Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

     

 

 

 

 

  

2022         04             12                                     2022/ШЦТ/389

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0241

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Сүхчулуун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О , түүний өмгөөлөгч Л.Ган-Очир

Шүүгдэгч Ц.Ө , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ө-т холбогдох эрүүгийн “2009...” дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-ий Сүхбаатар салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х.Даваахүүгийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Мижиддоржийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр П.Мөнхболдын нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр М.Оюунбатын нэр, дансыг ашиглан түүний нэр дээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулан авч завшсан,

Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-д Эрсдэлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эх Ж.Б нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эгч Ц.Батцэцэгийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эцэг Д.Цэндийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ах Ж.Цэрэндоржийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз Т.Энхжингийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 800 000 төгрөг завшсан,

Төрсөн эх Ж.Б өмчлөлийн “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-с 6 000 000 төгрөг гаргуулан авч завшсан, Төрсөн эцэг Д.Цэндийн эзэмшлийн “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-с 5 000 000 төгрөг гаргуулан авч завшсан,

З.Мөнхсайханд автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нэпкапитал санхүүгийн корпораци” ББСБ-иас 69 800 000 төгрөг завшсан,

Ц.Рагчаад зээлээр автомашин худалдан борлуулсны төлбөрт шилжүүлэх 12 500 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “Нэт капитал санхүүгийн корпораци ББСБ” ХХК-ийн данснаас төрсөн ах Ц.Нямбаярын 207200650 тоот депозит дансруу шилжүүлэн авч завшсан,

Бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах зорилгоор “Нэт капитал санхүүгийн корпорац” ББСБ-ийн 1007102707140001, 200710270740001 тоот данснаас тус ББСБ-д данс эзэмшигч М.Батсайханы 106206328 тоот дансруу 7 удаагийн гүйлгээгээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд “Нэпкапитал санхүүгийн корпораци” ББСБ-иас 59.800.000 төгрөг нийт 161.900.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Ө  нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохиролд 58.000.000 төгрөг төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Эхлэл” ХХК-д ажилд орсон. Ажиллаж эхлэх үед миний цалин хөлс 1.800.000 төгрөг байсан. Би одоо гадаад харилцааны захиралаар ажиллаж байгаа бөгөөд миний цалин 3.000.000 төгрөг болсон. Би учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна. Байгууллагаас нэхэмжилсэн зээлийн гэрээ, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг эргэн төлөлтийн график гаргуулан төлж барагдуулна гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Ц.Ө  гэх залуу манай компаний Сүхбаатар дүүрэг дэх салбарт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж зээлийн эдийн засагчаар ажилд орсон. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Эрсдэлийн мэргэжилтэн албан тушаалд шилжин томилогдсон. Ц.Ө  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр надтай уулзаад “Манай гэрт асуудал үүссэн, ээжийн бие муудсан, яаралтай мөнгөний хэрэг гараад байна чамаас өөр туслах хүн алга байна” гэж надаас гуйгаад байхаар нь Ц.Ө т аав, ээж, найз, хүргэн ахынх нь нэр дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг барьцаалж зээлийн гэрээ байгуулахаар болсон. Ц.Ө  нь зээлийн гэрээг ар гэрийнхэнтэйгээ байгуулчихлаа гээд авч ирдэг байсан бөгөөд түүнийг өмнө зээлийн ажилтан 1 жил гаруй хугацаанд хийсэн учир итгэж байсан. Тэгээд зээлийн гэрээ байгуулж ээж Бямбахандын нэр дээр 6 000 000 төгрөг, барьцаагүй зээл 1 000 000 төгрөг, Сэргэлэнгийн нэр дээр /ЙЮ94081317/ 5 000 000 төгрөг, барьцаагүй зээл 1 000 000 төгрөг, Цэнд /УМ62010217/-Н нэр дээр 5 000 000 төгрөг, барьцаагүй зээл 1 000 000 төгрөг, Энхжин /УЮ96011415/ -н нэр дээр 11 000 000 төгрөг, барьцаагүй зээл 800 000 төгрөг, Нямбаярын нэрээр барьцаагүй зээл 1 000 000 төгрөг, Батцэцэг /НУ83031007/-Н нзрээр барьцаагүй зээл 1 000 000 төгрөг, хүргэн ах Цэрэндорж /ЧН77010614/-Н нэр дээр 9 000 000 төгрөг, найз Мөнхболд /УЮ95061416/-Н нэр дээр 9 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрхи хүмүүсийн нэр дээр тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан боловч Бямбаханд, Энхжин, Цэнд нарын тээврийн хэрэгслийг компаний нэр дээр шилжүүлээгүй.

Ц.Ө ын ээж Бямбаханд, ах Цэрэндорж, эгч Батцэцэг, наиз Нямбаяр гэх хүмүүстэй нь уулзаж бусад хүмүүстэй нь утсаар холбоо барихад энэ зээлийн талаар мэдэхгүй, гэрээн дээр гарын үсэг зураагүй, мөнгийг нь өөрсдөө ашиглаагүй гэж хэлдэг” гэх мэдүүлэг. /1хх-ийн 10 тал/

 

Гэрч Г.Мижиддоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би яг энэ зээл гарах үед энэ талаар мэдээгүй байсан. 2020 оны зун Ц.Ө аас өөрөөс нь “тус байгууллагаас миний нэр дээр 1 000 000 төгрөгний барьцаа хөрөнгөгүй зээл гарсан. Би төлөлтийг нь өөрөө хийж байгаа, би өөрөө төлж барагдуулна” гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед тоогоогүй өнгөрсөн. Тэгэхдээ одоог хүртэл төлөлт нь хийгдэж дуусаагүй байгаа юм шиг байсан. Би тухайн мөнгөнөөс огт авч ашиглаж байгаагүй. Би гарын үсгээ зурахдаа өөрийн нэрийг бичдэг бөгөөд ямар нэгэн байдлаар үл оношлогдох гарын үсэг зурдаггүй. Ц.Ө  нь 1 000 000 төгрөгний зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан асуудал байхгүй, одоог хүртэл төлөлт нь хийж дуусаагүй байгаам шиг байна лээ” гэх мэдүүлэг. /3 хх-ийн 190 тал/,

 

Гэрч П.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ц.Ө  нь 2019 оны 12 дугаар сарын дундуур над руу залгаад “надад мөнгөний хэрэг гараад чиний нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1 000 000 төгрөгний зээл гаргуулаад авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд мэдсэн бөгөөд надаас урьдчилж зөвшөөрөл авсан асуудал байхгүй. Энэ зээл нь 2020 оны 09 дүгээр сард төлөгдөж дууссан байгаа. Би тухайн мөнгөнөөс огт авч ашиглаагүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 192 тал/,

 

Гэрч Д.Цэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгсэл нь 8308УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгсэл нь одоо миний хамтран амьдарч байгаа эхнэр Даш-Очир овопой Долгорсүрэн гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан талаар on мэдэхгүй. “Нэт капитал ББСБ”-с над руу холбогдохдоо энэ талаар яриагүй. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийг барьцаанд тавиагүй гэж бодож байна. 1 000 000 төгрөгний асуудлыг “Нэт капитал ББСБ”-н хүмүүсээс 2020 оны 06 дугаар сард шиг санаж байна. Тэгэхэд “Нэт капитал”-с намайг дуудахаар нь очоод уулзахад “танай хүү Ц.Ө  энэ байгууллагад ажиллах хугацаандаа таны нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1 000 000 төгрөг авсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ талаар мэдсэн. Манай хүү Ц.Ө  надад энэ талаар хэлээгүй. Тухайн үед надад “Нэт капитал”-хан хэд хэдэн хүний нэрийг хэлж байсан, би топоож аваагүй. “Тэдгээр хүмүүсийн нэр дээр ч энэ зээлийг гаргасан байна, яаралтай төлж барагдуулаарай” гэж хэлсэн. Ингээд бидний ойр төрлийн хүмүүсийн төлөлт одоо дутуу байна, гадны хүмүүсийн зээлүүдийг Ц.Ө өөрөө төлөөд явж байгаа” гэх мэдүүлэг /3 хх-ийн 200 тал/,

 

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “..Миний хүү Ц.Ө  таны нэр дээр барьцаа хөрөнгөгүйгээр 1 000 000 төгрөгний зээл авмаар байна гэж 2020 оны 3 дугаар сард хэлж байсан. тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн бичиг баримтаа Ц.Ө т өгөөд явуулсан. Одоо энэхүү зээл on төлөгдөөгүй байгаа. Миний “Тоёота королла” загварын 1516УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан талаар би мэдэхгүй байна. 2020 оны 03 дугаар сарын орчим Ц.Ө  надаас машиныхаа бичиг баримтыг өгчих гэжхэлээд 1 удаа аваад явсан асуудал байгаа. Би энэ зээлийн талаар 2020 оны 04 дүгээр сарын эхээр мэдсэн бөгөөд хүү Ц.Ө  ингээд зээл гаргуулж авсан талаар надад хэлсэн. Одоо энэ 6 000 000 төгрөгний зээлээс 900 000 төгрөгний үлдэгдэлтэй байна. Үлдэгдпийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /3 хх-ийн 205 тал/,

 

Гэрч Ж.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ц.Ө  нь миний эхнэр Батцэцэгийн төрсөн дүү. Ц.Ө  нь миний нэр дээр “Нэт капитал финанс ББСБ”-с зээл авчихсан байсан, энэ талаар би мэдээгүй байж байгаад 2020 оны 06 дугаар сарын орчимд миний утас руу мессеж ирснээр би мэдсэн. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ц.Ө  над руу залгаж “ахаа таны утсанд мессеж ирнэ, уг мессежэнд 6 оронтой тоо ирнэ тэрийг над руу явуул” гэж хэлсний дагуу би уг мессежээр ирсэн кодыг Ц.Ө  луу явуулсан одоо бодоход уг тоо нь зээлийн эрх байсан гэж ойлгосон. Миний нэр дээр зээл авсан гэдгийг мэдээгүй учир би авах боломжгүй” гэх мэдүүлэг /4 хх-ийн 2 тал/,

 

Гэрч Ц.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие Ц.Ө ын төрсөн эгч. Ц.Ө  нь мөнгөний хэрэг байна, таны нэр дээр “Нэт капитал финанс ББСБ”-с зээл авчихья гэдэг зүйлийг ярьж байсан бөгөөд би тухайн үедээ ямар нэгэн байдлаар зөвшөөрөөгүй гэтэл дараа нь зээл авсан талаар миний утсанд мессеж ирснээр мэдсэн. Тэр гэрээ гэх зүйлийг огт хараагүй. Нийт 1 000 000 төгрөгний зээл авсан байсан. уг зээлийг би төлж барагдуулж байгаа. Ц.Ө ын авсан зээлнээс мөнгө огт аваагүй” гэх мэдүүлэг. /4 хх-ийн 5 тал/,

 

Хохирогч Х.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.. Өчигдөр 13 цагийн орчим үл таних дугаараас “Зээлийн төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулна уу” “Нэт капитал” гэсэн мессеж миний гар утсанд ирсэн. Тэгэхээр нь би тухайн дугаарлуу залгаж “надад ийм мессеж ирсэн байна, ямар учиртай юм бэ” гэж тодруулахад “Таны нэр дээр зээлийн данс үүсгэж, 1 000 000 төгрөгний зээл авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танайхаас зээл аваагүй, танайхтай холбоогүй байдаг” гэж хэлэхэд “Сүхбаатар дүүргийн салбар дээрээс зээл авсан байна.” гэхээр нь би “эдийн засагч нь хэн бэ” гэж асуухад “Ц.Ө  гэж хэлэхээр нь манай найз байна” гэж хэлсэн. “Ц.Ө  нь одоо ажиллаж байгаа юу” гэж асуухад “ажлаасаа гарсан” гэхээр нь би “өөрийн биеэр салбар дээр нь очиж уулзья” гэж хэлээд салбар дээр очиж захиралтай нь уулзахад “2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр таны цахим үнэмлэх болон Худалдаа хөгжлийн банкны дансыг ашиглан зээлийн гэрээ байгуулсан байна” гэж хэлсэн. Би “Нэт капитал ББСБ”-с зээл авч байгаагүй, өмнө миний утсанд “2 удаа төлбөр төлнө үү” гэсэн мессеж ирж байсан. Тэр үед Ц.Ө тай холбогдож “энэ юун мессеж ирж байгаа талаар” асуухад “миний гар утасны төлбөр байгаа юм, чиний дугаарыг давхар бүртгүүлсэн юм” гэжхэлжбайсан. 2018 оны намар шиг санаж байна. Би зээл авах гэж байсан бөгөөд Ц.Ө тай холбогдож өөрийнхөө холбогдох мэдээллийг өгөөд зээл авах боломжтой эсэхийг судлуулж байсан боловч тэр зээл бүтээгүй. Дараа нь надтай холбогдож “Мост моней” үйлчилгээнд өөр дээрээ бүртгүүлж ашиглаж байх хэрэгтэй байна Худалдаа хөгжлийн дансны дугаараа өгчих” гэхээр нь өгч байсан. Он сарыг нь сайн санахгүй байна. Ц.Ө  над руу яриад “нууц код очно тэрийг нь надад өгчих” гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг. /1хх-ийн 64 тал/,

 

Яллагдагч Ц.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Даваахүүгийн дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нь авч тэдгээрийгашиглан “Нэт капитал ББСБ”-с 1000 000 төгрөгийг Даваахүүгийн нэр дээр авсан. Энэхүү зээлийг би буцаагаад төлж байгаа хараахан төлөгдөж дуусаагүй байгаа. Миний бодлоор 1 100 000 төгрөгний үлдэгдэл байгаа байх. Энэхүү зээлийг Х.Даваахүүгийн нэр дээр утасны дугаараар нь холбосон дансанд олгосон. Энэ мөнгийг би өөрөө өөрийн дансруу шилжүүлэн авсан. Би энэ талаар Даваахүүд хэлсэн бөгөөд энэ зээл нь миний авсан зээл, төлж байгаа, төлж барагдуулна, cap сардаа төлөлтийг хийгээд хаалгах үедээ зээлээ хаалгаад байдаг байсан” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 70-72 тал/,

 

Хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өөрөө Япон улсаас машин оруулж ирж борлуулдаг. Борлуулах хугацаандаа “Нэт капитал ББСБ”-с холбогдоод хамтран ажиллаад ойролцоогоор 2-3 жилийн хугацаа өнгөрч байна. Сүүлд би 3 ширхэг машиныг “Нэт капитал”-р дамжуулж худалдаж борлуулсан. 30 сая төгрөгний үнэтэй “Тоёота харрир”, 24 сая төгрөгний үнэлгээтэй ’’Тоёота клюгер” 15.8 сая төгрөгийн үнэлгээтэй “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулсан. Эхлээд машиныг худалдаж авч буй иргэд “Нэт капитал”-тай очиж уулзаад зээлээ судлуулаад зээлийн шаардлагыг хангасан тохиолдолд “Нэт капитал ББСБ” бичиг хийж өгдөг. Тус бичгээр иргэн надаас машинаа авахдаа тус машины үнийн дүнгийн 30 хувийг миний өөрийн данс руу шилжүүлж, дараа нь би өөрөө 70 хувийг “Нэт капитал”-с авдаг юм. Би эхэлж авсан 30 хувиа түрүүлж шилжүүлээд буцааж 100 хувь мөнгийг хамт авсаар өдий хүрсэн. Гэтэл тус “Нэт капитал ББСБ”-н Сүхбаатар салбарын ажилтан Ц.Ө  нь надаас тус 3 машины 30 хувь болох 21 940 000 төгрөгийг 3 хувааж “Мост моней” үйлчилгээгээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 99975903 дугаараар 8 934 000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 99269980 дугаараар 7 946 000 төгрөг, 99692912 дугаараар 5 740 000 төгрөг тус тус шилжүүлсэн боловч энэ авсан үнийн дүнгийн 30 хувь болон үлдэгдэл 70 хувийг буцааж өгөлгүй залилсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй байна гээд “Нэт капитал” руу залгаж асуухад “орсон байх ёстой, ямар сонин юм бэ, би шалгаад үзье” гэж хэлсэн. Шалгачихаад мөнгийг чинь Ц.Ө  дандаа өөрийнхөө дансаар аваад хэрэглэчихсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 85 тал/,

 

-Гэрч,М.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Салбарын захирлын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, барьцаа байлгаж зээл олгох ёстой байсан 44 000 000 төгрөгний зээлийг ямар нэгэн барьцаа хөрөнгө байршуулаагүй байхад олгосон. Ямар нэгэн салбарын захирлын зөвшөөрөлгүйгээр өөрийн холбоо хамаарал, хань харилцаа бүхий хүмүүсийн нэр дээр өөрөө данс нээж 1 000 000 төгрөгний лимитээр 6 удаа, нийтдээ 6 000 000 төгрөгний зээлийг барьцаа хөрөнгөгүй зээлүүлсэн. Байгуулагатай хамтран ажиллаж байсан чэнж болох Мөнхсайханаас авсан “Тоёота харрир” загварын 30 000 000 төгрөг, “тоёота приус-30” загварын 15 800 000 төгрөгний үнэтэй 3 ширхэг машины урьдчилгаа 30 хувь болох 21 940 000 төгрөгийг Мөнхсайханаас худал хэлэн өөрийн холбоо хамааралтай хүний данс руу шилжүүлэн авч, Мөнхсайханд байгууллагаас өгөх ёстой үлдэгдэл 70 хувь болох 69 800 000 төгрөгийг байгууллагын “Мост моней” үйлчилгээг ашиглан мөн өөрийнхөө хамаарал бүхий хүний данс руу шилжүүлэн авсан байна. Ажлаас гарсан гэх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын хөрөнгө болох нөүтбүүкийг 19 цагийн орчим хүлээлгэж өгөхөөс өмнө тухайн өдрийнхөө 18 цаг 56 минутанд сүүлийн гүйлгээ болох Мөнхсайханд өгөх ёстой байсан 9 555 000 төгрөгний гүйлгээг өөрийн ах Нямбаярын дансруу шилжүүлээд ажлаас гарсан байсан” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 92-93 тал/,

 

-Яллагдагч Ц.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би тухайн цаг хугацаанд “Нэт капитал ББСБ”-д эрсдлийн мэргэжилтний албан тушаал хашдаг байсан. Тухайн үед Мөнхсайханы худалдан борлуулж байсан “Тоёота харрир”, “Тоёота клюгер”, Тоёота приус-30 загварын 3 тээврийн хэрэгслийг худалдан авагч тал нь ББСБ-р төлбөрөө төлөх хүсэлтийг гаргасны дагуу Мөнхсайхан болон худалдан авагч тал хандсаны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулахаар болсон. 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Мөнхсайханы худалдан борлуулж буй “Тоёота харрир”, “Тоёота клюгер”, “Тоёота приус-30” загварын 3 тээврийн хэрэгслийн урьдчилгаа мөнгө болох 21 940 000 төгрөгийг Мөнхсайханаас үлдэгдэл 70 хувь болох 69 800 000 төгрөгийн 47 680 000 төгрөгийг “Нэт капитал” ББСБ-с би өөрийн болон өөрийн төрсөн ах Нямбаярын дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан.

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, Өөрийн ээж Бямбахандын нэр дээр бүртгэлтэй “Тоёота королла” загварын 1516УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 5-ны өдөр өөрийн ажилладаг “Нэт капитал ББСБ”-т барьцаанд тавьж 6 000 000 төгрөгний зээлийг, мөн тухайн өдөр ээжийн нэр дээр барьцаа хөрөнгөгүй, 1 000 000 төгрөгний кредит зээлийг нийтдээ 7 000 000 төгрөгний зээлийг гаргуулан авсан. Энэ мөнгийг ээж Бямбахандын дансаар гаргуулан авч тэр даруйд нь өөрийн дансруу шилжүүлсэн.

Түүний дараа аав Цэндийн нэр дээр байсан “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан “Нэт капитал ББСБ”-с 5 000 000 төгрөгийг, мөн өдөр аавын нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1 000 000 төгрөгийг нийт 6 000 000 төгрөгний кредит зээл гарган авч тус мөнгийг өөрийн данс руу шилжүүлсэн.

Найз Энхжингийн нэр дээр байсан “Тоёота элэнтра” загварын тээврийн хэрэгслийг 11 000 000 төгрөг, тухайн өдөр найзын нэр дээр барьцаа хөрөнгөгүй 800 000 төгрөгний кредит зээл, нийтдээ 11 800 000 төгрөг гаргуулан авч өөрийн данс руу шилжүүлэн авсан.

Найз Мөнхболдын нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1 000 000 төгрөгийн кредит зээл гаргуулан авч өөрийн дансруу шилжүүлсэн.

Мөнхсайханы 3 машины урьдчилгаа 30 хувь болох 4 740 000, 7 946 000, 8 934 000 буюу нийт 21 620 000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ээж Бямбаханд, ах Эрдэнэбаатар, ах Нямбаяр нарын “мост моне” дансаар тус бүр салган өөрийн “Хаан” банкны 5750474684 тоот дансанд шилжүүлэн авсан нь үнэн.

Мөнхсайханы 3 машины үлдэгдэл буюу 43 863 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 15-ны хооронд “Нэт капитал”-ын дундын данснаас ах Нямбаярын 207200650 тоот депозит дансаар шилжүүлэн авч тухайн данснаас хэсэгчлэн өөрийн “Хаан” банкны 5750474684 тоот дансруу 2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд шилжүүлэн авсан. Энэхүү 43 863 000 төгрөг нь “Нэт капитал”-д өгөх ёстой мөнгө.

Рагчаагийн 1 ширхэг “Тоёота айс” загварын машиныг 12 500 000 төгрөгөөр зарах байсныг худалдан авагч тал нь зээлийн нөхцлөөр худалдан авах санал гаргасны дагуу машины урьдчилгаа 30 хувь болох 5 227 000 төгрөгийг Рагчаагаас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн “Хаан” банкны 5750474684 дугаарын дансаар хүлээн авсан. Рагчаагийн машины үлдэгдэл 70 хувь болох 7 274 000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Нэт капитал”-н дундын данснаас ах Нямбаярын 207200650 тоот депозит дансруу шилжүүлэн авч тухайн данснаас хэсэгчлэн өөрийн “Хаан” банкны 5750474684 тоот дансруу шилжүүлэн авсан.

Ээж Бямбахандын нэр дээр барьцаагүй 1 000 000 төгрөгний зээлийг би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аваад одоо төлөөд явж байгаа боловч хаагдаагүй. Одоо хэдэн төгрөгний үлдэгдэл байгаа талаар мэдэхгүй.

Аав Цэндийн нэр дээр 1 000 000 төгрөгний зээлийг би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр аваад одоогоор төлөөд явж байгаа. Одоо ойролцоогоор хүүний хамт 1 200 000 төгрөгний үлдэгдэл байгаа гэж бодож байна.

Эгч Батцэцэгийн нэр дээр 1 000 000 төгрөгний зээлийг би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр авсан бөгөөд энэхүү зээлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 250 000 төгрөгийг төлсөн. Одоогоор 200 000 орчим төгрөгний үлдэгдэлтэй байгаа.

Найз Даваахүүгийн нэр дээр 1 000 000 төгрөгний зээлийг би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан бөгөөд энэхүү зээлийг төлж барагдуулаагүй.

Хүргэн ах Цэрэндоржийн нэр дээр барьцаа хөрөнгөгүйгээр авсан 1 000 000 төгрөгний зээлийг би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр авсан бөгөөд энэхүү зээлийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1 350 000 төгрөгийг төлж хаасан. Найз Оюунбатын нэр дээр 1 000 000 төгрөгний зээлийг би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан бөгөөд энэхүү зээлийг хаагаагүй.

Найз Энхжингийн нэр дээр 800 000 төгрөгний зээлийг би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авсан бөгөөд энэхүү зээлийг хаагаагүй.

Найз Мижиддорж нь 1 000 000 төгрөгний зээлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авч байсан бөгөөд аль хэзээний зээлийн эрхтэй данс Мижиддоржийн нэр дээр нээгдсэн байсан. Энэ зээлийг Мижиддорж өөрөө ашиглаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн байсан бөгөөд түүнээс хойш би Мижиддоржид мэдэгдсэний үндсэн дээр кредит зээлийг нь ашиглах болсон. Одоо энэхүү зээлийн төлөлтийг би хийх ёстой. Одоогийн байдпаар уг зээл хаагдаагүй үлдэгдэлтэй байгаа.

Ингээд би нийтдээ барьцаа хөрөнгөгүй 1 000 000 төгрөгний кредит зээлийг 8 хүнд, 800 000 төгрөгний кредит зээлийг 1 хүнд, 700 000 төгрөгний кредит зээлийг 1 хүнд тус тус гаргуулж мөнгийг нь би авч ашигласан. Эдгээр хүмүүсийн нэр дээр зээлийг гаргуулахдаа би бүгдэнд нь хэлж мэдэгдэж байсан.

Найз Мөнхболдын нэр дээр авсан 1 000 000 төгрөгний кредит зээлийг мөн адил Мөнхболд нь өөрөө ашигладаг байсан бөгөөд би сүүлд авч тус зээлийг автомашин барьцаалсан зээлийн хамт хаасан.

“Нэт капитал” ББСБ-р дамжуулан иргэд машин худалдаж авахаар зээлээ судлуулахдаа ченжид машины урьдчилгаа 30 хувь шилжүүлдэг. Урьдчилгаа 30 хувийг нь авсан ченжүүд тус мөнгийг ББСБ-н нэр дээр шилжүүлсний дараагаар ББСБ-с төлбөрийг 100 хувь болгон гүйцээж шилжүүлдэг. Мөнхсайхан, Рагчаа нарын хувьд би тэднээс авсан 4 машины урьдчилгаа болох 26 847 000 төгрөгийг шууд өөрийн дансаар, үлдэгдэл 70 хувь төгрөгийг ББСБ-с өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, ченжүүдэд өгөх ёстой мөнгийг өөрийн дансруу шилжүүлэн авсан. Энэ чиглэлээр “Нэт капитал” ББСБ-с нийтдээ 51 137 000 төгрөгийг ахын дансаар дамжуулан өөрийн дансруу шилжүүлэн авсан” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 101, 104-110 тал/,

 

Гэрч М.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ц.Ө ын оюутан ангийн найз юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Нэт капитал” ББСБ-д зээл байгаа эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг Метро маллын эсрэг талын салбар дээр нь өгч 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн салбар дээрээс салбарын даргатай нь уулзаж хариуг сонсоход 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр таны нэр дээр 1 000 000 төгрөгний зээлийг гаргасан байсан. Энэ мөнгө нь шууд Ц.Ө ын дансруу орсон байна лээ. Ц.Ө  надад огт хэлж байгаагүй” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 132 тал/,

 

Яллагдагч Ц.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Оюунбатын нэр дээр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгөгүй 1 000 000 төгрөгний зээлийг гаргуулж авсан. Энэхүү зээлийг гаргахдаа тухайн салбарын ахлах, захирлын шийдвэрээр гаргадаг бөгөөд Оюунбатын дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг матермалыг ашиглаж гаргуулсан” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 132 тал/,

 

Хохирогч Б.Энхбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батсайхан гэх хүн “Да хүрээ” зах дээр машин борлуулдаг бөгөөд 2018 оноос эхлэн худалдан авагч нарт өөрийн машинаа зарахаар бол манай “Нэт капитал финанс”, “Нэт капитал авто” ББСБ-д урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд байгууллага дээр машинаа барьцаалан зээл авч харин манай байгууллага нь Батсайханд машиных нь төлбөрийг төлдөг байсан юм. Тэгтэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Нэт капитал финанс ББСБ” ХХК-ий 1007102707140001 тоот данснаас М.Батсайханы 106206328 тоот дансруу 10 сая төгрөг, “Нэт капитал авто” ББСБ-н 200710270740001 тоот данснаас мөн Батсайханы дансруу 49 800 000 төгрөг шилжин орсон байсан. 106206328 тоот данс нь манй байгууллагын дотоод данс бөгөөд манайх Батсайхантай хамтарч ажилладаг байсан тул уг дансыг нээж өгсөн бөгөөд энэ дансруу нь машины төлбөрийг нь шилжүүлдэг байсан юм. Тэгээд юун гарах ёсгүй мөнгө компаний данснаас гарчихваа гэсэн чинь Ц.Ө  гэх Эрсдэлийн газрын мэргэжилтэн салбар хариуцсан захирал Бямбасүрэнд зээлийн гэрээ хийж нийт 59 800 000 төгрөгийг зээлэх гэсэн юм аав ээжийн бие муу гэж хэлэн батлуулж уг мөнгөө Батсайханы дансруу шилжүүлсэн байсан.

... Манай байгууллага барьцаа хөрөнгөтэй зээл олгодог. Ц.Ө ын хувьд тухайн цаг хугацаанд буюу тус ББСБ-д зээлийн мэргэжилтэн албан тушаалд байх хугацаанаасаа эхлэн эрсдэлийн мэргэжилтэнээр ажиллаж байх хугацаандаа өөрийн гэр бүлийн гишүүд, найз нөхөд гэх мэт хүмүүсийн нэр дээр барьцаа хөрөнгөтэй олгогдох ёстой зээлийг барьцаа хөрөнгөгүй олгосон байсан. Энэ нь өөрийн ажил албан тушаалаа ашиглан өөрийн гэр бүл найз нөхдийн холбоо хамаарал бүхий хүмүүст барьцаагүйгээр гэрээнд ямар нэгэн гарын үсэггүйгээр /зарим зээлийн гэрээнд хуурамчаар гарын үсэг зурж/ зээлийн гэрээг байгуулж олгосон байсан. Манай байгууллагын хувьд барьцаа хөрөнгө авч олгодог зээлийг “Байгууллагын барьцаа хөрөнгө үнэлэх, бүртгэх журам”-д заасны дагуу олгох ёстой байдаг. Энэ журмаар бол эд хөрөнгө барьцаалж зээл авахыг хүссэн иргэнд барьцаа хөрөнгөний зах зээлийн үнийн дүнгээс хамаарч тухайн үед 70 хувь хүртэлх хувийн зээлийг олгодог журамтай. Зээл авахыг хүссэн иргэн нь өөрийн хаяг болон орлогыг нотлох баримтуудыг бүрдүүлэн зээлийн ажилтантай уулздаг бөгөөд зээлийн ажилтан тус баримтыг үнэлэн тухайн салбарын захиралд танилцуулж салбарын захирал зөвшөөрсөн тохиолдолд барьцааг шилжүүлэх тухай албан тоотыг зээлийн ажилтанд болон зээл хүсэгчид өгдөг. Зээл хүсэгч уг албан тоотоор барьцаа хөрөнгийг манай компаний нэр дээр шилжүүлээд, холбогдох баримтыг авч тус зээл авахаар судлуулсан “Нэт капитал ББСБ”-н салбар дээр ирснээр зээлийн ажилтантай дахин уулзаж зээлийн гэрээг байгуулснаар зээлийг олгодог журамтай. Тус зээлийн гэрээг салбарын захирал шалгаж баталдаг бөгөөд тус зээл олгох ажиллагааг салбарын захирал өөрөө биечлэн хяналт тавьж олгодог. Барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгодог 1 000 000 хүртэлх төгрөгийн зээлийн тухайд “Зээл олгох журам”-д заасны дагуу олгоно. Энэ зээл нь хөрөнгө барьцаалсан зээлтэй ойролцоо төстэй олгогддог бөгөөд энэ зээлийн тухайд зээл хүсэгч иргэн нь өөрийн орлогоо нотолсон баримт, Монгол банкны мэдээллийн санд зээл төлөлтийн сайн түүхтэй, оршин суух хаяг тодорхой, тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг зэрэг байдлыг харгалзаж дээрх зээлийг олгодог. Энэхүү зээл олгох ажиллагааг мөн салбарын захирал өөрөө хяналт тавьж тухайн зээлийн дээд лимитийг тогтоож өгдөг. Энэхүү 1 000 000 төгрөгний зээлийн гэрээг үндэслэн олгосон 1 000 000 төгрөгүүдийг тухайн зээлийн гэрээг “Нэт капитал ББСБ”-тай байгуулсан хүний дансанд л шилжиж ордог юм. Энэ нь өөр хүн тухайн зээлийн мөнгөн дүнг авах боломжгүй гэсэн үг юм. Ингэхээр бидний зүгээс тухайн харилцагч нь зөвхөн өөрт оногдсон нууц пин кодоор гүйлгээг хийх ёстой. Тухайн кодыг Ц.Ө  нь эрсдэлийн ажилтан байсан учраас бусад хүмүүсийн кодыг авч өмнөөс нь гүйлгээ хийсэн асуудал байгаа. Тухай бүрт нь манай байгууллагын зүгээс хяналт тавих боломжгүй юм. Ц.Ө  нь манай байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн гэр бүлийн холбоо хамаарал бүхий ээж Бямбаханд, аав Цэнд, ах Нямбаяр, эгч Батцэцэг, бэр эгч Энхчимэг болон өөрийн нэр дэр нийтдээ 1 000 000 төгрөгний барьцаа хөрөнгө шаардахгүй олгодог зээлээс авсан. Мөн өөрийн найз нөхдийн холбоо хамааралтай Т.Энхжин, П.Мөнхболд, Б.Бат-Оргил, М.Оюунбат, Х.Даваахүү, Г.Мижиддорж гэх хүмүүсиин нэр дээр туи зээлүүдийг гаргаж авч зээлийн мөнгийг хувьдаа ашигласан. Тус гүйлгээнүүдийг байгууллагад ашигладаг “Мост моне” үйлчилгээгээр дээрх хүмүүсийн дансанд байршуулсан.

Нийт хохирлоос төлж барагдуулаад өнөөдрийн байдлаар 104 231 491.48 төгрөгний хохирлын үлдэгдэлтэй байна” гэх мэдүүлэг. /3 хх-ийн 122-123 тал, 3хх-ийн 184-186 тал, 4 хх-ийн 151 тал /,

 

Яллагдагч Ц.Ө ын мөрдөн шадгах ажиллагааны үед 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “... Би М.Батсайхан гэх хүнийг 2019 оноос “Нэт капитал ББСБ”-д ажиллах болсон цагаасаа эхэлж танина. Батсайхан нь машины ченж бөгөөд манай ББСБ-тай хамтарч ажилладаг. Би энэ үед буюу 2020 оны эхээр ченж М.Батсайханаас автомашины урьдчилгаа төлбөр болох 50 гаруй сая төгрөгийг урьдчилгаа гэж хэлж авсан байсан. Яг хэдэн төгрөгийг авсан талаараа нарийн сайн мэдэхгүй байна. Дансны хуулгаа хараад хэлж өгөх боломжтой. Ингээд Батсайханаас авсан 59 000 000 орчим төгрөгийг удаа дараагийн үйлдпээр “IQ option” гэх аппликешнээр дамжуулан арилжаанд оруулаад алдчихсан. Иймд Батсайханд автомашины урьдчилгаа болох мөнгийг буцаан өгөх хэрэгцээ шаардпага үүссэн.  Учир нь би энэхүү 59 000 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан бөгөөд Батсайханд үлдсэн 70 хувь төгрөгийг яаралтай буцааж өгөх шаардпага тулгарсан тул би өөрийн ойр дотны гэсэн хүмүүсээс тусламж гуйгаад барьцаа хөрөнгө шаарддаг зээлээс 5 тээврийн хэрэсглийг барьцаалж, барьцаа хөрөнгө шаарддаггүй 1 000 000 төгрөгний зээлээс 9 хүнд зээл гаргуулж аван 59 000 000 төгрөгийг гүйцээгээд тухайн мөнгийг “Нэт капитал” ББСБ-н дансанд шилжүүлж тухайн М.Батсайхан ченжтэй тохиролцсон тохиролцоо ёсоор асуудалгүй мөнгө шилжсэн. Иймд одоо Батсайхан ченжтэй ямар нэгэн мөнгөний өглөг авлага байхгүй. Яг энэ хүмүүсийн нэр дээр гаргаж өгсөн 5 машины болон барьцаа хөрөнгөгүй 9 хэрэглэгчийн зээлийн асуудал нь шалгагдаад явж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дээрх барьцаа хөрөнгө шаарддаг, машин барьцаалсан зээлүүдээс 2 автомашины зээлийн асуудал үлдсэн, 9 000 000 төгрөгний кредит зээлээс 5 хүний зээлийн төлөлтийг хийх үлдсэн” гэх мэдүүлэг. /3 хх-ийн 157 тал/

 

Гэрч М.Батсайханын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  ... Иргэд бэлэн мөнгө байхгүй учир автомашин худалдаж авахдаа ББСБ-н зээлээр худалдаж авахыг эрмэлздэг. Би дээрх зарчмаар 2020 оны 1, 2 дугаар ард санагдаж байна. 73 500 000 төгрөгний үнэ бүхий 3 автомашиныг тус ББСБ-р дамжуулж 3 иргэнд худалдаалсан. Тус 3 машины 30 хувь төлбөрүүдийг тухайн худалдаж авч байгаа иргэдээс авах ёстой байсан боловч тухайн иргэдийн 2 нь урьдчилгаа мөнгө байхгүй надад хуучин унаж байсан машинаа өгсөн тул би тухайн машиныг нь зарж борлуулаад “Нэт капитал” ББСБ-д 30 хувь төлбөрүүдийг нь гүйцээж өгсөн. Үүний дараа “Нэт капитал ББСБ”-с урьдчилгаа 30 хувь болон үлдэгдэл 70 хувиа авах ёстой хугацаа болсон боловч миний мөнгийг шилжүүлээгүй удаж байгаад гэнэт 2,2 сая төгрөгөөр /2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шиг санаж байна./ нийт 4 сая төгрөг орж ирсэн. Тэгээд би яахаараа ийм том байгууллага ийм бага хэмжээтэй мөнгө хийсэн талаар гайхаад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Нэт капитал ББСБ”-н зээлийн эдийн засагч Ц.Ө  гэх залуутай шууд очиж уулзсан. Тэгэхэд Ц.Ө  нь “таны 3 машины мөнгийг би таньруу шилжүүлж чадаагүй, хувьдаа ашиглачихсан юм аа” гэж хэлсэн тул би шууд Ц.Ө ыг хариуцсан захирал Бямбасүрэн рүү нь дагуулж очиж уулзсан. Бямбасүрэн захирал Ц.Ө ын мөнгө шилжүүлээгүй асуудлыг шалгаад мөнгө шилжүүлээгүй байдлыг тогтоогоод “Ц.Ө  шилжүүлээгүй нь үнэн байна” гэж хэлээд Ц.Ө аас “энэ хүний төлбөрийг өнөөдрийн дотор гаргаж өгч чадах уу “ гэж асуухад Ц.Ө  “би гаргаж өгч чадна” гэж хариулсан. Тэгэхээр нь захирал Бямбасүрэн нь тийм бол мөнгийг нь гаргаж өгнө гээд баталгаа бичээд энэ хүнд өг” гэж хэлж надад баталгаа бичүүлж өгсөн. Ц.Ө  нь баталгаан дээрээ “М.Батсайханы мөнгийг өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагаас өмнө бүрэн гаргаж депозит дансанд байршуулна” гэж бичсэн. Ц.Ө  нь миний 3 машины төлбөр болох 73 500 000 төгрөгийг өнөөдрийн байдпаар 100 хувь төлж барагдуулсан байгаа. Түүний надад өгсөн мөнгийг нарийвчлан хэлж өгвөл 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Нэт капиталын дансаар 4 000 000 төгрөг, /2 сая 2 саяар/, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний “Хаан” банкны 5013049548 тоот дансаар 20 500 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний “Хаан” банкны 5013049548 тоот дансаар 14 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 7 500 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний “Хаан” банкны 5013049548 тоот дансаар 4 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Нэт капитал ББСБ”-н дансаар 1 800 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний “Хаан” банкны 5013049548 тоот дансаар 2 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд 6 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09- ний өдөр миний “Хаан” банкны 5013049548 тоот дансаар 3 700 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд би тус ББСБ-тай өр төлбөрийн үлдэгдэлгүй болсон байдаг. Энэ Ц.Ө аас шилжүүлсэн мөнгөнүүд нь миний өөрийн ББСБ-р дамжуулж зарж борлуулсан 3 тээврийн хэрэгслийн төлбөр болно. Би тус ББСБ-с 73 500 000 төгрөг авах ёстой байсан үүнийгээ авсан. Тухайн ББСБ-с яагаад 59 800 000 төгрөгний ауудал гаргаж ярьсан талаар би мэдэхгүй. Миний зарсан гэх 3 тээврийн хэрэгсэл нь “Субару форетер”, “Тоёота сай”, Тоёота харрир” гэх машин байсан санагдаж байна” гэх мэдүүлэг. /3 хх-ийн 173 тал/,

 

Гэрч Ц.Рагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2020 оны 04 дүгээр сард Ц.Ө  “Нэт капитал”-с төлөөлөн оролцож миний “Тоёота тоун айс” загварын цагаан өнгийн хагас ачааны машиныг 12 500 000 төгрөгөөр бодож Эрдэнэбат гэх хүнд зарсан. Гэтэл “Нэткапитал” ББСБ-с миний данс руу 12 500 000 төгрөг орж ирээгүй бөгөөд энэ талаар “Нэт капитал” ББСБ-с асууж лавлахад тухайн компаний эдийн засагч Ц.Ө  залилан хийсэн гэж надад тайлбарласан. Одоо худалдан авагч Эрдэнэбат машинаа авчихсан, “Нэт капитал ББСБ”-с Эрдэнэбат зээлээ гаргуулаад авчихсан, ганцхан би ямар нэгэн мөнгө гаргуулж авалгүй хохироод байна” гэх мэдүүлэг. /4 хх-ийн 10 тал/,

 

Гэрч Н.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  ... Миний бие 2020 оны 04 дүгээр сард Рагчаа гэх машины ченжээс Вайт айс нэртэй хагас ачааны машиныг 12 500 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд миний бие 5 000 000 төгрөгөө бэлнээр нь өөрөөсөө өгч үлдсэн 7 500 000 төгрөгийг “Нэт капитал ББСБ”-с зээлж аваад Рагчаад өгсөн. “Нэт капитал” ББСБ-г төлөөлж зээлийн гэрээг Нямгаржав нэртэй эмэгтэй байгуулсан. Зэзлээ төлж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс намайг дуудаж “таны 7 500 000 төгрөгийг “Нэт капитал” таны нэр дээр Худалдаа хөгжлийн банкны 407202732 тоот дансыг нээжтанд 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн байна.” гэжхэлсэн. Би шүүх хурал дээр “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Үүний дараа уг дансыг шалгуулахад “Гигант брос” ХХК-ий нэр дээр байдаг данс болж таарсан бөгөөд “Нэт капитал”-с Рагчааруу 7 500 000 төгрөгийг шилжүүлээгүй байсан. Минйи эзэмшлийн данс руу шилжүүлээгүй бөгөөд би тухайн үедээ Рагчаад өгчихсөн болов уу гэж бодож байтал үгүй болж таарсан. Миний бие уг зээлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж дуусгасан” гэх мэдүүлэг. /4 хх-ийн 63 тал/,

 

Гэрч Т.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... Ц.Ө  миний 10 жилийн нэг ангийн хүүхэд. Ц.Ө  нэг өдөр над руу иргэний үнэмлэхний зурга аявуулчих гэж хэлсэн би зургаа явуулаад яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл зүгээрээ санаа зоволтгүй гэж хэлсэн. Үүний дараа миний нэр дээр “Нэт капитал финанс ББСБ”-с зээл авчихсан байсан энэ талаар би мэдээгүй байж байгаад надад Ц.Ө  өөрөө “1 сая орчим төгрөгний зээл авсан” гэж хэлсэн, мөн миний 80144400 дугаар луу “таны зээлийн төлөлтийн хугацаа боллоо зээлээ төлнө үү” гэх мессеж ирдэг болсон. Одоо болтол зээлийн төлөлт гэсэн мессеж ирж байгаа. Би бодохдоо Ц.Ө  миний нэр дээр зээл авсан учир өөрөө миний нэр дээр авсан зээлээ төлнө гэж бодож байна. Ц.Ө ын авсан зээлнээс огт аваагүй. Миний нэр дээр зээл авсныг мэдээгүй учир би авах боломжгүй. ..” гэх мэдүүлэг /4хх-ийн 66 тал/ болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 112 тал/
  • Жолоочийн эрхийн лавлагаа /1хх-ийн 139 тал/,
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх, тодорхойлолт /1 хх-ийн 140 тал/,
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /4 хх-ийн 73 тал/
  • Шүүгдэгч Ц.Ө ын иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-ийн 77-р тал /,
  • Шүүгдэгч Ц.Ө ын нэр дээр тээврийн хэрэгслийн лавлагаа /4 хх-ийн 88, 92 тал/,
  • Шүүгдэгч Ц.Ө ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /4 хх-ийн 128 тал/,
  • Шүүгдэгч Ц.Ө ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, цэргийн хотхон 5 гудамж 395а тоот / 4 хх-ийн 127 тал / зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-ий Сүхбаатар салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х.Даваахүүгийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Мижиддоржийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр П.Мөнхболдын нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр М.Оюунбатын нэр, дансыг ашиглан түүний нэр дээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулан авч завшсан,

Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-д Эрсдэлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эх Ж.Б нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эгч Ц.Батцэцэгийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эцэг Д.Цэндийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ах Ж.Цэрэндоржийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз Т.Энхжингийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 800 000 төгрөг завшсан,

Төрсөн эх Ж.Б өмчлөлийн “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-с 6 000 000 төгрөг гаргуулан авч завшсан, Төрсөн эцэг Д.Цэндийн эзэмшлийн “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-с 5 000 000 төгрөг гаргуулан авч завшсан,

З.Мөнхсайханд автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нэпкапитал санхүүгийн корпораци” ББСБ-иас 69 800 000 төгрөг завшсан,

Ц.Рагчаад зээлээр автомашин худалдан борлуулсны төлбөрт шилжүүлэх 12 500 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “Нэт капитал санхүүгийн корпораци ББСБ” ХХК-ийн данснаас төрсөн ах Ц.Нямбаярын 207200650 тоот депозит дансруу шилжүүлэн авч завшсан,

Бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах зорилгоор “Нэт капитал санхүүгийн корпорац” ББСБ-ийн 1007102707140001, 200710270740001 тоот данснаас тус ББСБ-д данс эзэмшигч М.Батсайханы 106206328 тоот дансруу 7 удаагийн гүйлгээгээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд “Нэпкапитал санхүүгийн корпораци” ББСБ-иас 59.800.000 төгрөг нийт 161.900.000 төгрөг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-ий Сүхбаатар салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х.Даваахүүгийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Мижиддоржийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр П.Мөнхболдын нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1 000 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан авч завшсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр М.Оюунбатын нэр, дансыг ашиглан түүний нэр дээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулан авч завшсан,

Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-д Эрсдэлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эх Ж.Б нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эгч Ц.Батцэцэгийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эцэг Д.Цэндийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ах Ж.Цэрэндоржийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1 000 000 төгрөг завшсан,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз Т.Энхжингийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 800 000 төгрөг завшсан,

Төрсөн эх Ж.Б өмчлөлийн “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-с 6 000 000 төгрөг гаргуулан авч завшсан, Төрсөн эцэг Д.Цэндийн эзэмшлийн “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-с 5 000 000 төгрөг гаргуулан авч завшсан,

З.Мөнхсайханд автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нэпкапитал санхүүгийн корпораци” ББСБ-иас 69 800 000 төгрөг завшсан,

Ц.Рагчаад зээлээр автомашин худалдан борлуулсны төлбөрт шилжүүлэх 12 500 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “Нэт капитал санхүүгийн корпораци ББСБ” ХХК-ийн данснаас төрсөн ах Ц.Нямбаярын 207200650 тоот депозит дансруу шилжүүлэн авч завшсан,

Бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах зорилгоор “Нэт капитал санхүүгийн корпорац” ББСБ-ийн 1007102707140001, 200710270740001 тоот данснаас тус ББСБ-д данс эзэмшигч М.Батсайханы 106206328 тоот дансруу 7 удаагийн гүйлгээгээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд “Нэпкапитал санхүүгийн корпораци” ББСБ-иас 59.800.000 төгрөг нийт 161.900.000 төгрөг завшсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “албан тушаалын байдлаа ашиглаж” 

2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн байхаар хуульчилсан байдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-д "Монгол Улсын иргэн хөдпөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Ө  нь хохирогч “Н К “ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч байгууллагын  Монгол Улсын Үндсэн хууль, иргэний хуульд заасан өмчлөх эрхэнд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ө  нь “Н К “ ББСБ” ХХК-д зээлийн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хуурамчаар зээлийн гэрээ байгуулах, бусдын нэр ашиглаж зээлийн баримт бүрдүүлж,  зээл авах зэргээр захиран зарцуулж завшиж “Н К “ ББСБ” ХХК-д 161.900.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч байгууллагад учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “Албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

            Шүүгдэгч Ц.Ө  нь гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Ц.Ө ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Н К “ ББСБ” ХХК 161.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоос 57.758.710 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд “57.758.710 төгрөгийг төлсөн нь үнэн” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Ц.Ө аас учруулсан хохирлоос үлдэгдэл 104.231.290 төгрөгийг даруй гаргуулж хохирогч “Н К “ ББСБ” ХХКолгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч Ц.Ө т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, хохирогчийн өмгөөлөгч мөн адил 3 жилийн хорих ял оногдуулах саналтай,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрийг түргэн буцаан авах саналтай байгаа бөгөөд хохирогчийн санал, хүсэлт миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийнм 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахдаа 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ө  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

 Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “ Албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ө ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Ө ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө аас 104.231.290 төгрөгийг гаргуулж хохирогч “Н К “ ББСБ” ХХК-д даруй олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдөрөөс эхлэн тооцсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ