Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/50

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Н.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,

Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...... оны .............. дүгээр сарын 01-ний өдөр ....... аймгийн .........суманд төрсөн, .......... настай,*******, ........... боловсролтой, ..............мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У............хотын .............дүүргийн оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Э, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр 01-16 УНЯ улсын дугаартай Зил 131 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очино гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.Дын амь хохирсон, зорчигч П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Эыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр 01-16 УНЯ улсын дугаартай Зил 131 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очино гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.Дын амь хохирсон, зорчигч П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: - Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд манай дүү М над руу утсаар залгаад Э ах, Д нар Архангай аймгийн Тариат сумаас Зил 131 маркийн машинтай Завхан аймаг руу явж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваа уруудаж байгаад онхолдож, Д эгч нас барсан байна гэж хэлээд л болсон зүйлийн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-27-р хуудас/,

- Хохирогч П.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э 2018 оны 7 дугаар сарын 9-нд Улаанбаатараас Архангай аймагт ирсэн. Орой нь Эын машинд би эхнэрийн хамт суугаад Тариат суманд 01 цагийн орчимд очиж хоносон. Тэгээд өглөө нь босоод цаашаа явж байгаад Цахир сумын төв орж цай уучихаад цааш хөдөлсөн. Цаашаа Солонготын давааны овоон дээр очиж идээ будаа цайны дээж өргөчихөөд цаашаа уруудсан. Уруудаад явж байтал жолооч Э араагаа солих гэсэн чинь араандаа ороогүй, тэгэхээр нь би чи яах гэж уруу газар араа сольж байгаа юм бэ гэж орилоод л, Э тоормосоо гишгэсэн байхгүй болчихсон байна шдээ Төгсөө ахаа гээд орилсон. Бид хоёрын дунд талийгаач Д сууж явсан. Би цаанаас тонгойгоод карданыг нь татсан бас бариагүй. Э бид хоёр араанд нь хийх гэж хамт оролдоод ч чадаагүй. Тэгээд л машин уруудаад хурд нь түрэгсээд явсан. Тэгсэн талийгаач Д яанаа би үсэрлээ шүү гээд орилсон. Би Эыг эрчээ их аваагүй байхад замын хажуугийн хана руу шахчих гэсэн чинь Э үгүй яах юм бэ гэсэн, би хаалга онгойлгоод гишгүүр дээр нь зогсоод талийгаачийг үсрээдхээч гэсэн чинь айгаад үсэрч чадаагүй, би талийгаачийг татаад гаргах гэсэн чинь гишгүүр дээрээс хөл мултарч чирэгдээд өөрөө чиргүүлийн дугуйнд дайруулчихсан. Намайг унаад удаагүй машин тас няс хийж дуу гараад л унасан. Би хэвтээгээрээ гараа өргөөд машин зогсоох гэсэн боловч машин зогсоогүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-34-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны эхээр би өөрийн эзэмшлийн бор ногоон өнгөтэй Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг Э гэгч хүнд өгч явуулсан. Тухайн үед Э надад хэлэхдээ Завхан аймаг руу явах ажил байна, би хэдэн төгрөг олмоор байна, танд ч бас хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын эхээр Говь-Алтай аймагт ажлаар явсан байсан, энэ үеэр Э миний машиныг жолоодон явж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваа гэх газарт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр онхолдож зам тээврийн осол гаргасан тухай сонссон...Би тухайн үед түүнд машиныг минь гуйхаар нь итгээд өгөөд явуулсан. Машинаа өгч явуулах үедээ би түүнд машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангаад, үзэж харан засвар үйлчилгээ хийх ажил байвал үйлчилгээг нь сайн хийгээрэй гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-43-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183013 дугаартай: “...Талийгаач А.Дын цогцосонд гадны нөлөө бүхий гавал тархины битүү гэмтэл, духны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн бяцарч няцарсан хугарал, духны гол, зүүн өвдөгний шарх, 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун тохой, баруун сарвууны ар хэсэг, баруун өвдөг, зүүн дунд чөмөг, баруун дал, баруун бөөрний дээд түвшин, баруун хацар, хамрын нуруу, дух хэсэгийг нэлэнхүйд нь хамарсан гэмтлүүд тогтоогдлоо. Нас барагчийн цогцосонд үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Нас барагчийн цогцосонд үүссэн гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Нас барагчийн цогцосонд үүссэн гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, духны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн бяцарч няцарсан хугарал гэмтлүүд нь хавсарч нас барахад хүргэсэн байна. Талийгаач А.Д нь гавал тархины битүү гэмтэл, духны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн бяцарч няцарсан хугарал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач А.Дын задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архагч хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 53-54-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9215 дугаартай: “...П.Эийн биед баруун дунд чөмөг яс, баруун зүүн шаант тахилзуур яс, баруун өсгий яс, шивнүүр ясны далд хугарал, баруун шилбэ, шагай орчим шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, духанд шарх, зүүн шилбэ, 2 сарвуу, баруун шуунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 74-р хуудас/ -

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамбын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай: “...Зил 131 маркийн 01-16 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэв. Н.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очно гэснийг зөрчсөн. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг, хааз, тоормос зэргийн ажиллагааг шалгах боломжгүй байгаа учир осол болоход тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж үзэв.

Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Эын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3-а заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэв...” гэх дүгнэлт /ХХ-ийн 97-98-р хуудас/,

- Завхан аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн: “...арлын дугаартай Зил 131 маркийн бор ногоон өнгийн автомашин нь 1983 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 2007 оны 12 дугаар сарын 23-нд монголд орж ирсэн, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр автотээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгт орж байсан байна. Уг тээврийн хэрэгслийн жолоочийн бүхээг дөрвөн багана нугаларч доош цөмөрч орсон, баруун талын хаалга эвдэрч хэв гажилтанд орсон, баруун тольны суурь хэв гажилтанд орж толь хагарсан, баруун карло нэлэнхүйдээ цөмөрч орсон, баруун салхины шил хагарсан, зүүн хаалга нугарч хумигдсан, зүүн тольны суурь нугаларсан, толь нь хагарсан, зүүн карло нэлэнхийдээ цөмөрч үрчийсэн, зүүн салхины шил хагарсан, копуд хойш нугаларч хэв гажилтанд орсон, урд салхины шил хагарсан, торх /ёонкос/-ны баруун тал мохоо зүйлээр цохигдож цөмөрч орсон байна. Дээрх гэмтлүүд нь шинээр /осол болох үед/ үүссэн байна. Харин хурдны хайрцаг, хөдөлгүүр, тоормос зэргийн хэвийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Кардан гол болон явах ангийн харагдах байдал нь хэвийн тос гоожсон, цохигдсон зүйлгүй байна. Хурдны хайрцаг, хааз, тоормос зэргийн ажиллагааг шалгах боломжгүй байгаа учир осол болоход нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 90-92-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэндсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №5078 дугаартай: “ 1.Шинжилгээнд ирүүлсэн ЗИЛ-131 маркийн, тоот арлын дугаартай, улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй, хөдөлгүүр, авцуулах холбоо, хурдны хайрцаг, тоормос, жолооны механизмын хийц, загварыг өөрчилсөн тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн ЗИЛ-131 автомашины тоормосны системийн хийцийг өөрчилсөн, битүүмж алдсан, компрессорын жийрэг муудсанаас тоормосны системд тостой агаар шахна. Дулаан улиралд тостой агаар дутуу шахсан, хийн манометр буруу заасан зэрэг шалтгаан нөхцөл нь автомашин уруудах хөдөлгөөний үед тоормосны системийг ажиллуулахад баллон дахь хий хангалттай хүрэхгүй, хий гүйцэт хуримтлуулахгүй, голын тэнхлэгийн баруун талын тоормосны тэлэх нударга буруу эргэж тоормосны идэвхижилтийг бууруулах нөлөө үзүүлсэн зэргээс тоормос хэвийн ажиллах нөхцөл хангагдахгүй зам тээврийн осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй. 3. Авцуулах холбоо, гишгүүр, хурдны хайрцагын хийц, загварыашиглалтын явцад хүний хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчилсөн байна. 4. Хурдны хайрцаг, авцуулах холбооны хийц загварыг өөрчилсөдээрх эд ангиуд гадна харагдах байдал бүрэн, ил харагдах эвдрэл гэмтэлгүй тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй. 5. Ашиглалтын явцад тоормосны хийцийг өөрчилж хий хадгалабаллон нэмж хоёрыг суурилуулсан, дээрх хоёр баллоноос ашиглалтын явцад хий алдаж байх тул тоормосны системийн хэвийн ажиллах нөхцлийг хангахгүй, зам тээврийн осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй. 6 . Шинжилгээнд ирүүлсэн ЗИЛ-131 автомашины бүхээгийн урсалхины шил, хоёр хаалга, дээвэр, урд хоёр багана, капот, зүүн урд далбаа, ёмкость зэрэг эд ангиуд ослын үед эвдэрсэн байна. Ослын үед эвдэрсэн эд ангиуд осолд нөлөөлөхгүй. 7. Шинжилгээнд ирүүлсэн ЗИЛ-131 маркийн, 894186 тоот арлыдугаартай, улсын дугаартай автомашины үндсэн хөдөлгүүр, авцуулах холбоо, хурдны хайрцаг, тоормосны систем, жолооны механизмын хийцийг өөрчилсөн, ММ54598-2011 стандарт шаардлага хангахгүй тул цаашид ашиглахыг хориглоно. 8. Шинжилгээнд ирүүлсэн ЗИЛ-131 маркийн автомашины арал 894186 тоот дугаартай, хэргийн материалд хавсаргасан 01997765 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр арлын дугаар - №523643 гэж тэмдэглэсэн нь хоорондоо зөрж байх тул гэрчилгээ нь шинжилгээнд ирүүлсэн ЗИЛ-131 автомашиных биш гэж дүгнэх үндэслэлтэй.” Гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 70-108-р хуудас/ Завхан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга цагдаагий хошууч М.Лхагвадорж, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Алтаншагай, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Пүрэвжав нарын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай: “1.Зил 131 маркийн улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /2004 онд батлагдсан/ 1.5,-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 2.3.а/-д зааснаар “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5078 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /Зил 131 маркийн улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй, хөдөлгүүр, авцуулах холбоо, хурдны хайрцаг, тоормос, жолооны механизмын хийц, загварыг өөрчилсөн тул техикийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй/ гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтээс харж болохоор байна. 2. 1 дүгээр хариултаар хариулагдсан болно. 3. Н.Эын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалзөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 4. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд цаг агаарын болон замын нөхцөл байдал нөлөөлсөн гэжүзэхгүй байна. Уг зам тээврийн ослын өмнөх болон өрнөл үе шатанд Монгол Улсын 5. Замын хөдөлгөөний дүрмийн /2004 онд батлагдсан/ 1.5,-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн 2.3.а/-д зааснаар “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5078 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /Зил 131 маркийн улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй, хөдөлгүүр, авцуулах холбоо, хурдны хайрцаг, тоормос, жолооны механизмын хийц, загварыг өөрчилсөн тул техикийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй/ гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт, холбогдогч, хохирогчийн мэдүүлгээс үзэхэд Зил 131 маркийн улсын дугаартай автомашин жолооч Н.Э нь уруу замд чиргүүлтэй ачааны автомашины авцуулах холбоог салгасан / 2-р араанаас 1- р араанд хийх/ үйлдэл нь автомашинд үйлчлэх инерцийн хүчийг нэмэгдүүлж араанд орох бололцоогүй болгосон нөхөцөл байдал нь осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 6. Зохицуулагч, цагдаагийн ахмад Б. Жадамбын 2018 оны 11 дүгээсарын 22- ны өдрийн 06 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 116-118-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн план зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.Эын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр 01-16 УНЯ улсын дугаартай Зил 131 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очино гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.Дын амь хохирсон, зорчигч П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруу, сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байна.

Мөн шүүгдэгч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 цагийн орчим Улаанбаатар хотоос Завхан аймгийн Ургамал сумын чиглэлд Б.Насанжаргал гэгч хүний ачааны ёнкостой, чиргүүлтэй тээврийн хэрэгслийг гуйж жолоодон, кабин дотроо Архангай аймаг орох нэг танил хүнийхээ хамт явсаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өглөөний 11 цагийн орчимд Архангай аймгийн төв орж ирсэн. Тэгээд нөгөө хүнээ буулгаад байж байтад надтай Завхан аймаг орохоор ярилцсан нэг гэр бүлийн талийгаач А.Д, түүний нөхөр Э нар хүрч ирсэн. Тэгээд жолоодож явсан машины маань авцуулах холбооны системд гэмтэл гарч, гишгүүрийн педаль нь хугарсан байсан. Тэгээд Э ах Архангай аймгийн төвийн сэлбэгийн газруудаар явж машины авцуулах холбооны гишгүүрийн хуучивтар педаль нэгийг авч ирснийг машинд тавихад таарч байсан...Тэгээд үд өнгөрч байхад 16 цагийн орчимд бид 3 холын замдаа гарсан...Замд бороо ороод байсан, машины жолооч талын шил арчуур ажиллахгүй байсан тул бороо орж дуустал бид 3 машины кабин дотроо сууцгаах зуураа шил арчигчаа засварлах санаатай хэрэг хугацаанд оролдсон. Тэгээд засвар аваагүй байж байтал бороо зогссон...2018 оны 7 дугаар сарын 10-ны өглөө эрт 07 цагийн орчимд босож гуанзанд хоол цай хийлгэж идчихээд Тариат сумаас хөдлөн явсаар Цахир сумын төвийн замын гуанзнуудын гадаа түр зогсоод дэлгүүрээс ундаа ус авчихаад хөдөлсөн. Тэгээд Завхан аймгийн Солонготын давааны орой дээр гарч, машинаа түр унтрааж зогсоогоод П.Э бид 2 давааны овоог тойрч мөргөл үйлдсэн...тэгээд би даваа уруудах гэж байсан болохоор машиныхаа мостонд хийж, 2 араагаар нь хөдлөөд даваа руу уруудаж явтал машины тоормозны систем болон мост ажиллахгүй болсон. Тэгээд би Эөд машины тоормозны систем болон мост ажиллахгүй болчихлоо гэж хэлэхэд Э машины гар карданыг татсан боловч машин зогсолгүй уруудаад яваад байсан. Тэр хооронд би моостоо ажиллагаатай болгох оролдлого хийж явсан. Тэгээд энэ хооронд машин эрч аваад эхэллээ, замын хажуу талын ургаа модыг мөргүүлж зогсоох уу гэж ярилцаад явах үед талийгаач Д машинаас үсэрье гээд суудлаасаа хагас суугаа байдлаар босох шиг харагдсан. Тэгтэл Э талийгаачийг буулгах гэж байгаа бололтой кабины буруу талын хаалгыг дотроос нь онгойлготол Э өөрөө машины гишгүүр дээрээс хөл алдаад хаалганы бариулаас барьсан чигтээ чирэгдэж байгаад газар уначих шиг болсон. Тэр үед талийгаач нөхрийгөө машины чиргүүлийн дугуйнд дайруулчихлаа шдээ гээд хашгираад байсан. Тэгээд би талийгаачийг одоо машин зогсохоос өнгөрлөө та машинаас үсрээрэй гэж хашгирч хэлсэн. Тэгтэл талийгаач онгорхой явсан хаалгыг хаачихаад эргээд суучихсан. Баруун гар талын замын хажуу тал руу машиныг оруулж зогсоох оролдлого хийсэн боловч машины чиргүүл машинаас түрүүлж замын хажуу талын шороон эргийг мөргөөд машиныг замын эсрэг буюу зүүн гар тал руу татан чиргүүлийн хойд дугуйнууд замын хажуу талын гангатай хэсэг рүү машины толгой хэсгийг татаж ганга руу уначих гээд байсан...Тэгтэл замын тойруу хэсэгтэй зам руу ороод иртэл урдаас нэг жижиг машин гараад ирсэн. Уг машиныг зөрүүлэх гээд явах үед жолооныхоо хүрдийг баруун гар тал руугаа дарахад машин ч зөрсөн миний жолоодож явсан машин уруудаж явсан замынхаа зүүн гар тал буюу замын гангатай тал руу болж шороон замын зорчих хэсэгт хөндөлдөөд уначихсан...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтуурсан мансуурсан байдалтай байгаагүй болох нь хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, зүгээр байсан ...” гэсэн, гэрч Э.Б-н “... Л согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл зүгээр байсан...” гэсэн, шүүгдэгчийн “. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэгүүдээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Н.Эын өмчлөлийн Samsung маркийн 42 инчийн лед телевизор, Hitachi маркийн саарал өнгөтэй хөргөгч, мөнгөн тоноглолтой******* бүс зэргийг битүүмжилсэн прокрорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Зил-131 маркийн бор ногоон өнгийн \улсын дугаатай автомашиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Э-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Н.Э-ын өмчлөлийн Samsung маркийн 42 инчийн лед телевизор, Hitachi маркийн саарал өнгөтэй хөргөгч, мөнгөн тоноглолтой******* бүс зэргийг битүүмжилсэн прокрорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Зил-131 маркийн бор ногоон өнгийн улсын дугаатай автомашиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалд олгохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ