Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/420

 

  

 

 

 

 

 

 

    2022        04          20                                     2022/ШЦТ/420

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс: 185/2022/0396

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Соёлмаа,

Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч М.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Ц холбогдох эрүүгийн 2202... дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Яллагдагч Б.Ц  нь 2022 оны 1 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн Зүүн хараа гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 265,0 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

улмаар 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших амбаартаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 5 хэсэг саванд хийсэн нийт 265,0 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан мөн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших гэрийнхээ хашаан дотроос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол"- ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, саванд хийсэн 30,4744 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн нийт 30,4744 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц  нь мэдүүлэхдээ: “...гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа маргаантай зүйл байхгүй. Миний буруу. Тухайн үед ээжийн биеийн байдал муу, мөн миний сэтгэл санаа тавгүй байсан учир тухайн бодисыг хэрэглэсэн. Миний буруу дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 1 дүгээр сард хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь: хэргийн газарт үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 7-12-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/,  хүний биеэс /Б.Ц / биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-18-р хуудас/,  “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” №37 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-55-р хуудас/,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 139 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/, Б.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,  хэргийн газарт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 124-130-р хуудас/,  хүний биед /Б.Ц / үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 131-134-р хуудас/,  хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135-136-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141-148-р хуудас/, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 152-р хуудас/,  Б.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 166-167-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц ын 2022 оны 1 дүгээр сард хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Сүхбаатар дүүргийн 15дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын 81 дүгээр гудамжны 58 тоотод ...хашааны урд хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харсан модон амбаар байна...сайн дураараа гаргаж өгнө гээд ....модон амбаарт орж хар өнгийн чемоданыг онгойлгож дотроос нь хатсан бор өнгийн өвс мэт зүйлтэй 5 ширхэг ундааны сав гаргаж тавиад, өөр эд зүйл байхгүй, харин гэрт хэрэгслүүр байгаа, сайн дураараа гаргаж өгнө гээд 5 ханатай монгол гэрт орж ..гал тогооны модон тавилгын хойд булангаас ундааны савтай хажуу хэсэгтээ цоолж серь дугаар тодорхойгүй мөнгөн дэвсгэртийг хуйлж соруул мэт болгосон, дээд хэсэгтээ тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан хэрэгслүүрийг гаргаж тавиад...” /хх-ийн 5-6, 7-12-р хуудас/

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 13-16-р хуудас/,

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүний биеэс /Б.Ц / биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...ТНС төрлийн бодис илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-18-р хуудас/,

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” №37 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 24-р хуудас/  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 882 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “...Цэрэнбат Батбаатар” гэжхаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.” /хх-ийн 42-44-р хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 878 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: "...шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 35,0 г ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 52,1 г ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 85,8 гургамал мэт зүйл, №4 гэждугаарласан ундааны савтай цэвэржин нь44,0 гургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 48,1 г ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан хажуу хэсэгтээ цоолсон 0,5 литрийн ундааны сав, хуйлсан байдалтай дотор хэсэгт нь харлаж бохирлогдсон NZ4684629 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №7 гэж дугаарласан доторх хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон усны савны тасархай, №8 гэж дугаарласан доторх хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон усны савны тасархай зэрэг эд зүйлс тус тус делта-9-тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Делта- 9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг. ” /хх-ийн 48-55-р хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 139 дугаартай дүгнэлт: “...Б.Ц  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” /хх-ийн 65-66-р хуудас/

Б.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна”.  /хх-ийн 75-р хуудас/ зэрэг баримтууд.

 

Шүүгдэгч Б.Ц ын 2022 оны 3 дугаар сард хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын 81 дүгээр гудамжны 58 тоотын... монгол гэрт орж хөргөгчний доод хэсгийн дөрвөлжин хуванцар сав дотор хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийг заасныг 1 гэж дугаарлан хураан гялгар уутанд хийж цахилгаан жин дээр жинлэхэд 34,1 грамм байсныг...” /хх-ийн 124-130-р хуудас/

2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүний биед /Б.Ц / үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 131-134-р хуудас/

2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүний биеэс /Б.Ц / биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...ТНС төрлийн бодис илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135-136-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11 -ний өдрийн 1528 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “...№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон хуванцар сав, хуйлж соруул мэт болгосон AJ2752072 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгний мөнгөн дэвсгэрт, №3 гэж дугаарласан бортого хэлбэрт оруулсан тугалган цаас гэх зүйлсээс делта-9- тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 жагсаалтанд багтдаг болно...№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 30,4744 грамм байна.” /хх-ийн 141-148-р хуудас/

-2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 152-р хуудас/

Яллагдагчаар Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Би 2202 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбын 81 дүгээр гудамжны 58 тоот хашаагаа цэвэрлэж байгаад гэрийн ар талаас буюу хашааны баруун хойд хэсэгт цасан доороос савтай өвс олсон юм, тухайн үед тэр өвс ногооноороо байсан болохоор хаялгүй, гэртээ оруулчихсан. Тэгээд 2202 оны 03 дугаар сарын 02-ны 18 цагийн үед нөгөө олсон өвснөөсөө бонго хийж байгаад сорж хэрэглэсэн. ...Би 2019 онд хар тамхины хэргээр 3 жил хорих ял аваад, магадлангаар гарч ирээд гэртээ байсан, намайг хэрэглэдэг гэдгийг мэддэг болохоор хар тамхитай тэмцэх газраас шалгасан байх гэж бодож байна. Би өмнө нь өөрийнхээ түүж ирсэн бүх өвсөө гаргаж өгсөн, манай хашаанд өөр өвс үлдээгүй, тухайн үед үзлэг хийгээд явсан. Харин өчигдөрийн өвсийг бол хаана байсанг нь огт мэдэхгүй байна. Би өөрөө хэрэглэх гэж түүсэн юм, энэ өвсийг манай гэрт байгаа гэдгийг надаас өөр хүн мэдэхгүй, би ганцаараа хэрэглэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167-р хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ц ад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Ц ыг 2022 оны 1 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн Зүүн хараа гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 265,0 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

улмаар 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших амбаартаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 5 хэсэг саванд хийсэн нийт 265,0 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан мөн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших гэрийнхээ хашаан дотроос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол"- ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, саванд хийсэн 30,4744 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн нийт 30,4744 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Ц ын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 265,0 грамм,  30,4744 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, хадгалсан, хууль бусаар олж авсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, хадгалсан, хууль бусаар олж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрлөөс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид хорих ял оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ц ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс бодисийг устгахыг хар тамхитай тэмцэх хэлтэст даалгах саналтай байна” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас болсон хэргийн талаар тогтвортой мэдээллэж, сайн дураараа гэртээ хадгалж байсан бодисыг цагдаагийн албан хаагч нарт зааж өгсөн. Б.Ц  нь энэхүү бодисноос хамааралтай биш бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдэгээ илэрхийлсэн. Сүрьеэгийн эмнэлгийн хяналтанд байдаг, мөн түүний ээж нь халдварт өвчин судлалын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэрээр найз бүсгүйтэй найз бүсгүй нь жирэмсэн, мөн ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг. Түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн тэрээр улаанбаатар хотод оршин суух тодорхой хаягтай бөгөөд тэрээр зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн биелүүлэх боломжтой мөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ц ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц ын цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ц ын үйлдсэн 2022 оны 1 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн Зүүн хараа гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 265,0 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

улмаар 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших амбаартаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 5 хэсэг саванд хийсэн нийт 265,0 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан мөн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших гэрийнхээ хашаан дотроос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол"- ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, саванд хийсэн 30,4744 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 85 дугаар гудамжны 58 тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн нийт 30,4744 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд цаг хугацааны хувьд хамаарахгүй байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Ц  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэсний улмаас бусдад учируулсан хохиролгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа №1 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 35,0 гургамал мэтзүйл, №2 гэж дугаарласан ундааны савтай цэвэржин нь 52,1 гургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 85,8 г ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 44,0 г ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 48,1 г ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан хажуу хэсэгтээ цоолсон 0,5 литрийн ундааны сав, хуйлсан байдалтай дотор хэсэгт нь харлаж бохирлогдсон NZ4684629 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №7 гэж дугаарласан доторх хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон усны савны тасархай, №8 гэж дугаарласан доторх хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон усны савны тасархай зэргийг, мөн эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 141-р хуудас/ №1 гэж дугаарласан гялгар уутны хамт 30,4744 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон сав, хуйлж соруул мэт болгосон 10 төгрөгний мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэг зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,  мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 2 ширхэг Сиди/СБ/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ц  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ц-г Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Ц ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ц  нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 35,0 гургамал мэтзүйл, №2 гэж дугаарласан ундааны савтай цэвэржин нь 52,1 гургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 85,8 г ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 44,0 г ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан ундааны савтай цэвэр жин нь 48,1 г ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан хажуу хэсэгтээ цоолсон 0,5 литрийн ундааны сав, хуйлсан байдалтай дотор хэсэгт нь харлаж бохирлогдсон NZ4684629 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №7 гэж дугаарласан доторх хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон усны савны тасархай, №8 гэж дугаарласан доторх хэсэг нь өвс мэт зүйлээр бохирлогдсон усны савны тасархай зэргийг, мөн эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 141-р хуудас/ №1 гэж дугаарласан гялгар уутны хамт 30,4744 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон сав, хуйлж соруул мэт болгосон 10 төгрөгний мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч Б.Ц  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ