Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

 

 

2022           01          04                                  2022/ШЦТ/51 

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,   

Шүүгдэгч А.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.О,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Юу Би галарей төвийн 1 давхар “Говь” ХХК-ийн дэлгүүрээс 1.498.000 төгрөгийн үнэ бүхий пальтог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн ............... дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие тухайн хэрэг учрал болох өдөр өөрийн нөхөр Гомбодоржийн хамт эмнэлэг рүү явж байтал Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд Сүхбаатарын талбайн ойролцоо өөрийн танил Отгонсайхан гэх эмэгтэйтэй таарсан. Отгонсайхан өөрийн найз гэх үл таних хоёр эмэгтэйн хамт явж байсан Отгонсайханы нөхрийг Нямдэлгэр гэдэг ба манай нөхөр Гомбодорж тэр хоёр найзууд. Ингээд нөхөр бид хоёр Отгонсайханы машинд сууж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Галерей ноолууран эдлэлийн дэлгүүрийн гадна зогсоол дээр очиж зогссон....дэлгүүрт ороод 1 дүгээр давхрын буланд байрлуулсан байсан эмэгтэй хүний пальтонуудыг үзэж байгаад надад таарахаар гоё санагдаад байхаар нь урт шаргал өнгийн пальтог өмсөж үзэлгүй шууд өлгүүртэй нь авч, өөрийн барьж явж байсан гар цүнх рүү хийсэн....Тухайн пальтог эдэлж хэрэглээгүй, гэртээ байлгаж байгаад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хохирогч/ З.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манайд байгууллага дээр 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хулгай гарсан талаар 03 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн бөгөөд манай Говь компанид нийт 1 пальто хулгайд алдагдсан, 1 пальтог нь хулгайлах гэж байгаад бүсний углуурга хэсгийн урж гэмтээсэн байсан учир манай байгууллага тус бүтээгдэхүүнийг цааш борлуулах боломжгүй болсон учир эдгээр 2 пальтог төлүүлэх хүсэлтэй байна..Уг пальтонууд нь загварын код ижил буюу нэг загварын пальтонууд бөгөөд тус бүрийн үнэ 1.198.000 төгрөгийн үнэтэй...Нийт 2 пальтоны 2.396.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,  

Гэрч О.Жадамбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Юу би галерей төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах Говь дэлгүүрт ажлаа хийж байх үед хойд талын хаалгаар үл таних 4 эмэгтэй орж ирээд пальто зардаг хэсэгт очоод пальто үзэж байгаад 12-07 шаргал өнгөтэй, пальтоноос 2 ширхгийг дөрвүүлээ үзэж байгаад 2 эмэгтэй нь цүнхэндээ хийгээд тусдаа гарахдаа 1 эмэгтэйн дохиолол дугараад тухайн эмэгтэй дэлгүүр рүү буцаж ороод эмэгтэй тасгийн агуулах тойрох үед араас нь манай ажилтан очиход хулгайлан авсан пальтогоо гаргаж тавиад өөрөө гараад явчихсан бөгөөд хяналтын камер шүүж үзэхэд 12-07 өнгөтэй пальтоноос жирэмсэн эмэгтэй нь 1 ширхэг пальто хулгайлан аваад явсан байсан учраас Цагдаагийн байгууллагад хандах болсон...12-07 шаргал өнгөтэй пальто нь 1.198.000 төгрөгийн үнэ ханштай зарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Ц.Отгонсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие 2021 оны 03 дугаар сарын дундуур нөхрийнхөө машин болох приус маркийн 8561 УАЕ улсын дугаартай автомашинаар Одмаа, Гомбоо, Нараа, Отгоо гэх найзуудын хамтаар өглөө Өргөө кино театрын тэнд би түцэн дээрээ сууж байгаад бид хэд Одмаад пальто авахаар талбайн хажууд байрлах Говь кашмер руу явцгаасан...бид нар 1 давхарт юм үзэцгээгээд явж байсан. Пальтоны тасаг дээр очоод Одмаа тэр хэд пальто үзээд явж байгаа харагдсан, би тэр хэдийг яг пальто авч байгааг нь бол хараагүй. Одмаа түрүүлээд гараад явсан байсан Нараа, Отгоо хоёр бас пальто хулгайлаад авч гарах гэж байгаад үүдэн дээр дохиолол нь дугараад тэр пальтогоо тэндээ хаяад зугтаачихсан юм байна лээ....Одмаа, Отгоо тэр хоёр пальто үзнэ гэж хэлэхээр нь би машинтай явж байсан учир тэр хэдтэй хамт явсан....” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Г.Гомбодорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Отгонсайхан нэг найзаа хүргэж өгөөд “та хоёрыг гэр рүү чинь хүргээд өгье” гэж хэлээд талбайн хажуугаар явж байгаад нэг нь Говийн дэлгүүр рүү орохоор болсон бүгдээрээ би хоёр давхар руу гараад юм үзэж байгаад буцаад нэг давхар руу буусан ба хамт явж байсан хэд маань байхгүй болсон байхаар нь Одмаа руу залгаад асуутал бид нар гадаа байна явъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хулгайд алдсан барааны үнийн тодорхойлолт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.696.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд “...А.Огаас 1 ширхэг Говь ХХК гэсэн бичиглэлтэй шар өнгийн ноолууран пальто 1 ширхгийг хойшлуулшгүй түр хураан авав...” гэжээ /хх-ийн 48 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд “...З.Хаас 1 ширхэг Говь ХХК гэсэн бичиглэлтэй бор өнгийн ноолууран пальто 1 ширхгийг хойшлуулшгүй түр хураан авав...” гэжээ /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...сэжигтэй 4 этгээд нь шаргал өнгийн 2 ширхэг пальто цүнхэлж авч гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв.гэх газрын ойр орчмын аж ахуй нэгжийн хяналтын камерын бичлэгийг шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 03 цаг 57 минутад зүс таних этгээд дугуй мэт зүйлийг түрээд ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байгаа хяналтын камерт бичигдсэн байсныг үзлэгээр бэхжүүлэн авлаа..” гэжээ /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  А.О нь 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Юу Би галерей” төвийн 1 давхарт байрлах “Говь” ХХК-ийн дэлгүүрээс 1.198.000 төгрөгийн үнэ бүхий бор шаргал өнгийн ноолууран пальтог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Хын “...манай Говь компанид нийт 1 пальто хулгайд алдагдсан, 1 пальтог нь хулгайлах гэж байгаад бүсний углуурга хэсгийн урж гэмтээсэн байсан учир манай байгууллага тус бүтээгдэхүүнийг цааш борлуулах боломжгүй болсон учир эдгээр 2 пальтог төлүүлэх хүсэлтэй байна..Уг пальтонууд нь загварын код ижил буюу нэг загварын пальтонууд бөгөөд тус бүрийн үнэ 1.198.000 төгрөгийн үнэтэй...Нийт 2 пальтоны 2.396.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Жадамбаагийн “...Говь дэлгүүрт ажлаа хийж байх үед хойд талын хаалгаар үл таних 4 эмэгтэй орж ирээд пальто зардаг хэсэгт очоод пальто үзэж байгаад 12-07 шаргал өнгөтэй, пальтоноос 2 ширхгийг дөрвүүлээ үзэж байгаад 2 эмэгтэй нь цүнхэндээ хийгээд тусдаа гарахдаа 1 эмэгтэйн дохиолол дугараад тухайн эмэгтэй дэлгүүр рүү буцаж ороод эмэгтэй тасгийн агуулах тойрох үед араас нь манай ажилтан очиход хулгайлан авсан пальтогоо гаргаж тавиад өөрөө гараад явчихсан бөгөөд хяналтын камер шүүж үзэхэд 12-07 өнгөтэй пальтоноос жирэмсэн эмэгтэй нь 1 ширхэг пальто хулгайлан аваад явсан байсан учраас Цагдаагийн байгууллагад хандах болсон...12-07 шаргал өнгөтэй пальто нь 1.198.000 төгрөгийн үнэ ханштай зарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Отгонсайханы “...Одмаа тэр хэд пальто үзээд явж байгаа харагдсан, би тэр хэдийг яг пальто авч байгааг нь бол хараагүй. Одмаа түрүүлээд гараад явсан байсан Нараа, Отгоо хоёр бас пальто хулгайлаад авч гарах гэж байгаад үүдэн дээр дохиолол нь дугараад тэр пальтогоо тэндээ хаяад зугтаачихсан юм байна лээ....Одмаа, Отгоо тэр хоёр пальто үзнэ гэж хэлэхээр нь би машинтай явж байсан учир тэр хэдтэй хамт явсан....” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Гомбодоржийн “...Отгонсайхан нэг найзаа хүргэж өгөөд та хоёрыг гэр рүү чинь хүргээд өгье гэж хэлээд талбайн хажуугаар явж байгаад нэг нь Говийн дэлгүүр рүү орохоор болсон бүгдээрээ би хоёр давхар руу гараад юм үзэж байгаад...” гэсэн мэдүүлэг,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

  Хулгайд алдсан барааны үнийн тодорхойлолт,

  Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл,

  Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүгдэгч А.Огийн “...дэлгүүрт ороод 1 дүгээр давхрын буланд байрлуулсан байсан эмэгтэй хүний пальтонуудыг үзэж байгаад надад таарахаар гоё санагдаад байхаар нь урт шаргал өнгийн пальтог өмсөж үзэлгүй шууд өлгүүртэй нь авч, өөрийн барьж явж байсан гар цүнх рүү хийсэн....” гэсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хохирогч/ З.Х, гэрч О.Жадамбаа нараас дэлгүүрээс пальто алдагдсан болохыг мэдүүлж, шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн, хэргийн нөхцөл байдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тус тус тусгагдаж, “Говь” ХХК-нд хохирол учирсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч А.Огийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Юу Би галерей” төвийн 1 давхарт байрлах “Говь” ХХК-ийн дэлгүүрээс 1.198.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг ноолууран пальто алдагдсан байх боловч шүүгдэгч А.Огийн хувьд 1 ширхэг бор шаргал өнгийн ноолууран пальто хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч А.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал тус тус гаргасан.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Ог гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

А.Од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Бусад асуудал:

Гэмт хэргийн улмаас 1.198.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.О нь “Говь” ХХК-нд учруулсан хохирол төлбөр болох 1.198.000 төгрөгийг төлсөн болох нь /хх-ийн 72-73/ тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 1 ширхэг бор шаргал өнгийн ноолууран пальтог улсын төсөвт шилжүүлэх, А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж....гэмт хэрэг үйлдэж шууд олсон эдийн хөрөнгө...” гэж заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1 ширхэг бор шаргал өнгийн ноолууран пальтог улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овогт Алимаагийн Одмааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч А.Огийн гэмт хэрэг үйлдэж олсон 1 ширхэг бор шаргал өнгийн ноолууран пальтог улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН