| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00425/И |
| Дугаар | 130/ШШ2017/00517 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2017/00517
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 130/ШШ2017/00517 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75 дугаар байр, 50 тоотод оршин суух, Тариачин овогт С.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, Жантекей атантай овогт Х.Тадхолбогдох нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Таас 900000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.Ттай 2016 оны 08-р сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 62-р байрны 1-р давхрын тусгайлан тохижуулсан 01 тоот байрыг хөлслүүлэх гэрээг оршин суух нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулсан. Гэрээ ёсоор тус байрны хөлсийг нэг сарын 400000{дөрвөн зуун мянган төгрөг) -өөр тохиролцсон ба анх хариуцагч нэг жилээр нь бөөнд нь өгөх тухай ярьсан боловч элдэв шалтгаан тоочсоор хагас дутуу төлөлтийг 2017 оны 3 сар хүртэл хийсэн ба 2017 оны 3-р сараас буюу сүүлийн хоёр сар гарны хугацааны төлбөр болох 900000(есөн зуун мянган төгрөг)-ийг төлөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд харилцан ойлголцох гэсэн байнгын оролдлого нэхэмжлэгчийн зүгээс хийж ирсэн ба хамгийн сүүлд 2017 оны 5-р сарын 20-доор уулзсанаас хойш хэрхсэн нь тодорхойгүйгээр хаалга үүдээ цоожлон утсаа ч авахгүй алга болсон. Хамгийн гол нь уг байранд цаашдаа байх эсэх нь тодорхойгүй, гэрээгээ дуусгавар болгож байгаа эсэх нь тодорхойгүй цоожлон алга болчхоод холбоо барих ч үгүй байгаа ба одоо уг байрны дотоод тоноглол, эд хэрэгсэл болоод хариуцагчийн эд зүйл байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа болно. Хариуцагчийн эцэг Хажыбек (мөн ээж нь) 2017 оны 4-р сард Улаанбаатар хотод ирэх үедээ энэ бүхнийг зохицуулна хэмээн амлаж байсан учир энэ бүх учрыг сайн мэдэх болно. Иймд хариуцагч Х.Таас орон сууц хөлслүүлэх гэрээ ёсоор төлөх ёстой 900000(есөн зуун мянган төгрөг) -ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Х.Т миний бие нэхэмжлэгч С.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ж.Алтыны надаас нэхэмжилж байгаа 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Тад холбогдох 900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч С.Бын нэхэмжилсэн 900000 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Тад холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 төгрөгийн тал болох 13075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 13075 төгрөг, мөн хариуцагч Х.Таас 13075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч С.Бын нэхэмжилсэн 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 төгрөгийн тал болох 13075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 13075 төгрөг, мөн хариуцагч Х.Таас 13075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК