Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.*******бал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.Баасанжав, Шүүгдэгч З.******* өмгөөлөгч Б*******, Шүүгдэгч Ц.*******, Р.******* нарын өмгөөлөгч Э.*******, Шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, овогт *******, регистрийн дугаар

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг худаг гэх газар оршин суух хаягтай, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******готовын *******, регистрийн дугаар ,

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын баг оршин суух хаягтай, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, овогт *******, регистрийн дугаар ,

4. Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын баг оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар ,

5. Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, овогт *******, регистрийн дугаар ,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарыг “бүлэглэж машин механизм ашиглан олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 1. Шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын багийн гэх газраас хохирогч Ш. эзэмшлийн 3 тооны, Ё. эзэмшлийн 3 тооны нийт 6 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 2,875,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Хохирогч Ё. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 оны 04 дүгээр сарын -ний өдөр болсон цасан шуурганы үед манай үхэр сумын толгой гэх газраас шуурганд хөөгдөөд морьтын худаг гэх газар руу явсан байсан. Тэгээд би үхрээ 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр сумын морьтын сээр гэх газраас авахад “Эвэртэй зэгэл халтар хайнагийн үнээ, улаан эвэртэй хайнагийн гунж халтар эр ортоомын шүдлэн гэх 3 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд би мөр хайхад “ морьтын худаг гэх газар мотоциклтой хүний мөр байсан. Би мотоциклтой аваад явсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76-р хуудас/, - Хохирогч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 оны 04 дүгээр сарын 16-нд сумын багийн хар морьт гэх газар өөрийн үхэрнүүдээ гнүүлж, үлдээгээд гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь үхрээ харахад тухайн газраа байж байсан. 20 оны 04 дүгээр сарын -нд үхрээ авах гээд очиход сартай улаан охин бяруу, ягаан охин бяруу, халтар хошуутай хүрэн охин бяруу гэх 3 тооны бяруу дутчихсан байсан. 3 бярууныхаа араас яваад манай үхэр байсан морьтын Дөрөлж гэх газрын тэндээс давхар дугуйтай машины мөр үхэр ачсан байж болзошгүй байсан. Тэгээд би тэр машины мөрийг хөөгөөд явахад тухайн ачсан гэх газраас уруудаад ойролцоогоор 3 км зайд байх хар морьтын худаг гэх газарт өөр ачсан юм шиг мөр олсон. Тухайн машины мөрийг цааш нь хөөгөөд яваад үзэхэд хүйтэн нуруу гэх газрын урд байх аймгийн төв сум хоёрыг холбодог төв зам руу оруулаад алдсан юм. Портер гэж бодож байна хойд дугуй нь давхар байсан. Мотоциклийн мөр байсан. Баруун урд дугуй нь шулуун хээтэй, зөв талын урд дугуй нь дөрвөлжин хээтэй байсан. Дугуйгаар нь танина. Урд 2 дугуй хоёр өөр байсан. Үхэр унаад хүлсэн байж болох хэвтэр байсан юм. Тийм учраас ачсан гэдэгт итгэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/, - Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш. нь 20 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би үхрээ хар морьтод байхад нь очиж үзсэн 17-ны өдөр дурандахад байж байсан юм тэгээд өнөөдөр авах гээд ирэхэд манай гурван бяруу алга болсон байна. Машин мотоциклтой хүмүүс ирээд ачаад явсан бололтой байна би мөрийг нь хөөгөөд явж байна гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хуудас/, - Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ё. ах манай хоёр саахалт хаваржиж байгаа юм. Тухайн өдөр буюу 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр манай гэрт Ё. ах өөрийн биеэр ирсэн бөгөөд өөрийнхөө эвэртэй хүрэн хайнагийн үнээ /хээлтэй/, нас гүйцсэн улаан ягаан хайнагийн гунжин үнээ /4настай/ халтар ортомон шүдлэн эр үхэр /3 настай/ сумын багийн хар морьтын худаг гэх газраас хулгайд алдчихлаа гэж ирсэн юм. Тэгээд бид хоёр хамтдаа мотоциклтой сумын бүх багуудаар алаг дөрөлжийн ар, сайрын дөрөлж гэх газруудаар бүтэн 2 хоног хайгаад олоогүй юм. “ гэх мэдүүлэг /хх-ийн -р хуудас/, - Гэрч Ё.*******хоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү Ё. нь манайхтай айл саахалт хаваржиж байгаа юм. Тухайн өдөр буюу 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр манай гэрт Ё. ах өөрийн биеэр ирсэн бөгөөд өөрийнхөө эвэртэй хүрэн хайнагийн үнээ /хээлтэй/, нас гүйцсэн улаан ягаан хайнагийн гунжин үнээ /4настай/, хар халтар ортомон шүдлэн эр үхэр /3 настай/ сумын багийн хар морьтын худаг гэх газраас хулгайд алдчихлаа гэж хэлээд саахалтын айлын залуу Д.- хамт мотоциклтой хайгаад явж байсан юм.“ гэх мэдүүлэг /хх-ийн 120-р хуудас/, - Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ш. гэрт очиход надад өөрөө Ш. хэлсэн юм. 20 оны 04 дүгээр сарын -ны өдрийн хооронд сумын багийн нутаг хар морьт гэх газраас сартай улаан бяруу, халтар хошуутай хар хүрэн бяруу, зэвхий ягаан бяруу хулгайд алдсан байна ойр орчмоор 2 хоног хайгаад огт олоогүй талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/, - Гэрч С.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр манай хамаатны ах Ш. нь өөрийн эзэмшлийн сартай улаан бяруу, халтар хошуутай хар хүрэн бяруу, зэвхий ягаан бяруу хулгайд алдсан талаар надад хэлээд бид хоёр хамт мотоциклиор сумын багийн нутаг хайрхан Бор хайрхан гэх газруудаар 2 удаа явж хайсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -р хуудас/, - Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдөр аав ******* бид хоёрыг гэртээ байж байхад *******, ******* нар манайд ирсэн юм. Тэгсэн удаагүй ******* ирээд тэд нар манайд юм яриад үлдсэн. Би хониндоо яваад өгсөн. Удаагүй намайг хонины дэргэд байхад ******* ******* 2 түрүүлж яваад жаахан байж байгаад араас нь аав, ******* 2 машинтай явж харагдсан. Тэгээд тэр шөнө нь хэдэн цаг болж байсныг мэдэхгүй шөнө дунд аав, ******* ах хоёр машинтай ирээд манайд үхрийн мах янзлаад байсан. Өглөө сэрэхэд ******* ах, аав 2 бүтэн үхрийн мах авч ирж янзлаад ******* ах талыг нь аваад явсан байсан. ******* нь шар өнгийн мотоцикль унасан, араар нь ******* суучихсан, ******* өөрийнхөө цагаан өнгийн ачааны машинтай явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 128-р хуудас/, - Шүүгдэгч З.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...20 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим ******* над руу утсаар яриад чи завтай байна уу? доошоо яваад ирэх ажил байна гэхээр нь би өөрийн портер маркийн 76-57 улсын дугаартай машинтай очоод ******* бид хоёр баруун тийшээ явж байгаад явдаг замаар салаад хүйтний өврийн цаад тал орно, тэнд хэдэн охин бяруу байгаа ачиж ирнэ гэсэн. Тэгээд явж байгаад дахиад зүүн тийш салаад явж байтал зам дээр мотоциклтой 2 хүн байхаар нь очиход *******, ******* 2 мотоцикль болохоо больчихлоо гээд зогсож байсан. Би машинаас буугаагүй байж байтал мотоциклио ачина гээд намайг буугаад ир гээд миний машин дээр мотоциклийг нь ачсан юм. Тэгээд цаашаа явж байгаад цөөхөн хэдэн сарлаг үхэр байсан ойрхон очоод ******* мотоциклио буулгаад асааж унаад *******ын хамт тэр үхэрнүүдийг тууж ирсэн юм. Тэр үхэрнээс хүрэн судалтай хайнагийн үнээ бас хайнаг юм уу ортоом юм уу мэдэхгүй 2 бяруу барьж авч , ******* бид 3 миний машин дээр ачсан. ******* үхэр хоргоож өгөөд хажууд байсан. Тэгээд *******, ******* хоёр дахиад мотоциклтой өөр үхэр рүү яваад дахиад олон тооны Монгол үхэр тууж ирээд тэр үхэр дотроос ******* бид хоёр, ******* ах зааж өгөөд 3 тооны охин бяруунууд барьж аваад миний машин дээр бид 4 ачсан юм. Тэгээд тэндээсээ ******* ах бид хоёр машинтай, нөгөө хоёр мотоциклтой хөдлөөд явж байгаад тэр хоёр харагдахаа байчихсан. ******* ах бид хоёр гэр рүүгээ явж байгаад “Майхан гэж уулын хажууд” нөгөө усан сангийн хажууд ачсан үхэрнүүд дотроосоо хайнагийн үнээг нь бид хоёр гаргаж махыг нь аваад толгой, арьс, гэдэс зэргийг нь тэнд хаяад явсан юм. Тэндээсээ шууд ******* ахынд ирээд тэднийд унтсан юм. Гэтэл үүр цайж байхад ******* ах намайг бос хоол ид гээд би бос ч хоол идсэн. Намайг унтаж байх хойгуур ******* ах гаргасан үхрийн махаа янзалсан байсан. Шулсан цул мах шуудайнд хийчихсэн чи энэ махыг авч хөлдөөгчиндөө хийчих гэхээр нь тэр махыг нь авч явж гэрийнхээ хөлдөөгчинд хийсэн. Ачсан үхэрнүүдээ замдаа голын тэнд буулгачих гэхээр нь би замдаа буулгаад харьсан юм. Миний эзэмшлийн Портер маркийн 76- 57 улсын дугаартай цагаан өнгийн машин байсан. ******* улбар шар өнгийн хятад мотоциклтой, ******* араар нь сууж явсан. ...Надаас өмнө энэ 3 ярилцаж тохиролцсон байсан юм шиг байна лээ, би *******ынхаас өглөө нь хөдөлхөд үлдсэн үхэрнүүдийг ******* замдаа буулгачих, ******* бид хоёр ярьчихсан байсан гэхээр нь би замдаа үхэрнүүдийг буулгаад явсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлсөн. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-192-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...20 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Би сумын баг гэдэг газар гэртээ байж байсан. Тэгтэл *******, ******* нар *******ийн улаан өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклтой ирсэн. Тэгээд би өөрийнхөө гэсэн дугаарын утаснаас гэсэн дугаар руу залгаад чи машинтайгаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд ******* цаг бололгүй манай гэрт цагаан өнгийн Портер машинтайгаа 1 цаг гарангийн дараа ирсэн ба ирэхээс өмнө *******, ******* нар түрүүлээд Майхан уулын наана хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би хүлээсээр *******той утсаар ярьж ******* манайд ирэхэд 17- цаг болж байсан. Тэгээд *******той хамт ******* машинаар Майхан уул руу явсан. *******ид би эхэндээ юу ч хэлэлгүй ийшээ хамт явчхаад ирье гээд авч явсаар байгаад *******, ******* нарыг хүлээж байгаа газартаа очсон бөгөөд *******, ******* нар ******* бид хоёрыг ирэхэд мотоциклтойгоо зогсож байсан ба тэгээд мотоциклийг нь ачиж ******* машинд 4-үүлээ суусан. Тэгээд явж байхдаа *******ид мал хулгайлж авахаар явж байгаагаа хэлсэн ба тэгэхэд ******* ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй аан гээд шууд хамтарч цааш явсаар байгаад Завхан аймгийн сумын багийн морьт гэх газарт очсон. Очиж явах замд жалганд 20 гаран тооны сарлаг байсныг нүдэлж аваад тэндээ зогссон. Тэгээд мотоциклио машинаас буулгаад ******* асаагаад *******ийг сундлаад нөгөө үхэрнүүд рүү явсан бөгөөд 1 цаг орчимын дараа нөгөө сарлагнуудыг бүгдийг нь туугаад ирсэн. Туухдаа ******* өөрийнхөө мотоциклиор тууж ******* сундалсан байдалтай байсан. Тэгээд тэдгээр сарлагнуудаас Бор ортоомон гунж 1 ширхэг, 1 хар хүрэн ортоомон шүдлэн, 1 хайнаган гунжийг авсан ба ямар нэгэн байдлаар сонгоогүй гарт таарсанаа барьж ******* цагаан өнгийн портер дээр ачсан. Бусдыг нь тэнд орхисон. Үүний дараа машинд зай үлдсэн учир мөн ******* *******ийг сундалж аваад явсан ба удалгүй 20-30 минутын дараа эргэн ирэхдээ Монгол үхэрнүүд тууж ирээд 3 бяруу гарт таарсныг нь барьж аваад ачиж үлдсэн үхэрнүүдийг үлдээсэн. Тэгээд нийт 6 үхэр ачаад ******* машинаа жолоодоод би дэргэд нь суугаад ******* өөрийнхөө мотоциклийг унаад ард нь ******* суугаад явцгаасан. Бид тэндээсээ сумын Цагдуултай гэдэг газар руу явсан ба тэр газарт *******ийн гэр нь байдаг юм. Тэгээд явж байгаад эргэн хартал ард явж байсан *******, ******* нар алга болчихсон байсан бөгөөд явж байх замд шатахуун дуусах дөхөж байсан ба нэг үхэрээ ******* энд гаргачих уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Майхан уулын баруун урд талд байх усан сан дээр очоод арай том хайнаган үхрийг нь буулгаад алсан. ******* нугаслаж алаад хамт өвчиж махыг нь 2 хуваан авсан ба үхэрний толгой, гэдэс, арьсийг нь хагарч бутарсан рөнхий хоолой шиг зүйлд хийж орхисон. Тэгээд үхрээ гаргаж махаа хуваан авч ачаад шууд манай гэрлүү явсан ба би махнаас 1 гуя, 1 хаа аваад гэртээ оруулж тавьсан ба ******* гэр рүүгээ хөдөлсөн. ******* үлдсэн 5 үхрийг ачаад мөн гаргасан үхэрний тал махыг нь аваад явсан. ******* өөрийнхөө гэрийн хэрэгцээндээ гаргасан үхэрний талыг авсан. 5 үхрийг *******ийнд хүргэх ёстой байсан ч шатахуун дуусаж байсан учир ******* шууд гэр рүүгээ явсан. ******* машинд багтах хэмжээ нь 6 тооны үхэр байсан. Гэмт хэрэг үйлдэх санааг *******, ******* нар гаргаж ******* бид хоёр гаргасан санааг нь дэмжиж нэгдэж энэ хэргийг үйлдсэн. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 196-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Арын цагаан дээр сарлаг голцуу үхэрнүүд дээр очоод би тэр үхэрнүүдийг нь мотоциклиор хоргоож өгсөн чинь *******, *******оо хоёр үхэрнүүд бугуйлдаж барьж авсан. Тэр үхэрнүүдээс 6 тооны үхэр барьж аваад *******оогийн машинд ачсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 201-202-р хуудас/, - 20 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хулгайд алдагдсан гэх үхэрнүүдийг буулгасан гэх газарт “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн -25-р хуудас/ - 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн З.******* гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 26-32-р хуудас/ - 20 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.*******ын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн --р хуудас/ - 20 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч Ш.т хулгайд алдсан гэх 3 тооны бярууг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 40-41-р хуудас/ - 20 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн яллагдагч Д.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 2. Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд аймгийн сумын үзүүр багийн нутаг “” гэх газарт нутаглаж байсан иргэн П. үхэр сүргээс 10 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, 5,700,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Хохирогч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аймгийн сум үзүүр багт эхнэр болон 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд миний эзэмшлийн 10 үхэр хулгайд алдагдсан ба бүгд монголын үхэр байгаа юм. Ягаан зүсмийн 4, 6 настай үнээ, шар хүзүүтэй цагаан үнээ, 6 настай улаан үнээ, 6 настай 2 настай улаан зүсмийн бяруу 2, ягаан зүсмийн 2 настай бяруу 2, 2 настай улаан бяруу, 2 настай цоохор бяруу хулгайд алдсан. Содон шинж тэмдэг гэвэл ягаан үнээ хумбан эвэртэй, буруу талын чих сод имтэй, улаан үнээ ямар нэгэн им тэмдэг байхгүй. Бяруунууд бүгд ямар нэгэн им тамга байхгүй. Зүсээр нь бол би өөрөө хараад танина. 6 бяруугаа тус бүр 500,000, 4 үнээгээ тус бүр 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Маш их гомдолтой байна, хулгайд алдсаны дараа олон сумуудаар явж хайсан бөгөөд гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 237-238-р хуудас/, - Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Ц.******* гэх хүнээс 3 тооны монголын үхэр худалдаж авсан. Шийр цагаан улаан хүрэн үнээ, хумбан эвэртэй улаан ягаан үнээ, хүрэн улаан өнгийн охин бяруу тус тус худалдаж авсан. Тухайн үед би өөрийн Даюун маркийн мотоцикл өгч дээр нь 200,000 орчим төгрөг өгсөн санагдаж байна. Хулгайн үхэр гэж мэдээгүй Ц.******* өөрийнхөө тугалан үхэр байгаа юм гэж надад зарсан би худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 240-241-р хуудас/, - Гэрч Ю. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд аймгийн сумын үзүүр багийн нутаг дэвсгэр гэх газарт байсан манай 10 тооны үхэр хулгайд алдагдсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 246-р хуудас/, - Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн сумын үзүүр багийн нутаг дэвсгэр н голоос ус уугаад гарч байсан. Тэгээд би сургуулийн хүүхдүүдээ аваад аймгийн төв дээр амьдарч байсан чинь П. над руу залгаад үхэрээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би аймгаас суманд ирээд П. хамт үхрийг нь хайгаад олоогүй. Тэрнээс хойш П. ганцаараа их л ирж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 248-р хуудас/, - Гэрч Ю. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П. өөрийн эзэмшлийн 10 тооны Монголын үхрүүд алдсан. х манай хоёрынх ойрхон байдаг юм. Им тамга байхгүй. Ягаан үнээ-2, үнээ-1, Алаг үнээ-1 , мухар цагаан нүүртэй хондой дээрээ алга дарам цагаантай эр бяруу, сартай хүрэн бяруу, эр улаан бяруу, охин 2 улаан бяруу, нийт 10 тооны үхрээ хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 250-р хуудас/, - Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 20-иор байх өдрийг нь сайн санахгүй байна буюу *******той би зах дээр таарахад Ховд руу би ногоонд явах гэж байгаа юм хөлс мөнгийг нь өгье чи явалцаад өгөөч гээд гуйгаад байхаар нь хамт явахаар болсон юм. Тухайн үед намар ногоо гарч байсан цаг байсан юм. Тэгээд надтай хамт очоод бас машинтай ногоонд яваад өгөөч хөлс мөнгөө тэр хоёр тохироод бид 2 цагаан өнгийн портер маркийн машинтай Ховд аймаг руу ногоонд явсан юм. Явж байгаад Завхан голын гүүр гараад ******* машинаас бууж утсаар ярьчхаад орж ирээд ногоогоо болилоо эндээс хүнээс үхэр аваад буцахаар боллоо гээд аймгийн чиглэл рүү нилээн явж байгаад нэг газар зогсоод хүлээгээд байж байсан чинь нэг танихгүй залуу 5 тооны үхэр тууж ирээд *******той ганцаараа уулзаад тууж ирсэн 5 үхрээ ачилцаж өгөөд явсан юм. ...Тэндээсээ буцаж аймгийн төв рүү шөнөжин яваад өглөө үүрээр аймгийн төв дээр ирээд ногоон хашаанд *******ийн гэрийн гадаа буулгаж өгөөд бид хоёр явсан. Үүнээс 1, 2 сарын дараа байх бат ******* бид гурав батын ачиж яваад унагаагаад алдсан үхрийг хайгаад сумын Алаг хавьцаа явж байсан чинь нэг н үхэр дотор 3 үхэр байхыг ******* хараад энэ миний алдсан 3 үхэр байна гэж хэлээд гэж айлд очоод тэр гурван үхрээ т мотоцикльноос зарчихсан. Тэр зарсан 3 үхэр нь бид хоёрыг ачаад ирье гэж авч явахдаа ачиж ирсэн үхэрний 3 нь мөн гэж ******* надад ярьж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 04-р хуудас/, - Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, ******* бид 3 миний Портер маркийн 26-96 улсын дугаартай машинтай Ховд аймаг явсан юм. Тэгээд цаашаа аймгийн нутгийн чиглэл рүү нилээн явж байгаад нэг газар зогсоод цаг орчим болсон байх нэг морьтой хүн 5 тооны үхэр туугаад ирсэн юм. Тэр хүн ******* ахтай тусдаа уулзчихаад яваад өгсөн. Бид 3 *******ийн хүнээс авсан үхрийг ачаад буцаад тэр шөнөжин яваад аймгийн төв дээр ирээд үүр цайгаагүй байхад ирж ******* ахын гадаа нөгөө үхэрнүүдийг буулгаж өгөөд ******* ах бид хоёр харьцгаасан юм.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн -р хуудас/ - Гэрч Ж.батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 2, 3 жилийн өмнө байх яг намар 10, 11 сар хавьцаа байх би өөрийнхөө үхрийг ачиж яваад нэг үхэр машинаас унаад үлдчихсэн байсан. Тэрийгээ хайхаар *******, ******* 2-той хамт сумын нутгаар хайж явж байгаад гэдэг айлд очоод тэдний үхэрт *******ийн алдсан үхэр байна гээд ******* гэдэг хүнтэй наймаа яриад үхэрнүүдээ т зараад оронд нь улаан өнгийн хужаа мотоцикль аваад унаад явсан юм.” гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 08-р хуудас/, - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон хулгайд алдагдсан үхрүүдийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-220-р хуудас/, - Таньж, олуулах ажиллагаа явуулсан болон эд зүйл /мал/-г хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 222-226-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 3. Шүүгдэгч Ц.*******, Н.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 05 дугаар сард Завхан аймгийн Яруу сумын Зүйл баг “Зүйлийн адаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б., Г. нарын үхэр сүргээс 4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2020 оны 05 дугаар сард Яруу сумын Зүйл баг “Зүйлийн адаг” гэх газарт хаваржиж байхдаа монголын мухар улаан зүсмийн эр шүдлэн үхэр, монголын эвэртэй улаан зүсмийн охин шүдлэн үхэр зэрэг 2 тооны үхэр хулгайд алдсан юм. Монголын мухар улаан зүсмийн эр шүдлэн үхэр нь 2 чихний үзүүр нь хөлдөж тасарсан, духан дээрээ хэдэн цагаан үстэй биеэр жижгэвтэр үхэр байсан, охин шүдлэн үхэр нь буруу талын чих нь араасаа ухам имтэй юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн -40-р хуудас, - Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын сүүлч, сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. сум Сайрын дөрөлж, Алагийн ар хавиас өөрийн үхэр дотроосоо хар цоохор алаг зүсмийн эвэртэй монголын хязаалан үхэр, улаан зүсмийн бяруу зэрэг үхэрнүүдээ алдсан юм. Тэр үед манай үхэртэй ойр байсан Пүүжээгийн үхэр бас алга болсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-р хуудас/, - Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.ынх 2020 оны 05 дугаар сарын сүүлчээр 20-оос хойш Яруу сумын зүйл багийн нутаг зүйлийн адаг гэдэг газраас мухар улаан зүсмийн Монголын эр шүдлэн, эвэртэй улаан зүсмийн хязаалан насны охин гунж хулгайд алдчихсан гэж надад тэмдэглүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, - Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.ынх 2020 оны 05 дугаар сарын 20-оос хойш сарын эхээр Яруу сумын зүйл багийн нутаг зүйлийн адаг гэдэг газраас мухар улаан зүсмийн Монголын эр шүдлэн, эвэртэй улаан зүсмийн хязаалан насны охин гунж хулгайд алдсан. Тухайн үед манай хоёр саахалт хаваржиж байсан болохоор би сайн мэднэ.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-р хуудас/, - Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна яг хэдний өдрийг нь санахгүй байна. ******* мал будаад өгөөч гэж гуйхаар нь би *******ийнд хоноод өглөө босоод ирсэн чинь жижиг хар элентра маркийн машин ирсэн байсан. ******* улаан охин биеэр жижиг бяруу барьж өгөөд зогсож байсан. Тэгээд Н.******* жолоочтойгоо хамт бяруугаа хүлж машины багааж руугаа хийгээд аймаг руугаа явсан. зүсмийн биеэр жижиг охин бяруу байсан. Им тамгыг бол анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-р хуудас/, - Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна Н.******* манайд ирээд намайг доор шар хирэмний тэндээс бяруу авч ирээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 61-78 улсын дугаартай элинтра маркийн тээврийн хэрэгслээр *******тай хамт аймгийн төвөөс гараад сумын нутаг сумын нутаг урд голын захаас зайдуу 2 гэртэй хотонд очоод Ц.******* гэдэг хүнтэй ******* уулзаж 1 тооны улаан охин бяруу аваад миний машины багажид ачаад эргээд аймгийн төв орж ирээд манай хашаанд дэнжид аваачиж нядлаад надад зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р хуудас/, - Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна манайх сумын “Адуун чулуут” гэх газар хаваржиж байсан юм өдрийг нь сайн санахгүй байна оройны 20 цагийн орчим байх буюу ******* манайд өөрийн хөх өнгийн Бонго маркийн машинаа унаж ирээд надтай уулзаад би өр зээл ихтэй мөнгөний хэрэг их байна, ах тус болооч хэдэн үхэрний хэрэг байна гэсэн юм. Тэгэхээр нь чи баригдвал араа даагаарай гэсэн чинь би даана гээд байсан. Тэгээд бид 2 *******ийн машинтай хөдлөөд Яруу сумын зүйлийн адаг орчим руу очиход голын ард нь байсан мухар улаан зүсмийн эр шүдлэн үхэр, эр цоохор шүдлэн, эвэртэй улаан охин бяруу, эвэртэй бяруу юм уу шүдлэн байж магадгүй үхэр зэрэг 4 тооны үхрийг *******ийн машин дээр ачаад аваад явсан юм. Үүний дараа 2 хоногийн дараа би ******* руу утасдаад бярууг нь би авмаар байна гэсэн чинь тэг ирж ав гэхээр нь найз хамт машинтай очиж аваад аймгийн төв дээр авч ирээд хашаанд гаргаад махыг нь зарчихсан юм. хүнээс авч байгаа юм, миний өөрийн бяруу гэж хэлсэн болохоор өөр хүн мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 4. Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 08 дугаар сарын -19-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын нутаг “” гэх газарт байсан иргэн Д. үхэр сүргээс машин механизм ашиглан 7 тооны үхэр хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан хэргийн үйл баримт нь: - Хохирогч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын -ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19- ний шилжих шөнө миний эзэмшлийн 4 үхэр, 3 тугалын хамт Ховд аймгийн сумын юмын буйх гэх газарт байсан үхэр хулгайд алдагдсан. үнээ 4 настай, зөв талын чих нь онь имтэй, зөв ташаан дээрээ буруу харуулсан саран тамгатай, үнээ 5 настай зөв талын чих нь онь имтэй, үнээ 4 настай зөв талын чих нь онь имтэй, баруун зүүн ташаан дээрээ Ш үсгэн тамгатай байж магадгүй. Тарлан улаан үнээ 5 настай зөв талын чих онь имтэй. Хөх тугал 2 ширхэг, зөв талын чих нь онь имтэй /охин/, улаан буурал тугал зөв талын чих онь имтэй охин өөр содон шинж тэмдэг байхгүй. Би хулгайд алдсаныхаа дараа хайж байсан гэх газарт нь очиж үзэхэд портертой мөртэй ачаад аваад явсан байсан. Хаашаа явсан эсэх нь баларсан байсан.“ гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111-112-р хуудас/, - Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.*******ийн үхэрнүүдийг би сайн танина манай хоёрын үхэр цуг байдаг. ******* бид хоёр заваараа үхэрнүүдээ ээлжилж хардаг. 2020 оны 08 дугаар сарын 22-ны үед л хоёр тугалтай хоёр тугал нь содон хөх зүстэй тугалууд байсан. Шооргор эвэртэй хар үнээ зэрэг үхрүүд үхэртээ авч ирсэн. Тэр үхрүүд л ижил буруу үхрүүд байсан. Хоёр хөх тугал нь зүүн талын чих нь онь имтэй, улаан үнээ нь баруун чих нь ухам имтэй үхрүүд байсан. 57-60 хөх өнгийн өөрийн эзэмшлийн портер машинаараа ачиж ирсэн. Им тамгыг өөрчлөлгүй, хар үнээ, улаан үнээ хоёрыг хоёр эврийг дотор гаднагүй ногоон, цэнхэр өнгөөр будаж тэмдэглэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-115-р хуудас/, - Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.*******той айл байдаг учир үхэрнүүдийг би сайн танина. Манай хоёрын үхэр цуг байдаг. 2020 оны 08 сарын 22-ны үед хоёр хөх тугалтай Шовгор эвэртэй хар үнээ, эвэртэй улаан үнээ зэрэг үхрүүд үхэртээ авч ирсэн. Тэр үхрүүд л ижил буруу үхрүүд байсан. Хоёр хөх тугал нь зүүн чих нь они имтэй, хар үнээ нь они имтэй, улаан үнээ нь баруун чих ухам имтэй үхрүүд байсан. 57-60 улсын дугаартай хөх өнгийн эзэмшлийн портер машинаараа ачиж ирсэн. Одоо *******ийн эзэмшлийн үхэрт байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117--р хуудас/, - 20 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн -94-р хуудас/ 20 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан болон эд зүйл /мал/-г хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 95-104-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолсон байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авах болон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж хулгайлсан байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйл баримт бүрэн тогтоогдож байх тул Ц.*******, З.*******, Д.*******, Р.******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын багийн гэх газраас хохирогч Ш. эзэмшлийн 3 тооны, Ё. эзэмшлийн 3 тооны нийт 6 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 2,875,000 төгрөгийн хохирол учруулсан, - Ц.*******ийг 2019 оны 09 дүгээр сарын 20-оос 25-ны өдрүүдэд аймгийн сумын үзүүр багийн нутаг “” гэх газарт нутаглаж байсан иргэн П. үхэр сүргээс 10 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, 5,700,000 төгрөгийн хохирол учруулсан, - Ц.*******, Н.******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 05 дугаар сард Завхан аймгийн Яруу сумын Зүйл баг “Зүйлийн адаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б., Г. нарын үхэр сүргээс 4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, - Ц.*******ийг 2020 оны 08 дугаар сарын -аас 19-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын нутаг “” гэх газарт байсан иргэн Д. үхэр сүргээс машин механизм ашиглан 7 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн /зарим үхрийг биет байдлаар нь хохирогч нарт хүлээлгэн өгсөн/ болох нь хохирогч Ё., Ш., П., Б., Г., Д.- нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй тухай мэдэгдсэн тэмдэглэл болон шүүгдэгч нараас хохирол нөхөн төслөн талаарх ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /3-р хх-ийн 51-55-р хуудас/ болон тэдгээрийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгов. Шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Р.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна. /2-р хх-ийн 2-р хуудас/ 1. Шүүгдэгч Ц.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, - Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, - Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, - Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, нийт 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан /2-р хх-ийн 197-р хуудас/, 2. Шүүгдэгч Д.******* урьд нь 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 3 сар 28 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, - 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Сум дундын 12-р шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, - 2016 оны 01 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жил 5 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, - 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр тэнсэж, - Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, нийт 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан /2-р хх-ийн 1-1-р хуудас/, 3. Шүүгдэгч З.******* урьд нь Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, - Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2007 оны 03 дугаар сарын -ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, - Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, - Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, нийт 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан /2-р хх-ийн 198-205-р хуудас/, 4. Шүүгдэгч Н.******* урьд нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, /2-р хх-ийн 207-3-р хуудас/ 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд тэдэнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.*******ийг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.*******ыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт тус бүрд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь 20 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтад хамаарч байна. Мөн шүүгдэгч нар 20 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.-т зааснаар байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 20 оны дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус солих боломжтой гэж шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 4 жил 6 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэсвгэрээс, шүүгдэгч З.*******ийг 2 жил 3 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.*******ыг 2 жил 5 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Р.*******ийг 1 жилийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.*******ыг 2 жилийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв. ин шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус бүрийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь 93 хоног, шүүгдэгч З.******* нь 62 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хоногийг тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******, Р.*******, Н.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.*******, Р.*******, Н.*******, Ц.******* З.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Хохирогч нарт төлөх төлбөргүй тул шүүгдэгч Ц.*******ийн эзэмшлийн тарлан алаг 2 тооны үнээ, улаан алаг нас гүйцсэн 1 тооны үнээ, эвэртэй хар зүсмийн 1 тооны гунжин үнээ, цагаан цоохор зүсмийн нас гүйцсэн 1 тооны үнээ, шүүгдэгч З.******* эзэмшлийн нас гүйцсэн монголын 1 тооны үнээ, улаан зүсмийн 1 тооны үнээ, хар зүсмийн 1 тооны үнээ зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.*******ийн эзэмшлийн Мустанг-5 маркийн хятад мотоциклийг, З.******* эзэмшлийн Портер маркийн 76-57 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Б. эзэмшлийн 26-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож түүний үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос, Г. эзэмшлийн Кио Бонго маркийн 57-60 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож түүний үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ц.*******ид авсан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******, овогт *******готовын *******, овогт *******, овогт *******, овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.*******ийг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.*******ыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.*******ид оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.*******т оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Р.*******ид 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.*******ид оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.*******т оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Р.*******ид 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 4 жил 6 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэсвгэрээс, шүүгдэгч З.*******ийг 2 жил 3 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.*******ыг 2 жил 5 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Р.*******ийг 1 жилийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.*******ыг 2 жилийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.*******ийн цагдан хоригдсон 93 хоногийг, шүүгдэгч З.******* цагдан хоригдсон 62 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2-т тус тус зааснаар шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус бүрийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Д.*******, Р.*******, Н.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******ийн эзэмшлийн тарлан алаг 2 тооны үнээ, улаан алаг нас гүйцсэн 1 тооны үнээ, эвэртэй хар зүсмийн 1 тооны гунжин үнээ, цагаан цоохор зүсмийн нас гүйцсэн 1 тооны үнээ, шүүгдэгч З.******* эзэмшлийн нас гүйцсэн монголын 1 тооны үнээ, улаан зүсмийн 1 тооны үнээ, хар зүсмийн 1 тооны үнээ зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******, З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.*******ийн эзэмшлийн Мустанг-5 маркийн хятад мотоциклийг, шүүгдэгч З.******* эзэмшлийн Портер маркийн 76-57 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Б. эзэмшлийн 26-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож түүний үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос, Г. эзэмшлийн Кио Бонго маркийн 57-60 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож түүний үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

11. Шүүгдэгч Ц.*******ид авсан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч З.*******, Д.*******, Р.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ