Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/429

 

 

 

   2019          02        15                                                                            

 

 

 

2022          04             22                                2022/ШЦТ/429

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хэргийн индекс: 185/2022/0406

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Б  холбогдох 2211..дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б  нь “барьцаагүй зээл олгоно гэж” зарыг байршуулан Бааска”Б гэх фэйсбүүк хаягаас зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хохирогч З.Э ээс 6 удаагийн үйлдлээр 825.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах Сайн ломбардны байранд байрлах бэлэн мөнгөний машинаас хаан банкны 5318... дугаартай Баасансүрэн гэх дансаараа шилжүүлсэн авсан,

Мөн “барьцаагүй зээл олгоно гэж” зарыг байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-57 тоотоос холбогдсон хохирогч Г.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 485.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах Яллагдагч Э.Б  нь 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Бааска “Б гэх фэйсбүүк хаягаас зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож З.Э ээс 6 удаагийн үйлдлээр 825.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Э.Б  нь “барьцаагүй зээл олгоно гэж” зарыг байршуулан Бааска”Б гэх фэйсбүүк хаягаас зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хохирогч З.Э ээс 6 удаагийн үйлдлээр 825.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах Сайн ломбардны байранд байрлах бэлэн мөнгөний машинаас хаан банкны 5318... дугаартай Баасансүрэн гэх дансаараа шилжүүлсэн авсан хэргийн талаар:

Хохирогч З.Э ийн залилуулсан хэргийн талаар гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал /

 

Хохирогч З.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Бааска" Б гэх фэйсбүүк хаягаас зээл гаргана гээд пост оруулсан байсан. Уг зарын дагуу би Erdenechme Chimgee гэх хаягаар фэйсбүүк чатаар холбогдож зээл авъя гэхэд 5.000.000 хүртэл барьцаагүй зээл гаргана гээд чат бичсэн. Тэгээд би ямар материал бүрдүүлэх вэ? гэхэд иргэний үнэмлэх хэрэгтэй гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээ гар утасны камераар дараад явуулсан. Тэгээд би хаана очиж уулзах вэ гээд чатаар асуухад манайх гадаадад байдаг гэж хэлсэн тэгэхээр нь би яаж зээлийн эргэн төлөлтөө яаж хийх вэ? гэхэд надаас хэдэн сая төгрөгийн зээл вэ? гэрээний мөнгөө тушаана, 36 сарын хугацаатай гэжхэлсэн. Тэгээд би найдвартай биз дээ гэж хэлэхэд найдвартай 30-40 минутын хугацаатай хурдан гаргана гээд 5318... Баасансүрэн гэсэн эзэмшигчтэй данс явуулахаар нь би өөрийн хаан банкны 5042209837 гэсэн данснаас гүйлгээний утга дээр өөрийнхөө регистрийн дугаарыг бичээд нийт 6 удаа үйлдэл хийж 825.000 төгрөг хаан банкны АТМ-с явуулсан.  250.000 төгрөгийг өөрийн мобайл банкаар тус тус шилжүүлсэн. Тэгээд би эхний өдөр чат бичихэд өргөдлөө бичиж өг гэхээр нь бичээд чатаар зургийг нь дараад явуулаад маргааш манайхаас тантай холбогдоно гээд байсан. Маргааш нь өдөр 99466895 дугаараас над руу залгаад манайх таны мөнгийг шивж байна орой мөнгийг чинь оруулчихна гээд байсан. Тэгээд мөнгө явуулсан чинь алга болчихсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 тал/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн баримт /хх- ийн 27-32 тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-37 тал/,

 

Яллагдагч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн ашигладаг фейспүүк хаяг болох Бааска”Б гэх хаягнаас цалинтай ээжүүдийн групп дээр 5.000.000 хүртэл барьцаагүй зээл гаргана гэж зар тавьсан юм. Тухайн өдрөө Erdenechme Chimgee гэх фейспүүк хаягнаас над руу чат бичээд зээл авъя гэж орж ирсэн үүний дагуу би гэрээ хийнэ 35.000 төгрөг тушаах ёстой гэж хэлээд өөрийн ашигладаг хаан банкны 5318... тоот дансыг өгсөн юм.  Удаагүй миний дансанд 35.000 төгрөг ороод ирсэн. Тэгээд би гүйлгээний шимтгэлийн мөнгө гэж тухайн хүнээс мөнгө хийхийг шаардахад дахиад 165.000 /зуун жаран таван мянган төгрөг/ шилжүүлсэн. Би дахиад шимтгэлийн мөнгө гэж 185.000 төгрөг авсан юм. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Erdenechme Chimgee гэх фейсбүүк хаягнаас зээл яаваа гээд байхаар нь болоогүй байна дахиад шимтгэлийн мөнгө хэрэгтэй байна гээд 400,000 төгрөг 5318... дансаараа авсан ба маргааш нь бас 40000 төгрөг авсан. Ингээд нийт 825.000 /найман зуун хорин таван мянган төгрөг/ авсан юм. Тэгээд би Erdenechme Chimgee гэх хүнтэй чаталсан чата бүгдийг нь устгачихсан юм. /хх-ийн 21-23 тал/

 

Шүүгдэгч Э.Б  нь “барьцаагүй зээл олгоно гэж” зарыг байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-57 тоотоос холбогдсон хохирогч Г.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 485.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах Яллагдагч Э.Б  нь 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Бааска “Б гэх фэйсбүүк хаягаас зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож З.Э ээс 6 удаагийн үйлдлээр 825.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 46 тал/,

Хохирогч З.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 15-ны өдөр гэртээ байхдаа фэйсбүүкт “барыдаагүй мөнгө зээлнэ” гэсэн зар байхаар нь мөнгө зээлье гэж бичсэн чинь тэр хаягаас болноо шимтгэлийн эхлээд 25,000 төгрөг тушаачих гэхээр нь би өөрийнхөө 108400010476 дугаарын данснаас 5318... дугаарын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд шилжүүлсний дараахан нөгөө хаягаас шимтгэлийн мөнгө чинь дутаад байна, дахиад мөнгө шилжүүлбэл таны мөнгийг хийлээ гэхээр нь би 145,000 төгрөгийг дахиж нөгөө данс руугаа шилжүүлсэн чинь тэр өдрөө мөнгө ороогүй, тэгээд би маргааш нь дахиад шимтгэлийн мөнгө гэж надаас 315.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би мөнгө шилжүүлсэн чинь миний дансанд мөнгө ороогүй тэгээд би 2 сарын 18-ны өдрийг хүртэл хүлээгээд мөнгө орж ирэхгүй болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 тал/,

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, /хх-ийн 47 тал/,

Яллагдагч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өөрийн Бааска”Б гэх нэртэй хаягнаас зар тавьсан. Энэ зарын дагуу Саранчимэг гэх эгч холбогдож чат бичсэн. Өөр хүн холбогдоогүй. Бааска”Б гэх хаягаа болиод устгасан. ... Би өөрийн 5318... дугаарын дансаар нийт 480.000 төгрөг шилжүүлэн авсан. Би мөнгөө нэгж дата гээд өөрт зарцуулаад мөнгө үлдэхээр нь Саранчимэг эгч рүү шилжүүлсэн. Дараа нь 285.000 төгрөгийг данс руу нь хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Э.Б  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Э.Б  нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.Б гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.Э т 825.000 төгрөг, З.Э  485.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Шүүгдэгч Э.Б  нь хохирогч З.Э т 825.000 төгрөгийн хохирол, З.Э т 485.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, залиулсан мөнгөө буцаан авсан талаарх хүсэлт хавтаст хэргийн 89, 90 талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жаргал овогт Эрдэнэ-Очирийн Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэ-Очирийн Баасансүрэнг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б д анхааруулсугай.   

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ