Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00014

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцож, гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийн хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Б” ХХК-д холбогдуулан “Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаартай гэрээний 490DOCPF190081 дугаартай гүйцэтгэлийн баталгаа 56 279 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй,

            Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар болон Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, төслийн менежер Х.Ц-д холбогдуулан “Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, төслийн менежер Х.Ц нарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ цуцлах тухай А/250 тоот тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох, захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн   захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.С, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б” ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн өөрчилсөн, багасгасан шаардлагадаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцож, гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийн хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай” шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

1. “Гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийг хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай”,

2. Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас  тус тус татгалзаж,

3. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 тоот тушаал нь бүрэн хэрэгжсэнээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй болсон тул тус шаардлагыг өөрчилж, уг акт нь хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”,

4. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б” ХХК-ийн захирал Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс уг ажлыг эхлэхэд барилгын суурь, зураг, геологийн дүгнэлт зөрсөн учир ийм нөхцөл байдал үүссэн. Захиалагч тал Ө компаниар хийлгэхдээ үүнийгээ нягталж шалган авч иж бүрэн зураг геологийн дүгнэлт манай байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Манайд хүлээлгэж өгсөн бичиг баримт нь зөрүүтэй. Суурь ухахад  ухсан шорооны хайргын дээжтэй шал өөр байгаа. Гэрээ цуцалсан нь үндэслэлгүй мөн удаа дараа манайд шалгалт хийсэн гэдэг гэвч шалгалт хийгээгүй. Манай компанийн зүгээс геологийн дүгнэлт, барилгын  зургыг шинэчилж өгөөч гэсэн хүсэлтээ удаа дараа тавьсан боловч цаг тухайд нь шийдвэрлэж өгөхгүй явсаар 9 дүгээр сарын 16-ны өдөр “Ө” компаниас 5 хуудас суурь өөрчилсөн зураг ирсэн. Геологийн компани "Х" ХХК 6 дугаар сард геологын дүгнэлт зөрсөн гэж гар схемчилсэн зураг хийгээд Ханх сумын Засаг дарга н.Э, манай инженжер хэмжиж гар схем зураг хийгээд тухайн үед нь баталгаажуулж захиалагч байгуулагад хүргүүлсэн. Мөн 9 дүгээр сард Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийгээгүй байж хийсэн гэсэн баримт бүрдүүлсэн. Тухайн үед барилгын талбай дээр би өөрөө байсан. Ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй. Иймд захиалагч талын буруутай үйл ажиллагааг, гэм бурууг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн А/250 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Уг тушаал нь цаг хугацааны хувьд бүрэн хэрэгжснээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд  уг акт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна.  Захиалагчийг төлөөлж хяналт хийх төслийн менежер хяналт тавих үүрэг хэрэгжүүлэх эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохыг хүсч  байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд Засаг даргын Тамгын газрын А/250 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Энэхүү шаардлагаа өөрчилсөн учир нь уг тушаал бүрэн хэрэгжсэнээр  хүчингүй болгох боломжгүй болсон юм. Харин уг акт нь тухайн үедээ хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилсөн. Хоёр дахь шаардлага нь төслийн менежер барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа өөрчлөөд гэрээ цуцалснаас үүссэн 216,662,189 төгрөгийн хохирлыг засаг даргын тамгын газраас гаргуулах тухай, Орон нутгийн өмчийн газарт холбогдуулж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ханх сумын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендер зарлагдаж 12 дугаар сарын 01-ний өдөр шалгаруулсаныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа татгалзсан. Тиймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Засаг даргыг хамтран хариуцагчаар татсаныг тодруулья. Хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Захиалагч болон захиалагчийг төлөөлж байгаа төслийн менежер гэж байгаад захиалагч нь гэрээнд зааснаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнд Засаг дарга Л.Г гарын үсэг зурсан байгаа. Тиймээс захиалагч болон захиалагчийн төлөөлөгч гэсэн учраас  хариуцагчаа гүйцэд татаагүй байсан тул дахин хүсэлт гаргаж хариуцагчийг нэмж татсан юм.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, багасгах тухай нэхэмжлэлд ”... захиалагч талын төлөөлөгч Ханх сумын Засаг даргын орлогч Э.А-аар заалган, барилгын катлованыг нээтэл суурь суух, буур хөрс нь  хөрсний мэдээллээс зөрүүтэй гэсэн нь Э.А нь захилагчийн төлөөлөгч биш, түүнд захиалагчийг төлөөлөх эрхийг олгоогүй, ...барилгын гүйцэтгэгч компани нь инженер геодизийн тусгай зөвшөөрөлтэй компанийг урьж барилгын улаан шугам буюу тэг тэнхлэг татуулан актаар хүлээж авах ёстой. Энэ бол захилагчийн бус гүйцэтгэгчийн үүрэг болно. ... манай цэвдэг судлалын инженер 2019 оны 07 сарын 01-ний өдөр газар дээр нь очиход цэвдэгтэй газар дээр барилгын суурь хийх технологийн горимыг маш ноцтой зөрчсөн гэх фото зургаар баталгаажсан мэдээлэл ирсэн тул энэ тухай техникийн комиссын хуралдаан уг катлованыг хаасан байдаг. Энэ компани нь хөрс зөрсөн асуудлыг тогтоолгох бус шалтаг гаргаж гүйцэтгэлийг удаашруулах зорилго байсан.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/250 дугаар тушаал нь захиргааны гэрээ, Иргэний хууль, барилгын тухай хууль болон бусад хуульд үндэслэн байгуулагдсан ба гэрээний заалтад Иргэний хууль болон гэрээний заалтад ерөнхий тусгай нөхцлийг үндэслэн гэрээг цуцлахаар тусгагдсан. Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээс ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдож, захиалагчийн зүгээс үүргийн гүйцэтгэл хангах талаар тодорхой хугацаанд үүрэг даалгаврыг төслийн менежерийн баг үүрэг даалгавар өгсөөр байтал хэрэгжүүлээгүй, гүйцэтгэгч захиалагчийн шаардсан баталгааг хангаагүй байгаа нь гэрээг цуцлах ноцтой зөрчил болсон. Төслийн менежерийн баг хяналтыг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэгчид ил тод хэрэгжүүлсэн бөгөөд гүйцэтгэгч талын оролцоог бүрэн хангаж, үүрэг даалгаврыг тухай бүрт мэдэгдэж, гарсан шийдвэрийг тухай бүр мэдэгдэж ажилласан. Түүнчлэн аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Г 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б ХХК-ний захирал Ө.Б-тэй уулзалт хийсэн байдаг ба уг уулзалтаар гэрээг цуцлах үндэслэлийн талаар тайлбарлаж оролцоог хангасан. Иймд Б ХХК-ний гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү”  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөгдсөнтэй холбогдуулаад бичгээр тайлбараа хүргүүлсэн. Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэлгэрэнгүй тайлбарласан. Гэрээ цуцлах тухай шийдвэрийн эрх зүйн үндэслэлээ тайлбарлая. Гэрээний заалт болон иргэний хуулийн заалтаа баримталсан. Б компанитай байгуулсан 2000ЗХГ20190203132 дугаартай гэрээний хувьд тусгай болон ерөнхий нөхцөлийн шаардлагын дагуу Сангийн яамнаас баталсан дравтаар гэрээгээ байгуулсан. Гэрээг цуцлах үндэслэлийг гэрээний ерөнхий нөхцөлд тусгайлан заасан.Тухайлбал гэрээний ерөнхий нөхцөлийн гэрээг цуцлах 56 дугаар зүйлийн 56.2а, 56.2д, 56.2е гэсэн заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл ажлын хөтөлбөрт ажил зогсоох тухай заагаагүй түүнчлэн ажил зогсоох тухай шийдвэрийг төслийн менежер батлаагүй байхад гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоосон гэсэн үндэслэлийг баримталсан. Тэгэхээр Б компани нь газрын хөрс барилгын хөрс зөрлөө гэсэн асуудлыг ярьснаас хойш тодорхой хэмжээний арга хэмжээ авсан. Зохих ёсны зохиогч нарлуу хандаж зургийн өөрчлөлт 9 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн. Үүнийг 9 дүгээр сарын 16-ны өдөр email  хаягаараа хүлээж авсан гэдгийг Б компанийн захирал Ө.Б хүлээн зөвшөөрсөн. Энэ зураг бол зохиогчоос очсон зураг. Зохиогч Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар баталгаажилт хийгдсэн өөрчлөлтэй зургаа хүргүүлсэн гэж ойлгодог. Энэ зураг очсоноос хойш 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 30 гаруй хоног гүйцэтгэлээ хийхийг хүлээсэн. Гэтэл энэ компани огт гүйцэтгэл хийгээгүй. Дараагийн үндэслэл нь гүйцэтгэгч захиалагчийн шаардсан баталгааг хангаагүй. Б компани энэ ажлыг гүйцэтгэж дууссанаас хойш 28 хоногийн дотор байлгах ёстой гүйцэтгэлийн баталгаа болох 56279000 төгрөг голомт банкинд байршуулсаныг буцаан авсан байсан.  баримт хэрэгт авагдсан байгаа. Гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөд 28 хоног хүлээгээд цуцлуулж авах ёстой байсан. Гэтэл гүйцэтгэл эхлээгүй байхдаа гүйцэтгэлийн баталгааг Б компани чөлөөлсөн. Энэ чөлөөлсөн асуудлыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. Гүйцэтгэлийн баталгаа нь захиалагчаас шаардсан баталгаа юм. Уг баталгааг хангаагүй нь гэрээг шууд цуцлах үндэслэл болж байна. Б компани ажлын гүйцэтгэлийг эхэлсэнээсээ хойш тухайн газрыг хөрсний  гүнд нь хүртэл буюу барилга суух буурь хөрсийг заасан хэмжээнд нь хүртэл ухаагүй. Х компанийн геологын дүгнэлт гаргасан компанийн 3 удаагийн дүгнэлтээр хөрс зөрөөгүй гэдгийг нотлох баримтаар ирүүлсэн. Х компанийн тайлбар нь юунд үндэслэж гарч байна вэ гэхээр архивын 17 18 дугаар цооногоос үндэслээд барилга барих талбай бол хөрсний зөрүү огт байхгүй, харин барилгын байршилын хувьд бидний хайгуул хийсэн талбайгаас өөр байршилд байсан. Хөрсний хувьд зөрүү байхгүй хөрсний төвөгшлөөс хамаараад хэдэн метрийн гүнээс барилгын буурь суух хөрс гарч ирэх вэ гэдэг нь ялгамжтай байна. Б компанийн гүйцэтгэл хийж байгаа барилгын зургаас харахад энэ компанийн хийсэн барилгын суурь ухсан хөрсийг  цааш нь 30 см ухахад барилгын суурь суух хөрс гарч ирж байсан гэдгийг нотлох баримтаар нотлоод гаргаж ирсэн. Энэ компани тухайн цэвдэгтэй хөрсөнд гүйцэтгэл хийж байгаа тохиолдолд цэвдэгтэй хөрсний технологийг хангаж ажиллах талаар төслийн менежерийн багаас өгсөн зөвлөгөөг огт хэрэгжүүлээгүй. Том талбайгаар нь ухаж байгаа тохиолдолд цаг хугацааны хувьд  хөрсний гүндээ хүртэл ухсан байсан бол цаашаа үргэлжлэх бүрэн боломжтой байсан. Тухайн барилгын суурь хөрснөөс  гадна бусад ажлуудаа хий гэсэн шаардлагыг төслийн менежерийн багаас удаа дараа шаардсан. Буурь суурь солигдлоо гэхэд 30 метрээс цааш хэмжээнд өөрчлөгдөхгүй гэдгийг төслийн менежерийн зүгээс хэлсэн. Гэтэл уг компани өгсөн  үүрэг даалгаварыг удаа дараа хэрэгжүүлээгүй. Барилгийн гүйцэтгэл хийхээр татсан  бараа материал шаардлага хангаагүй тул дариу шаардлага хангасан материал татан ав гэсэн шаардлага тавьсан. Талбай дээр ажиллуулах техник тоног төхөөрөмж, хүн хүчийг төслийн хэмжээнд ажиллуулаагүй гэх мэтчилэн маш олон удаагын зөрчлөөс шалтгаалаад Б компанийг 5 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлаа хийх нөхцөл боломжоор хангаж хүлээсэн. Гэтэл гүйцэтгэл хийх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй. Сүүлийн сар гаруй хугацаанд холбоо тогтоох боломжгүй болсон тул цагдаагийн газарт эрэн сурвалжлуулах тухай  албан бичиг хүргүүлсэн. Гүйцэтгэлийн баталгаа чөлөөлсөн, гэрээ цуцлахтай холбоотой мэдэгдлүүдийг цаг тухайд нь зөрчил илэрсэн талаар  мэдэгдэж гарын үсэг зуруулж өөрсдийг нь дуудаж төслийн менежерийн багийн хуралд оруулж захиргааны шийдвэр гаргах урьдчилан шийдвэр гаргах мэдэгдэх сонсох ажиллагаа хангалттай хийгдсэн. Шинэчилсэн зураг ирсэнээс хойш 30 гаруй хоног хүлээсний эцэст гэрээнд заасан болон иргэний хуульд заасан үндэслэл үүссэн учраас гэрээг хууль ёсны дагуу цуцалсан. Уг цуцалсан шийдвэр бол хууль ёсны шийдвэр. Энэ шийдвэрийг Батжин-Ундрах компани 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардаж аваад 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт гомдлоо өгсөн гэдгээ өөрөө тайлбарласан. Гомдлоо өгөхдөө бичиг хэргийн ажилтанд өгсөн. Манай бичиг хэргийн бүртгэлд 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байгаа. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2 хоног хэтрүүлсэн. Үүнийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангахдаа манай зүгээс хугацаа хэтрүүлсэн байдлыг хяналгүйгээр хариу өгсөн. Өөрөөр хэлбэл Б компанийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн ззөвшөөрөх боломжгүй, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцалсан. Бидний гаргасан шийдвэр бол хууль ёсны шийдвэр. Хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаатай холбогдуулаад гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа. Энэ хууль бус шаардлага гаргах эрх зүйн үндэслэл нь мөн байсан уу гэдэгт гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарлах байх. Үүнд нэмэгдүүлж тайлбар гаргах шаардлага байхгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг удаа дараагийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна гэв.

Хамтран хариуцагч Х.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэг бүхий төслийн менежерийн баг хууль, журмын хүрээнд хяналтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэлд дурьдсан эс үйлдэхүй гаргаагүй болно. Төслийн баг барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх 2019.04.17-ны өдрийн ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаартай улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд худалдан авах барилга, байгууламжийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэх ЗТХ-2019/01 дугаартай гэрээнүүдийн дагуу ажилласан болно. ... барилгын гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий төслийн багаас Барилгын  тухай хуулийн 37.1, Иргэний хуулийн 351.1, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоол болон гэрээгээр хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, барилга угсралтын явцын хяналтыг тухай бүр тавьж, мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж ажиллсан бөгөөд холбогдох баримтыг шүүхэд өгсөн.

Гэрээ байгуулснаас цуцлах хүртэл хугацаанд төслийн баг бүрэлдэхүүнээрээ 1 удаа, төслийн менежер, инженер 2 удаа, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн 2 удаа, мэргэжлийн хяналтын байцаагч 1 удаа нийтдээ 6 удаагийн хяналт шалгалт, зөвлөмжийг газар дээр нь очин танилцаж чиг үүргээ хэрэгжүүлсэн. Мөн төслийн багийг 6 удаа хуралдуулж тухай бүр гэрээний үе шатны хувиарийн дагуу ажлыг үнэлэн, хугацаатай үүрэг даалгаврыг өгч, гүйцэтгэгч компаниас ирүүлсэн хүсэлт, албан бичигт хариу өгч ажилласан боловч гүйцэтгэгч компани үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй төслийн менежерээс хүргүүлсэн албан бичгүүдэд хариу өгөөгүй болно.

Иймд захиалагч, захиалагчийг төлөөлж, хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй  нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг тайлбарлаж байна гэжээ.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн захирал Ө.Б нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн ЗДТГ, Төслийн менежер Х.Ц нарт холбогдох захиргааны хэрэгт хамтран хариуцагчийн зүгээс тайлбарыг өгч байна. Худалдан авах үйл ажиллагааг зохицуулсан хууль нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ. Худалдан авах хууль бөгөөд тус хуульд ... аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн  орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд, ... Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэсний дагуу ... аймгийн Засаг даргын Тамгын газар нь захиалагч байна.

Төсвийн тухай хуулийн 65 дугаар  зүйлийн 65.1, аймаг нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар ...орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулах гэж тусгагдсаны бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга гүйцэтгэгчтэй хуздалдан авах ажиллагааны гэрээг байгуулдаг. Аймгийн Засаг даргын зүгээс 2019 оны 03 сарын 05-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/81 дүгээр захирамжаар ... гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэх, сунгах, цуцлах, санхүүжилтийн гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах эрхийг Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлсэн байдаг. Иймд маргаан бүхий акт болон нэхэмжлэлийн шаардлагад аймгийн Засаг дарга ямар хамааралтай талаар тодорхой бус, хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Х.Ц  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б байна. Нэхэмжлэгч тал захиалагч захиалагчийн төлөөлөгч төслийн менежер Х.Ц нь барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байгаа. Х.Ц-ийг төлөөлөөд түүний тайлбарыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн. Х.Ц нь төслийн менежерийн үүргээр оролцох ёстой. Захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэх гэрээг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Төслийн менежертэй ажиллаж байгаа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь захиалагчийн хяналтын инженерийн чиг үүргээр оролцохыг гэрээнд заасан. Х.Ц нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Засаг даргын Тамгын газар болон Төрийн захиргааны байгууллагын үйлчилгээтэй холбоотой ажлыг хариуцагчийн хувьд төслийн менежерээр ажилласан. Төслийн менежер үүргээ хангалттай хэмжээнд хэрэгжүүлсэн гэж тайлбараа гаргаж өгсөн. Төслийн менежерийн баг нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ дагуу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ханх суманд хяналт хэрэгжүүлсэн. Хяналт хэрэгжүүлэхэд Б ХХК-ний инженер н.О, даамал н.Б нар ажлын талбай дээр байсан. Энэ үед ажлын талбай дээрх хүний нөөц болон техникийн нөөцөө нэмэгдүүл, ажлыг эрчимжүүл гэсэн шаардлага өгсөн. Төслийн менежерийн зүгээс тодорхой хяналтуудаа хийгээд гүйцэтгэгч компанидаа үүрэг даалгавар өгсөн. Гүйцэтгэгч компаний ажиллах зөвшөөрлийг шалгасан. Ажиллах зөвшөөрлыг Барилгын тухай хуульд зааснаар  хууль журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж ажиллах зөвшөөрлөө авсан байсан. Тэг тэнхлэгийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тавьсан байсан. Зураг дээр тэг тэнхлэг тавих кординат, солбилцол бүх зүйлүүд тодорхой байдаг учраас компани зургын дагуу тэг тэнхлэгээ тавьсан байсан. Үүнийг газар дээр нь үзсэн. Компани өөрөө хүлээн зөвшөөрөөд тэг тэнхлэгээ тавиад ажиллах зөвшөөрлөө авсан.  Дараа нь гэрээний ажлаа эхэлсэн. Гэрээний ажлын  үе шатны хувиарыг  төслийн менежер өөрөө баталсан.  5 дугаар сарын 10-ны өдөр газар шорооны ажил суурийн ажил  дуусахаар хэлэлцсэн боловч 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 9 каталоныг нээсэн байдалтай байсан. Талбай дээр нэг унагалдай эксковатр тодорхой тооны ажилчид, албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй байсан. Төслийн менежерийн хоёрдугаар хуралд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан хуралд Б ХХК-н захирал Ө.Б өөрөө байлцсан тодорхой үүрэг даалгавар авч материалын татан авалтаа хийх ажилаа эрчимжүүлэх тал дээр тодорхой үүрэг даалгавар өгсөн. Хоёр тал тохиролцоод ажлаа гүйцэтгэх үе шатны хувиарийг дахин тодотгож захиалагчаар батлуулах үүрэг даалгаварыг компанид өгч тухайн үедээ батлуулаагүй явсан. Энэ үүрэг нь ихэнх нь биелээгүй. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төслийн менежерийн 3 дугаар хурал хуралдсан. Хурлаар Б ХХК-н захирал Ө.Б, инженер н.О нар оролцсон. Уг хурлаар тодорхой үүргийг өгсөн хүлээж авсан. 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдөр  хугацаатай үүрэг даалгаварыг өгсөн. Арилжааны банктай байгуулсан баталгаа гаргах гэрээ мөн өөрийн харилцах дансанд байх мөнгөө дансандаа  байршуулж дансын хуулгаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ирүүлэх үүрэг даалгаварыг өгсөн. Энэ нь Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар баталсан журамд төслийн менежер компанийн бэлэн мөнгөний гүйлгээ, материалын хангалтад хяналт тавих эрхтэй байхаар зааж өгсөн. Энэ эрхийн хүрээнд тендерт ирүүлсэн. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө байршуулах үүрэг даалгавар өгч байсан. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 4/1622 дугаартай бичгийг гүйцэтгэгч компанид хүргүүлсэн. Төслийн баг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин хуралдаж технологийн горим алдагдсан хуучин ухаж байсан сууриуд ашиглагдах боломжгүй болсон учир суурыг анхны инженер геологийн  шрүп ухаж байсан талбайд шилжүүлэх шийдвэр гарсан. Компани бол үүнийгээ хэрэгжүүлсэн. 2019 оны  8 дугаар сарын 6-ны өдөр төслийн багийн менежер Х.Ц, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн н.Ш буюу хяналтын инженер нар Ө.Б уулзсан. Төслийн багаас гаргасан шийдвэрийг танилцуулж, өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг дүгнэсэн. Гүйцэтгэгчийн тайлбараар шинэ газар хашаагаа барьсан хуучин суурь булах ажил 50%-ийн гүйцэтгэлтэй явж байна. 19,000 тоосго татаж авсан. Тогооны  барилга бэлэн болсон, иж бүрэн дуусгах үндсэн барилгын дотор талын тоосго арматур төмөр 13 тонн буусан гэсэн тайлангаа өгсөн. Төслийн менежер нь гүйцэтгэгч компанитай 2019 оны 8 дугаар сарын 15 наас хойш дахин холбогдоогүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт эрэн сурвалжлуулах тухай бичиг хүргүүлсэн. Тухайн үед н.Оюунбилэг  инженертэй холбогдон 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төслийн менежертэй уулзсан. Энэ өдөр 4/1831 тоот албан бичгээр гэрээ цуцлах болсон мэдэгдлийг хүргүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/652 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн гэрээгээ цуцал, талбай дээр ажил явагдахгүй байна гэх бичиг дүгнэлт ирсэн. Төслийн баг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдахаар гүйцэтгэгч компаньтай холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Төслийн менежерийн гурван удаагийн албан бичиг байгаа. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г-ын ажлаа эрчимжүүлэх, хамтарч ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн. Тиймээс төслийн менежерийн өөрийн хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичиг ирүүлсэн байдаг. Уг бичигт хяналт хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд “Б” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах шаардлагатай гэсэн бичгийг захиалагчид ирүүлж байсан. “Б” ХХК-тай төслийн менежер хангалттай хэмжээнд хамтарч ажилласан. Дараа нь суурийн зураг өөрчлөх талаар компанитай ярилцаад Ө компани нэгэнт өмнөх суурийг ашиглах боломжгүй болсон учраас дахин шинэ зураг хийлгэсэн. Уг зургийг 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлцсэн. Барилгын хөгжлийн төвөөс шинэ зургийг магадлалд орох ёстой байсан гэх бичиг ирсэн байсан. Хамтран ажиллаж байсан боловч Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд гүйцэтгэгч компани нь инженер геологын дүгнэлт зөрсөнийг лаборторийн шинжилгээгээр тодорхойлуулах, гүйцэтгэлийн зураг гаргаад уг ажлыг үргэлжлүүлэх үүргүүдийг тодорхой заасан байдаг. Гүйцэтгэгч компани үүргээ гүйцэтгээгүй гэж төслийн менежер дүгнэсэн. 2015 оны 281 дүгээр тушаалын дагуу төслийн баг байгуулсан. Энэ үед Хөвсгөл аймгийн аудитын газраас аудит хийгээд хяналтыг хяналт хэрэгжүүлж байгаа байгууллага дээр нэмж тодорхой мэргэжлийн дагуу оролцох, хяналт хэрхэн явагдаж байгаа тал дээр давхар хяналт тавьдаг баг байгуулах тухай захирамжаар шийдвэрлэсэн байгаа. Мөн Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар төслийн менежер ажиллуулна гэж заасан байгаа. Уг тушаалд төслийн менежерийн эрх үүрэг, чиг үүрэг бүгд батлагдсан байгаа. Хэргийн материалд баталгаажуулж өгсөн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын хэрэгжүүлж байгаа захиалагчийн хяналт дээр нэмэгдүүлээд тэдний хяналт хэрхэн явж байгааг хянах, удирдлага чиг үүргээр захиалагчийн зүгээс туслах зорилгоор энэ ажлын хэсгийг байгуулж байгаа юм. Ажлын хэсгийн үүргийг гэрээнд тусгасан байгаа. Гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх тодорхой хэмжээгээр захиалагчийн өмнөөс гарах шаардлагатай шийдвэрийг гаргана. Гэхдээ хяналт хэрэгжүүлж байгаа байгууллагад хүсэлтээ илэрхийлээд зохиогч, гүйцэтгэгчийн хүсэлтийн судлаад тодорхой шийдвэрийг гаргаж өгөх зорилготой байхаар гэрээнд тусгасан. Гэрээний тусгай болон ерөнхий нөхцөлд чиг үүрэг нь тодорхой байгаа. Мөн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэнэ. Барилгын ажлын явцын гүйцэтгэлийг хянах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Захиалагчийн өмнөөс хөндлөнгийн хяналт тавина. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай захиалагчийн хяналт хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр газрын харилцаа барилга хот байгуулалтын газар үе шатны ажлын хяналт тавина. Өөрөөр хэлбэл барилгын материал нь ямар байгаа, энэ үе шатанд хийгдэх ажлууд ямар түвшинд явж байгаа зэрэгт хяналт тавина. Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай гэрээний үндсэн дээр 37 дугаар зүйлд заасан барилгын үе шатны хяналтыг хэрэгжүүлнэ гэж заасан. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.20-д заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдээр хяналтыг хэрэгжүүлж болно гэж заасан байдаг. Засгийн газрын 170 дугаар тогтоолд энэ баг байхгүй тохиолдолд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай гэрээний үндсэн дээр ажиллаж болно гэж заасан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь төсвийн ерөнхийлөн захирагч, өөрөө даргыг томилдог. Тэр байгууллагатайгаа гэрээ байгуулаад захиалагчийн хяналтаа танайх хэрэгжүүлээрэй уг хяналт хийж байгаа баг өөрөө хөндлөнгийн хяналтаа хэрэгжүүлээд хяналт хийж байгаа байгууллага, гүйцэтгэгчээс гарч байгаа саналуудыг захиалагчийн үүднээс тодорхой хэмжээгээр шийдвэрлэх үүрэгтэй төслийн баг байгуулсан. Манайх ажлын хэсэгтээ захиалагчийн хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Газрын харилцаа барилга хот байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хяналт хийдэг мэргэжлийн хяналтын төлөөлөл, захиалагчийн зүгээс хянах буюу 37 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх багийг байгуулсан. Төслийн менежерийн чиг үүргийг гэрээнд тодорхой заасан байгаа. Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалд мөн тодорхой заасан. Төслийн менежер гэж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий гэрээний тусгай нөхцөлд дурьдсан этгээд эсхүл төслийн менежерийн оронд ажиллуулахаар захиалагчийн томилж гүйцэтгэгчид мэдэгдсэн этгээдийг хэлнэ. Гэрээндээ төслийн менежер гэж нэрлээгүй бол ямар нэг этгээд албан тушаалтан энэ үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Гэрээний ерөнхий нөхцөлийн 18-д заасан төслийн менежерийн баталгааг уншиж сонсгов. Үүнд төслийн менежерийн үүргийг тусгаж өгсөн. Төслийн менежерийн шийдвэрээр ажлыг хойшлуулах гэж байгаа. Төслийн менежер ажлын үйл явцыг эхлүүлэх хойшлуулах зааварчилгааг өгөх эрхтэй. төслийн менежер 6 удаа хуралдаж 6 хурлын тэмдэглэл гаргасан.Уг тэмдэглэлийн хувийг уулзалтад оролцсон талуудад ирүүлнэ. Урьдчилан анхааруулах журамд гүйцэтэгч ажлын чанарт сөргөөр нөлөөлж гэрээний үнийг өсгөх эсхүл хугацаа хоцроож болзошгүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байдлын талаар төслийн менежерт аль болох  урьдчилан анхааруулах үүрэгтэй 100% биелүүлсэн. Төслийн менежер үүсч байгаа нөхцөл байдалд гэрээний үнэ болон ажил дуусгахаар төлөвлөсөн хугацаанд хэрхэн нөлөөлж болох талаар мэдээллийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гүйцэтгэгч уг мэдээллийг богино хугацаанд ирүүлнэ. Гүйцэтгэгч эдгээр нөхцөл байдлын үр дагаврыг ихэсгэх эсхүл багасгах санал гаргаж төслийн менежерийн гаргасан зааварчилгааг хэрэгжүүлэхдээ түүнтэй хамтран ажиллана. Төслийн менежер энэхүү жишиг бичиг баримт, журмын 18-с эхлээд 38 хүртэл заалтад чиг үүрэг хамтран ажиллах үүрэг оролцоог тодорхой зааж өгсөн байгаа. төслийн менежер энэ үүргүүдээ 100% биелүүлсэн. Хурлын тэмдэглэл бүх бичиг баримтууд нотлогдож байгаа. Мэдэгдэл тайдбаруудаа албан бичгээр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг төслийн менежерийн хувьд зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбаруудтай санал нэгтэй байна. “Б” ХХК-тай байгуулсан гэрээг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/250 тоот тушаалаар  хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.1-т үндэслэгдсэн.  Иргэний хуулийн 352, 353, 354, 355 дугаар зүйлүүдэд тус тус заасан мөн гэрээний хариуцлагын 8 дахь заалтад маш тодорхой заасан. Гол гэрээ цуцлагдаж байгаа  үндэслэл нь нэхэмжлэгч  үүргийн гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлж авсан нь юм. Гэрээ цуцалсантай маргах асуудал байхгүй. “Б” компанийн гүйцэтгэж байсан ажлыг харахад 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 сар 5 хоног барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллсан харагдаж байгаа. Энэ гэрээ нь цаг хугацаанд шахагдсан, өндөр хариуцлага хүлээхээр зохицуулалттай эрх зүйн харилцаанд оролцдог. График нөхцөл байдлыг харахад анхнаасаа гэрээгээр хүлээсэн үүрэг, графикаа зөрчсөн. Барилгын тухай хуулиар барилгын үйл ажиллагаанд оролцогчдын чиг үүргийг маш тодорхой заасан байдаг. “Б”  ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.20, 40.1.9, 40.1.12, 40.1.13-т заасныг тус тус зөрчсөн. Мөн гэрээний хариуцлагын 8 дахь заалтыг хэрэглэж гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж оролцуулсан байгаа. “Б” ХХК-с нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд 37.6-д хууль бус акт гэдэг нь эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. А/250 тушаал гарсан эрх зүйн үндэслэлд төвлөрч ярих нь зүйтэй гэж бодож байна. Хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Уг захиргааны акт гарах болсон гол үндэслэл нь гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлсэн асуудал юм. Энэ нь уг тушаал гарах хангалттай үндэслэл болж байна. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.17-д гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа гэж байгаа. банкны баталгаагаа дангаараа цуцалсан байгаа нь гэрээг цуцлах хангалттай үндэслэл болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг уг захиргааны акт хангасан байна. Тухайлбал гэрээ цуцлах бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. А/250 тушаалыг хууль бус гэж үзвэл дараа нь шүүхээс хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлага хангагдах юм бол үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндөж болзошгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагад мөн манай хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан ... геологын дүгнэлт гарсан газарт өөр барилга барих эсэх, барилгын материал татах уу эсхүл барилгын зурагт заасан барилгын материал татах уу гэдэг нь эргэлзээтэй болж барилгын ажил үргэлжлэх ямарч боломжгүй болсон... гэсэн барилгийн материалын татан авалтад нөлөөлсөн асуудал зөвхөн нэмэгдүүлсэн шаардлагад тусгагдсан бөгөөд хэргийн материалд байдаггүй. Нэхэмжлэгч талаас гаргасан албан бичгүүд байгаа. Үүнд энэ талаар дурдаагүй учир үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө захиалагч захиалагчийг төлөөлж хяналт тавьж байгаа төслийн менежер ийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тавьж байгаа гэж ойлгож байгаа. Иймд 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл төслийн менежер нь ямар захиргааны акт гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм бэ.  Иймээс нэхэмжлэлийн шаардлага эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх шүүхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай”, “Гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийн хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай”,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан  “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

 Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран хариуцагч Төслийн менежер  Х.Ц-д холбогдуулан “Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох”-оор  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

Нэхэмжлэгчээс: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийн хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай”,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас  тус тус татгалзсанаа бичгээр илэрхийлсэн  бөгөөд  харин тэрээр:

1/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, төслийн менежер Х.Ц нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаалыг  хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, уг тушаал нь бүрэн хэрэгжсэнээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй болсон тул тус шаардлагыг өөрчилж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг тогтоолгох”,

          2/. “Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчилж, “Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.  

            Улмаар тус нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн хүсэлт гарган хамтран хариуцагчаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г-ыг татан оролцуулжээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б ХХКомпани нь  “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийн хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай”,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас  тус тус татгалзсанаа бичгээр илэрхийлсэн  байх тул энэхүү татгалзсан хэсгийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс  Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хариуцагчаас “Б” ХХК-д холбогдуулан “Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаартай гэрээний 490DOCPF190081 дугаартай гүйцэтгэлийн баталгаа 56 279 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-д заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж болохыг тодорхойлсон учраас сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариуцагч байхаар өөрөө хэлбэл үндсэн нэхэмжлэлд харьяалан шийдвэрлэх шүүхэд гаргах бөгөөд сөрөг нэхэмжлэл нь хэргийн оролцогчдын хүрээнд, нэхэмжлэл гаргах нийтлэг шаардлагыг хангасан байх учир уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэгч Б ХХКомпани нь  “Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан ба энэ талаар хариуцагч маргаагүй  бөгөөд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй. 

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаалыг  хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг  хүссэн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгож, Төслийн баг байгуулах тухай” А/128 дугаар тушаалаар:Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан  дүгнэлтэд үндэслэн  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажлын ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаартай тендерт  1,125,563,867 төгрөгийн үнийн санал ирүүлсэн Б ХХК-ний ирүүлсэн тендерийг зөвшөөрч, тус компанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, Б ХХК-тай байгуулсан гэрээний гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, захилагчийн техник хяналтын нэгдсэн дүгнэлт гаргах, гэрээ дүгнэх төслийн багийг байгуулжээ. / Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн  баримт бичгийн 1 дүгээр ботийн  163 дугаар хуудас/

Мөн өдрөө Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгож, Төслийн баг байгуулах тухай” А/128 дугаар тушаалын дагуу Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаар гэрээг талууд буюу захиалагчийг төлөөлж Төслийн багийн менежер Х.Ц, гүйцэтгэгчийг төлөөлж Б ХХК-ний ерөнхий инженер Д.Н нар гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, уг хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, тамга дарсан ба Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Г.Г, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Б нар хянаж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г, Б ХХК-ний захирал Ө.Б нар баталгаажуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/

Тухайн тендерт оролцож ялагч болсон гүйцэтгэгч Б ХХК, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаалаар  “дээрхи  Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаар гэрээний нэг тал болох захиалагч гэрээг  цуцалсан”-аас маргаан үүсчээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаалаар: 

-Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаар гэрээг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөөр эхлэн цуцлахаар шийдвэрлэж,

- Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгож, Төслийн баг байгуулах тухай” А/128 дугаар тушаалын 1 дэх хэсгийг “Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажлын ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаартай тендерт  1,125,563,867 төгрөгийн үнийн санал ирүүлсэн Б ХХК-ний ирүүлсэн тендерийг зөвшөөрч, тус компанид гэрээ байгуулах эрх олгох” хэсгийг хүчингүй тооцож,

- “Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажлын ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаартай гэрээний хавсралт болох Голомт банкинд байршуулсан 56,279,000 төгрөгийг аймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг ... үүрэг болгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 11 дугаар хуудас/

Дээрхи хэргийн нөхцөл байдаас дүгнэхэд: Хөвсгөл аймгийн  Засаг даргын Тамгын газарт  эрх олгосноор Б ХХК-тай  Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаар гэрээг ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаалаар:  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д ”Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэсэн, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй“ гэж заасныг үндэслэж гэрээг цуцалсан нь шийдвэр нь захиргааны акт биш юм. Өөрөөр хэлбэл: Захиргааны байгууллага буюу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар гэрээг цуцалсан шийдвэр гаргасан ч гэсэн үүнийг захиргааны акт хэмээн тооцохгүй ба Захиргааны Ерөнхий хуулийн 11-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагаа бөгөөд гэрээг цуцалсан уг тушаал нь захиргааны акт биш. Иргэний хуульд  барилгын ажил гүйцэтгэх  тусгайлан зохицуулаагүй Иргэний хуулийн 225, 226, 227, 335 дугаар зүйлийн 355.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13-д барилгын ажил гүйцэтгэгч, захиалагчийг тодорхойлсон зэргээс үзэхэд ажлыг гүйцэтгэхтэй холбогдсон маргаан нь хувийн харилцааны тэгш эрх бүхий талуудын гэрээний эрх үүргээр зохицуулагдсан байгаа учраас энэхүү гэрээг цуцалсан шийдвэрыг  захиргааны акт хэмээн үзэн, хариуцагчийг буруутган нэхэмжлэлийг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй ба уг нэхэмжлэл нь захиргааны шүүхийн харьяалалын бус байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Харин нэхэмжлэгч нь ... ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран хариуцагч Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, төслийн менежер Х.Ц Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт холбогдох “Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгож, Төслийн баг байгуулах тухай” А/128 дугаар тушаалын 2,3 дах заалтаар: Б ХХК-тай байгуулсан гэрээний гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, захиалагчийн техник хяналтын нэгдсэн дүгнэлт гаргах, гэрээ дүгнэх төслийн багийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Төслийн менежерээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар Х.Ц-ыг  томилж, түүнд Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гэрээний гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, захиалагчийн техник хяналтын нэгдсэн дүн гаргах, гэрээг дүгнэх ажиллагааг хууль тогтоомжинд нийцүүлэн  зохион байгуулахыг  даалгаж ... тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн дарга /Б.Б/-д үүрэг болгожээ. /Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичгийн 1 дүгээр ботийн  164 дүгээр хуудас/

Төслийн менежер Х.Ц нь Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/20190231/1.2.3 дугаар гэрээг ажил гүйцэтгэх гэрээ-ний “Хоёр: Захиалагч /төслийн багийн/ болон хяналтын байгууллагын эрх, үүрэг” гэсэн заалтын 2.1-2.7-д заасан чиг /Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн  баримт бичгийн 1 дүгээр ботийн  168-169 дүгээр хуудас/ үүргийг хүлээсэн боловч захиргааны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг шинжид /нэгж, салбарын/ хамаарахгүй, захиргааны байгууллага болж чадахгүй, түүний үйл ажиллагаа нь  захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйн шинжийг агуулахгүй бөгөөд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж захиргааны акт гаргах эрх бүхий субьект байна. 

Хамтран харицагчаар татагдсан Хөвсгөл аймгийн Засаг дарга нь 2019 оны 03 сарын 05-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар “... худалдан авах ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд хяналт тавих ... гэрээг дүгнэх, сунгах, цуцлах ... “ эрхийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлжээ.

Нэгэнт барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учраас захиалагч  аймгийн Засаг дарга болон гэрээний нэг тал болох Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг  гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй илт хууль бус эс үйлдэхүй гаргасан хэмээн үзэх боломжгүй, Өөрөө хэлбэл: тухайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болон цуцалсан үндэслэл нь Иргэний хуулийг хэрэглэсэн учраас  “хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, төслийн менежерт  холбогдох “...төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн   нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурьдсанаар хуулийн үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Гэрээ цуцалснаас үүдэн гарсан 216 662 189 төгрөгийн хохирлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай”, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тендер шалгаруулсныг илт хууль бусад тооцох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч” ХХК  нь татгалзсаныг баталж, холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, “Батжин Ундрах” ХХК-д холбогдох “Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаар гэрээний 490DOCPF190081 дугаартай гүйцэтгэлийн баталгаа 56 279 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” А/250 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран хариуцагч Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, төслийн менежер Х.Ц, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт холбогдох “Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа Төслийн менежер нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий Б ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН