Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 327

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

Нэхэмжлэгч: “*******” ТӨХК,

Хариуцагч: Ч.Б

2.336.565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “*******” компьютер тоглоомын газар /эзэн Ч.*******/-т холбогдох 2.336.565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 1.628.018 төгрөгт эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. “*******” компьютер тоглоомын газар /эзэн Ч.*******/ нь 1.628.018 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ТӨХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар “Даланзадгадын” ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамж 52.335 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” компьютер тоглоомын газар /эзэн Ч.*******/-аас 20.499 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                  

 

 

ШҮҮГЧ                           Л.УГТАХБАЯР