Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00505

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00505

Баян-Өлгий аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Жадик кенен овогт Х.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга К.Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу олгогдсон цалин 1058600 /нэг сая таван зуун наян мянган зургаан зуун/ төгрөгийг өөрт нь олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 276200 /хоёр зуун далан зургаан мянган хоёр зуун/ төгрөгийг аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст төлж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг мөн хүн амын орлогын албан татварын дутуу 125400 /нэг зуун хорин таван мянган дөрвөн зуун/ төгрөгийг аймгийн Татварын газарт төлүүлэхийг хариуцагч байгууллагад тус тус даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Н миний бие Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байх үеийн 2015, 2016 оны цалин хөлсийг Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолыг зөрчин дутуу олгогдож байсан нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/10 тоот актаар нотлогдон тогтоогдож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төсвөөс надад олгохоор шийдвэрлэсэн юм. Тухайн акт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд Монгол улсын Хяналт, шалгалтын тухай хууль-д зааснаар талууд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байгаа юм. Гэтэл төлбөр төлөгч байгууллага болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага төсөв, санхүүгийн бололцоогүй гэсэн элдэв шалтаг тоочиж олгохгүй байна. Иймд 1. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/10 тоот актаар тогтоогдсон дутуу олгогдсон цалин 1058600 /нэг сая таван зуун наян мянган зургаан зуун/ төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 276200 /хоёр зуун далан зургаан мянган хоёр зуун/ төгрөг, хүн амын орлогын албан татварын дутуу 125400 /нэг зуун хорин таван мянган дөрвөн зуун/ төгрөг, бүгд 1460200 /нэг сая дөрвөн зуун жаран мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төсвийн тодотгол ирсэн үед дутуу олгосон цалин 1058600 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр олгож, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 276200 төгрөг болон Хүн амын орлогын албан татварт төлөх 125400 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст болон аймгийн Татварын хэлтэст шилжүүлж, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч манай байгууллагын төсвийн тодотгол ирэх хүртэл хүлээвэл нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө гэв.

Нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч цалин болох 1058600 төгрөгийг тодотгол ирсэн үед Насихат надад бэлнээр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн 276200 төгрөгийг аймгийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлж, бичилт хийлгэн, тодотгол ирсэн мөчид аймгийн Татварын хэлтэст Хүн амын орлогын албан татварын 125400 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг Х.Н миний бие хариуцагчийн төсвийн тодотгол ирэх үед төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн саналыг хүлээн авч эвлэрсэн учир хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь анх шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт дутуу олгогдсон цалин 1058600 /нэг сая таван зуун наян мянган зургаан зуун/ төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 276200 /хоёр зуун далан зургаан мянган хоёр зуун/ төгрөг, хүн амын орлогын албан татварын дутуу 125400 /нэг зуун хорин таван мянган дөрвөн зуун/ төгрөг, бүгд 1460200 /нэг сая дөрвөн зуун жаран мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэж өгөхийг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч байгууллагаас дутуу олгогдсон цалин 1058600 /нэг сая таван зуун наян мянган зургаан зуун/ төгрөгийг өөрт нь олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 276200 /хоёр зуун далан зургаан мянган хоёр зуун/ төгрөгийг аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст төлж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг мөн хүн амын орлогын албан татварын дутуу 125400 /нэг зуун хорин таван мянган дөрвөн зуун/ төгрөг аймгийн Татварын газарт төлүүлэхийг хариуцагч байгууллагад тус тус даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Нын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг 2017 оны өдрийн 7 дугаар сарын 21-ний өдрийн 10:30 цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарлаж шүүх хуралдаанаа хийсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нь тухайн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төсвийн тодотгол ирсэн үед нэхэмжлэгчийн дутуу олгосон цалин 1058600 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр олгож, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 276200 төгрөг болон Хүн амын орлогын албан татварт төлөх 125400 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст болон аймгийн Татварын хэлтэст шилжүүлж, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус байгууллагын төсвийн тодотгол ирсэн үед төлж өгөхөөр болсныг зөвшөөрч зохигчид хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нь тухайн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төсвийн тодотгол ирсэн үед нэхэмжлэгчийн дутуу олгогдсон цалин 1058600 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр олгож, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 276200 төгрөг болон Хүн амын орлогын албан татварт төлөх 125400 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст болон аймгийн Татварын хэлтэст шилжүүлж, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус байгууллагын төсвийн тодотгол ирсэн үед төлж өгөхөөр болсныг зөвшөөрч хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38313 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 38313 төгрөгийн тал нь болох 19156 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 19156 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Над олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ