| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00503/И |
| Дугаар | 130/ШШ2017/00533 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00533
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 130/ШШ2017/00533 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Шыбарайгыр овогт Х.Ан хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийг шаардлага: Ж.Кай 1959 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Х.А нь 1959 оны 06-р сарын 15-нд Ж.К ад гэр бол болсон. Улмаар бид найман хүүхэдтэй болж одоо хүртэл хамт өрх толгойлон амьдарч байна. Одоо би тэнхээ муудаж, нас хөгширч байгаа тул өөрийн үр хүүхдээс нэг хүү үрчилж авъя гэсэн чинь гэрлэлтийн лавлагаа гарахгүй байна. Иймд холбогдох хууль журам, дүрмийн дагуу Х.А 1959 оны 06-р сарын 15-нд гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.А нь Ж.Кай 1959 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12/5419 дугаартай албан бичигт ...Х.А /БЗ33050611, Ж.Ка /БЗ30052808 нарын гэрлэлтийн бүртгэлийг архивын болон мэдээллийн санд шалгахад гэрлэлтийн бүртгэл гарахгүй байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан доорх бичмэл нотлох баримтуудаар Х.А, Ж.Ка нар нь 1959 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн ЦС ангиас Хавдолдоагийн Аскейд олгосон БӨ№548330 дугаартай Иргэний паспортод ... 10. Гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн. Овог Жүнис. Нэр Казеба, төрсөн он 1934. 1982 он 05 сар 06 өдөр гэх бичилт,
Баян-Өлгий аймгийн ЦС ангиас Ж.Кд олгосон БӨ№525250 дугаартай Иргэний паспортод ... 10. Гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн. Овог Хавдолда. Нэр Аскей, төрсөн он 1933. Гэрчилгээний №09. 1959 он 06 сар 15 өдөр гэх бичилт,
Х.Ан ... 10. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, ... 17 эцэг, эх, эхнэр /нөхөр/ 16 хүртэлх насны хүүхэд: ... эхнэр нөхөр: Жүнис Казеба, регистрийн дугаар БЗ30052508 гэх ХААТР-1 /Б/ маягтын хуулбар
Ж.Кагийн ... 10. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: хоёр, ... 17 эцэг, эх, эхнэр /нөхөр/ 16 хүртэлх насны хүүхэд: ... эхнэр нөхөр: Хавдолда Аскей, регистрийн дугаар 33050611 гэх ХААТР-1 /Б/ маягтын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн А.С, А.Б, А.Х, А.А, А.М нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үзэхэд Х.А, Ж.Ка нар гэрлэж А.С, А.Б, А.Х, А.А, А.М гэх хүүхдүүдтэй болсон тус тус тогтоогдож байна.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Ан хүсэлтийг хангаж, Х.А, Ж.Ка нар нь 1959 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.14-т зааснаар Х.А, Ж.К нар нь 1959 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК