| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/102 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.*******т холбогдох 2123000860120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын багийн өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьсан гэх шалтгааны улмаас эхнэр А.*******ын гар, хөлийг нь хүлж, хүлэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: - Хохирогч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би хадам ах, эгч хоёртой нэг том пиво голын зах дээр хувааж уусан юм. Тэгээд манай нөхөр намайг ирж авсан юм. Нөхөр бид хоёр гэртээ очоод “би машин дотроо унтчихъя” гэсэн чинь нөхөр ******* “архи уулаа” гэж уурлаад надад хүч хэрэглэж, намайг чирч гэрт оруулаад хоолой боогоод, миний хоёр гарыг нурууны ар хэсэгт, мөн хоёр хөлийг уяагаар хүлсэн. Тэгээд над руу шанагаар ус хутгаж ирээд нүүр толгой хэсэг рүү олон удаа ус цацсан. Би хүлээсээ хадам дүү *******гаас гуйж байгаад тайлуулсан юм. Тэгээд би бие заслаа гэж гараад хажуу талын айл болох *******гийнх рүү орж утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаад дуудлага өгчхөөд байж байсан чинь ******* араас орж ирээд “гэртээ оръё” гэхээр нь би “орохгүй” гэсэн чинь “явъя” гээд татахаар нь би “явахгүй” гээд суусан чинь намайг суугаастай чигээр нь чирээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг хамгаалах байранд авсан юм. Нөхөр намайг зодоогүй гэхдээ надад хүч хэрэглэж хоолой боож, 2 гар хөлийг хүлж, гэртээ орохгүй гэсэн чинь суугаастай чигээр нь газарт чирсэн. Ингэсний улмаас эрүүний доод хэсэг, хүзүү болон 2 бугалганы хэсэг, өвдөг, шилбэ, ууц гэх мэт газруудад хөхрөлт үүссэн байсан. Намайг архи, пиво уулаа гэснээс болж маргалдсан, манай нөхөр тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Миний бие одоо зүгээр байгаа. Би нөхөртэйгөө эвлэрсэн тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 24-25-р хуудас/, - Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Тэгээд 18 цаг орчмын үед гэрээсээ гараад бие засах гээд гараад иртэл манай ахын гэрт ******* эгч орилоод байсан. Тэгээд би 00 орчхоод ахын гэр лүү ортол ******* эгч хүлээс тайлаад өгөөч гэсэн. Тэгээд би хүлээсийг тайлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, - Яллагдагч С.*******ын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай эхнэр А.******* нь найзуудтайгаа жоохон пиво ууж байгаад орой 18 цаг орчмын үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирж агсам тавиад орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би дарж байгаад хоёр гарыг нь нурууных нь ард хүлж байгаад, хоёр хөлийг нь хооронд нь холбож хүлсэн юм. Тухайн үед архийг нь гаргах гэж хүлж байгаад нүүр болон толгойн хэсэг рүү нь ус цацсан юм. Хүлэх гэж ноцолдох үедээ үснээс нь татах, хүзүү, гар, хөлөнд нь хүрсэн тэрнээс болж хөхөрсөн байсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үүнээс хойш дахиж ийм хэрэг хийхгүй. Миний буруу.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч П.гийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 000000237 дугаартай “...Иргэн А.*******ын биед гэмтэл учирсан байна. А.*******ын биед зүүн өвдөгний үений хэсэгт зулгаралт, зүүн эрүүн доор, баруун эрүүн доор, хүзүүний урд хэсэгт, зүүн эгэмний доод хэсэгт, баруун бугалганы дотор хэсэгт, баруун шууны дотор урд хэсэгт, баруун шууны гадна хэсэгт, зүүн шууны дотор урд хэсэгт, зүүн бугалганы дотор хэсэгт, ууцны хэсэгт, зүүн ташаан толгойн урд хэсэгт, баруун өгзөгний хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт, зүүн өвдөгний үений хэсэгт, баруун өвдөгний үений гадна хэсэгт, баруун шилбэний гадна хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх үүссэн гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн А.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч А.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Энэ нь хохирогч А.******* болон шүүгдэгч С.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 37-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргав. Шүүх шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйл, .2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .6 дугаар зүйл, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, .10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ