Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2017/00513

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2017/00513

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Бауыржан/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, Ботагара едил овогт Х.Х, С******* овогт С.М нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Х, С.М нартай байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 50379815 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Хадыр Х, хамтран үүрэг гүйцэтгэгч Сарымсах М нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Толбо тооцооны төвөөс 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр №496 тоот зээлийн гэрээ байгуулан 55000000 /тавин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийг үйлдвэр өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах зээлийн зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан.

1)Зээлдэгч Хадыр Х, С.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000071 дугаарт бүртгэлтэй, Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 7 өрөө, 120 м.кв талбайтай өвлийн сууц, 700 м.кв талбайтай 031000700 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 2)Зээлдэгч Хадыр Х, С.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000070 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 3 өрөө, 210 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний байр, 210 м.кв талбайтай 31000196 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 3) КЕНЖЕДАРА ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000076 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 189 м.кв талбайтай үйлчилгээний байр, 444 м.кв талбайтай 31000303 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 4) КЕНЖЕДАРА ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000127 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 144 м.кв талбайтай үйлдвэрлэлийн байр, 5000 м.кв талбайтай 31000641 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 5) Үйлдвэрийн тоног төхөөрөмж, 6) Уаз 469 БӨА89-67 улсын дугаартай суудлын авто машин. 7) NISSAN Wingroad БӨТ 14-04 улсын дугаартай суудлын авто машин болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 17148484 төгрөг, зээлийн хүүд 24032699 төгрөг, нийт 41181183 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Х нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хөрөнгө оруулалтын зээл 523 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас зээлдэгчид 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 1.2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар №496 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 37851516 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11715545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 812754 төгрөг, нийт 50379815 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Х, С.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х, М бид хоёр ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид хоёр 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ХААН банктай зээлийн гэрээ байгуулан 55000000 /тавин таван сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан нь үнэн. ХААН банкны Х, М бид нараас нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 50379815 төгрөгийг бид хоёр төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв уг зээлийг төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан эд хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно. Мөн ХААН банктай байгуулсан уг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг Х, М бид хоёрын хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Бид дахин гомдол гаргахгүй, ямар нэгэн гомдолгүй, бид хоёр хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Х, С.М нарт холбогдох 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 50379815 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Х, С.М нар нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 50379815 төгрөгийг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар төлж өгөхөөр болж, мөн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Х.Х, С.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Х, С.М нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 50379815 төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №496 дугаартай үл хөдлөх хөрөнгийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох 1.өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000071 дугаарт бүртгэлтэй, Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 7 өрөө, 120 м.кв талбайтай өвлийн сууц, 700 м.кв талбайтай 031000700 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт, 2. өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000070 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 3 өрөө, 210 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний байр, 210 м.кв талбайтай 31000196 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 3. КЕНЖЕДАРА ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000076 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 189 м.кв талбайтай үйлчилгээний байр, 444 м.кв талбайтай 31000303 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 4. КЕНЖЕДАРА ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000127 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 144 м.кв талбайтай үйлдвэрлэлийн байр, 5000 м.кв талбайтай 31000641 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 5. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, 6. Уаз 469 БӨА89-67 улсын дугаартай суудлын авто машин. 7. NISSAN Wingroad БӨТ 14-04 улсын дугаартай суудлын авто машин зэрэг барьцаат хөрөнгөнүүдийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Х, С.М нар нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 50379815 төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409849 төгрөгийн тал нь болох 204924 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 204924 төгрөг, мөн хариуцагч Х.Х, С.М нараас 204924 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Х, С.М нарын 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №496 дугаартай үл хөдлөх хөрөнгийн болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох 1.өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000071 дугаарт бүртгэлтэй, Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 7 өрөө, 120 м.кв талбайтай өвлийн сууц, 700 м.кв талбайтай 031000700 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт, 2. өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000070 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 3 өрөө, 210 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний байр, 210 м.кв талбайтай 31000196 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 3. КЕНЖЕДАРА ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000076 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 189 м.кв талбайтай үйлчилгээний байр, 444 м.кв талбайтай 31000303 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 4. КЕНЖЕДАРА ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0210000127 дугаарт бүртгэлтэй Баян-Өлгий, Толбо сумын 5 дугаар багт байрлах 144 м.кв талбайтай үйлдвэрлэлийн байр, 5000 м.кв талбайтай 31000641 дугаар бүхий эзэмших эрхийн газрын хамт. 5. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, 6. Уаз 469 БӨА89-67 улсын дугаартай суудлын авто машин. 7. NISSAN Wingroad БӨТ 14-04 улсын дугаартай суудлын авто машин зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ