Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч Д.Г

Шүүгдэгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Г, Г.Б нарт холбогдох 2124000000103 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **************************

Шүүгдэгч: ********************************

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нар нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суврага багийн нутаг дэвсгэрт Ё.Ш, н.Г нарын гэрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Ггийн нүүрэн тус газар нь мөргөх хоолой боох зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суврага багийн нутаг дэвсгэрт Ё.Ш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан өөрийн төрсөн дүү Д.Сгийн нүүрэн тус газарт хайруулын тавгаар цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нар нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суврага багийн нутаг дэвсгэрт Ё.Ш, н.Г нарын гэрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Ггийн нүүрэн тус газар нь мөргөх хоолой боох зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суврага багийн нутаг дэвсгэрт Ё.Ш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан өөрийн төрсөн дүү Д.Сгийн нүүрэн тус газарт хайруулын тавгаар цохих, нуруу руу нь өшиглөсөн  гэх үйл баримт нь:

Хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Г манай хашааны нүйдэг хаалга хийж өгсөн юм тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхайрхан сумын Б гээд залуутай архи уучихсан байсан тэгээд хоол цай идээд байж байтал Г ах хамт байсан Г /Г/ ахыг та 1 Шил юм аваад өгчихөөч дүү нь жаахан уучихсан байна гээд хэлтэл ахных нь төрсөн өдөр шү гээд Г ах 1 шил архи авчираад тэрийг нь манай сумын Б эхнэртэйгээ, Г ах эхнэртэйгээ, би өөрийн нөхөр Ш /Ш/, М /Л/, Н Ц бид нар ууцгаасан юм энэ ууж байх үед Л Г-н мотоциклоор хөдөө явж ирсэн тэгээд тэр гэр дотор Г ах Б хоорондоо маргалдаад эхэлсэн тэгээд босч ирээд Бын дээлийн зах энгэрийг ураад хаясан тэгээд Г ахын зүүн талын орон дээр Г ахыг Ц дараад хэсэг байж байтал Г ах босч иртэл Б ах Г ахыг гарч уулзая гээд дагуулж гарсан юм. Тэгээд Б түрүүлж орж ирэхдээ суугаад ярилцая гэхээр нь түрүүлж суугаад хавирга руугаа өшиглүүлчихлээ гээд ороод ирсэн тэгээд зөрөөд Л гарч яваад Г ахыг оруулж ирсэн чинь Г ахын хамараас нь цус гарсан байсан. Тэгээд байж байтал манай том Охин Баасансамбуу ороод ирсэн чинь манай ах чи энд юугаа хийж яваа чацага вэ энэ тэр гээд байсан тэгээд тэнд ууж байсан архи ч дууссан Б эхнэрийнхээ хамт яваад өгсөн манай нөхөр хэрүүл маргаан эхлэх үеээр бас гараад явсан хаашаа явсаныг би мэдээгүй. Тэгээд би гэртээ ороод ирсэн байхад манай ах Г гэгч орж ирээд хүүхдээ өмөөрлөө гээд миний зүүн талын нүдрүү цохиод, дээрээс нуруу руу өшиглөөд босоод иртэл хайруулын тавгаар толгой руу цохиод миний толгойг хагалсан. Би ч гэрээсээ зугатаад гараад хажуу айлдаа ороод та нар чинь зодоо хийгээд байхад яагаад гарч ирдэггүй юм бэ гэж хэлтэд Г ах намайг ахдаа зодуулхад яадаг юм гэж хэлээд тоохгүй байсан. Тэгээд би гэртээ орох гэтэл манай ах гэрт оруулахгүй манай гэрийн зуухыг өшиглөөд, янданг өшиглөөд, тавиур дээр байсан 3 халуун сав, 10 гаран аяга хагалсан. Тэгээд манай охин эмч дуудаад би толгойгоо оёуулаад байж байтал манай ахын эхнэр, дүүгийнхээ хамт ирээд намайг сайн зод зодуулж байхдаа таарсан жиймаа байна гэж нөхөртөө хэлж байсан. Манай ахын эхнэрийн дүү Данхууш эгчтэйгээ хамт ирээд Г ахынд орсон. Тэгээд би уурандаа ахынхаа эхнэрийг 2 нөхөр сольсон янхан гээд хэлсэн өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/

Хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Асгат сумын төвд байрлах хадам дүү Ш гэх айлд хашааны гадна талын төмөр хаалга хийж өгөөд байж байтал Б гэж залуу 2 шил архи авчирсан юмаа Тэгээд тэр архийг хашааны үүдэн дээр Ш, Б, Батмөнх бид нар 1 шилийг нь хувааж уучихаад Б, Батмөнх нар яваад өгсөн. Хашааны хаалгаа дуусаад байж байтал Г ах хөдөөнөөс ирлээ гээд ирсэн тэр үед Б гээд манай сумын залуу бас ирээд бид нар бүгдээрээ Г ахын гэрт ороод дахиад архи ууцгааж байтал Б намайг дуудаад хоёулаа гараад уулзая гэхээр нь би хамт гартал миний нүүр рүү мөргөж аваад тэгээд хоолойноос боогоод намайг газар унагаж дээрээс дэвсэлсэн Баас яагаад намайг зодож байгааг нь асуутал Ш чамайг зод гэсэн гэхээр нь би Г ахын гэрт ороод Шг чи яахаараа намайг хүнээр зодуулдаг юм бэ гэтэл миний өмнөөс уурлаж босч ирээд хэрүүл болсон. Тэр гэрт байхад Шгийн эхнэр манай төрсөн дүү С намайг бас гараараа цээж рүү цохиж аваад, Том охин нь бас модоор цохих тэгээд байхаар нь би гэрээс гартал манай эхнэр Лхамядаг нар ирээд намайг аваад явсан. Б намайг зодчихоод эхнэртэйгээ хамт яваад өгсөн байсан. Би 2 хоног хэвтээд босч чадаагүй, эмч дуудаж үзүүлсэн. Энэ хүмүүст би хийсэн буруу зүйл байхгүй яагаад ингэж зодох болсоныг гайхаж байна..." гэсэн мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Ё.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн орчим Асгат сумын Төв дээрх хашаанд хамт байгаа Г ахынд жаахан арх дарс уусан юмаа тэгээд манай хадам ах Г Б гэгчтэй маргалдаад орж ирээд чи намайг зод гэж хэлж Гор зодууллаа гээд хэл ам зөрөлдөөд байхаар нь за их удвал зодоон болно ах дүү хүмүүс дэмий зүйлээр яахав гээд гараад айл руу яваад өгсөн юмаа тэгээд айлд байж байгаад гэрт иртэл манай хадам ах агсам Согтуу тавиад манай гэр оронг буулгасан бас манай эхнэр Сг цохиж зодсон байсан. Тэгээд аrсараад дийлдэхгүй намайг алж хядна гээд цохих гээд төмөр саваар далайхаар нь гарнаас нь барьж аваад хальт цохиулсан тэгээд эхнэр нь дүүтэйгээ ирээд аваад явсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

Гэрч Н.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой хөдөө явж малын хашааныхаа амыг хаах гээд мотоцикл хэрэг болоод 18 цагийн орчим Ш ахын гэрт очиж хамт байсан Г ахынд орход Г ах эхнэртэйгээ, Ш ах эхнэртэйгээ, Б ах эхнэртэйгээ, Г ах зэрэг 7 хүн архи уугаад сууж байсан би Г ахаас мотоциклийг гуйж аваад хөдөө ойрхон явж малынхаа хашааны амыг таглачихаад ирсэн намайг ирхэд тэд нар ууж байсан архиа дуусаагүй уугаад байж байсан Г ах тэнд Ш ахын охин хүүхдийг жаахан хүүхэд байж даруулахгүй энэ тэр гээд загнаад байсан. Намайг бас чи надтай хамт явсангуй ахыгаа хаяж явах гэлээ энэ тэр гээд үг сөрөөд би нэг их тоогоогүй энэ дотор дээрлэхж чадах муу нь би харагдаад байна уу гэж хэлчихээд тоогоогүй хаясан тэгээд Г ахыг Н эгч та согтсон байна унт гээд Г ахын орон дээр дараад унтуулсан чинь жаахан унтаж байгаад сэрээд босоод иртэл Б Г ахЫі гараад уулзая гээд дагуулж гараад хэсэг байж байгаад Б ах түрүүлээд ороод ирсэн Г ах орж ирэхгүй болхоор нь би нь Б зодчихлоо гээд хамраас нь цус гарцан хашаан дотор 00-н хажууд зогсож байсан. Би Г ахыг буцааж Г ахын гэрт оруулчихаад яваад өгсөн. Би тэрийг сайн мэдээгүй гэр дотор байхдаа маргалдаад үг сөрәлдээд Г ах унтахаасаа өмнө Б ахтай барьцалдаж аваад дээлний энгэр захыг нь ураад хаясан байсан. Тэгээд Г ахыг унтаж босч ирхэд Б ах дагуулж гараад хашаан дотор зодсон байсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ш Ш/ ахын хашааны хаалгыг Г ах хийж байгаад Баянхайрхан сумын Б гээд залуутай архи уучихсан байсан тэгээд хоол цай идээд байж байтал Г ах хамт байсан Г Г/ ахыг та 1 шил юм аваад өгчихөөч дүү нь жаахан уучихсан байна гээд хэлтэл ахных нь төрсөн өдөр шү гээд Г ах 1 Шил архи авчираад тэрийг нь манай сумын Б эхнэртэйгээ, Г ах эхнэртэйгээ, С эгч, Ш /Ш/ ах, Мондого /Л/ нар ууцгаасан юм энэ ууж байх үед Л Гомын мотоциклоор хөдөө явж ирсэн Тэгээд тэр гэр дотор Г ах Б хоорондоо маргалдаад эхэлсэн тэгээд босч ирээд Бын дээлийн зах энгэрийг ураад хаясан тэгээд би Г ахын зүүн талын орон дээр Г ахыг дараад хэсэг байж байтал Г ах босч иртэл Б ах Г ахыг гарч уулзая гээд дагуулж гарсан юм. Тэгээд Б түрүүлж орж ирэхдээ миний хавиргыг Г өшиглөөд гээд ороод ирсэн тэгээд зөрөөд Л гарч яваад Г ахыг оруулж ирсэн чинь Г ах хамараас нь цус гарсан байхаар нь би та унт гээд дараад унтаад өгөхөөр нь би гараад хөдөө бор гэр рүүгээ явчихаад иртэл Г ах С эгчийг зодоод нүүрийг хайруулын тавгаар цохьсон байсан тэгээд би чирээд юу болоод ингэв Гэтэл Г ах хайруулын тавгаар цохьсон гэж байсан тэгээд Ш ахын эмч дуудаад толгойны хагарсан хэсэг дээр оёдол тавиулсан. Г ах Ш ахыг бас тэр төмөр хайруулын тавгаар бас хальт цохиод авсан. Би тэрийг сайн мэдээгүй гэр дотор байхдаа маргалдаад байсан. Тэгээд Г босч ирээд Бын дээлийн захыг ухаад тэгээд дараа нь гэрээс гараад зодоон хийсэн байсан. Б ах Г ахиай гараад нүүр рүү нь мөргөсөн, дээрээс нь дэвсэлсэн гэж Г ах орж ирээд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Г манай хашааны нүйдэг хаалга хийж өгсөн юм тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхайрхан сумын Б гээд залуутай архи уучихсан байсан тэгээд хоол цай идээд байж байтал Г ах хамт байсан Г /Г/ ахыг та 1 ШИл юм аваад өгчихөөч дүү нь жаахан уучихсан байна гээд хэлтэл ахных нь төрсөн өдөр шү гээд Г ах 1 Шил архи авчираад тэрийг нь манай сумын Б эхнэртэйгээ, Г ах эхнэртэйгээ, би өөрийн нөхөр Ш Ш/, Мондого Л/, Н Ц бид нар ууцгаасан юм энэ ууж байх үед Л Гомбын мотоциклоор хөдөө явж ирсэн тэгээд тэр гэр дотор Г ах Б хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд босч ирээд Бын дээлийн зах энгэрийг ураад хаясан тэгээд Г ахын зүүн талын орон дээр Г ахыг Ц дараад хэсэг байж байтал Г ах босч иртэл Б ах Г ахыг гарч уулзая гээд дагуулж гарсан юм. Тэгээд Б түрүүлж орж ирэхдээ суугаад ярилцах гэхээр нь түрүүлж суугаад хавирга руугаа өшиглүүлчихлээ гээд ороод ирсэн тэгээд зөрөөд Л гарч яваад Г ахыг оруулж ирсэн чинь Г ахын хамараас нь цус гарсан байсан. Тэгээд байж байтал манай том охин Баасансамбуу ороод ирсэн чинь манай ах чи энд юугаа хийж яваа чацага вэ энэ тэр гээд байсан тэгээд тэнд ууж байсан архи ч дууссан Б эхнэрийнхээ хамт яваад өгсөн манай нөхөр хэрүүл маргаан эхлэх үеээр бас гараад явсан хаашаа явсаныг би мэдээгүй. Тэгээд би гэртээ ороод ирсэн байхад манай ах Г гэгч орж ирээд хүүхдээ өмөөрлөө гээд миний зүүн талын нүдрүү цохиод, дээрээс нуруу руу өшиглөөд босоод иртэл хайруулын тавгаар толгой руу цохиод миний толгойг хагалсан. Би ч гэрээсээ зугатаад гараад хажуу айлдаа ороод та нар чинь зодоо хийгээд байхад яагаад гарч ирдэггүй юм бэ гэж хэлтэд Г ах намайг ахдаа зодуулхад яадаг юм гэж хэлээд тоохгүй байсан. Тэгээд би гэртээ орох гэтэл манай ах гэрт оруулахгүй манай гэрийн зуухыг өшиглөөд, янданг өшиглөөд, тавиур дээр байсан 3 халуун сав, 10 гаран аяга хагалсан. Тэгээд манай охин эмч дуудаад би ТОЛГОЙГОО оёуулаад байж байтал манай ахын эхнэр, дүүгийнхээ хамт ирээд намайг сайн зод зодуулж байхдаа таарсан жиймаа байна гэж нөхөртөө хэлж байсан. Тэгээд нилээдгүй удасны манай нөхөр гаднаас иртэл Шг манай ах Г бас тэр төмөр хайруулын тавгаар хальт цохиод авсан манай хүн гарнаас нь бариад авсан. Тэгээд би уурандаа ахынхаа эхнэрийг 2 нөхөр сольсон янхан гээд хэлсэн өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17-18 цагийн - орчим нөхрийнхөө хамт гэр рүүгээ явах гэж байгаад Асгат сумын төв дээр байдаг Г гэж хүн мөнгөн хазаар авна гэсэн гээд нөхрийнхөө хамт тэр айлд орчиход С, Ш, Г, Н, Г, А, Мондого нар байсан Г гэгч согтуу байхаар нь юу болоод архи уусан юм гэтэл С манай ах Г хашааны хаалга янзалж байгаад Баянхайрханы Бтай архи уусан байна гээд С яриад байж байсан гэтэл Г ах миний төрсөн өдөр дүүдээ ганц юм задлая гээд 0.75 литрийн хар Чингис архи гаргаж өгсөн тэр архийг уугаад сууж байтал Г гэнэт Шгийн охин Окоолоо руу есөн шидийн үг хэлээд байхаар нь чи наад айлын нялх хүүхэд рүү юу яриад байгаа юм бэ боль гээд чимээгүй болгосон юм. Г бас Мондого буюу Л руу янз бүрийн юм хэлээд эхэлсэн Гомбыг манай нөхөр чи ингэж болохгүй гэтэл Мондого ч Г ахаа таньд би муу нь харагдаад байна уу гээд хэрүүл болоод тэнд байсан Н гээд хүүхэн Гомбыг Г ахын зүүн талын орон дээр дараад хэвтүүлтэл унтчихшиг болсон тэгээд би нөхөртэйгөө явах гэж байтал Г унтаагүй босч ирээд манай нөхөртэй үг сөрөөд дээлээ тайлж шидлээд манйа нөхрийг гараад уулзая гээд гараад удаачгүй л ороод ирсэн орж ирэхдээ зодоон цохион хийгээгүй бололтой л орж ирээд би нөхрийнхөө хамт гэртээ хариад манай нөхрийн аав хэвтэрт байдаг юм аавыгаа манай нөхөр сахиад би гэртээ хүүхдүүдтэйгээ хамт унтсан. Маргааш нь буюу 06-ны өглөө манай нөхөр малгай байхгүй гээд малгайгаа авах санаатай Г ахынд очиход л Г ах урд шөнө чамаас хойш шөнөжин зодоон боллоо гээд байж байсан тэгээд Шгийнд орход тэднийхэн босоогүй байсан би галыг нь түлэх гэтэл гал нь асахгүй яндан нь эвдэрсэн тэгээд Шгийн эхнэр нүүр нүд нь тэгширцэн байсан юу болсон яасаныг асуутал та хоёрыг яваад удалгүй байтал Г ах манай гэрт орж ирээд охин руу юм хэлээд манайд агсам тавиад гэр орон буулгаад хаясан тэгээд намайг хайруулын тавгаар цохиод ийм бологочихлоо гэж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17-18 цагийн орчим хөдөө гэр рүүгээ явах гэж байгаад манай сумын төв дээр байдаг Г гэх айлд мөнгөн хазаар авна гээд байхаар нь үзүүлэх санаатай очтол тэр айлд С, Ш, Г, Н, Г, А, Мондого нар архи уусан бололтой байж байсан тэгээд юу болоод архи ууцгаасан юм. Гэтэл манай ах Г хашааны хаалга янзалж байгаад Баянхайрханы Бтай архи уусан байна гээд байж байсан гэтэл Г ах миний төрсөн өдөр дүүдээ ганц юм задлая гээд 0.75 литрийн хар Чингис архи гаргаж өгсөн тэр архийг уугаад сууж байтал Г гэнэт Шгийн охин руу есөн шидийн үг хэлээд байхаар нь чи наад айлын нялх хүүхэд рүү юу яриад байгаа юм бэ боль гэтэл Мондого буюу Л руу янз бүрийн юм хэлээд эхэлсэн би Гомбыг чи ингэж болохгүй гэтэл Мондого ч Г ахаа таньд би муу нь харагдаад байна уу гээд хэрүүл болоод тэнд байсан Н Гомбыг Г ахын зүүн талын орон дээр дараад хэвтүүлтэл унтчихшиг болсон Тэгээд би эхнэр Мгийн хамт явах гэж байтал Г унтаагүй босч ирээд надтай үг сөрөөд дээлээ тайлж шидлээд гараад уулзая гээд байхаар нь хамт гартал миний цээж рүү хальт өшиглөөд авхаар нь би цааш нь түлхэж унагчихаад буцаж Г ахын гэрт ороод эхнэрийгээ явая гээд эхнэрийнхээ хамт тэндээс яваад гэртээ хариад шөнө нь аавыгаа сахиад хоносон манай эхнэр гэртээ хоносон. Маргааш нь буюу 06-ны өглөө малгай байхгүй болхоор нь малгайгаа авах санаатай Г ахынд ортол Г ах урд шөнө чамаас хойш Шгийн гэрт шөнөжин зодоон боллоо гээд байж байсан тэгээд Шгийнд орход тэднийхэн босоогүй байсан би галыг нь түлэх гэтэл гал нь асахгүй яндан нь эвдэрсэн тэгээд Шгийн эхнэр нүүр нүд нь тэгширцэн байсан юу болсон яасаныг асуутал та хоёрыг яваад удалгүй байтал Г ах манай гэрт орж ирээд охин руу юм хэлээд манайд агсам тавиад гэр орон буулгаад хаясан тэгээд намайг хайруулын тавгаар цохиод ийм бологочихлоо гэж байсан. Тэгээд би гарах гэж явахдаа хашаан дотор байсан хайруулын тавгыг амбаарын хажуу тал руу нь тавьчихаад яваад өгсөн. Манай эхнэр надтай хамт явж байгаад Сгийн нүүр нүд тийм болсоныг нь бас харсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000411 дугаартай “...Д.Ггийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 5-6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дотор талд хэгзлэгдсэн, хүзүү тойрсон урдаа зайдгай төгсгөлтэй зулгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Ггийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000412 дугаартай “...Д.Сгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 7-8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой духны зүүн талд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун 4-р хуруу, 2 шуун, баруун бугалга, 2 шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Сгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Бын: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Г гэдэг хүнд мөнгөн хазаар зарах гээд хазаар аваад эхнэр Мгийн хамт гэрт нь очсон. Бид 2-г очиход гэрт нь Г ах, түүний  эхнэр А Г, Л, Н гэдэг хүүхэн, С, Ш нар байсан. Г ахын гэрт ороод хазаараа үзүүлээд сууж байтал Г ах өнөөдөр миний төрсөн өдөр гээд нэг шил 0,75 литрийн Хар Чингис нэртэй архи задалсан. Тэр архийг хийгээд 2-3 тойрч байтал Г өөрийн хүргэн дүү болох Шгийн охиныг загнаад эхэлсэн. Тэхээр нь би Гг ахын дүү ингэж хэлж болохгүй чи согтуу байна гэж хэлсэн. Тэгтэл Г миний хажууд сууж байсан. Л руу бас загнаад дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би Г ахын дүү чи согтуу байна хүн рүү ингээд дайраад эхэлсэн. Тэхээр нь эхнэрээ явья гэж хэлээд явах гэтэл Г миний дээлийн энгэрээс татаад миний дээлийг урсан. Тэгтэл хажуунаас нь Н гэдэг хүүхэн орон дээр дараад хэвтүүлсэн. Тэгээд Г орон дээр хэвтээд 30 орчим минутын дараа босож ирээд дээлээ тайлаад над руу дайраад гараад ир гээд бид хоёр Г ахын гэрээс гарсан. Гадаа гараад би гэрийнх нь үүдэнд хальт суутал Г миний цээж рүү өшиглөсөн. Тэгээд би хойшоо хальт унаад босож ирээд Ггийн нүүр рүү зүүн гараараа нэг удаа түлхээд буцаад Г ахын гэрт ороод эхнэрээ явья гэж хэлээд дагуулж гараад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ хариад хэвтэрт байдаг аавыгаа сахиж хоносон. Хэрэг гарах үед Г миний цээжний хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Д.Ггийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүргэн дүү Шгийн хашаанд төмрөөр гүйдэг хаалга хийж өгсөн. Тэгээд Шгийн хашааны хаалга дээр хүмүүс ирж архи уугаад байхаар нь би хаалга хийж дуусгаагүй яваад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай дүү С над руу залгаад хаалга гүйцээгээд өгөөч гэж хэлсэн. Тэхээр нь би очоод хаалга хийж байхад гаднаас Б гэдэг залуу нэг шил архи авчихсан хүргэн дүү Шгийн хашаанд орж ирсэн. Тэгээд хашаанд дотор сууж байгаад хаалга хийнгээ Б Ш, Батмөнх бид нар тэр архийг нь уусан. Тэгээд Б, Батмөнх нар яваад би хүргэн дүү Шгийн хамт хаалга босгоод байж байтал Г ах Хөдөөнөөс ирээд гэртээ орсон, тэрний араас Б гэдэг залуу эхнэрийнхээ хамт ирээд хамт ирээд Г ахын гэрт орсон. Хэсэг хугацааны дараа Г ах болон Б нар гэрээс гарч ирээд мөнгөн хазаар зарна, авна гэж яриад тэр 2 гадагшаа гарч яваад буцаад хазаараа аваад, 2 шил архи бариад орж ирсэн. Тэгээд намайг болон хүргэн дүү Шг Г ах дуудахаар гэрт нь яваад орсон. Г ахын гэрт ороод Г ах, эхнэртэйгээ, Б эхнэртэйгээ, Ш эхнэртэйгээ, Ц бид нар нийлээд 2 шил архи уусан. Архи дуусахаар нь Бын эхнэр болон Шгийн эхнэр нар хамт яваад архи авч ирсэн. Тэгээд тэр архийг нь уугаад сууж байтал Л гаднаас орж ирээд миний мотоциклийг аваад Хөдөө мал руугаа яваад ирсэн. Бид нар архи уугаад сууж байтал Б гэх залуу гарч уулзъяа гэж хэлээд бид 2 хашааны гартал Б намайг мөргөөд, цохиод намайг боож унагаасан, намайг дээрээс дэвссэн, тэгтэл Бын эхнэр гарч ирээд намайг бас зодох гээд, үснээс зулгааж аваад байсан. Би Баас чи яагаад намайг зодож байгаа юм гэтэл Ш чамайг зод гэсэн гэж хэлчхээд яваад өгсөн. Тэхээр нь би хүргэн дүү Шгийн гэрт ороход эхнэртэйгээ муудалцаад байж байсан, Тэхээр нь би Шд хандаад “чи яахаараа намайг хүнээр зодуулж байгаа юм” гэсэн чинь Ш би чамайг яахаараа зодуулдаг юм гээд над руу дайраад эхэлсэн. Тэгээд бид 2 нэг Нэг цохилцоод авсан, тэгтэл Ш намайг цохих гээд хайруулын таваг бариад ирэхээр нь булаагаад автал миний ар талд манай дүү С зогсож байгаад хайруулын тавганд цохиулсан....” гэсэн мэдүүлэг үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Бын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Ггийн  биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь: Д.Ггийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 5-6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дотор талд хэгзлэгдсэн, хүзүү тойрсон урдаа зайдгай төгсгөлтэй зулгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Ггийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 52/ гэсэн

Шүүгдэгч Д.Ггийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Ггийн  биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь: Д.Сгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 7-8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой духны зүүн талд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун 4-р хуруу, 2 шуун, баруун бугалга, 2 шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Сгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 58/ гэсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Г, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Сгийн нүүрэн тус газарт хайруулын тавгаар цохих, нуруу руу нь өшиглөх, Д.Ггийн нүүрэн тус газар нь мөргөх хоолой боох үйлдэл нь хохирогчид учирсан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Д.Гд нь хохиролд 500,000 төгрөг өгсөн, Д.С нь хохиролгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Г, Г.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч нарын прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 100,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг устгаж, хохирогчийн саарал өнгөтэй хөндлөн цагаан хөх өнгийн оруулгатай цамц, цэнхэр өнгийн женсэн өмдийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч Д.Г, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г, Г.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.Б нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.Бт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 500,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайруулын тавгийг устгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г, Г.Бт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ