| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00478/И |
| Дугаар | 130/ШШ2017/00523 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00523
| 2017 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00523 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Жантекей харажан овогт Н.Ж ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист, дизелийн засварчин, тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Н.Ж шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1962 онд төрсөн.55 настай. Би 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт машинист, дизелийн засварчин тракторчин зэрэг ажлуудыг хийж байсан.Анх намайг ажилд ороход тус салбар сумын Ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд байж би тус төвийн даргын тушаалаар уурын зуухны машинистаар томилогдсон. 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр харьяалал өөрчлөгдөж эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн.Мөн өдрөөс Дэлүүн сумын Эрчим хүчний салбарын машинистаар, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дизелийн засварчин тракторчнаар ажиллаж байгаад 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус салбарын үйл ажиллагаа санхүүгийн боломжгүйгээс зогссон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажилд орж гарсан тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт замбараагүй бичигдсэн байна.Аймгийн архивын тасгаас зарим лавлагаануудыг авахаар хандсан боловч Дэлүүн сумын ахуйн үйлчилгээний төв, эрчим хүчний салбарын баримтыг архивд шилжүүлээгүй тул лавлагаа өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч хөдөлмөрийн дэвтэрт замбараагүй бичигдсэн учир шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Иймд миний 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт машинист, дизелийн засварчин тракторчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Ж шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1986 онд Цэргийн албанаас халагдаж ирээд Дэлүүн сумын Эрчим хүчний салбар 6 жил ажиллаж байсан ба дараа нь Нийтийн ахуйн үйлчилгээ, Окьтябар-39 нэгдэлд ажиллаж байгаад аймгийн Эрчим хүчний салбар шилжин ажилласан юм. Иймд 1989-1994 он хүртэл 6 жил Дэлүүн сумын Эрчим хүчний салбарт ажилласныг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ж нь Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист, дизелийн засварчин, тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаартай архивын лавлагаанд Дэлүүн сумын АҮТөв, ЭХСалбарын баримтыг архивт шилжүүлээгүй тул Н.Жд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэх боловч хүсэлт гаргагч Н.Ж нь Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист, дизелийн засварчин, тракторчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Н.Жы 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 10-17 дугаар хуудсанд бичигдсэн бичилтүүд,
Эрчим хүч, Уул Уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Баян-Өлгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай Орон тоо, цалингийн схем мөрдөх тухай тушаалын хавсралтын 14 дугаарт ...Ж гэж бичигдсэн бичилт,
Монгол улсын Түлш, Эрчим хүчний яамны харьяа Баян-Өлгий Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 446 дугаартай Нөхөн тушаал гаргах тухай гэсэн ...1. Дэлүүн сумын Эрчим хүчний салбарын дизелийн машинч Жыг 1992.6.1-ээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс дизелийн засварчин-тракторчнаар өөрчлөн ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Эрчим хүчний салбарын даргын 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гэсэн ....1. Сумын Эрчим хүчний салбар нь санхүүгийн боломжгүйгээс үйл ажиллагаа нь зогссон тул дизелийн засварчин Н.Жахааныг ажлаас нь 1994.9.01-нээр тасалбар болгон чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал
Өлгий сумын 3 дугаар багийн иргэн М.Төлеугийн Дэлүүн сумын Эрчим хүчний салбарт уурын халаалтад машинист болон дизелийн засварчин зэрэг ажлуудыг 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл хамт байсан. Тэр үед би тус салбарын ээлжийн слесарь /сантехникч/ хийж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн С.Баделханы Нуреден овогтой Ж нь Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний салбар Дэлүүн сумын эрчим хүчинд 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс машинистаар ажилд орж, 1994 оны 9-р сарын 01-ний хүртэл дизельчин, засварчин, тракторчин болон төрөл бүрийн ажил хийж байсан. Би тэр үед тус салбарын механик байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Өлгий сумын 3 дугаар багийн иргэн О.Хуандагийн Нуреден овогтой Ж нь Дэлүүн сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд машинистаар болон дизелчинээр 1989 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 09-р сарын 01-ний хүртэл ажиллаж байсан нь үнэн болно. Тэр үед би тус салбарын ня-бо байсан. Хөдөлмөрийн дэвтрүүдэд бичигдсэн тушаал нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн Улсын дээд тусгай дунд, техник-мэргэжлийн боловсролын хорооноос 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нурдений Жд Цахилгаан хийх гагнуурчин зэрэг, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №048086 дугаартай тракторч-машинч үнэмлэх тус тус олгож байсан байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Н.Ж нь Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист, дизелийн засварчин, тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жантекей харажан овогт Н.Ж нь Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дэлүүн сумын эрчим хүчний салбарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист, дизелийн засварчин, тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК