| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00511/И |
| Дугаар | 130/ШШ2017/00531 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00531
| 2017 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00531 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, Ители овогт Р.Жгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургууль /захирал Х.Т/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2081315 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 208131 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг ажил олгогчид даалгах тухай.
Нэхэмжлэгч Р.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Ж намайг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 268 дугаар шийдвэрээр өмнө эрхэлж байсан үүрэгт ажил буюу Алтай сумын Бүрэн дунд сургуулийн насан туршийн боловсролын нэгжийн менежерийн ажилд ажилд эгүүлэн томилсон юм. Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Ажилд томилох тухай" Б/36 дугаар тушаалаар тус сургуулийн насан туршийн боловсролын нэгжийн менежерийн ажилд эгүүлэн томилсон юм. Одоо би ажлаа хийж байна. Р.Ж миний нэг сарын үндсэн цалин хөлс 588815 төгрөг юм. Энэ нь миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр нотлогдож байна. Р.Ж би ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тус сургуулийн санхүүгээс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг сургуулийн захирал, нягтлан бодогчид удаа дараа хэлсэн боловч өгөхгүй боломжгүй гэж хариу өгсөн юм. Р.Ж би ажил олгогчоос цалин хөлсийг төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгахыг шаардах эрх маань Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэсэн заалтад нийцэж байна. Иймд Р.Ж миний 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл ажилгүй байсан 3 сард 15 хоног ногдох цалин хөлсний олговор 2081315 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 208131 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг ажил ологчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирал Х.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тус сумын Бүрэн дунд сургуульд насан туршийн боловсролын нэгжийн менежер Ители овогт Р.Жгийн нэхэмжлэлд танилцав. Р.Жансагийн нэхэмжлэл нь зохих хууль журамд нийцэж байвал 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 05-р сарын 15-ныг хүртэл ажилгүй байсан 3 сард 15 хоног ногдох цалин хөлсний олговор 2081315 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 208131 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн төлөхийг ажил олгогчийн зүгээс зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Жгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуульд холбогдох 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2081315 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 208131 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирал Х.Т нь нэхэмжлэгч Р.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Р.Жгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч Р.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 3447 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 3447 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Жд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирал нь нэхэмжлэгч Р.Жгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2081315 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 208131 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 3447 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Кебекийн нэрэмжит Алтай сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 3447 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Жд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК