэр хүн цахим шуудангийн хаягаар бүгдийг нь явуулчих, би орчуулаад явуулна гэхээр нь явуулж байсан. Тэгээд би тэр хүнийг удаад байхаар нь яриад мөнгөө авна гэсэн чинь тухайн А.Э  нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээр манай ажил дээр ирээд та мөнгөө авах гэж байгаа бол надад хүсэлтээ бичээд өг гээд надаар хүсэлт бичүүлээд аваад явсан юм. Тэрнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд өнөөдрийг хүрлээ. А.Э  гэдэг хүн нь Солонгос хэлний багш хийдэг юм шиг байналээ. Хаана байдаг талаар нь бол мэдэхгүй байна. Тэр хүнтэй нэг л удаа уулзсан. Манай хамаатны эмэгтэй болохоор бас мэдэхгүй байгаад байгаа. Тэр эмэгтэй надтай утсаар ярьж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шавиасаа мөнгө авна. Тэгэхээр нь өгнө гэж хэлж байтал Сарангуа гар утасруу нь залгаад та луйварчин юм байна гэжхэлсэн чинь гар утсаа унтраагаад дахижхолбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх- ийн 24-25 тал/,

Хохирогч П.С гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын эхээр хүргэн Осоргаравтай уулзаад чиний Солонгос явах юу болсон бэ гэхэд би ажилтай болоод явахгүй болж байна гэхээр нь би чиний өмнөөс явж болох уу. Чи цаад виз гаргах хүнээсээ асуугаад өгөөч гэхэд болно гэж байна гэж надад хэлэхээр нь би А.Э ийн барьж байсан утас руу нь ярьж холбогдсон. Би одоо утасны дугаарыг нь санахгүй байна. А.Э тэй утсаар ярихад Осоргарав над руу 2.000.000  төгрөг шилжүүлсэн баримт дээр Сарангоод шилжүүлэв гэж Осоргараваар гарын үсэг зуруулаад паспорттайгаа авчраад өгчих гэхээр нь би регистрийн дугаараа өгөөд баримтаа авч үлдсэн. Гадаад паспортаа аваачиж өгье гэхээр нь шалтаг хэлээд уулздаггүй байсан. Тэгээд би мессежээр гадаад паспортын дугаарыг регистрийн дугаартайгаа мессежээр явуулсан. А.Э  надруу утсаар яриад нэр солиход байршуулах 1.000.000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 5166195776 дугаарын дансаар 2020 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 1.000.000 төгрөгийг 14 хоногийн дараа буцааж өгнө гэж надад хэлсэн. 14 хоногийн дараа байршуулсан мөнгөө авахаар асуутал цаад газар нь нэр солиход уддаг юм байна. Цаад газраас нь мөнгө орж ирэхгүй байна гэж надад хэлдэг байсан. Би Солонгос улс явах гээд 1 хүнд мөнгө өгчихсөн байгаа. Виз нь 2020 оны 11 дүгээр сард гарна гэж найз Мөнх-Ундралд хэлэхэд би бас Солонгос улс явмаар байна гэж надад хэлэхээр нь би А.Э ийн дугаарыг өгөөд чи өөрөө холбогдоод үз гэж хэлсэн. А.Э , Мөнх-Ундрал хоёр хоорондоо ярилцаад Мөнх-Ундрал нь 2.000.000 төгрөгийг А.Э т өгсөн байсан. Би А.Э ээс өөр нэр солиход байршуулсан 1.000.000 төгрөгөө нэхэхэд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө буцаав гэсэн утгатай 1.000.000 төгрөг А.Э ийн данснаас орж ирсэн. Тэрнээс хойш А.Э ээс виз юу болж байгаа талаар асуухад он гарахаас өмнө виз чинь гарчих байх. Нэр чинь солигдсон байгаа гэж надад хэлсэн. Тэгээд А.Э ийн дугаар нь холбогдохоо болиод 90109247 дугаараас залгаад чиний нэр чинь байршсан. Удахгүй виз чинь гарна гэж хэлдэг байсан. 2021 оны 03 дугаар сараас би Солонгос явахаа болилоо. Мөнгөө буцааж авмаар байна гэхэд А.Э  нь нэр байршсан байхад мөнгөө буцаалаа, анхнаасаа тэгвэл яах гэж нэр сольсон юм бэ гэж надруу уурласан. 2021 оны 04 дүгээр сард А.Э  нь ажлын гадаа ирж Мөнх-Ундрал бид хоёроос мөнгөө буцааж авах талаар өргөдөл бичүүлж аваад Солонгосын виз гаргуулахаар өгсөн байгууллагадаа өгч мөнгийг чинь 1 сарын дараа буцааж авч өгнө гэж хэлсэн. 7 хоногийн дараа А.Э ээс мөнгөө асуухад Ковид гарсны улмаас виз гаргах гэж байсан хүн нь амарсан байгаа гэж хэлээд шалтаг тоочоод мөнгө өгөхгүй байсан. 2021 оны 06 дугаар cap гараад утас нь холбогдохоо болиод эхэлсэн. Тэгтэл Мөнх-Ундрал нь цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 09 дүгээр cap гэхэд Солонгос улсруу явах виз гарна гэж хэлж байсан. Би А.Э т өөрт нь мөнгө шилжүүлж өгөөгүй. Хүргэн дүү Осоргарав нь А.Э т виз гаргуулна гээд 2.000.000  төгрөг өгсөн байсан. Осоргарав нь Солонгос улсруу явахаа болиход нь оронд нь би явахаар болоод А.Э ээр явах хүний нэрийг солиулахад байршуулсан 1.000.000  төгрөг өгөөд нэр сольж дууссан гээд байршуулсан 1.000.000 төгрөгөө буцаан авсан. Би тэгээд Осоргаравт 2.000.000  төгрөг цувуулж өгсөн. Осоргарав нь А.Э т өгсөн 2.000.000 төгрөгийг би А.Э ээс авах ёстой байгаа юм. Хөдөлмөрийн биржээр дамжуулж 1 жилийн ажлын виз гаргана гэж хэлж байсан. Өөрөө Солонгос хэлний орчуулагч, багш хийдэг гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

 Хохирогч Ж.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн: “...А.Э ийг би танихгүй. Манай найз Цогтмагнайгийн таньдаг эгч гэж намайг танилцуулаад А.Э  гэх нь Солонгос руу гэрээгээр гаргаж өгчдөг гэж хэлсэн. Би А.Э  гэх хүнтэй уулзаад Солонгос руу 4.000.000 төгрөгөөр гарган визэнд орохоос өмнө 2.000.000 төгрөг өгөөд визэнд орсныхоо дараа 2.000.000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Би А.Э ийн Хаан банкны 5027603048 дугаарын данс руу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш виз гарах талаар А.Э ээс асуухад чамаас өмнө өгсөн хүний визийг хөөцөлдөж байна гэж надад хэлсэн. Би Солонгос гарахаа болиод эхнэрийн эгч Сарангуа нь Солонгос улс явна гэхээр нь А.Э тэй холбож өгсөн. Тэрнээс хойшоо юу болсныг мэдэхгүй байна. Би П.С  А.Э т өгсөн 2.000.000 төгрөгөө цувуулаад өөрийн хаан банкны 5094555037 дугаарын дансаар авсан. Би А.Э ийн хаан банкны 5027603048 данс руу 2019 оны 12 дугаарын сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол гуравдугаар сургуулийн урд талд байх хаан банкнаас 1.000.000 төгрөг шилжүүлээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. А.Э  нь надад Солонгос гарах виз 1 сарын дотор гарна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

 Яллагдагч А.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 онд “Гялс” гэх нэртэй эмнэлэгт хэвтэж байх үед тус эмнэлэгт ажиллаж байсан таньдаг эгчийн дүү Магуу гэх хүнд би өөрийгөө Солонгос хэлний багш, хичээл заадаг талаар хэлж байсан. Тэгээд Магуу нь өөрийн найз Осоргаравтаа Солонгос хэлний багш хүн байна гэж хэлсэн байсан. Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны тэнд Осоргарав, Маагуу хоёртой цуг уулзаж байсан. Жил болгоны 3 дугаар сард Солонгос улсад ажиллах гэрээний шалгалтын албан ёсны бүртгэл явагддаг. Тэрнээс наана миний таньдаг Мөнхзул гэх хүн нь нийт 4.000.000 төгрөгөөр Солонгос улсруу гарах гэрээт ажилтны виз гаргаж өгдөг гэж хэлсэн. Осоргарав нь бүртгүүлэхээр болоод өөрийн данснаасаа миний 5027603048 дугаартай “Хаан” Банкны данс руу 2.000.000 төгрөгийг хувааж шилжүүлсэн. Би огноог нь санахгүй байна. 2020 оны 01 дүгээр сараас эхэлж цар тахал гараад Солонгос улс руу явах визний бүртгэл цуцлагдсан. Миний таньдаг Мөнхзул гэх хүн надаас авсан 2.000.000 төгрөгний 1.800.000 төгрөгийг буцааж бэлнээр надад өгсөн. Би цар тахлын байдпыг харж байгаад бүртгэлээ авна гэж Мөнхзул надад хэлсэн. Тэгэхээр нь би Осоргараваас авсан мөнгөө буцааж өгөөгүй. Цар тахлын байдлыг харахаар болоод хүлээгээд байсан. 2020 оны 05 дугаар сард Осоргарав нь надтай холбогдоод би өөрийнхөө оронд өөр хүн бүртгүүлж болох уу гэхээр нь би асууж өгье гэж хэлээд танил ахаасаа асуухад бүртгэл болохоор боломжтой. Нэрийг нь солиулж бүртгүүлж болно гэж би Осоргаравт хэлсэн. Тэгтэл Осоргарав би таньд өгсөн 2.000.000  төгрөгөө одоо бүртгүүлэх гэж байгаа П.С  авчихъя. Бид хоёр хамаатан- юм гэж надад хэлсэн. 2020 оны 08 дугаар сард Сарангуа надтай холбогдоод нэр солиулах гэсэн юм гэхэд би нэр солиулахад 1.000.000  төгрөг хэрэгтэй байдаг. Нэр чинь солигдоход мөнгө чинь буцаагдана гэжхэлсэн. Тэгтэл надад Сарангуа 1.000.000  төгрөгийг миний 5027603048 дугаартай “Хаан” банкны данс руу хийсэн. Надаас Сарангуа нь нэрээ солиулсан 1.000.000  төгрөгөө нэхээд байсан. Тэгээд Сарангуа нь найз Мөнх-Ундралыг бүртгүүлэхээр болоод 2.000.000  төгрөг орно. Тэрнээс миний 1.000.000  төгрөгийг шилжүүлээд өгөөч гэж надад хэлсэн. Сарангуагийн хэлсний дагуу Мөнх-Ундралын данснаас миний 5027603048 дугаартай “Хаан” банкны данс руу 2.000.000  төгрөг орж ирсэн. Сарангуа нь миний 1.000.000  төгрөгийг буцаагаад шилжүүлээд өгөөч гээд шилжүүлж авсан. Мөнх-Ундралыг Солонгос улс руу гаргах гээд хөөцөлдөж байхад цар тахлаас болоод Солонгос гарах нь бүтэхээ больж эхэлсэн. Би Мөнх-Ундралд юунаас болоод хойшлоод байгаа шалтгааныг нь хэлэхэд Мөнх- Ундрал нь болъё, мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Надад мөнгөний бололцоо байгаагүй учраас би мөнгийг нь өгч чадаагүй. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Мөнх-Ундралын ажил дээр нь очиж мөнгийг чинь хуваагаад ч болов өгье гээд өргөдөл бичүүлж аваад 2021 оны 06 дугаар сард Мөнх-Ундралын “Хас” банкны данс руу 200.000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш Мөнх-Ундралтай холбоотой байсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Ковид-19 вирусын шинжилгээний хариу эерэг гараад гэрээр эмчилгээ хийлгэсэн. Тэрнээс хойш Мөнх-Ундралтай холбоо барьж чадаагүй. Би тухайн үед Осоргаравт цар тахлаас болоод виз гарах нь хойшилж байгаа талаар хэлээд би мөнгийг нь хадгалж байсан. Би Осоргараваас 2.000.000  төгрөгийг 2019 оны 12 дугаар сард аваад бэлнээр Мөнхзулд өгсөн. Би цар тахлаас болоод ажилгүй болсон. Тийм учраас байрны түрээсээ төлж чадаагүй. Мөнхзулаас орж ирсэн мөнгийг 2020 оны 08 дугаар сард байрны хөлсөнд өгсөн. Би Осоргаравт 2020 ондоо багтаан Солонгос улсын хөдөлмөрийн гэрээний ажлын виз гарна гэжхэлсэн. Мөнх-Ундрал, Осоргарав хоёроос авсан мөнгөө ахуй хэрэглээндээ болон байрны түрээс зэрэг зүйлд зарцуулаад дууссан. Би П.С  авсан 1.000.000 төгрөгөө буцаагаад Сарангуагийн “Хаан” банкны данс руу шилжуүлсэн. Би тухайн үед шинэ ажилд ороод цалингаараа төлчихнө гэж бодоод хэрэглэсэн. ..” гэх мэдүүлэг /хх- ийн 8-9 дүгээр тал/,

Хохирогч П.С гийн “Хаан” банкны 5166195776 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-50 тал/,

Хохирогч Ж.О ын “Хаан” банкны 5094555037 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 78-113 тал/,

 Яллагдагч А.Э ийн “Хаан” банкны 5027603048 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 119-121 тал/,

Хохирогч Т.М аас яллагдагч А.Э ийн “Хаан” банкны 5027603048 дугаартай дансруу 2.000.000  төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 112-123 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч А.Э ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 147 тал),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 138 тал),

Шүүгдэгч А.Э ийн оршин суугаа газрын хаягийн Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, сурагчийн 83-999в тоотод оршин суух. (хх-ийн 135 тал),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 136 тал),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 137 тал),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 139 тал),

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс (хх-ийн 140 тал),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 142 тал),

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 152 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч А.Э  нь иргэн Ж.О т Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.О ыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 12 дугаар сарын 0$-ны өдөр 1.000.000  төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 1.000.000  төгрөгийг “Хаан” банкны 5027603048 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч, залилсан,

-Иргэн П.С д Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллах виз гаргуулах хүний оронд нэр сольж, бүртгэлд оруулахад 1.000.000  төгрөг шаардлагатай хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр П.С г Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 449 тоотод байхад нь “Хаан” банкны 5027603048 дугаартай дансаар 1.000.000  төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Иргэн Т.М д Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Жоби” барилгын материалын дэлгүүрийн дэргэд байрлах “Хаан” банкнаас 2.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5027603048 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Гэм буруу дээр маргаантай зүйл байхгүй”  гэснээр улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.Э  нь иргэн Ж.О аас 1.000.000 төгрөгийг, П.С гаас 1.000.000 төгрөгийг, Т.Мөнх-Ундрахаас 4.000.000 төгрөгийг “Солонгос улс руу явах виз найдвартай гаргаж өгнө”  Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч А.Э  нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч А.Э ийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.О т 1.000.000 төгрөгийг, П.С д 1.000.000 төгрөгийг, Т.Мөнх-Ундрахад 4.000.000 төгрөгийг хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч А.Э  нь хохирогч Ж.О т 1.000.000 төгрөгийн, П.С д 1.000.000 төгрөгийн, Т.Мөнх-Ундрахад 4.000.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд хохирогч Т.Мөнх-Ундрахад 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд хохирогч Т.Мөнх-Ундрахад учирсан бодит хохирол нь 2.000.000 төгрөг байна. Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд хохирол төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ж.О т 1.000.000 төгрөгийг, П.С д 1.000.000 төгрөгийг, Т.Мөнх-Ундрахад 2.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.

Иймд шүүгдэгч А.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Э  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч А.Э т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулъя гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын сонгох санкцтай.  Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ харамсаж байгаа бөгөөд түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсгийг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд торгуулийн ялийг шүүхээс заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжтой” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг нь өрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Ж.О т 1.000.000 төгрөгийн, П.С д 1.000.000 төгрөгийн, Т.Мөнх-Ундрахад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э  нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Э-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ