Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч ******* овогтой *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.*******т холбогдох 2123000970123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогтой *******ын ******* регистрийн дугаар *******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б. шүүгдэгч Д.*******ыг хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Өргөн ширэг” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 1. Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******ын ******* буюу гэгчид зодуулсан 4 шүд унаж биед гэмтэл учирсан. Тухайн үед намайг агсам тавилаа гээд л зодсон юм байна лээ. Тухайн үед би согтуу байсан тэгээд ч маргааш нөгөөдөр нь цагдаад өгөх гэсэн чинь хадамынхан байсан болохоор нээх цагдаа шүүх гээд яахав яриад тохирчих байх гэж бодоод тухайн үед нь өгөөгүй. Тэгсэн чинь намайг тоож байгаа ч хүн алга би өөрөө эмнэлгээс толгойн эм авч уугаал байж байсан. Дээд 4 шүд унасан 2 шүд нь хиймэл байсан. Тэгээд доод эрүүний 2 шүд бас хөдөлгөөн орсон байсан. Одоо харин шүдээ бүрэн болгоод авчихмаар байдаг. Тиймээс гаар шүдээ л төлүүлж авмаар байна. Урьд өмнө бас архи хувааж ууж байгаад намайг зодож байсан тухайн үед нь тэгээд би дуугүй өнгөрөөсөн. Надад одоо нийтдээ 2, 3 дахин аймаг явсан, хиймэл шүд хийлгэсэн, бензин тос гээд нийтээ 1.500.000 төгрөгийн хохирол гарсан байсан тэрийгээ намайг зодсон Д.******* буюу гэгчээр төлүүлж авсан тул одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р хуудас/ 2. Гэрч Ө.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ус авахаар явсан хойно л хүнтэй муудалцсан гээд шүд нь унасан гээд байсан хэн зодож цохисонг нь мэдээгүй. ыг зодлоо гээд байсан ер нь л *******, манай нөхөр 2 архи уусан байсан. Тэгээд манай хамаатнууд байсан. Манай нөхөр л ******* буюу гэгчийг зодсон гээд байсан тухайн үед согтуу болохоор нь нээх тоогоогүй. Тэгсэн харин дараа нь харин харахад 2 хиймэл шүд нь байхгүй 2 шүд унасан 2 шүд нь хөдөлгөөн орсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/, 3. Гэрч Ө.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ямар ч байсан ******* гэртээ ороод эхнэр рүүгээ янз бүрийн юм ярихаар нь ******* гар хүрсэн юм шиг байна лээ эхнэр нь тэгж хэлж байсан. Гэрийнх нь гадна мотоциклынхоо хажууд газар унагасан нүүр рүү нь алгадаж цохиж харагдсан гэж манай эгч хэлсэн. Өөрөөр хүн амьтаньай халдсан хавирсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28-р хуудас/, 4. Гэрч Ө.ийн “...Намайг нэг харахад ******* *******ын гэрийн гадна мотоциклынхоо хажууд газар унагасан дээр нь суусан харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/, 5. Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* өдөр манайд ирээд айраг энэ тэр уугаад халамцуу байсан тэгээд ноос ачиж байгаа хүмүүс рүү яваад өгсөн манайд орж ирж хорхог идээгүй. Тэгээд удаач үгүй би орондоо орсон байсан чинь гадаа хүмүүс чанга чанга дугараад *******" орилоод байсан чинь манай эхнэр хажуу айлгынд байж байгаад гарч ирлээ ******* буюу *******ын дээр нь суучихсан байна гэж хэлж байсан тэрнээс хойш *******тай огт таараагүй ******* ч манайд орж ирж хорхог идээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/, 6. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд байж байтал ******* эхнэртээ агсам тавиад байхаар нь би *******ыг дагуулж гэрийн гадаа гарсан. Тэгтэл гэрийн гадаа , *******тай муудалцсан. Тэрнийг гээд залуу ирж салгасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гэр рүүгээ явцгаасан. Би *******ын хүзүүгээр нь тэвэрч яваад мотоциклийн хажууд аваачиж байгаад нүүр лүү нь 3 цохисон. Тэгээд шүд нь унасан. Тэгээд би *******ын жижиг гэрт орж унтаад, ******* гэртээ ороод унтсан. Би гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. *******ыг өөр зодож цохисон хүн байхгүй. Намайг яг цохиж байх үед харсан хүн байхгүй. Бүгд гэр гэртээ орсон байсан. Үгэнд орохгүй, хүн хүнтэй хэрүүл хийгээд маргалдаад бас эхнэртээ агсам тавиад байсан учир өөрт нь боль гээд ойлгуулах гээд хэлсэн боловч ойлгохгүй урдаас янз янзын юм яриад байхаар нь цохисон. Үүнээс болж үүдэн шүднүүд нь мултарсан. Өөр гэмтэл байхгүй. Би нэгэнт хэрэг хийсэн нь үнэн учир энэ хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдүүлмээр байна. Учир нь хийсэн хэргээ бүрэн ухамсарлаж байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо бүрэн төлсөн байгаа. ...Би прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 7. Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч П.гийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 000000258 дугаартай “...Иргэн *******ын дээд эрүүний баруун зүүн 2 дугаар шүд, доод эрүүний 1, 2 дугаар шүднүүдийн булгарсан уналт, дээд уруулын баруун дотор хэсэгт язарсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд үүсгэгдсэн байх боломжтой. Иргэн Б.*******ын биед үүссэн гэмтлүүд нь гараар цохих үед үүсэх боломжтой. Иргэн Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Хөдөлмөрийн чадвар алдалтын 4.1 дүгээр зүйлийн 52-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 15 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /ххийн48-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Д.*******ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохирол 1,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Д.******* болон хохирогч Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ