| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00429/И |
| Дугаар | 130/ШШ2017/00509 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2017/00509
| 2017 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 130/ШШ2017/00509 | Баян-Өлгий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, Жадик овогт М.Е ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэг /ерөнхий эмч К.Ө/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Е, хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Ө, орчуулагч М.Айдынгүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор 3600000 төгрөг гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх тус аймгийн Цэнгэл сумын хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалаар түргэний жолоочоор томилогдож тасралтгүй 16 жил тогтвор суурьшилтай ажиллаж байхад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан юм. Улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон юм. Шүүхийн шийдвэрийг ажил олгогч маань сайн дураар биелүүлээгүйн улмаас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилд эгүүлэн томилогдсон юм. Энэ хугацаанд ажилтны хууль бус шийдвэрээс болж ажлаас чөлөөлөгдөж, цалин хөлсөө авч чадалгүйгээр хохирсон юм. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3600000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Е шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие М.Е хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Өийн шүүх хуралдаанд гаргасан үндсэн цалин болох 607416 төгрөгийг 5 сараар тооцож миний ажилгүй байсан хугацааны цалинг төлж өгөх тухай эвлэрэх санал гаргасныг ойлгож, үүгээр эвлэрэхийг зөвшөөрч байна. Мөн хариуцагчаас 607416 төгрөгийг 5 сараар тооцож, нийт 3037080 төгрөгөөс 5 сард ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгч, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө гэж эвлэрэх санал гаргасныг тус тус зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: М.Еын ажилгүй байсан хугацааны олговорт 3037080 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд ногдох мөнгийг нэхэмжлэгч М.Еын нийгмийн даатгалын дэвтэрт тусгаж, бичилт хийж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Е нь анх шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгээс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3600000 төгрөг гаргуулахыг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаандаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3600000 төгрөг гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Еын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарлаж шүүх хуралдаанаа хийсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө нь нэхэмжлэгч М.Ед ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3037080 төгрөг, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгч, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхөөр болж зөвшөөрснийг нэхэмжлэгч М.Е нь хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Өийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгч, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхөөр мөн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3037080 төгрөгийг төлж өгөхөөр болсныг зөвшөөрч зохигчид хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь нэхэмжлэгч М.Ед ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3037080 төгрөгийг төлж өгөхөөр болж мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгч, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч М.Е нь хүлээн зөвшөөрч хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 72550 төгрөгийн тал нь болох 36275 төгрөг, мөн хариуцагч Цэнгэл сумын сум дундын эмнэлгээс 36275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Ед олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ