Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/00315

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 9-2 тоотод оршин суух, Боржигон овгийн Буянбатын Золбоогийн /ЧЛ80041419/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг урд хабитатын 14 тоотод оршин суух, /ФБ84061965/ Боржигон овгийн Довчинсүрэнгийн Анхцэцэг

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-130 тоотод оршин суух, /ОЭ85022710/ Хольдог овгийн Адилбишийн Мөнх-Од нарт холбогдох 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золбоо, хариуцагч Д.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Золбоо би 2015.08.20-нд Мөнх-Од, Анхаа, эхнэр нөхөр хоёрын хүсэлтээр 1 000 000 төгрөгийг сарын 1 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ингээд бэлнээр гэрт минь ирж авсан. Түүнээс хойш тогтсон хугацаанд одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй. Иймд Мөнх-Од, Анхцэцэг хоёроос зээлийн төлбөр 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Мөнх-Од, Д.Анхцэцэг нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд Д.Анхцэцэг тайлбарлахдаа: А.Мөнх-Од би, эхнэр Д.Анхцэцэг бид 2, танил найз Золбоогоос 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр банкны мөнгөний хугацаа хэтэрсэн байсан учир Золбоо болон түүний эхнэртэй ярилцаж байгаад 1 000 000 төгрөг авсан. Мөнгө авахдаа тодорхой хэмжээний хугацаа заагаагүй, бас мөнгөний хүүний асуудал яриагүй болно. Бид 2 ажил хийдэг байсан тул эхнэр Анхцэцэг маань 12 дугаар сарын сүүлээр өгнө гэж байтал бид 2-ыг шүүхэд өгсөн байсан. Бид 2 ярилцаж тохиролцоогүй энэ хүүний мөнгийг өгч чадахгүй болно. 1 000 000 төгрөг өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч А.Мөнх-Од, Д.Анхцэцэг нарт холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч Д.Анхцэцэг, А.Мөнх-Од нарын 1 000 000 төгрөг өгнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгон бууруулсан байна. Нэгэнт зохигчид 1 000 000 төгрөг дээр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Золбоо, хариуцагч А.Мөнх-Од, Д.Анхцэцэг нараас нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1 000 000 /нэг сая/ төгрөг болгосныг, хариуцагч А.Мөнх-Од, Д.Анхцэцэг нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА