| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/98 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Чулуунхүү, Хохирогч Б.Нямжав, Шүүгдэгч Г.Равдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Равданд холбогдох 2123000000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, халх, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Алдархаан сум Чигэстэй баг 1310 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Гансүхийн Равдан, регистрийн дугаар ИА96120553.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Г.Равданг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Равдан нь 2021 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй багийн нутаг Нефтийн хэсэг, Бааз, Генералын толгой гэх газруудын орчимд 00-21 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Б.Нямжавыг “Хөгшин хүнтэй уулзсан”, “Хүн дагаж явсан” гэх шалтгаанаар нүүр, толгойн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах, машинаас буулгаж чирэх, ууцан тус газар хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Г.Равдангийн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн улсын яллагчийн сонсгосон эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Нямжавт 2,610,000 төгрөгийн хохирол төлсөн. 2 Одоо үлдсэн 377,000 төгрөгийг нөхөн төлөх болно. Мөн цаашид эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлнө.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Хохирогч Б.Нямжавын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Г.Равданд зодуулсан. Бид хоёрын дунд мөнгөний асуудал байгаа. Үүнээс болж маргалдаж намайг зодсон. Г.Равдан 2,610,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 377,000 төгрөг үлдсэн үүнийг нэхэмжилж байна. Мөн миний баруун талын нүдний ухархайн яс хугарсан байгаа. Үүндээ дахиж Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэнэ. Тэр үед гарсан зардлаа Г.Равдангаас нэхэмжилнэ. Өөрөөр ямар нэгэн гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: - Хохирогч Б.Нямжавын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд би найз залуу болох Бямбажаргалтайгаа уулзах гээд гарсан. Хашаанаас гарахад хашааны гадаа манай төрлийн залуу болох Равдан гээд залуу зогсож байсан. Би чигээрээ яваад найз залуугийнхаа машинд суугаад хөдөлсөн. Тэгтэл араас Равдан гүйж ирээд автомашины цонхыг чулуугаар цохих шиг болсон. Тэгтэл манай найз залуу энэ хүн чинь цонх цохиод байна ш дээ гэж надад хэлэхээр нь би битгий тоо, наадах чинь согтуу байгаа юм гэж хэлээд явсан. Тэгээд Баазын мал эмнэлэг өгсөөд явж байтал Равдан өөрийн Тоёото Приус-30 маркийн 00-21 ЗАВ улсын дугаартай автомашинтайгаа манай найзын автомашины урдуур хаагаад зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд намайг машинаасаа буу гээд манай найз залууг машиных нь хаалгыг онгойлгож байгаад татаж гаргаж цохих гэж оролдсон. Тэгээд намайг машинаас буу хөгшин хар юм дагаж явлаа гээд манай найзтай зууралдаад салахгүй болохоор нь би салгах гэж оролдож байгаад болиод Равдангийн машинд очиж суусан. Равдан манай найзаас салаад намайг машиндаа суулгаад надтай хамт худаг өгсөж явсан. Явах замдаа өрөөсөн гараараа намайг үсдэж зодсон. Бид хоёрын дунд бага зэргийн мөнгөний асуудал байсан. Тэгсэн чинь Равдан би чамайг хөгшин хүнд биеэ үнэлж миний мөнгийг олж өг гэж хэлээ юу гээд зодсон. Тэгээд намайг нэг газар зогсоож байгаад уул руу чирээд байх шиг байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг сэрсэн чинь аймгийн төвийн бололтой гэрэл харагдаад байхаар нь буугаад алхсан чинь хол байхаар нь буцаад машиндаа суугаад Равданг сэрээгээд намайг гэрт хүргээд өгөөч, би хүнд хэлэхгүй гэж гуйж байгаад гэртээ өглөө 05 цаг өнгөрч байхад хүргүүлсэн. Манайхан гэдэс идэх хоорондоо 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Намайг Равдан машин жолоодож явах хоорондоо зүүн гараараа үсдэж доош тонгойлгож дарж байгаад хүзүү, толгой, нүүр, чих зэрэг рүү гараа атгаж байгаад нилээн олон удаа цохиж зодсон. Тэгээд бас машинаас бууж байгаад үсдэж чирээд босож ирэхээр ууц руу 1 удаа өшиглөсөн. Мөн гараа атгаж байгаад зөндөө олон удаа цохиж зодсон. Миний баруун нүдний ухархай 2.1 см хугаралтай гэмтлээс болж Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотод хувийн эмнэлгүүдэд үзүүлсэн, мөн Одчим-Наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардалд одоогоор 2.987.000 төгрөг болсон үүнээс 1.610.000 төгрөг Равдан нь өгч барагдуулсан байгаа... баруун нүд хааяа бүрсийгээд юм харах нь муу байдаг, гарсан эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57-р хуудас/, 3 - Гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Эгч над руу өглөө 06 цаг болж байхад залгаад гэртээ хүрээд ирлээ эгчийн дүү хүрээд ирээч эгч нь үхлээ бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод эгчдээ юу болсон юм, яасан гэхэд эхэндээ надад юм хэлэхгүй байсан. Тэгээд сүүлдээ хүнд битгий хэлээрэй гэж хэлээд надад болсон асуудлаа ярьсан. Равдан ахад зодуулсан, хүнтэй уулзах гээд гэрийн гадаа хүн ирээд машинд суусан чинь Равдан ах харчхаад машин руу чулуу шидээд араас нь машинтайгаа очоод эгчтэй цуг явсан хүнийг салгаад аваад явсан гэсэн. ...Би 07 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед гэрээсээ гарсан. Тэр үед манай эгчийн биед ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан. Маргааш өглөө нь уулзсан. Тэгж уулзахад эгчийн толгой нь хавдартай, бас хоёр нүд нь хавдсан байсан. Жин тавьж хавдрыг нь буулгасан. Бас нуруу, гар, цээжин хэсэг, хөл зэрэгт нь зулгарсан, хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, - Гэрч Ш.Бат-Отгоны өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад гадаанаа сууж байтал Нямжавын дүү Мягмарсүрэн гэртээ уйлаад хүнтэй утсаар яриад байгаа бололтой байхаар нь гэрт нь яваад орсон. Тэгээд яасан бэ гээд болсон явдлыг асуухад Равдан намайг зодсон гээд Нямжав том өрөөндөө орондоо хэвтэж байсан. Тэгээд би биеийг нь гадна талаас нь хараад байж байтал Мягмарсүрэн цагдаа дуудна гээд цагдаа руу залгаснаа та яриад хэлчих гээд намайг цагдаатай яриулсан. Хоёр нүд нь хөхөрсөн байсан өөрийнх нь хэлж байгаагаар нуруу нь шалбарсан, хоёр гарынх нь бугуй орчим улайсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, - Иргэний нэхэмжлэгч Д.Бямбажаргалын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны орой манай найз Нямжав манайд хүрч ирээд намайг аваадхаач гэсэн. Тэгээд би өөрийн Лексус HS-250 маркийн 84-07 УБР улсын дугаартай цагаан өнгийн автомашинаараа Нямжавын гэрийн гадаа явж очсон. Тэгээд хүлээгээд зогсож байтал Нямжав гарч ирээд суусан. Орж ирээд суунгуутаа шууд чигээрээ яваарай гэсэн тэгэхээр нь би хөдлөөд явсан чинь тэр Равдан гээд байгаа залуу цэнхэр фудволктой, саарал бэлтгэлийн өмдтэй, таавчиктай залуу газраас чулуу бариад хүрч ирээд шууд миний автомашины жолооч талын урд талын цонхыг цохисон. Тэгээд би зогсох гэсэн чинь Нямжав зогсоод яах юм шууд яв битгий зогсоорой гэсэн тэгээд шууд цаашаа явсан. Цааш яваад мал эмнэлгийн тэнд байдаг Ланд гээд авто засвар өнгөрөөд явж байтал араас цайвар өнгийн Приус-30 маркийн 00- 21 ЗАВ улсын дугаартай автомашин урдуур шахаж урд талын гүфер шүргээд тооромзлоод зогссон. Тэгээд жолооч нь машинаасаа бууж ирээд над дээр ирээд хаалга онгойлгоод шууд цохих гэж дайрсан. Миний футволкноос зуурсан байж байгаад футволк урсан. Тэгээд намайг цохих гээд зууралдаад байж байх хооронд Нямжав болиоч гэж хэлээд машинаас буугаад бид хоёрыг салангуут Нямжав тэр залуугийн машинд суусан. Тэгсэн тэр залуу надаас салаад өөрийнхөө машинд суух зуураа миний автомашины дугаарыг хэлээд би чамайг ална за гэж хэлээд машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд шууд Нефтийн урдуур гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Тэр залуу намайг цохиж зодоогүй. Зууралдаж байгаад өмсөж явсан футволкийг маань урсан. Бас машины урдуур зогсохдоо миний автомашины гүферийг шүргэсэн. Надад миний өөрийн эзэмшлийн автомашины урд гүфер зурагдаж будаг нь халцарсан. Өөрөөр хохирол 4 учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, - Г.Равдангийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манайхан ах дүүсээрээ хөдөө явчхаад ирээд ахынхаа хашаанд хонины гэдэс чанаж идээд бөөнөөрөө сууж байсан чинь Нямжав ирээд тэнд байсан хүмүүст 0.75 литрийн Соёрхол архи гаргаж өгч тойруулаад надад өгөхөөр нь би уухгүй машин жолоодож байгаа гээд уугаагүй юм. Тэгээд би гадуур гарчхаад буцаж ирээд Нямжаваас авцаатай тэрийгээ нэхсэн чинь өгөх боломжгүй байна гэсэн. Тэгээд хашааны үүдэн дээр зогсож байсан чинь Нямжав нэг машинд суугаад явчихаар нь араас нь машинтайгаа очоод Баазын Мал эмнэлгийн тэнд суусан машиныг нь зогсоогоод Нямжавыг машиндаа суулгаад чи ингэж явж байхынхаа оронд надаас авсан мөнгө төгрөгөө өг гэж хоорондоо маргалдаад би Нямжавыг гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон, үснээс зулгаасан, бас машинаас нэг удаа түлхэж унагаасан юм. Би Нямжавт эмчилгээний зардал гэж 1.610.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19- ний өдрийн 000000224 дугаартай “...Иргэн Б.Нямжавын биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүд, зүүн чихний омог, баруун бугалга, баруун мөрний дээр, баруун зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, нурууны ар тал, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Гадны ямар нэгэн цохилт, чирсэнээс үүснэ. Иргэн Б.Нямжавын биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүд, зүүн чихний омог, баруун бугалга, баруун мөрний дээр, баруун зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, нурууны ар тал, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч Г.Равдангийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Равдангийн бусдын хуулиар 5 хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нямжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Г.Равдангийн бусдыг цохих, чирэх зэрэг үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг хууль бус шинжтэй үйлдэл гэдгийг мэдсээр байж хохирол, хор уршигт учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Г.Равданг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Б.Нямжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Г.Равдангаас нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Г.Равдан нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Б.Нямжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,987,000 төгрөг нэхэмжилснээс 2,610,000 төгрөгийн хохирол төлж үлдсэн 377,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийллээ. Энэ нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Радвангаас 377,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямжавт олгуулахаар шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгчид учирсан 215,000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Г.Равдан төлсөн болох нь ХААН банкны /АТМ/ мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 38-р хуудас/ Хохирогч Б.Нямжав шүүх хуралдаанды хэлэлцүүлэгт “Миний баруун талын нүдний ухархайн яс хугарсан байгаа. Үүндээ дахиж Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэнэ. Тэр үед гарсан зардлаа Г.Равдангаас нэхэмжилнэ” гэв. Иймд хохирогч Б.Нямжав нь цаашид гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Равданг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 6 Шүүгдэгч Г.Равданд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Равдан урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 98-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Г.Равданд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх шүүгдэгч Г.Равданд улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Равдан нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Гансүхийн Равданг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Равданг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Равданд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Равдан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Равдангаас 377,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямжавт олгуулж, хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Г.Равдан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Равдангийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл 8 бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ