Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,     

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Д.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг /ҮД:0752/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Алтанхуягт холбогдох эрүүгийн 201625030282 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Үхэр цагаан овогт Дамдины Алтанхуяг: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-114 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ИН83112931/

 

Шүүгдэгч Д.Алтанхуяг /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь салсан хамтран амьдрагч Ц.Батцэцэгийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61-64 тоотод, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 74 дүгээр цэцэрлэгийн урд, 2015 оны 12 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоотод, 2016 оны 01 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоотод, 2016 оны 01 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоотод байнга зодож тарчлаасан,

 

2016 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоот Ц.Батцэцэгийн түрээслэн амьдарч байсан гэрийн хаалгыг санаатайгаар эвдэж гэмтээн 150.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Алтанхуягаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би Батцэцэгтэй 2006 онд анх танилцсан юм. 2006 оноос бид хоёр хамтран амьдарч байгаад 2010 онд охин гарсан бөгөөд бид хоёр хамтран амьдрахдаа дандаа байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд хамгийн сүүлд хүүхэд гардаг жил модны хоёрт байр түрээлсэн амьдардаг байж байгаад 2012 онд хэрэлдсэн. Тэгээд би гэрлүү нь оруулахгүй жоохон юм яриад зогсоё гэхэд үгүй гээд байхаар нь байж бай гээд хоргоосон чинь цагдаа дуудлаа шүү гээд утсаа гаргаад ирэхээр нь би утсыг нь булаагаад шидчихсэн. Утас нь нокиа гар утас байсан ба утас нь эвдэрчихсэн бөгөөд дараа нь 30.000 төгрөгөөр өөр утас авч өгсөн. Намайг нэг удаа алгадаад авхаар нь би нэг удаа зөрүүлээд бас алгадчихсан юм гэсэн мэдүүлэг /хх 105/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би Батцэцэгтэй 2008 оноос хойш хамтран амьдарсан 2008 онд хүүхэдтэй болсон. 2013 онд өөр хүнтэй болж салсан. Бид хоёр маргалддаг байсан. Би энэ Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөвшөөрч байна. Харин хаалгны талаар би мэдэхгүй. Би эвдээгүй. Би хаалганы үнийг гаргаж өгсөн. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ц.Батцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай байрны орцонд тааралдсан. Тэгээд гэр лүү орно гэхээр нь гэр лүүгээ оруулаагүй юм. Тэгээд эргээд үүдэнд байж байгаад цагдаа дуудлаа гэтэл гараад зугтаачихсан. Цагдаа нар ирсэн үүний дараа дахиад хаалга балбаад байхаар нь онгойлготол Алтанхуяг гэр рүү орж ирээд бид 2 гэрт нилээн удаан хугацаанд хэрэлдэж маргалдаад би хог хаяна гэж гараад зугтах гэтэл араас орцонд намайг татаж чангааж миний хоолойг багалзуурдаад миний хар өнгийн ноосон цамцийг ураад хаячихсан.

..2016 оны 01 ээр сарын 20-ны өдөр ЧД-ийн 6-р хороо, 67-7 тоот гэртээ амарч байхад гаднаас хаалга нүдээд хаалгаа тайл гээд орилоод хаалга өшиглөөд байсан юм. Тэгээд би хаалга тайлж өгөхгүй шууд цагдаа дуудсан чинь алга болчихсон.. орой ирээд агсам тавиад байж магадгүй гэж бодоод эгч Батцэнгэлийн гэрт очиж хоноод маргааш нь гэртээ иртэл гэрийн хаалга эвдээд дотогш орсон байсан. Бүр лоом шиг юмаар нүдээд хавтсыг нь эвдэлчихсэн байхаар нь Чингэлтэй Дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Тэгээд хороонд өргөдөл гаргасны дагуу хорооноос шүүхэд хандаж шүүхээс захирамж гаргаж өгсөн юм. Би 220.000 төгрөгөөр шинэ хаалга авахуулж тавьсан юм.. гэсэн мэдүүлэг /хх 77-78/

 

2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө үүрээр эвдэрхий хаалганы ручкаг бүр унаган эвдэлж орж ирсэн ба хэнтэй байна, хаалгаа тайлсангүй гээд хэл ам хийж байгаад цохьчихоод гараад явсан юм. Сүүлд ийм асуудлууд болсон бөгөөд ер нь 2014 оноос хойш хэрүүл маргаан хийх, зодох, дарамтлах асуудлууд байнгын гаргаж, сэтгэл санааны дарамтанд байсаар ирсэн.

..2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Алтанхуяг миний түрээлсэн амьдарч байсан Чингэлтэй Дүүргийн 6 дугаар хороо 61-64 тоотод ирчихээд хардаж сэрдээд баахан хэрүүл маргаан үүсгэж байгаад намайг 2 удаа цохьсон санагдаж байна.

..2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би ажлын эгч Долгорсүрэнгийн хамтаар Чингэлтэй Дүүргийн 6 дугаар хороо 43 дугаар байрны ойролцоо байр түрээслэн амьдардаг байсан юм. Тухайн өдөр ажлаасаа тарчихаад харих гэж байтал ажлынхан тоглолт үзье гээд бөхийн өргөөнд очсон. Таксинаас буугаад хаалгаар орох гэтэл Алтанхуяг тааралдаад намайг дотогш оруулаагүй бөгөөд хэнтэй тоглолт үзэх гэж байгаа юм бэ гээд намайг аваад үлдчихсэн юм. Тэгээд намайг дагуулж гадуур яваад байхаар нь би гэрлүү орж авах юм байна гээд байрны үүдэнд ирээд утасныхаа чанга яригчийг асаачихаад намайг оруулчих гээд гуйгаад байхад оруулахгүй байсан юм. Тэгээд намайг 74 дүгээр цэцэрлэгийн урдуур чирээд би явлаа гээд хэсэг муудалцаж зодсон. Тэгтэл миний цээжрүү гараараа цохиод авсан. Амьсгалж чадахгүй болоод газар хэсэг хэвтэж байтал хүн цагдаад дуудлага өгчихсөн байсан ба цагдаа ирсэн учраас би цагдаад өргөдөл бичиж өгөөд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан юм. Тэгээд надаас гуйсаар байгаад эвлэрээд бид 2 гомдол санал байхгүй гээд хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.

..2015 оны 12 дугаар сарын 03-ны буюу тухайн үед Мишигбаатар гэх хэсгийн байцаагч болон хорооны нийгмийн ажилтанд хандчихсан байсан чинь Алтанхуяг өөрөө ирээд чи намайг цагдаад өгсөн байна. Би нэгэнт өнгөрсөн хүн гээд гэрт хүч хэрэглэн дайрч орж ирээд цагдаад хэлбэл чамайг алчихаад явдаг юмандаа явна гэх мэтээр ярьдаг болсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67-7 тоот гэр оронд бид хоёр баахан муудалцаж, миний хоолойг боосон юм. Тэгээд би цагдааруу залгаад дуудлага өгчихсөн чинь зугатаагаад явчихсан юм. ..Ерөөсөө байнга тайван байлгадаггүй, намайг байнга хардаж сэрддэг байнга зодож цохьдог. Өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй мөртлөөсөө ажилтай гээд явахаараа хэд хоногоор алга болчихдог учраас л ер нь хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон юмаа.. гэсэн мэдүүлэг /хх 79-81/

 

Гэрч Ц.Батцэнгэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Батцэцэг Алтанхуяг 2 дундаасаа нэг хүүхэдтэй, анх танилцаад байж байх үед нь ах болон бид нарын зүгээс хань болохоор хүн биш байна гэдгийг нь сануулсан. Тэгээд хамтдаа амьдарсан боловч Алтанхуяг нь өөрөө ажил мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн дээрээс нь их худлаа ярьдаг, дээрээс нь хааяа хааяа тэнээд алга болчихдог, мөн архи ууж нэг их чаддаггүй мөртлөө уухаараа янз бүрийн ааш гаргадаг, хүүхдээ цонхоороо авч үсрэнэ гэж бөөн асуудал болсон, хэл ам ихтэй байдаг учраас тусад нь амьдруулахаар заавал хамт амьдарна гээд дайраад байдаг. Тусдаа амьдрах болсон хугацаандаа Алтанхуяг нь байнга орон гэр, ажил төрлийнх нь үүдэнд ойролцоо сахиад суучихдаг зэрэг асуудлуудыг ярьдаг юм. Мөн байж байгаад л хаалга үүдний асуудал яригддаг. Батцэцэг өөрийн гэсэн байр байхгүй, түрээсийн байраар амьдардаг, гэтэл амьдарч байгаа байрандаа тогтвортой амьдарч чадахгүй ажлыг нь мэддэг учраас ажил дээрээс нь дагаад гэрийг нь мэдчихдэг учраас хаалга үүдийг нь сахиад суучихдаг гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг /хх 83-84/

 

Гэрч Ч.Нарангуагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Батцэцэг бол манай хорооны түр оршин суугч иргэн байгаа юм. Алтанхуяг гэгчийг нь таньж мэдэхгүй. Нийгмийн ажилтны хувиар Батцэцэг надтай уулзаад хүчирхийлэлд өртөж байгаа талаараа хэлсэн юм. Анх 2015 оны 05-06 дyraap сард хандсан санагдаж байна. Тухайн үед ямар нэгэн баримт үйлдээгүй юм. Батцэцэг нь сургуулийнхаа нийгмийн ажилтан Онон гэдэг хүнд хандаад тэр хүн нь надад хандаж байсан юмаа. Алтанхуяг гэгчийг тухайн үед цагдаагийн байгууллагаас дуудаад би Алтанхуягтай нь уулзаад сургуулийн нийгмийн ажилтантай уулзуулсан. Тэгээд охинтойгоо уулзаж байсан гэдгийг хэлмээр байна. 2015 оны 05-06 дугаар сард надад хандсанаас хойш дахиж хандаагүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сард өөрөө над дээр ирж уулзаад Алтанхуяг гээд хамтран амьдрагч маань ирээд гэрийн хаалга үүд эвдсэн, намайг ална гэж сүрдүүлсэн гэж хэлсэн. Мөн удаа дараа зодож байна гэж хэлсэн. Хорооны хэсгийн байцаагчид өргөдөл гаргачихсан байгаа та энэ асуудал дээр ийгмийн ажилтныхаа хувьд үүрэг гүйцэтгэж өгөөч гэж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээг хийсэн. Эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан учраас хамтарсан багaapaa хэлэлцээд ер нь Алтанхуяг гэгчийг эрхийг хязгаарлавал дээр юм байна гэсэн шийдвэр нь хамтарсан багийн хурлаар тогтоогдсон. Тэгээд цагдаагийн байгууллагад эрсдэлийн үнэлгээгээ гаргаж өгөөд эрх хязгаарлах арга хэмжээг авахуулах хамтарсан багийн хүсэлтээ гаргасан юм. Түүнээс хойш Батцэцэг надтай уулзалдаагүй бөгөөд сургууль дээр нь би ажлаар явж байгаад уулзалдахад та нарын гаргасан шийдвэрийг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа, ирж уулзаад дарамтлаад байдаг асуудал нь больчихсон боловч утсаар яриад дарамтлаад байгаа гэж хэлсэн. Алтанхуягтай өөртэй нь уулзаад ямар учраас Батцэцэгийг дарамтлаад зодоод хамт олных нь дунд эвгүй байдалд оруулаад байдаг юм бэ гэж асуухад би архи уухаараа муухай ааш араншин гаргаад Батцэцэгийг цохих зодох асуудал гарсан гэж нэг удаагийн асуудал хэлсэн. Тэгээд л тухайн үед ингэж болохгүй, тэгэж болохгүй гэж ярилцаж байгаад салсан гэдэг. 2016 оны 1 дүгээр сард над дээр ирэхэд хүзүү нь улайчихсан байсан ба маш их айдаст автчихсан байсан. Үүнээс өмнө ирэхэд бол биед нь зодуулсан шарх байгаагүй юм, сэтгэл санаа нь маш тогтворгүй байсан.. гэсэн мэдүүлэг /хх 88/

 

Гэрч Б.Мөнхцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Яг он cap өдрийг нь сайн санахгүй байна 2016 оны эхээр санагдаж байна Батцэцэгтэй утсаар ярихад би гэртээ байна гэсэн бөгөөд би ухай үед Батцэцэгийн гэрт нь очих шаардлагатай байсан юм. Тэгээд гэрт нь очтол Алтанхуяг гэрийн түлхүүр булаагаад зугатаачихлаа гэр лүүгээ орж чадахгүй түлхүүр байхгүй сууж байна гээд орцондоо сууж байхаар нь гэрлүүгээ дагуулаад гэртээ аваачиж хоносон юм. Маргааш болоод Батцэцэгийн гэрт өглөө хамт ирээд гэрийнх нь хаалгыг онгойлгох гээд явж очсон. Тэгэхэд хаалга нь хөшигдөөд, зарим нэг хэсгээрээ дотогшоо цөмөрчихсөн байсан учраас хүнээр заалгаж байгаад аптирекээр хөшиж хаалгыг нь онгойлгож дотогшоо орж байсан юм. Үүний дараа 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр би найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэчихээд өглөөний 5 цагийн орчимд 10  жилийнхээ найз хүүхний хамтаар Батцэцэгийн гэрт нь орохоор болоод орц руу нь ортол орцонд нь хаалган дээр нь Алтанхуяг зогсож байхаар нь юу хийж байгаа юм бэ гэхэд Батцэцэг гэртээ нэг залуугийн хамт байна тэгээд хаалга онгойлгож өгөхгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би Мөөгий байнаа гэж хэлээд хаалгыг нь тогшиход Батцэцэг бэр эгчийнхээ төрсөн охин дүүтэй байж байсан ба Алтанхуяг дагаж хамт орж ирчихээд буцаад гараад явсан. Тухайн үед тэдний хаалга үүд нь эвдэрчихсэн байсан ба би ручканых нь нүхээр нь Батцэцэгийн гэрлүү нь шагайж харсан юм. Тухайн үед Алтанхуяг өөрөө хаалгыг өшиглөхөд ручка нь салаад уначихсан юм. Үүдэнд нь нилээн удаан хугацаанд хаалгыг нь оролдож байсан байдалтай байсан. Тухайн үед бас Алтанхуяг нь Батцэцэгийг яагаад хаалга тайлдаггүй юм бэ гэж маргаж байгаад цохичихоод зугтаагаад гарсан юм. Ер нь Алтанхуяг нь Батцэцэгийг байнгын дарамтанд байлгадаг сэтгэл санааг нь тогтворгүй болгодог хүн юм, Алтанхуяг нь бас байнга сургууль дээр ирчихээд сургуулийн ойр ойрчмын байрнууд дундаас хараад л зогсож байдаг юм.. гэсэн  мэдүүлэг /хх 90-91/

Гэрч Н.Дамдинсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2015 оны 12 дугаар сараас эхлэн одоог болтол хэсгийн байцаагчийн ажил хийж байна. Яг хэзээ хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ц.Батцэцэг нь манай нөхөр Алтанхуяг нь зодож дарамтлаад хаалга эвдчихлээ гэж дуудлага өгч байсан, дуудлагаар би очиход нөхөр нь гэх Алтанхуяг байхгүй байсан. Яагаад юунаас болж эд зүйлийг нь эвдсэн талаар асуухад Алтанхуяг нь охинтойгоо уулзах гээд ирдэг юм. Ирэх бүрт нь охиноо өгөөд явуулахаар манай охинooc ээж чинь ямар хүнтэй хоносон, гэрт хэн ирсэн гэх мэт зүйлийг хүүхдээс асуугаад байдаг болохоор би охиноо өгч явуулдаггүй. Үүнээс болоод маргаан зодоон болдог гэж хэлж байсан. Тухайн өдөр очиход ямарч байсан нөхөр Алтанхуягт зодуулсан байдалтай байсан гэхдээ яг хаана нь ямар гэмтэл учирсан байсан талаар одоо огт санахгүй байна. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Батцэцэгт эрсдэлийн үнэлгээг гаргуулахад өндөр гарсан тул Алтанхуягт эрх хязгаарлах арга хэмжээг авч байсан.. гэсэн мэдүүлэг /хх 135/

 

Гэрч Ц.Батцэнгэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..хаалга эвдэрсэн асуудал 2-3 үйлдэл болчихоод байгаа гэж би сонссон. Эхний удаад нь хаалганы дуран эвдэлсэн байдаг. Уг асуудал баасан гарагт болсон юм. 2015 оны 11 дүгээр сарын хавьцаа байх гэж бодож байна. Батцэцэг манай гэрт ирээд бид 2 юм ярьж байгаад Батцэцэгийг манайд хоночих гэсээр байгаад хонуулсан. Батцэцэг өөрөө хараа муутай учраас гэрийнх нь хаалганы дуранг авчихсныг нь анзаараагүй гэртээ орчихсон байгаа юм. Тэгээд гэртээ байхдаа харахаар коридор нь харагдаад байхаар нь үзтэл дуранг нь авчихсан байсан гэж байгаа юм. Ингээд байж байтал дараа нь гэртээ ирэхэд нь шатан дээр нь зогсож байгаад цүнхийг нь булааж аваад түлхүүрийг нь булаагаад авчихсан байсан. Тэгээд гэртээ орж чадалгүй хажуу орцондоо найзындаа хоносон байгаа юм. Маргааш нь эргээд гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод буцаад гараад явж байтал үүдэндээ Алтанхуягтай тааралдсан байгаа юм. Түлхүүр өг гэхэд Алтанхуяг нь түлхүүрийг нь өгчихсөн гэсэн. Тэгээд гадуур явж байгаад буцаад ороод иртэл Алтанхуяг нь 00-ийн өрөөнөөс гарч ирснээ би үхэхээр бол чамайг заавал хамаатуулж үхнэ гэж хэлээд уксус уусан гэж хэлсэн. Тэгээд цагдаа түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм. 3 дахь удаагийн асуудал нь гэвэл цагаан сарын өмнөхөн шиг л санагдаж байна. Гэрийнх нь хаалгыг хөшөөд, гөжөөд юмаар балбаж цохиж байгаад хонхойлгоод хаячихсан байсан.. гэсэн мэдүүлэг /хх 83-84/

 

Гэрч Б.Мөнхцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Хамтран амьдрах ямар ч боломж байдаггүй хүүхдээ аваад явж байхыг нь хүртэл би харж байсан, ер нь Алтанхуяг байнга ирээд л хаалга үүдийг нь цохиод л байдаг юм шиг байгаа юм. Алтанхуяг ирээд хаалганы дуран эвдчихээд явлаа цоож эвдчихээд явлаа, хаалга хөшиж гөжиж байгаад явлаа тэгээд гэрт нь яваад очихоор хаалга үүд нь хөшигдчихсөн дотогшоогоо хонхойчихсон байдалтай байдаг байсан. Алтанхуяг нь байнга л хаалгыг нь эвддэг юм шиг байгаа юм, хамгийн сүүлд Алтанхуягтай Батцэцэгийн орцны үүдэнд тааралдахад Алтанхуяг ингээд хаалгаа онгойлгохгүй байгаа юм гээд хаалгыг нь өшиглөтөл ручка нь уначихсан.. гэсэн мэдүүлэг /хх 90-91/

Гэрч Н.Дамдинсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..мөн бүргэд хаалгыг нь хөшөөд эвдэлсэн байсан ба дуранг нь бас ухаад эвдэлчихсэн байдалтай байсан.. гэсэн мэдүүлэг /хх 135/

 

Шүүгдэгч Д.Алтанхуягийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 112/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 114/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 111/, захиргааны зөрчлийн бүртгэлийн хайлт /хх 121-126/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээний маягт /хх 19-27/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 30/ Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 11 сарын 23-ны өдрийн ¹4576 дугаартай прокурорын тогтоол /хх 23/, эд зүйлийн үнэлгээ /хх 75/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн банкан дахь 900005406 дугаартай дансанд мөнгө тушаасан баримт /хх 160-161/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Алтанхуяг нь хамтран амьдрагч байгаад салсан Ц.Батцэцэгийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61-64 тоотод, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 74 дүгээр цэцэрлэгийн урд, 2015 оны 12 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоотод, 2016 оны 01 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоотод, 2016 оны 01 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоотод байнга зодож тарчлаасан,

2016 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоот Ц.Батцэцэгийн түрээслэн амьдарч байсан гэрийн хаалгыг санаатайгаар эвдэж гэмтээн 150.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Алтанхуягаас “би гэрийн хаалгийг эвдээгүй” гэсэн, түүний өмгөөлөгч Ш.Бадмаарагаас “шүүгдэгч Д.Алтанхуяг гэрийн хаалга эвдээгүй, энэ талаар ямар нэг нотлох баримт байхгүй бөгөөд эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Гэвч шүүгдэгч 2016 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67-7 тоот Ц.Батцэцэгийн түрээслэн амьдарч байсан гэрийн хаалгыг санаатайгаар эвдэж гэмтээсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоож байна гэж үзсэн бөгөөд эвдээгүй байх гэж эргэлзэх зүйл байхгүй байна.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзээд шүүгдэгч Д.Алтанхуягыг бусдыг байнга тарчлаасан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Алтанхуяг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба хохирогч Ц.Батцэцэгт учирсан 165.000 төгрөгийг тус шүүхийн Төрийн сан банкны 900005406 дугаарын дансанд тушаасан байх тул уг мөнгийг хохирогч Ц.Батцэцэгт олгож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялд, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг багтааж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Алтанхуягийн тогтоол гарахаас өмнө 2016 оны 04 сарын 01-нээс 2016 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Үхэр цагаан овогт Дамдины Алтанхуягийг бусдыг байнга тарчлаасан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанхуягийг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялыг багтааж, эдлэх ялыг 5 сарын хугацаагаар баривчлахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанхуягт оногдуулсан 5 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанхуягийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Төрийн сан банкны 900005406 дугаарын данснаас 165.000 төгрөгийг гаргаж хохирогч Ц.Батцэцэгт олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Алтанхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

 

8. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР