Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2017/00510

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2017/00510

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 02 дугаар багт оршин суух, Шеруши ахтай овогт Б.Жийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Ж, орчуулагч П.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвт 1981 оны 01 дүгээр сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус тус цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Ж нь 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүтэн 9 жил Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвд цэвэрлэгчээр, улмаар сумын Соёлын төв нэгдсэн зохион байгуулалтаар сумын захиргааны мэдэлд шилжсэн учир Соёлын төвийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар сумын Соёлын төвд цэвэрлэгчийн албан тушаалд шилжин ажиллаж, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Соёлын төвийн захирлын 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тухайн ажилд орсон, гарсан бүх тушаалууд байгаа бөгөөд уг тушаал шийдвэрүүд архиваас олдсон, хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд бүрэн нийцэж байна. Иймд миний Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвт 1991 оны 01 дүгээр сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус тус цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Ж шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний нэр Ж. Би анх 1981 онд анх ажилд орсон. Анх сургуульд ороход миний нэрийг Ж гээд буруу бичсэн байна. Тэгээд тэр чигтээ Ж гээд бичигдээд явсан байна. Надад Ж нэртэй эгч дүү байхгүй. Анх сургуульд ороход миний нэрийг багш нар Ж гээд буруу бичсэн байна. Үүнээс хойш Ж гээд бичигдээд явж байгаа. Миний ажиллаж байсан байдлыг нотлох миний нийгмийн даатгалын дэвтэр болон үйлдвэрчний эвлэлийн батлах байгаа. Би 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж Социалист зам нэгдэл буюу клубд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Энэхүү ажилласан хугацаанд миний нэр Жээр бичигдсэн байна. Харин 1991 оноос 1995 он хүртэл тус аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвд цэвэрлэгчээр ажилласан. Энэхүү ажилласан хугацаанд миний нэр Ж гээд зөв бичигдсэн байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандахад миний нэр Ж, Ж гээд хоёр өөр бүртгэлтэй гарсан тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн. Би миний эцэг эх болох Р.Б, эх Т.К нарын хоёр дахь хүүхэд нь болж төрсөн. Том хүүхэд нь Жанат 1960 онд, дараа нь хоёр дахь хүүхэд нь болж Ж би 1963 онд төрсөн, миний дараа Х, Б,Б, К, Ж, К,Снар төрсөн. Миний эцэг Р.Б нь 1916 онд төрсөн. Миний ажилласан хугацааны цалин хөлсний маягтад миний нэрийг Ж гэж бичнээс болж өнөөдөр ажилласан жил маань ажилласан жилд тооцогдохгүй хохирч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвд 1981 оны 01 дүгээр сарын 30-наас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус тус цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Ж нь шүүхэд нотлох баримтаар өгсөн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн БНМАУ Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн даргын 43, 1991 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн Ерөнхий хорооны даргын 21 дугаартай тушаалууд болон Социализмын зам нэгдлийн цалин хөлсний 1981 оноос 1990 он дуусталх баримт, 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн 037004 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр мөн 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Монголын Үйлдвэрчний Эвлэл Гишүүний 790293 дугаартай бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудад Билалын Ж гэж тус тус бичигдсэн байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан аймгийн Улсын бүртгэлээс хуулбарлаж олгосон Алтанцөгц сумын 1963 онд төрөгсдийн журналын 4 дүгээр Б.Жийн 1963 онд төрсний талаарх бичилт, Б.Жийн ИУБ-31 (Б), ХААТР-21(Б) мөн түүний охин дүү Б.Ж ХААТР-21(Б), ХААТР-1(Б) маягтууд, 1969 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны Алдарт эх одонгоор шагнуулах тухай 01 дугаартай тогтоол мөн 1976 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Баян-Өлгий аймгийн харьяат зарим эхчүүдийг алдарт эх одонгоор шагнах тухай 38 дугаартай зарлигаар Т.Кг алдарт эх нэгдүгээр одонгоор шагнасан ба 209 дугаарт Тилеуйке Күлзада 1932 онд төрсөн 44 настай, Алтанцөгц сумын 3-р бригад, казах, саальчин, нөхөр Билал, үхэрчин, 8 хүүхэдтэй ба 1). Жанат 15 настай, сургуульд 2). Ж 13 настай, сургуульд 3). Ханат 12 настай, сургуульд 4). Битмай 10 настай, сургуульд 5). Бохнай 6 настай, гэрт 6). Хөхенай 7 настай гэрт, 7). Жайнагүл 3 настай, гэрт, 8). Киштай 01 настай, гэрт гэсэн ба уг нотлох баримтаас дүгнэхэд хүсэлт гаргагч Б.Жийн эцэг эх нь болох Р.Б, Т.К нарын ам бүлд 1963 онд Билалын Ж нэртэй охин байхгүй болох нь тогтоогдож байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвд цэвэрлэгч буюу үйлчлэгч албан тушаалд ажиллаж байсан жилүүдийн Нийгмийн даатгалын тайлан тушаалд Билал овогтой Ж гэсэн нэрээ буруу тушаасан талаарх тус сумын Засаг Даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.А тодорхойлолт мөн мөн 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 790293 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл Гишүүний бат илэрхийлэх, 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэгт хүсэлт гаргагчийн төрсөн огноо нь хүсэлт гаргагчийн цахим иргэний үнэмлэхэд бичигдсэн төрсөн онтой тохирч байгаа байдал зэргээс дүгнэхэд хүсэлт гаргагч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвд ажиллаж байх хугацаандаа Билалын Ж нэртэй хоч нэрээр ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдлоо.

Иймд хүсэлт гаргагч Б.Ж нь 1981 оны 02 дугаар сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвт, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Алтанцөгц сумын Соёлын төвд тус тус цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:-

-Баян-Өлгий аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж олгосон 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн БНМАУ Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн даргын ээлжийн амралт олгох тухай 43 дугаартай тушаалд: ... ажилчдын ажилласан хугацаагаар нь тооцож цэвэрлэгч Б.Жд 11 хоногийн ээлжийн амралт тооцож олгосон байдал,

-1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Монголын Үйлдвэрчний Эвлэл Гишүүний 790293 дугаартай бат илэрхийлэх 1980 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл татвар төлж байсан байдал,

- Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Социализмын зам нэгдлийн цалин хөлсний 1981 оны 2 дугаар сараас 1990 7, 8, 12 дугаар саруудад авч байсан цалингийн хүснэгтүүд,

-2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвийн эрхлэгч Ш.Алдабекийн тодорхойлолтод: Шөндей овогтой Алдабек миний бие 2009 оны 9 дүгээр сараас эхлэн одоо хүртэл тус сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Миний ажилласан хугацаанд Билал овогтой Ж манай байгууллагад туслах ажилтан үйлчлэгчээр ажиллаж байгаа, одоо өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул тушаал бусад холбогдох материалыг олгов. Миний өмнөх жилүүдэд Д.Самалхан, С.Халаган нар эрхлэгчээр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.

-1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Алтанцөгц сумын Соёлын төвийн захирал Д.Самалханы ажилд авах тухай 01 дугаартай тушаалд: Соёлын төвийн цэвэрлэгчээр Билал овогтой Жийг 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн томилсон, мөн захирал С.Халаганы 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 08 дугаар тушаалаар Б.Жийн орон тоо цомхтголд орсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдал,

-1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлээс олгосон 037004 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-7 дугаар хуудсанд хүсэлт гаргагч Б.Жийн ажлын тухай мэдээний талаарх бичилт хийгдэж тамга дарж баталгаажуулсан байдал зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Б.Ж нь 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай тушаалаар 1981 оны 02 дугаар сарын 01-нээс эхэлж цэвэрлэгчээр томилсон болон аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Социализмын зам нэгдлийн цалин хөлст 1981 оны 2 дугаар сараас эхэлж цалин авсан байдлаас дүгнэхэд хүсэлт гаргагч 1981 оны 02 дугаар сараас ажилласан болох нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 30-наас 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 2 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Б.Жийн 1981 оны 02 дугаар сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвд, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Алтанцөгц сумын Соёлын төвт, тус тус цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хүсэлт гарагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ББ63010207 регистрийн дугаартай, Шеруши ахтай овогт Б.Жийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн харьяа Соёлын төвд 1981 оны 02 дугаар сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Соёлын төвд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус тус цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ