Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0914

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Буын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П. л, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гэрч Д.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Д.Б миний бие ***оны 05 дугаар сарын **-ны өдөр “ГК”ХХК-тай **** тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот  3* м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг 1 м.кв *** ам.доллараар нийт ****ам.доллараар худалдан авахаар тохирч худалдан авсан. Манай гэр бүл орон сууцандаа ***оны 0* дугаар сард нүүж орсон. Харин орон сууцны төлбөт 11,*30 ам.долларыг төлсөн. ***онд барилга баригдаж дууссанаас хойш миний бие захиалсан орон сууцандаа эхнэр, * хүүхдийн хамт нүүн орж, түүнээс хойш * хүүхэд маань мэндэлж, өнөөдрийг хүртэл ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдарч байна. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М нь “гк” ХЗХ-ны хэрэгт ял шийтгүүлж *00*-*015 онд барилгыг улсын комисс хүлээн аваагүй, барилгыг хариуцаж бидний өмчлөлд шилжүүлж өгөх хүн байхгүй болсон. Дээрх шалтгааны улмаас миний бие өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй билээ. Гэхдээ миний бие *018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, Баянзүрх дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот 3* м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг өөрийн нэр дээр “урьдчилсан тэмдэглэгээ ” хийлгэсэн юм. Гэтэл *019 оны 01 дүгээр сарын **-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудаж, миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ иргэн Б.Буын нэр дээр гарсан болохыг мэдсэн. Одоо манай гэр бүлийг Б.Бу нь орон сууцыг чөлөөлөхийг шаардаж байна. Би иргэн Б.Буын нэр дээр миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болохыг мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт “бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан боловч тус газраас *019 оны 03 сарын 15-ны өдөр 7/*15* тоот албан бичгээр "... шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн үндэслэлгүй хариу ирсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.1.*-т “урьдчилсан тэмдэглэл” хийлгэсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой юм. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.1.* болон Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.3 дах хэсэгт заасныг зөрчиж бүртгэл хийснээс болж, иргэн Д.Б миний өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд иргэн Б.Буын нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-**0*098*85 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эшүүхэд гаргасан бичгээр гаргасан тайлбартаа: “...”ГК”ХХК нь Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Хоршооллын хотхон /133*0/, /// гудамж 3* байр хаягтай орон сууцны зориулалттай барилгыг захиалагчидын өмчлөлд бүртгүүлэхээр Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг “ГК”ХХК-ийн *017 оны 11 сарын 17-ны өдрийн 11/1* тоот албан бичиг болон бусад нотлох баримтын хамт тус хэлтэст ирүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар тухайн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг гаргаж өгч буй этгээд нь тухайн жагсаалтад холбогдох эрхийг бүртгэх, шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлд дурдсан ** тоот орон сууц нь жагсаалтанд захиалагч иргэний нэргүйгээр /хоосон/ ирсэн байна. Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын *011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын * дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг. Иргэн Б.Бу нь нэхэмжпэлд дурдсан Баянзүрх дүүргийн * дугээр хороо Хоршооллын хотхон /133*0/, /// гудамж ***** тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр *018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдрийн **** тоот орон сууцны захиалгын гэрээ; “ГК”ХХК-ийн *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдрийн 10/31 тоот, *018 оны 11 дүгээр сарын 1*-ны өдрийн 11/0* тоот, албан бичиг зэрэг нотлох баримтуудийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт бүртгэсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд *018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгээр иргэн Д.Б урьдчилсан тэмдэглэл бүртгүүлсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн *1 дүгээр зүйлд “Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх” тухай заасан байдаг. Энэхүү урьдчилсан тэмдэглэл нь хуульд заасан үндэслэлийг хангаагүй боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын *011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.**-т зааснаар жагсаалтанд урьдчилсан тэмдэглэл хийх үндэслэл байгаа гэж үзэж болох хэдий ч 8.**.* дахь хэсэгт заасан үйлчилгээний хөлс гелөөгүй, 8.13-т заасан журмын дагуу “.... зөвхөн тухайн шинээр баригдаж байгаа барилгад улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэгт тухай бүр бичилт хийж, гэрээнд <улсын бүртгэгч бүртгэв> болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, гэрээний хувийг мэдүүлэг гаргагчид буцаана. Энэ тохиолдолд улсын бүртгэгч тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харъяалалаар дэвтэр /Маягт Б-*/-Т тусгайлан тэмдэглэл хөтлөнө” гэсэн журмыг зөрчсөн байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамж төлөөгүй мэдүүлгийг хүлээж авсан нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын *.1.1 дэх хэсгийг мөн зөрчсөн байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ГК”ХХК-ийн ажилтан Ц. Г уг орон сууцыг дүүдээ авч өгнө, мөнгийг цувуулж өгье, дүүгээ оруулж байя гэж хүсэлт гаргасны дагуу тус компани уг маргаан бүхий орон сууцны түлхүүрийг Ц.Г-т өгсөн. Улмаар компаний удирдлага *00* онд гэмт хэрэгт холбогдон явж *015 онд суллагдан гарч ирхэд уг орон сууцанд Д.Б гэх хүн оршин сууж байсан ба компани орон сууцаа суллаж авах эсвэл үнийг нь төлөх асуудлыг Д. Б-д тавьсан боловч үнийг төлсөн гэж маргасан боловч энэ тухайгаа нотлоогүй байдаг. Ингээд тус компани орон сууцаа дараагийн худалдан авагчдад тухайн үеийнх нь үнээр санал болгосноор

миний бие *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдөр байгуулсан **** тоот "Орон сууц захиалгын гэрээ"-гээр уг орон сууцыг 10.**0 ам. доллараар худалдан авч Ү*************дугаарт буртгүүлж ордероо авсан. Гэтэл Д. д нь орон сууцыг суллаж өгөхгүй гэж маргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаан манай талд шийдэгдэх нь тодорхой болмогц захиргааны хэргийн шүүхэд хандан хэрэг үүсгүүлэх замаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулсан юм. Тэрээр уг орон сууцанд оршин суугаагаа нотолдог боловч түүнийг өмчлөх эрхээ нотолж чаддаггүй бөгөөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэх боловч уг ажиллагаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсныг хариуцагч нотолж байна. Түүнчлэн түүний эрх зөрчигдсөнийг нотлох баримт байхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б болон түүний өмгөөлөгчөөс “Д.Б миний бие ***оны 05 дугаар сарын **-ны өдөр “ГК”ХХК-тай **** тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот  3* м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг 1 м.кв-ыг *** ам.доллараар нийт ****ам.доллараар худалдан авахаар тохирч худалдан авсан. Орон сууцны төлбөр 11,*30 ам.долларыг төлсөн. ***онд барилга баригдаж дууссанаас хойш миний бие захиалсан орон сууцандаа эхнэр, * хүүхдийн хамт нүүн орж, түүнээс хойш * хүүхэд маань мэндэлж, өнөөдрийг хүртэл ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдарч байна. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэгч “ГК”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М нь “***” ХЗХ-ны хэрэгт ял шийтгүүлж *00*-*015 онд барилгыг улсын комисс хүлээн аваагүй, барилгыг хариуцаж бидний өмчлөлд шилжүүлж өгөх хүн байхгүй болсон. Дээрх шалтгааны улмаас миний бие өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй. Гэхдээ миний бие *018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, Баянзүрх дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот 3* м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг өөрийн нэр дээр “урьдчилсан тэмдэглэгээ” хийлгэсэн. Гэтэл иргэн Б.Буын нэр дээр миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болохыг мэдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.1.*-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой гэж,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э: “...Иргэн Б.Бу нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн * дүгээр хороо Хоршооллын хотхон /133*0/, /// гудамж ***** тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр *018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдрийн **** тоот орон сууцны захиалгын гэрээ, “ГК”ХХК-ийн *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдрийн 10/31 тоот, *018 оны 11 дүгээр сарын 1*-ны өдрийн 11/0* тоот  албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт бүртгэсэн нь хууль ёсны юм.

Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд *018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгээр иргэн Д.Б урьдчилсан тэмдэглэл бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын *011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийг тус тус зөрчсөн” гэж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мр “...уг орон сууцанд Д.Б гэх хүн оршин сууж байсан ба компани орон сууцаа суллаж өгөх эсхүл үнийг нь төлөх асуудлыг Д.Бод тавьсан боловч үнийг төлсөн талаарх баримтаа гаргаж өгдөггүй. Мөн дээрх орон сууцанд оршин суугаагаа нотолдог хэдий ч орон сууцыг өмчлөх эрхтэй гэдгээ нэхэмжлэгч нотолж чаддаггүй бөгөөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэх боловч уг ажиллагаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсныг хариуцагч тал нотолж байна гэж тус тус маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хууулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “ Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь гуравдагч этгээд Б.Буын *018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдрийн **** тоот орон сууцны захиалгын гэрээ, “ГК”ХХК-ийн *018 оны 10 дугаар сарын 1*-ны өдрийн 10/31 тоот, *018 оны 11 дүгээр сарын 1*-ны өдрийн 11/0* тоот  албан бичиг зэргийг  үндэслэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн * дүгээр хороо Хоршооллын хотхон /133*0/, /// гудамж ***** тоот орон сууцыг Б.Буын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд  нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот 3* м.кв талбай бүхий * өрөө орон сууц нь төлбөрийн маргаантай байсан тул *018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, өөрийн нэр дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэжээ.

Дээрх урьдчилсан тэмдэглэгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын *011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.**-т “Шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн тодорхой хэсгийг нийтийн орон сууцны болон бусад зориулалтаар өмчлөхөөр захиалан гэрээ хийж, хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь урьдчилсан тэмдэглэгээ хийж болно.

Энэ тохиолдолд мэдүүлгийг захиалга өгсөн хөрөнгө оруулагчийн нэрээр гаргах бөгөөд мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана”, 8 дугаар зүйлийн 8.13-т “.... зөвхөн тухайн шинээр баригдаж байгаа барилгад улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэгт тухай бүр бичилт хийж, гэрээнд <улсын бүртгэгч бүртгэв> болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, гэрээний хувийг мэдүүлэг гаргагчид буцаана. Энэ тохиолдолд улсын бүртгэгч тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харъяалалаар дэвтэр /Маягт Б-*/-Т тусгайлан тэмдэглэл хөтлөнө”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамж төлөөгүй мэдүүлгийг хүлээж авч бүртгэсэн нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын *.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Мөн маргаан бүхий Баянзүрх дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот 3* м.кв талбай бүхий * өрөө орон сууцыг худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ хийж нэхэмжлэгч Д.Б нь Солонгос Улсад ажиллаж байхдаа өөрийн төрсөн эгчээрээ дамжуулж төлбөрөө төлж байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ гэрч Д.О-ийн “... Байрны төлбөр төлсөн баримтын нэг нь эх хувиараа манай нөхөр Ц.Г, нөгөө нь “ГК”ХХК-д байгаа. Ц.Г хувийн өс хонзонгоос болоод төлбөр төлсөн баримтыг өгдөггүй...”, гэрч Ц.Гн “...Би хэн байрны мөнгө төлж байсныг мэдэхгүй. Би эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа ах дүү нартай нь харьцдаггүй байсан. Цагаан сараар л орж гардаг байсан. Одоо бид * тусдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлгүүдээс үзвэл нэхэмжлэгч байрны төлбөрөө бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн ***оны 05 дугаар сарын *0-ны өдрийн **** дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулахад нэхэмжлэгч Д.Б нь Солонгос Улсад байсан байх ба Орон сууц захиалгын гэрээнд нэхэмжлэгчийн өмнөөс төрсөн эгч Д.Оа нь Д.Бын итгэмжлэлгүйгээр гарын үсэг зурсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй”, 109.*-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж тус тус заажээ.

Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудаас шүүхэд гаргасан тайлбараас дүгнэж үзвэл маргаан бүхий Баянзүрх дүүргийн * дүгээр хороо Хоршооллын хотхон /133*0/, /// гудамж ***** тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан үл хөдлөх  эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг өөрчлөн бүртгүүлэх боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч Д.Бын “Иргэн Б.Буын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10* дугаар зүйлийн 10*.1, 10*.3, 10*.3.1*-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /*009 он/ 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /*003 он/ 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Иргэн Б.Буын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            *. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *7 дугаар зүйлийн *7.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70*00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ