Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/шцт/49

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч Г.Б,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Г.Бхолбогдох эрүүгийн 2024000400049 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ____ оны ..... дугаар сарын ..........-нд Завхан аймгийн .... суманд төрсөн, .......... настай, .......й,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт .......аймгийн ........ сумын ....  багт оршин суух, ................. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ... овогт Г.Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Могойн голын Хөндлөн булаг гэх газарт нутаглаж байсан иргэн Б-рын монгол гэрт иргэн Дтай ай маргалдах явцдаа өөрийн төрсөн дүү Г.О-ын цээжний зүүн хэсэг рүү хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Могойн голын Хөндлөн булаг гэх газарт нутаглаж байсан иргэн ******* монгол гэрт иргэн О.Дтайай маргалдах явцдаа өөрийн төрсөн дүү Г.О-ын цээжний зүүн хэсэг рүү хутгалан цээжний хөндийд цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манайх хүүхдийнхээ сэвлэг үргээх найрыг хийсэн юм. Манайд хот хөдөөнөөс хүмүүс ирээд найр хурим сайхан болж хүмүүс тарцгаагаад манай ах Б, хүргэн ах Д нар манайд үлдэж нэг шил архи өгснийг уугаад нилээн согтоцгоосон. Цаг ч нилээн орой болж Б ах хойд гэрт унтахаар явсан. Удалгүй хүүхдүүд уйлалдаад гүйгээд ирэхээр нь юу болсон талаар асуухад Б ах бид нарыг хөөгөөд агсамнаад байна гэхээр нь гэрт ортол Б ах орны урд талд мах идээд сууж байсан. Тэгээд хүргэн *******тай Б ах маргалдаад Б ах мах идэж байгаад босоод ирэхээр нь би Д ахыг үүд рүү түлхчихээд Б ахыг тэврээд ор руу суулгах гэтэл миний хавирган тушаа эвгүй болохоор би хойшоо ухартал хөл мэдээгүй болчихоор нь орны урд суутал намайг хутгалсан байсан. Тэгээд амьсгалахад миний хавирган тус газраас цус маш их гарч байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....О гаднаас орж ирээд бид 2-ыг салгаад намайг түлхээд гэрээс гаргасан. Удаагүй байтал О намайг Б ах хутгалчихлаа гээд орилохоор нь би гүйж ороод Б ахын хутгыг нь булааж аваад гэрийн хаяа руу шидчихээд цусыг нь тогтоох гээд дээлний бүсийг нь тайлж давхарлаж ороосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Т.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид нарыг очиход өглөөний 5 болж байсан. Тэр хотонд 3 айл байсан. Хамгийн ард талын наад 2 айлаасаа жаахан зайдуу айлд ортол хутгалуулсан гэсэн хүн баруун талын орны урд хэвтэж байсан. Би тухайн өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, шархыг нь цэвэрлэн ариун боолт хийж, 2 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай бага хүү О-ын хүүхдийн сэвлэг үргээх найр болсон юм. Манай хүү Б дүүгийнхээ хүүхдийн үсний найрын юмыг бэлдээд түүнийг нь хүргэж Эрдэнэтээс ирсэн юм. Сэвлэгний найр нь дээр би ёс гүйцээчихээд өөрийнхөө гэрт орсон юм. Намайг гэртээ унтаж байхад манай эхнэр орж ирээд “цагдаа, эмч ирж байгаа Б О-г хутгалчихсан байна” гэж хэлэхээр нь би босож очоод удалгүй байж байтал сумын төвөөс хэсгийн төлөөлөгч, эмнэлгийн машинтай эмч нар ирсэн. Гэрт ортол баруун талын орны урд гэдсээрээ шар бүсээр ороочихсон хэвтэж байсан. Би тухайн үйл явдал болох үед гэрт байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Гэрч В.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай хүү О-ын хүүхдийн сэвлэг үргээх найр болсон юм. Манай хүү Б дүүгийнхээ хүүхдийн үсний найрны юмыг бэлдээд түүнийг нь хүргэж, Эрдэнэтээс ирсэн байсан, өдрийн 16 цагийн орчимд хүмүүс явцгаагаад найр тарсан. Найр тараад би гэртээ ороод унтаж байтал шөнө 23 цагийн үед манайд байсан хүүхдүүдийн нэг л дуудсан байх хойд гэрт Б ахынд Мг Б ах хутгалчихлаа гэж хэлсэн. Би босоод хойд гэрт ортол М газар уначихсан элгээ тэврээд хэвтэж байсан. Би орж гараас нь нэг атгаж үзчихээд даралт ихсээд байсан учраас галаа түл гэж хэлчихээд гэртээ ирээд галаа түлээд өвгөнийгөө сэрээгээд байж байтал цагдаа, эмч ирсэн. Би тэр асуудлыг болох үед гэртээ байсан болохоор мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

Гэрч Л.С-ийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн: “... Энэ дуудлаганд зөвлөх эмч Оргил эмчийн хамт Баянхайрхан суманд очсон. Биеийн байдлыг нь харж тогтворжуулж байгаад тээвэрлэн онош тодруулах зорилгоор Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирж гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Г.О цээжний зүүн талдаа 7, 8 дугаар хавирганы завсараар цээжний хөндий рүү хутгалагдсан шарх байсан. Ерөнхийдөө уушиг чагнахад зүүн талдаа доогуураа амьсгал сул сонсогдсон. Тэгээд авч ирээд рентгенд харахад зүүн талдаа цээжний хөндийд шингэн хуралттай байсан. 8,9 дүгээр хавиргааны завсраар гуурс хийж шингэнийг авсан. Шингэнийг авахад бараг литр орчим цус сорогдсон. Тэгээд нэг хоног ажиглаад дахин үзэхэд уушигны дээд дэлбэн хийгээр дарагдсан байсан. Түүнийг 2,3 дугаар хавирганы завсраар гуурс тавьж идэвхитэй соруулалт хийсэн. Түүнээс Г.О-ын биед хагалгаа хийгээгүй. Үндсэндээ хоёр газар гуурс тавьж шингэн болон хийг нь соруулж авсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч П.Базардаргиагийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “... Г.О-ын гэмтэл нь 7,8 дугаар хавирганы завсараар дээрээсээ доош, баруунаас зүүн ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч уушиг цоороогүй шарх байсан. Түүнээс цээжний хөндийд дотогшоогоо ямар хэмжээтэй нэвтэрснийг яг нарийн сайн мэдэх боломжгүй. Энэ гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд цаашид нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000000180 дугаартай: “...Г.О-ын биед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх шарх нь зүүн суганы урд шугамаар 7-8-р хавирганы түвшинд 0.8 см урттай дээрээс доош, баруунаас зүүн ташуу руу байрлалтай байв. Хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт нь дээрх шархнаас шалтгаалж үүссэн цус хуралттай...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 000000039 дугаартай: “...Хохирогч Г.О-ын өмсөж явсан гэх саарал өнгөтэй ханцуйгүй цамц болон монгол дээл зэрэгт 1,1 см урттай зүсэгдэлт байна. Зүсэгдэлт нь шинэ гэмтэл байна. Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /ххийн 39-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3654 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Г.О-н гэх цус нь АВО системээр А/П/ бүлгийн харьяалалтай байна. Жич: тогтоолд дурдсан хохирогчийн гэх хувцаснуудыг ДНХ-ийн лабораторид шилжүүлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3655 дугаартай шинжээчийн: “...Нил ягаан өнгийн дээл, саарал өнгийн футболк, цайвар бор ягаан өнгийн цамц, нуглаасгүй шар өнгийн дурдан бүс, нуглаастай шар өнгийн дурдан бүсэн дээрх толбонд цусны урвал өгсөн тул цус илэрсэн. Бор өнгийн модон бариултай хутган дээр урвал өгөөгүй тул цус илрээгүй. Нил ягаан өнгийн дээл, саарал өнгийн футболк, цайвар бор өнгийн цамц, нуглаасгүй шар өнгийн дурдан бүс, нуглаастай шар өнгийн дурдан бүсэн дээр нэг******* хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Г.Отгонбаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт./хх-ийн 44-47- р хуудас/

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/313 дугаартай “...О-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарыг хүргүүллээ...” гэсэн тодорхойлолт. /хх-ийн 57-71-р хуудас/ Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай: “...Тус сумын Асгат багийн иргэн Г.О /ИВ95041516/ тоот регистрийн дугаартай ам бүл 3. Г.О нь манай багийн иргэн мөн болохыг тодорхойлов ...” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Завхан аймгийн Цагдаагийн газрын Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн...” ял шийтгэл шалгах хуудас 2020 оны 08 дугаар сарын 16-нд тус багийн иргэн Г.Б нь  аймгийн  сумын шанд багийн  тоотод оршин суудаг . Ам бүл 5,  нь үнэн...” гэсэн тодорхойлолт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хасбанкны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 40/382 дугаартай Г.Б // нь тус банкинд өр зээлгүй нь үнэн...” гэсэн тодорхойлолт, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 26-ны 20/53 дугаартай: “...Г.Б (PД:............) нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ХААН банкинд зээл болон хүүгийн өр төлбөргүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны 265/000333 дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бусад тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Яллагдагч Г.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 2 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Могойн голын хөндлөн булаг гэх газарт байрлах иргэн ******* монгол гэрт ууцны махнаас идэж байхад нь ******* гэрт орж ирээд “хүүхдүүд унтуулахгүй гэрээс хөөж гаргалаа” гэж хэлснээс шалтаглан *******тай маргалдаж байхад нь өөрийн төрсөн дүү Г.О нь салгаж, Доржлагвыг түлхэж гаргаад Батсуурийг тэвэрч орон дээр суулгах үед мах идэж байсан хутгаараа Г.О-ын цээжний зүүн хэсэг рүү хутгалсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2020 оны 05 дугаар сарын 25-ний өдөр манай дүү О-ын хүүхдийн сэвлэг үргээх найр болоод би Орхон аймгаас хүүхдийн найранд хэрэглэгдэх хүнсний зүйлийг авчирсан. Тухайн өдөр хүүхдийн сэвлэг үргээх найр болоод найр хуриманд ирсэн хүмүүсийг би хүргэж өгөөд оройхон дүүгийндээ ирсэн. Найр нь дээр ирсэн хүн ганц хундага архи уучих гээд байхаар нь жаахан уусан. Би архи огт уухгүй 2 жил гаран болсон жаахан уугаад согтчихсон байна лээ. ******* барьсан гэр рүү унтах гэж ортол хүүхдүүд шуугиад унтуулахгүй болохоор нь гэрт байсан хүүхдүүдийг хөөж гаргачихаад ууцны мах байснаас идээд орон дээр сууж байтал гадаа мотоцикль дуугараад манай хүргэн ******* орж ирсэн. Би хүргэнтэйгээ жаахан ам зөрөөд хэрэлдээд зогсож байтал манай дүү О гаднаас орж ирээд та хоёр ингэж болохгүй гээд хүргэнийг түлхэж гаргаад намайг орон дээр тэврээд суулгатал миний мах идэж байсан бор иштэй хутганы үзүүр О-ын зүүн тал руу хатгасан байсан. Тэгээд гаднаас хүргэн орж ирээд бүсээр нь цус гарч байсан хэсгийг нь боогоод газар хэвтүүлсэн. Би дүү О-аас уучлал гуйж эвлэрсэн, хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь: Хохирогч Г.О-аас ирүүлсэн хохирлын талаархи баримт Хохирогч Г.О, шүүгдэгч Г.Б нарын “...Г.Б миний бие Г.О-т учруулсан хохирол, эмчилгээ болон унааны зардалд 1.000.000 төгрөг бэлнээр төлж хохиролгүй болгосон, Иймд ямар нэгэн маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар, эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бхолбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Г.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг нь бор өнгийн модон иштэй нийт урт нь 23 см урттай хутга 1 ширхэг, хөх өнгийн монгол дээл 1 ширхэг саарал өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт Г.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг нь бор өнгийн модон иштэй нийт урт нь 23 см урттай хутга 1 ширхэг, хөх өнгийн монгол дээл 1 ширхэг саарал өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ