Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/246

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711015530199 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Ц.Б, 1966 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13 дугаар гудамж 225 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/.................................................................../,

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13-225 тоот дахь гэртээ төрсөн дүү Ц.Бат-Оргилын толгойн тус газар нь заазуураар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр найзтайгаа нэг шил архи хувааж уугаад сууж байтал манай дүү Ц.Бат-Оргил надад архи хийж өгсөнгүй гэхээр нь “би юу гэж чамтай нийлж архи уух юм бэ” гэхэд намайг хэл амаар доромжлоод цээж рүү түлхсэн. Тэгэхээр нь би заазуур аваад толгой руу нь нэг удаа цохичихсон юм гэв.

Хохирогч Ц.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13-225 тоотод байх гэртээ ганцаараа зурагт үзэж байсан чинь манай ах Батболд 22 цагийн үед Оюунбадрах гэх найзтайгаа орж ирсэн. Манай ах найзтайгаа хамт нэг шил 0,33 граммтай Монгол стандарт архи хувааж уусан. Тэгэхээр нь би хажууд чинь бүхэл бүтэн эр хүн сууж байхад ганц хундага архи хийгээд өгчихгүй юм гэж ах Батболдод хэлсэн чинь ах би чамд архи өгч чадахгүй, чи яахаараа ахынхаа хажууд архи уудаг юм гээд бид 2 хэрэлдэж маргалдсан. Тэгсэн Батболд ах орон дээрээс босож ирээд цохих гээд байхаар нь би ах Батболдыг ор луу түлхээд унагаасан. Тэгсэн ах ширээн дээр байсан бор иштэй жижиг заазуур аваад миний толгой хэсэг рүү нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг. /хх-24х/,

             Гэрч Ц.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 сарын 26-ны орой 21 цагийн үед Батболд ах найз Оюунбадрахыгаа дагуулаад халамцуу манай гэрт орж ирж хоол идээд буцаж урагшаа гэр рүүгээ орсон. Орой унтаж амрах гэж байхад манай гэрийн хаалгыг манай дүү Бат-Оргил нүдээд Батцэцэгээ хаалгаа тайл гэхээр нь гайхаад хаалгаа тайлахад Бат-Оргилын хоёр хацрыг дагаад цус урсаж байсан. 2 гараараа толгойгоо барьчихсан зогсож байхаар юу болсон талаар асуухад Батболд ах намайг ингэчихлээ гэж хэлэхээр нь айгаад Бат-Оргилыг наанаа байж бай гэж хэлээд хаалгаа хаачихаад гадуур хувцсаа өмсөөд Батболд ахын гэр лүү ороход Батболд ах сандал дээр суучихсан, Оюунбадрах ах хойд талын орон дээр унтаж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-25х/,

              Яллагдагч Ц.Б мэдүүлэхдээ: “...намайг гэртээ ирэхэд дүү Бат-Оргил халамцуу орон дээрээ хэвтэж байсан. Оюунбадрах бид 2 авсан архиа хувааж уух гээд сууж байхад манай дүү Бат-Оргил 100 грамм хийгээд өгчих гэхээр нь би архи хийж өгөхгүй гэсэн чинь надтай маргалдаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ах хүний үүднээс хэдэн үг хэлэхэд намайг ор луу түлхэхээр нь би ширээн дээр байсан бор иштэй жижиг заазуурыг аваад толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-38/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1226 тоот дүгнэлтэд: 

  1. 2. 3. Ц.Бат-Оргилын биед зулайн хуйханд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

           4. Дээрх гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

           5. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

           6. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

           7. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          8. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-33/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13-225 тоот дахь гэртээ төрсөн дүү Ц.Бат-Оргилын толгойн тус газар нь заазуураар цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Бат-Оргил нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бод оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 6-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5 см урттай бариулын хэсэгт 3 см бэхэлгээтэй, ажлын хэсэг 7.7 см хэмжээтэй бор өнгийн заазуурыг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН