Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

   2021         12          28                                    2022/ШЦТ/28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Г.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт ........... оршин суух, урьд:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан тус шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,  

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан, Г.Б,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

   Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Зуслан” супер маркетын орчимд хохирогч Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр толгой хэсэгт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн .................... дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Оюун-Эрдэнийг тэр дэлгүүрт ажилладаг талаар мэдэж байгаагүй, намайг өмнө нь нэг удаа тэр дэлгүүрт ороход байсан юм. Тэгээд дараа нь ороход байхаар нь юм ярьмаар санагдаад “уулзъя” гэж хэлээд уулзсан, тэрнээс бол зорьж очиж уулзаагүй...Өмнө нь үерхэж байхдаа болсон явдлаа ярьж байгаад маргалдсан. Яг юу, юу ярьж байснаа бол сайн санахгүй байна...Надтай уулзахад ил гэмтэл бол байгаагүй. Би уулзаж байгаад намайг 2-3 удаа алгадахаар нь би зүүн гарын бугуйнаас нь татаад эргэж харахаар нь би баруун гараараа алгадсан, дараа нь нөгөө талаас нь 1 удаа алгадсан, намайг алгадсны дараа өвдгөн дээрээ суучихаад уйлаад байсан. Тэгээд л аргадаад бос гээд гарнаас нь татахад босохгүй уйлаад байсан...Өөр үйлдсэн хэрэг байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зуслан супер маркетад өглөө 09 цаг 20 минутад ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 18 цаг болж байсан тэр үед..гаднаас 2 жилийн өмнө нь уулзаж байсан залуу Баасансүрэн дэлгүүрт орж ирээд дэлгүүрээс юм авч байгаад надад хандаж “ярих зүйл байна, гараад уулзъя” гэж хэлсэн...Би...Баасансүрэнгийн араас гарч дэлгүүрийн гадаа байх хогийн савны дэргэд тамхи татаж зогсож байгаад Баасансүрэн “юм яръя” гэхээр нь “энд яриа” гэж хэлэхэд “манай найзууд намайг хараад байна, энд байдаггүй найзууд байгаа хоёулаа жоохон явж байгаад ярилцъя” гэсэн. Тэгээд дэлгүүрийн хажуу талын гудамжаар орж гэрийнх нь хажуугаар гараад нэг мухар гудамжинд очиж зогссон. Зогсож ярьж байхдаа Баасансүрэн надад сайн гээд уйлаад байсан. Би тоохгүй онц юм байж байгаад дэлгүүр рүүгээ явлаа гэхэд явуулахгүй гарнаас татаж зам хаагаад зогсоод явуулахгүй байсан... Гудамж нь мухар биш байсан, нарийн гудамжтай байсан тэр гудамжаар гараад би Баасансүрэнтэй маргалдаж эхлээд би “энэ сарын 18-ны өдөр хуримаа хийх гэж байгаа надтай битгий зууралдаад бай” гэж хэлээд уурлахад Баасансүрэн намайг “ажил руу хүргээд өгье” гээд намайг сугадаад явсан, би “гар тавь” гэж хэлээд дахиад нилээн удаан гадаа байсан болохоор уур хүрээд алгадсан. Баасансүрэн уурлаад намайг үсдээд чирж эхэлсэн, тэгээд цээж болон нүүр рүү цохьсон. Миний хамарнаас цус гараад нилээн доошоо шороо овоолсон газар руу чирээд зодоод байсан чирээд явж байхад миний гар утас дугараад кассан дээр суудаг эгч даргын утсаар яриад “намайг хаана байна” гэсэн. Би хариуд нь “туслаарай” гэж орилоход эгч “хаана байгаа юм бэ” гэж асуухад Баасансүрэн миний утсыг аваад шидсэн, тэгээд цаашаа намайг чирээд дахиад зодож эхэлсэн, гартаа чулуу атгаж байгаад толгой руу нилээн хэдэн удаа цохиод би гараараа хаахад гаран дээр цохиод байсан. Намайг зодож байхад хажуугаар машин явахад би “туслаарай” гэж орилход ам дараад газарт хэвтүүлсэн, тэр машин гэрлээ тусгаж байгаад яваад өгсөн. “Ахиад орилвол чамайг хоёр нүдийг чинь ухчихна шүү” гээд нүдэн дээр хуруугаараа дараад байсан. Тэгээд боогоод хэвлий хэсэгт их хүчтэй цохисон. Тэгээд би газарт унахад намайг өшиглөөд байсан. Би яг хэдэн удаа хаашаа цохьсон талаар сайн санахгүй байна. Гараараа нүүрээ дараад хамгаалж байсан болохоор сайн хараагүй..Намайг зодож байгаад Баасансүрэн уйлаад надаас “намайг уучлаарай, чамайг уг нь зодно гэж бодоогүй” гээд “манайд очоод хоночих, тэгээд маргааш өглөө цагдаа дуудаарай” гэсэн...Тэгээд овоолсон шорооноос буцаж гэр рүүгээ явж байхдаа чи бид хоёрын нэг нь үхнэ гээд байсан...Бид хоёр алхаж байгаад гудамжинд эргүүлийн машинтай таарсан. Цагдаа бид хоёрын дэргэд зогсоод бид хоёрын нэрийг асуугаад би нэрээ хэлэхэд хайж байсан хүн мөн байна гээд бид хоёрыг аваад энд ирсэн...Гар утсаа төлүүлмээр байна. Миний хамаг бие хөндүүр байна...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “....Шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой санал, хүсэлт байхгүй. Тухайн үед Баасансүрэнгийн ээж нь надтай цуг эмнэлгээр явж тооцоо хийсэн учраас надад нэхэмжлэх зүйлс байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10000 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Хохирлын мөнгө түр хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Г.Бгээс учирсан хохирлын мөнгө болох 150.000 төгрөг буюу 20.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэгийг түр хүлээн авч, хохирогч Б.Од хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “....2021 оны 09 дүгээр сард худалдан авсан iphone 6 plus маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлэв...” гэжээ /хх-ийн 31-32 дугаар хуудас/,  

 

Шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-52 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 62-64, 73-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Зуслан” супермаркетын орчимд урьдын харилцаатай байсан хохирогч Б.Отэй үг яриа өдөөж, хоргоон улмаар зүй зохисгүй харьцаж маргалдан түүний нүүр толгой хэсэгт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Оюун-Эрдэнийн “...Баасансүрэн уурлаад намайг үсдээд чирж эхэлсэн, тэгээд цээж болон нүүр рүү цохьсон. Миний хамарнаас цус гараад нилээн доошоо шороо овоолсон газар руу чирээд зодоод байсан...тэгээд цаашаа намайг чирээд дахиад зодож эхэлсэн, гартаа чулуу атгаж байгаад толгой руу нилээн хэдэн удаа цохиод би гараараа хаахад гаран дээр цохиод байсан....Ахиад орилвол чамайг хоёр нүдийг чинь ухчихна шүү гээд нүдэн дээр хуруугаараа дараад байсан. Тэгээд боогоод хэвлий хэсэгт их хүчтэй цохисон. Тэгээд би газарт унахад намайг өшиглөөд байсан..." гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Бгийн “...би баруун гараараа алгадсан, дараа нь нөгөө талаас нь 1 удаа алгадсан, намайг алгадсны дараа өвдгөн дээрээ суучихаад уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10000 дугаартай “...Дүгнэлт: 1. Б.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, зүүн дээд зовхи, хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Оюун-Эрдэнийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч, хохирогчийг гэмтээснийг хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Г.Б нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас
Б.Оюун-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Оэс “...гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж хүсэлтээ /хх-ийн 93 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Хохирогчоос гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргаагүй боловч хэрэв нэхэмжлэх төлбөртэй тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Бг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулсан ба Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж тус тус заасны дагуу Г.Бгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №176 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож /320:8=40/ 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялын эдлэх хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Бгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №176 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож /320:8=40/ 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялын эдлэх хэмжээг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.О нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН