| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00444/И |
| Дугаар | 130/ШШ2017/00529 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00529
| 2017 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00529 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, Хар бүргэд овогт Б.Б гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1967 оны 4-р сарын 6-нд төрсөн. Нас 50. Би 1985 оны 9-р сараас 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1985 оны 9-р сараас 1990 он хүртэл 5 жил 5 сар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нар-Мандах нэгдэлд малчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Б.Бтой хамт мал, маллан амьдар байсан хүний хувьд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Б.Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэл 1985 оноос 1995 он хүртэл 10 жил малчнаар ажиллаж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 246 дугаартай Буянт сумын Нармандах нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Б.Бгийн 1985-1990 онуудад ажилласан жилийн хөлсийн хүснэгтийг хүргүүлэв гэх архивын лавлагаа,
Буянт сумын Нармандах ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүвэр 1985 оны 01 дүгээр сараас 1990 12 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсны хөлсний талаарх бичилтүүд,
Б.Бгийн 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт 01. 1985.09.05 3-р бригадад малчин, төлчинөөр авч ажиллуулав. Нармандах нэгдлийн даргын 1985 оны 9-р сарын 05-ны өдрийн 27-р тушаалаар гэх бичилт болон 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл ажилласан хоног олгосон хөлсний талаарх бичилтүүд,
Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн иргэн Д.Сандагын Миний бие Дарьт овогтой Сандаг Б.Бтой Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдлийн 3-р бригадад 1985 оны 9-р сараас 1990 оны 12-р сар хүртэл хамт ажиллаж байсан үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн иргэн Ц.Нямбуугийн Миний бие нь Цэнээ овогтой Нямбуу Б.Бтой Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 3-р бригадад 1985 оны 9-р сараас 1990 оны 12-р сар хүртэл хамт ажиллаж байсан үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн иргэн У.Нгийн Миний биеУ.Н Б.Бтой Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдлийн з-р багт 1985 оноос 1990 оны 12-р сар хүртэл хамт ажиллаж байсан үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Б.Бд МХЗЭ-ийн төв хорооноос 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон Б.Б нь МХЗЭ-ийн гишүүний алдар нэрийг хэзээ ямагт өндөрт өргөж, сайхан эх орныхоо социалист хөдөө аж ахуй түүний үндсэн салбар-мал аж ахуйг хөгжүүлэх ариун үйлст биечлэн оролцож, мал маллах сайхан үйлсийг ахмад үе, аав, ээж, ах эгч нараасаа сурах ариун хөдөлмөрт бадрангуй эх оронч чин эрмэлзлэлээ илэрхийлэн явж байгаа тул МХЗЭ-ийн хүндэт илгээлт олгов гэх тэмдгийн үнэмлэх зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар бүргэд овогт Б.Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК