| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
2020 12 23 2021/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяндай овогт А.Бд холбогдох эрүүгийн 2011 01481 1090 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баяндай овогт А.Б, 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багт оршин суух хаягтай боловч уг хаягтаа оршин суудаггүй,
урьд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж, ялыг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн биелүүлсэн;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................................
Шүүгдэгч А.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжны 24 тоот хашааны гадаа хохирогч Б.Бүрэнчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Бгоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би сайн санахгүй байгаа юм” гэв.
Шүүгдэгч А.Бгоос яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...57 дугаар сургуулийн орчим байх нийтийн байр луугаа алхаад явж байхад надтай нэг үл таних эмэгтэй тааралдаад таньж байна уу гээд асуусан. Тэр үед би их согтуу байсан болохоор тэр эмэгтэйтэй уулзаад юу ярьснаа санахгүй байна. Ямар ч байсан тэр эмэгтэйг барьж аваад үнсэж байснаа санаад байна, тэгээд би тэр эмэгтэйг хажуу талд байсан гэр хорооллын гудамж руу гараас нь барьж байгаад чирээд дагуулаад орсон. Уг гудамжинд ороод хашааны гадаа эмэгтэйг газар унагаачихаад дээрээс нь хэвтэж байгаад тэврээд үнэсээд оролдоод байсан санагдаад байна ...” гэх мэдүүлэг /хх-120х/,
Хохирогч Б.Бүрэнчимэгээс яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний шөнө 23 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 32-ийн автобусны буудал дээр таксинаас буугаад төв замын эсрэг талын төв зам руу зам дагаад алхаад явж байхад замын дагуух далан дээр байрлах гүүрний хажууд 170 см орчим өндөртэй, шар өнгийн цамцтай, хар өнгийн даавуун малгайтай, 20 орчим насны залуу зогсож харагдсан. Тэгээд би тэр залуугийн хажуугаар өнгөртөл миний гараас татаад намайг тэврээд авсан. Би тэгэхээр нь танихгүй хүн яагаад тэврээд байгаа юм гэхэд одоо танилцъя гээд намайг тавихгүй байсан. Тэгэхээр би намайг яагаад байгаа юм гээд гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн чинь намайг миний бэлхүүснээс тэвэрчихээд миний нүүр, ам, уруул дээр үнсээд байсан. Би уурлаад зайлаач гэхэд миний гараас чирээд намайг хамт явъя гээд зогсож байсан гүүрээр гараад гэр хорооллын гудамж руу дагуулаад орсон. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжны 24 тоот хашааны гадаа намайг газар түлхэж унагаагаад миний дээр гараад өмд, дотуур хувцас өвдөг хүртэл тайлаад өөрийнхөө өмдийг тайлах үед би эсэргүүцээд хүн байна уу, авраарай, туслаарай гээд зөндөө орилсон чинь нөгөө залуу миний хоолойг зүүн гараараа боогоод нөгөө гараараа миний үснээс зулгаагаад байхаар нь би эсэргүүцээд тэр залуугийн цамцны энгэрээс татаад нөгөө гараараа түлхээд дийлэхгүй байсан. Тэр залуу миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд хүчээр нэг удаа хүчирхийлсэн. Тэр үедээ би чамд мөнгө өгье гээд байсан. Тэр үед хажуу талын нийтийн байрнаас 2 охин гарч ирээд болиоч гэхэд тэр залуу миний дээрээс босоод яадгийн гэж хэлээд өмдөө татаад зугтаагаад гүйхдээ өмсөж байсан хар өнгийн малгайгаа үлдээгээд гүйсэн ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Насанд хүрээгүй гэрч М.Гэрэлчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр манай найз Ундрах манай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжинд байх гэрт 20 цагийн үед ирсэн. Тэгээд Ундрах манай гэрт хонохоор болоод 00 цагийн үед унтах гээд хэвтэж байхад гэнэт гадаа нэг эмэгтэй авраарай, туслаарай, хүн байна уу гээд орилоод байсан. Тэр эмэгтэй 10 гаран минут тасралтгүй орилоод байсан. Би найз Ундрахын хамтаар ямар нэг зүйл болоод байна гээд бид хоёр гэрээс гараад хашааны хаалгаар харахад гудамжинд буюу манай хашааны хажууд байрлах шонгийн модны хажууд үл таних 20 орчим насны эрэгтэй хүн, үл таних эмэгтэйг газар шороон дээр хэвтүүлсэн тэр эмэгтэйн хоёр гарыг өөрийнхөө гараар дарсан, эрэгтэй нь өөрийнхөө өмдийг өвдөг хүртлээ шувталсан, тэр эмэгтэйн өмд бас өвдөг хүртэл нь тайлагдсан байсан ба эмэгтэй туслаарай гээд орилоод. Тэр эрэгтэй нь эмэгтэйг хүчирхийлээд дээр нь хөдлөөд байсан. Тэгэхээр нь би найзынхаа хамтаар тэр эрэгтэйн ойролцоо очоод болиоч ээ гээд орилоход тэр эрэгтэй тоохгүй эмэгтэйн дээр хөдлөөд байсан. Тэгэхээр нь бид хоёр ямар заваан амьтан бэ, эмэгтэй хүнийг гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Гудамжаар үл таних эрэгтэй хүн явж байхаар нь тэр хүнд салгаад өгөөч гэхэд тэр ах түүнийг хөөш чи болиоч гээд уурлаад хэлэхэд тэр залуу гэнэт ухаан ороод өмдөө татаад зам руу гарах гудамж руу гүйгээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ундрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний орой өөрийн найз Гэрэлчимэгийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжинд байдаг гэрт нь хамт очиж хоносон. Бид хоёр 00 цагийн үед унтах гээд хэвтэж байсан ба Гэрлээгийн байшингийн цонх онгорхой байсан тул гадаа чимээ сайн сонсогдож байсан. Гэнэт нэг эмэгтэй орилсон. Тэгэхээр нь гадаа хүмүүс явж байна гэж бодоод нээх тоогоогүй байж байтал нөгөө эмэгтэй 10 гаран минут тасралтгүй дахиад авраарай, туслаарай гээд орилоод байхаар нь Гэрлээ бид хоёр ямар нэг зүйл болоод байна гэж гайхаад гадагшаа гараад хашааны хаалгаар харахад Гэрлээгийн хашааны эсрэг талд байх хашааны хажууд байх шонгийн модны хажууд үл таних 20 орчим насны эрэгтэй хүн үл таних эмэгтэйг газар шороон дээр хэвтүүлсэн, тэр эмэгтэйн хоёр гарыг өөрийнхөө гараараа дарсан, эрэгтэй өөрийнхөө өмдийг өвдөг хүртлээ шувталсан, тэр эмэгтэйн өмд бас өвдөг хүртэл тайлагдсан байсан. Тэгээд бид хоёр заваан амьтан бэ, эмэгтэй хүнийг гэж хэлсэн чинь тоохгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-23х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10х/,
Шүүгдэгч А.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-63х/,
Хохирогч Б.Бүрэнчимэгээр шүүгдэгч А.Бг зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-66-71х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-85-89х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-94х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч А.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжны 24 тоот хашааны гадаа хохирогч Б.Бүрэнчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч А.Бгоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би сайн санахгүй байгаа юм” гэв.
шүүгдэгч А.Бгоос яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...57 дугаар сургуулийн орчим байх нийтийн байр луугаа алхаад явж байхад надтай нэг үл таних эмэгтэй тааралдаад таньж байна уу гээд асуусан. Тэр үед би их согтуу байсан болохоор тэр эмэгтэйтэй уулзаад юу ярьснаа санахгүй байна. Ямар ч байсан тэр эмэгтэйг барьж аваад үнсэж байснаа санаад байна, тэгээд би тэр эмэгтэйг хажуу талд байсан гэр хорооллын гудамж руу гараас нь барьж байгаад чирээд дагуулаад орсон. Уг гудамжинд ороод хашааны гадаа эмэгтэйг газар унагаачихаад дээрээс нь хэвтэж байгаад тэврээд үнэсээд оролдоод байсан санагдаад байна ...” гэх мэдүүлэг /хх-120х/,
хохирогч Б.Бүрэнчимэгээс яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний шөнө 23 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 32-ийн автобусны буудал дээр таксинаас буугаад төв замын эсрэг талын төв зам руу зам дагаад алхаад явж байхад замын дагуух далан дээр байрлах гүүрний хажууд 170 см орчим өндөртэй, шар өнгийн цамцтай, хар өнгийн даавуун малгайтай, 20 орчим насны залуу зогсож харагдсан. Тэгээд би тэр залуугийн хажуугаар өнгөртөл миний гараас татаад намайг тэврээд авсан. Би тэгэхээр нь танихгүй хүн яагаад тэврээд байгаа юм гэхэд одоо танилцъя гээд намайг тавихгүй байсан. Тэгэхээр би намайг яагаад байгаа юм гээд гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн чинь намайг миний бэлхүүснээс тэвэрчихээд миний нүүр, ам, уруул дээр үнсээд байсан. Би уурлаад зайлаач гэхэд миний гараас чирээд намайг хамт явъя гээд зогсож байсан гүүрээр гараад гэр хорооллын гудамж руу дагуулаад орсон. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжны 24 тоот хашааны гадаа намайг газар түлхэж унагаагаад миний дээр гараад өмд, дотуур хувцас өвдөг хүртэл тайлаад өөрийнхөө өмдийг тайлах үед би эсэргүүцээд хүн байна уу, авраарай, туслаарай гээд зөндөө орилсон чинь нөгөө залуу миний хоолойг зүүн гараараа боогоод нөгөө гараараа миний үснээс зулгаагаад байхаар нь би эсэргүүцээд тэр залуугийн цамцны энгэрээс татаад нөгөө гараараа түлхээд дийлэхгүй байсан. Тэр залуу миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд хүчээр нэг удаа хүчирхийлсэн. Тэр үедээ би чамд мөнгө өгье гээд байсан. Тэр үед хажуу талын нийтийн байрнаас 2 охин гарч ирээд болиоч гэхэд тэр залуу миний дээрээс босоод яадгийн гэж хэлээд өмдөө татаад зугтаагаад гүйхдээ өмсөж байсан хар өнгийн малгайгаа үлдээгээд гүйсэн ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
насанд хүрээгүй гэрч М.Гэрэлчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр манай найз Ундрах манай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжинд байх гэрт 20 цагийн үед ирсэн. Тэгээд Ундрах манай гэрт хонохоор болоод 00 цагийн үед унтах гээд хэвтэж байхад гэнэт гадаа нэг эмэгтэй авраарай, туслаарай, хүн байна уу гээд орилоод байсан. Тэр эмэгтэй 10 гаран минут тасралтгүй орилоод байсан. Би найз Ундрахын хамтаар ямар нэг зүйл болоод байна гээд бид хоёр гэрээс гараад хашааны хаалгаар харахад гудамжинд буюу манай хашааны хажууд байрлах шонгийн модны хажууд үл таних 20 орчим насны эрэгтэй хүн, үл таних эмэгтэйг газар шороон дээр хэвтүүлсэн тэр эмэгтэйн хоёр гарыг өөрийнхөө гараар дарсан, эрэгтэй нь өөрийнхөө өмдийг өвдөг хүртлээ шувталсан, тэр эмэгтэйн өмд бас өвдөг хүртэл нь тайлагдсан байсан ба эмэгтэй туслаарай гээд орилоод. Тэр эрэгтэй нь эмэгтэйг хүчирхийлээд дээр нь хөдлөөд байсан. Тэгэхээр нь би найзынхаа хамтаар тэр эрэгтэйн ойролцоо очоод болиоч ээ гээд орилоход тэр эрэгтэй тоохгүй эмэгтэйн дээр хөдлөөд байсан. Тэгэхээр нь бид хоёр ямар заваан амьтан бэ, эмэгтэй хүнийг гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Гудамжаар үл таних эрэгтэй хүн явж байхаар нь тэр хүнд салгаад өгөөч гэхэд тэр ах түүнийг хөөш чи болиоч гээд уурлаад хэлэхэд тэр залуу гэнэт ухаан ороод өмдөө татаад зам руу гарах гудамж руу гүйгээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,
насанд хүрээгүй гэрч Б.Ундрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний орой өөрийн найз Гэрэлчимэгийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамжинд байдаг гэрт нь хамт очиж хоносон. Бид хоёр 00 цагийн үед унтах гээд хэвтэж байсан ба Гэрлээгийн байшингийн цонх онгорхой байсан тул гадаа чимээ сайн сонсогдож байсан. Гэнэт нэг эмэгтэй орилсон. Тэгэхээр нь гадаа хүмүүс явж байна гэж бодоод нээх тоогоогүй байж байтал нөгөө эмэгтэй 10 гаран минут тасралтгүй дахиад авраарай, туслаарай гээд орилоод байхаар нь Гэрлээ бид хоёр ямар нэг зүйл болоод байна гэж гайхаад гадагшаа гараад хашааны хаалгаар харахад Гэрлээгийн хашааны эсрэг талд байх хашааны хажууд байх шонгийн модны хажууд үл таних 20 орчим насны эрэгтэй хүн үл таних эмэгтэйг газар шороон дээр хэвтүүлсэн, тэр эмэгтэйн хоёр гарыг өөрийнхөө гараараа дарсан, эрэгтэй өөрийнхөө өмдийг өвдөг хүртлээ шувталсан, тэр эмэгтэйн өмд бас өвдөг хүртэл тайлагдсан байсан. Тэгээд бид хоёр заваан амьтан бэ, эмэгтэй хүнийг гэж хэлсэн чинь тоохгүй байсан ...” /хх-23х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10х/, Шүүгдэгч А.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-63х/, Хохирогч Б.Бүрэнчимэгээр шүүгдэгч А.Бг зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-66-71х/,Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-85-89х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Бүрэнчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гадартай, дотор хэсэг нь улаан өнгийн даавуун дугуй малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь 43 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяндай овогт А.Бг согтуугаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгийн цагдан хоригдсон нийт 43 (дөчин гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гадартай, дотор хэсэг нь улаан өнгийн даавуун дугуй малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН