Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 62

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч А.Оюунжаргал,

Шүүгдэгч Г.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл /ҮД:0252/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнхбатад холбогдох, эрүүгийн 201624000405 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Тайхар овогт Гэлэгбальдирын Мөнхбат: Монгол улсын иргэн, 1962 оны 07 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 39 дүгээр гудамжны 791 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, РД:/УЗ92070211/

 

Шүүгдэгч Г.Мөнхбат /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи Мобайл төвийн зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-63 УНР улсын дугаартай Хонда Фит маркийн машиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 9.2-д заасан” жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Цэрэнпэлжидийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Мөнхбатаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 26-ны орой ганцаараа архи уугаад л машиндаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи Мобайлын зогсоол дээр ганцаараа хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 сарын 27-ны өглөө сэрээд уг зогсоол дээр машиндаа байж байтал хэдэн жилийн өмнө таньдаг байсан Батбаяр гэдэг хүн тааралдсан юм. Тэгээд бид 2 миний машин дотор 0.5 граммын архи хуваан уугаад тэгээд Батбаяр явсан. Би урьд өдөр нь архи уусан байсан. Өглөө нь архи уусан болохоор нилээн согтсон байсан. Тэгээд би машинаа хажуу талын төлбөртэй зогсоол дээр оруулж тавъя гэж бодоод хөдөлтөл их согтуу байсан болохоор зогсоол дээр явж байсан 2 явган зорчигч мөргөөд цаана нь зогсоол дээр байсан 3 машин мөргөөд зогссон юм. Тухайн үед согтуу байсан болохоор баримжаагаа алдсан байсан. Тэгээд машинаасаа буугаад байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд хэргийн газрын хэмжилт хийгээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн бага гэхдээ машин зогсоол газарт байсан болохоор их машин тавьсан байсан. Архи их уугаад хяналтаа алдсан байсан. Бичил Глобус ХХК-ны нэр дээр байдаг гэхдээ Оюун-Эрдэнэ гэх хүний машин байгаа юм. Гэхдээ би худалдаж авсан байсан нэрийг нь шилжүүлээгүй байсан. Бичил Глобус ХХК-нд барьцаанд тавиад Оюун-Эрдэнийн мөнгийг гаргаад өгсөн байгаа гэсэн мэдүүлэг /хх 103-104/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: би мөрдөн байцаалтад бүгдийг ярьсан. Хийсэн хэргтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Цэрэнпэлжидээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 27-ны өдөр Чингисийн талбай ороод 12 цаг өнгөрч байхад харих гээд явж байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи Мобайл төвийн авто машины зогсоол дээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал гэнэт араас хүмүүс орилоод л жижиг машин ирээд мөргөсөн. Тэгээд л нэг л мэдэхэд зам дээр газарт хэвтэж байсан. Би уг машиныг хаанаас гарч ирсэнийг мэдээгүй. Газарт унаад босож чадахгүй байсан, зүүн хөл даагдахгүй байсан. Тэгээд байж байтал түргэний машин ирээд авсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 21 хоног хэвтээд гарсан. Уг ослоос болж миний зүүн хөлний дунд чөмөг баруун хөл хугарсан. Хагалгаанд бол ороогүй. Одоо болтол миний зүүн хөл гибстэй хэвтэрт байгаа. Энэ хооронд эмчилгээний мөнгийг манай хүүхдүүд гаргаж байгаа. 3.000.000 орчим төгрөг гаргасан байгаа. Өөрийн байгаа баримтаа гаргаж өгсөн байгаа. Үүнээс өөр баримт байхгүй. Мөргөсөн жолооч надад 240.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал алга байна. Хэрэв гомдолтой гэвэл энэ хүн шоронд явна. Мөргөсөн жолооч Мөнхбат их хүн сэтгэлтэй ядарсан хүн байна лээ. Тийм болохоор эмээ нь гомдохгүй гэж байгаа юм. Шоронд явахгүй бол энэ хүн бага багаар төлнө гэж бодож байна. Тийм болохоор энэ хүнийг шоронд явуулахгүй байж тусална уу. Цаг агаар таатай машин тэрэгний хөдөлгөөн бага, харагдах орчин чөлөөтэй. Одоо гайгүй байгаа гэхдээ хөл дээрээ босож чадахгүй байна. Надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 19-20/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Гандолгороос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 27-ны өдөр 08 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 07-16 УБЛ улсын дугаартай авто машинаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Мобайлын зогсоол дээр тавьсан юм. Тэгээд 12 цаг 55 минутын орчим цайндаа гартал зогсоол дээр хүмүүс овооролдоод байхаар нь очтол миний зогсоол дээр тавьсан байсан машиныг болон хажууд нь байсан 2 машин мөн 2 явган зорчигчийг цагаан өнгийн Хонда фит машин мөргөсөн байсан. Уг машиныг барьж явсан гэх настай хүн их согтуу байсан. Тэгээд удаагүй цагдаа эмнэлэг ирсэн. Тэгээд хэмжилт хийлгээд машиндаа үнэлгээ хийлгэхэд 372.000 төгрөг гарсан. Энэ мөнгөө гаргуулан авсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал алга байна. Замын хөдөлгөөн ихтэй харагдах орчин чөлөөтэй халтиргаа гулгаа байхгүй цаг агаар таатай байсан. Миний машны эвдрэл 372.000 төгрөг гарсан. Энэ мөнгөө гаргуулан авсан тохолдолд ямар нэгэн гомдол санал алга байна. /хх 25-26/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Анхтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 07-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи мобайл төвийн зогсоол дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явган явж байтал урдаас цагаан өнгийн Х.Фит маркийн автомашин их хурдтай ороод ирсэн юм. Тэгэхээр нь би сандраад баруун тийшээ зайлтал миний баруун гар талд машинууд тавьсан байсан болохоор холдож амжаагүй байтал уг машин миний зүүн ташаа хэсэг рүү мөргөсөн тэгээд уг машинд мөргүүлээд урд хамар дээгүүр нь даваад унасан юм. Тэгээд намайг мөргөөд мөн миний хажууд явсан настай хүнийг мөргөөд тэгээд цаашаа 2-3 машин мөргөөд зогссон уг машин намайг мөргөөд цаана нь 3 машин зогсоход би арын дугуй хавьцаа байсан тийм болохоор намайг мөргөөд 1-2 метр мөргөөд зогссон харин тэр мөргүүлсэн настай эгч миний зүүн гар талд явсан уг машин орж ирж байгааг би 2-3 метр зайнаас харсан би утсаа оролдож яваад урагшаа хартал тулаад ороод ирсэн тэгээд хажуу тийшээ зайлж амжаагүй мөргүүлсэн. Уг мөргөсөн машины жолооч настай намхан ах их согтуу байсан. Ослоос болж баруун хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Эмчилгээнд 50.000 орчим төгрөг зарцуулсан байгаа. Би мөргөсөн жолоочид гомдолтой байна. Миний хажууд явж байгаад мөргүүлсэн эгчийг яг яаж мөргүүлсэн талаар хараагүй тухайн үед би сандараад байсан. Харин мөргүүлсний дараа нөгөө настай эгч босч чадахгүй байсаар эмнэлэг ирээд аваад явсан юм. Хохиролд 50.000-60.000 төгрөг зарцуулсан гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг. /хх 32-33/

 

Гэрч О.Мяасүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 27-ны өдөр 12 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи мобайл төвийн авто зогсоол дээр явган явж байтал миний хажуугаар цагаан өнгийн Хонда Фит маркийн автомашин их хаазтай хурдтай баруунаас зүүн чиглэлтэй өнгөрөөд миний урд явж байсан нэг настай хүн болон нэг залуу хүүхэн хоёрыг мөргөөд тэр 2 нь уг машинд мөргөгдөөд хоёр тийшээ шидэгдээд уг машин цашаа яваад зогсоол дээр байсан 2-3 машин мөргөөд зогссон. Тэгээд мөргүүлсэн хүмүүс дээр яваад очтол залуу хүн нь гайгүй өөрөө босоод ирсэн. Харин нөгөө настай эмээ босож чадахгүй зүүн хөл хөдлөхгүй байна гээд газраас босож чадахгүй байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс цагдаа түргэн дуудсан. Тэгээд удаагүй байтал түргэний машин ирээд нөгөө мөргүүлсэн 2 хүнийг аваад эмнэлэг явсан. Би тэнд байж байгаад цагдаа ирхээр явсан. Уг машин хаанаас хөдөлснийг бол мэдэхгүй байна миний хажуугаар аймар хаазтай хурдтай гараад миний урд явсан 2 хүнийг мөргөөд цаашаа яваад машин мөргөөд зогссон уг машины жолооч нь намхан ах шал согтуу байсан. Цагдаа нар ирээд нөгөө ахыг эрүүлжүүлхэд хийнэ гээд аваад явсан. Хэргийн газрын хэмжилт хийхэд би нөгөө хүний 2 мөргүүлсэн цэгийг нь болон мөргөгдөөд газарт унасан цэгийг нь цагдаа нарт зааж өгсөн. Сайн мэдэхгүй байна миний хажуугаар их л хурдтай хаазтай өнгөсөн, яг хэдэн км цагийн хурдтай явсаныг нь мэдэхгүй байна их согтуу байсан. Уг мөргөсөн машин жолооч маш их согтуу байсан. Харагдах орчин чөлөөтэй машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар таатай байсан гэсэн мэдүүлэг /хх 37/

 

Гэрч Ч.Батбилэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 27-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи мобайл төвийн авто зогсоол дээр өөрийнхөө эзэмшлийн 33-99 УНЦ улсын дугаартай Тоёота-4 Ренер маркийн автомашинаа зогсоол дээр дээр байсан миний машиныг болон хажууд зогсож байсан 2 машин мөн 2 явган зорчигчийг цайвар өнгийн Хонда Фит маркын автомашин мөргөсөн байсан. Уг осолоос болж эвдэрсэн миний машины урд гуферт үнэлгээ хийлгэхэд шууд хохирол 24,000 төгрөг нийт 75,600 төгрөгний хохирол учирсан юм. Миний машины эвдэрэл гайгүй энэ мөргөсөн өвгөн тодорхой оршин суух хаяг байхгүй таксинд явдаг ядарсан хүн байна тийм болохоор би энэ мөргөсөн гэх Мөнхбатаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй өөрөө хохирлоо барагдуулах болно. Цаашид надад нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно гэсэн мэдүүлэг. /хх 40/

 

Гэрч Т.Бэхбатаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи мобайл төвийн авто зогсоол дээр өөрийнхөө эзэмшлийн 57-67 УБЗ улсын дугаартай Бенз С-200 маркийн автомашинаа байрлуулсан юм. Тэгээд 13 цагийн орчим гарч ирэхэд зогсоол дээр байсан миний машиныг болон хажууд зогсож байсан 2 машин мөн 2 явган зорчигчийг цайвар өнгийн Хонда Фит маркийн автомашин мөргөсөн байсан. Би машинаа харахад миний машины арын гуфер хэсгийг жаахан газарт мөргөөд зогссон байсан. Уг ослоос болж миний машинд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй тийм болохоор би машиндаа үнэлгээ хийлгэхгүй ямар нэгэн үнэлгээ хийлгэхгүй би ослыг хараагүй. Тэгээд тухайн үед би ажилтай байсан болохоор машинаа очиж харчихаад л яваад өгсөн тухайн үед би цагдаа нарт утсаар надад ямар нэгэн гомдол санал байхгүй болохоор очиж чадахгүй гэж хэлсэн. Би мөргөсөн машины жолоочийг ч хараагүй харин мөргүүлсэн гээд нэг настай эгч байсан өөр надад мэдэх зүйл алга байна. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. /хх 49/

 

Иргэний хариуцагч Ж.Оюун-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 48-63 УНР улсын дугаартай Хонда Фит маркийн автомашин миний нэр дээр байдаг юм. Би энэ машиныг Мөнхбат гэх хүнд 2016 оны 01 сард зарсан. Харин үлдсэн 1.000.000 төгрөгийг Г.Мөнхбат энэ машинаа бичил Глобусд барьцаанд тавьж надад авч өгсөн би бол энэ хүнээс зарсан 2.500.000 төгрөгөө авсан гэхдээ нэрийг нь шилжүүлээгүй өгсөн юм. Г.Мөнхбат нь манай хүргэн ах байгаа юм тийм болохоор нэрийг нь шилжүүлж амжаагүй юм. Тийм болохоор энэ машин Г.Мөнхбатын машин надад ямар нэгэн хамаа байхгүй энэ машины эвдрэл гэмтэлд ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй мөн нөгөө хүмүүсийнх нь зардлыг төлж барагдуулж чадахгүй. Г.Мөнхбат өөрөө л төлж барагдуулах байх өөр надад ярих зүйл алга байна. Бичил Глобусын өрийг миний өмнөөс Г.Мөнхбат төлөөд явдаг юм би энэ Бичил Глобусд өр дуусахаад Г.Мөнхбатын нэр дээр шилжүүлж өгөөрэй гэж хүсэлт гаргасан байгаа. Холбогдох бичиг баримтыг би гаргаж өгнө гэсэн мэдүүлэг /хх 54-55/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹5811 дугаартай дүгнэлт: Н.Цэрэнпилжидийн биед зүүн дунд чөмөгний доод хэсгийн үеэн доторх бяцарсан хугарал, баруун эгэмний зөрөөтэй хугарал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ¹18257 тоот өвчний түүхээс үзхэд архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 79/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹5835 дугаартай дүгнэлтэнд: Н.Анхтуяагийн биед зүүн хацар өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.  /хх 81/

 

Техникийн шинжээчийн ¹3814 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Хонда Фит маркийн 48-63 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автомашины урд салхины шил цав үүсэж хагарсан, зүүн урд талын гэрэл хагарсан, зүүн талын толь хугарсан, урд хойд бамбай зурагдаж будаг халцарсан, зүүн урд далбаа, зүүн урд баруун хойд хаалга хонхойсон, тоормосны гэрэл асахгүй зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна. Хэргийн материал ирүүлээгүй тул ослын өмнө болон дараа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Автомшинд үүссэн дээрх гэмтэл нь автомашинд хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй. Хонда Фит маркийн 48-63 УНР улсын дугаартай  автомашин нь шингэн дамжуулахтай, ABS системтэй тоормозны механизм ажиллаж байна. Туршилтаар зам дээр дугуйн тоормозны мөр гарч байна гэсэн дүгнэлт /хх 63/

 

Техникийн шинжээчийн ¹315 дугаартай дүгнэлт: Х.Фит маркийн 48-63 УНР улсын дугаартай автомашины жолооч Г.Мөнхбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 33-99 УБЦ улсын дугаартай Тоёота-4 Ренер маркийн автоамшины жолооч Ч.Батбилэг нь Монгол услын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 07-16 УБЛ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашины жолооч Ч.Гандолгор нь Монгол улсын замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 57-67 УБЗ улсын дугаартай Бенз С-200 маркийн автомашины жолооч М.Мөнхбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Ц.Цэрэнпилжид нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Б.Анхтуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоормосны мөр тодорхойгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна гэсэн дүгнэлт.

 

Автомашин техникийн үнэлгээний ¹6253 дугаартай тайлан: “Ухаа шүрт консалтинг” ХХК-ний 6253 дугаартай үнэлгээний тайлангаар Ч.Батбилэгийн эзэмшлийн Тоёота-4 Ранер маркийн автомашин нь 33-99 УБЦ улсын дугаартай автомашинд 24.000 төгрөгний шууд, 75.600 нийт төгрөгний хохирол учирсан байна.  /хх 43/

 

Автомашин техникийн үнэлгээний 1155 дугаартай тайлан: “Ашид билгүүн” ХХК-ний 1155 дугаартай үнэлгэний тайлангаар Ч.Гандолгорын Субару Форестер маркийн 07-16 УБЛ улсын дугаартай автомашинд 203.000 төгргөний шууд, 348.000 төгрөгний нийт хохирол учирсан байна. /хх 75/

 

Шүүгдэгч Г.Мөнхбатын иргэний үнэмлэхний хуулбар /хх 64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66/, Г.Мөнхбатын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 72/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 82/, хохирлын баримт /хх 90-93/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7/, жолоочийн согтуурлыг шалгасан магадлагаа /хх 8/, 2016 оны 04 сарын 21-ний өдрийн ¹5205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26/, 2016 оны 05 сарын 03-ны өдрийн ¹243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,  зам тээврийн осол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, хохирогчоос гомдол саналгүй гэсэн баримт /хх 119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жи Мобайл төвийн зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-63 УНР улсын дугаартай Х.Фит маркийн машиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа.. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 9.2-д заасан” жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Цэрэнпэлжидийг мөргөж биед нь зүүн дунд чөмөгний доод хэсгийн үеэн доторх бяцарсан хугарал, баруун эгэмний зөрөөтэй хугарал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Г.Мөнхбатыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Гандолгорын унаж явсан 07-16 УБЛ улсын дугаартай Субару Форестер маркын авто машины эвдрэлийн үнэлгээгээр нийт зардал 348.000 төгрөг болсон бөгөөд үүнийг иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс шууд зардал болох 203.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Үлдэх ажлын хөлс гэх мэт зардлаа иргэний нэхэмжлэгч нь баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй. Хохирогч болон бусад иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч төлөх төлбөргүй.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайхар овогт Гэлэгбальдирын Мөнхбатыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Г.Мөнхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатаас 203.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Гандолгорт олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатад оногдуулсан гурван 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

           10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР