Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2020/шцт/33

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.хишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Иргэдийн төлөөлөгч Н.Ишжамц, Хохирогч Ч.,

Шинжээч М.Энхбаяр

Гэрч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч П.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн П.О-д холбогдох 1924001030042 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: *******, .... оны......... дугаар сарын ..........-нд ...........н аймгийн ........ суманд төрсөн, ............. настай, .......й, ......боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........ аймгийн ........... сумын ........... багийн 1....... гудамжны ... тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, П.О.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч П.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн ........... сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн төрсөн эцэг Л.П-ын гэрт төрсөн ах П.О-г архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан санаатай хүнд гэмтэл учруулсны улмаас П.О нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Х “...Манай дүү А-ийн хүүхдийн үсний найр 10 дугаар сарын 11-нд болсон. Найрны үеэр манай нөхөр ерөөсөө архи уугаагүй байж байгаад оройхон тийшээ хүмүүс тарах үеэр архи уугаад согтсон. Хамгийн сүүлд манай хүргэн ах Б эхнэртэйгээ цуг орж ирсэн. Тэд нарт хоол унд хийж өгөөд байж байтал манай нөхөр найз Б рүүгээ дайраад хоёр гурван удаа цохиж авсан. Б ах чи найзыгаа цохиж нүдэж болохгүй, битгий ингэ гэхэд Б ахыг манай нөхөр цохиод авсан, эргүүлээд Б ах манай нөхрийн хамар луу цохисон. Тэгээд хамрын цус нь гарсан, ээж хамрын цусыг нь дарах гээд алчуур авчирч өгсөн. Манай эмэгтэй дүү хадам аав ээж хоёрт “О ах агсан тавиад болохоо байлаа, хүрч ирээд аваач ээ” гэж утсаар ярьсан байсан, тэгээд хадам ээж, аав хоёр ирээд хашааны гадаа манай нөхрийг авч гараад ээж ээлээд ярьж тайвшруулсан. Явахдаа надаас машины түлхүүр өг, хувцас хаана байна гэхээр нь би савхин куртикийг нь авч өгснийг өмссөн, харин би машиных нь түлхүүрийг өгөөгүй. Гэтэл О “согтуу хүн машин бариад хэрэггүй, би машиныг нь бариад хүргэж өгчхөөд ирье” гэхээр нь машины түлхүүрийг өгсөн. Тэгээд тэд нар явсан. Би урд юу болсныг нь сайн мэдэхгүй байна. О сая шүүх хуралдаан дээр “... би хэрэг нуусан, талийгаачийг Б ах цохисныг нуугаад хэлээгүй, битгий хэлээрэй, энэ талаар хэлээд хэрэггүй гэж надад хэлж, ярьж байсан ...” гэж мэдүүлж байна. О надтай тийм зүйл ерөөсөө яриагүй, би нөхрөө Улаанбаатар хот авч явахаасаа өмнө мэдүүлэг өгөөгүй. Нас барсных нь дараа О бид хоёр ерөөсөө уулзаагүй, надтай тэгж ярьсан, гуйсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Б ах талийгаачийн нүд рүү нь цохиогүй хамар луу нь цохисон, хамраас нь цус нь гарсан. Нүд рүү нь хоёр гурван удаа хүчтэй цохисон гэж хэлж байна, тийм зүйл болоогүй. Миний тухайд одоогоор банкны 2 зээл төлж байгаа болохоор амьдрал хүнд байна. Хохирол төлбөр гэх зүйл аваагүй. Зээлээ төлөхийн тулд орой, шөнийн цагаар гуанзанд ажиллаж байгаа. Хадамуудын зүгээс зээл төлөхөд болон миний амьдралд тус нэмэр болох болов уу гэж харсан, тусалж дэмжихгүй байгаа, ядаж ганц хоёр сарын зээлийг ч болтугай төлөөд өгөөсэй гэж хүсэж байна. Гэхдээ миний зүгээс П.О-аас нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол саналгүй. Ах нь нас барсан, ард нь миний дүү нялх хүүхэдтэйгээ хоцрох учраас ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэж,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхийн санаачилгаар оролцуулсан гэрч Б.Э “...Хойноос ирэхдээ талийгаач хүү минь цус нөжтэйгөө холилдсон хувцас нь авах юмгүй ирсэн. Хамар нь монтойсон хавдартай, зүүн талын нүд нь хөхөрсөн байсан. Өглөө нь би босоод малгайтай цамц, подволк, жинсэн өмд гурвыг нь угаасан. Гадна талаараа өмсөж ирсэн савхин куртик нь одоо болтол цустайгаа байж байгаа. Гуталны тухайд хромон гуталтай, түрүүг нь эргүүлээд өмссөн, татуурга хэсэг нь цус болсон байсан. Шинжээчээр тэр хувцаснуудыг шинжлүүлж өгөөч гэдэг хүсэлт гаргасан боловч шинжилж өгөөгүй, гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй. Манай гэрт ирсний дараа манай өнгөрдөг хүү явна гээд гэнэтхэн агсраад байхаар нь би миний хүү “байг яахав” гэж хэлсэн. Тэгээд О ахыгаа гаргахгүй унтуулах гээд бид гурав ноцолдоод үүдэнд очоод би өнгөрдөг хүүгийнхээ доор нь ороод унасан. Хаалга онгойнгуут би тээглээд хойшоо унахад талийгаач хүү миний дээрээс зүүн талыг дараад унасан. Хүүхдүүд хоорондоо зодолдсон, маргалдсан зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч шүүх хуралдаанд шүүхийн санаачилгаар оролцуулсан бөгөөд шинжээч нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 751 дугаар, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийнхээ талаар тодоруулж талуудын асуусан асуултанд хариулж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Талийгаачийн биед учирсан тархины эдийн няцралт нь духны хэсэгт байгаа. Урдаас шууд цохиход энэ гэмтэл үүсээгүй гэж дүгнэж байна. Духны дэлбэнд үүссэн няцрал нь арагшаа савж унах үед үүсэх гэмтэл. Энэ нь тархи өөрөө шингэнд шилжиж цалгисны улмаас тархины няцралт үүсдэг. Тийм учраас шууд нүүр лүү, урагшаагаа нүд рүү нь цохисноос тархины эдийн няцрал үүсээгүй, харин тархины эдийн няцрал аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын хүндрэл, идээт менингит болсон. Энэ хүн дээрх гэмтэлээс болж өвдсөний дараа нь хатгаагаар өвдсөн, хатгаанаасаа болоод тархи руугаа менингет болсон. Өөрөөр хэлбэл хүнд гэмтлийн алсын хүндрэлийн улмаас буюу идээт менингетээр нас барсан. Талийгаачийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи нүдний алим, баруун нүдний дотор алимны цус хуралт зэрэг нь хөнгөн гэмтэл бөгөөд эхэлж үүссэн, зүүн нүд рүү болон зүүн хамар орчим нэг удаа цохиход нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтэнд хөхрөлт гэсэн ямар ч үг байхгүй байгаа. Тархины хүнд гэмтэл авсан цэг нь гавлын араг яс, дагз хэсэгт хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой. Энэ дээр хөнгөн гэмтэл, хүнд гэмтлийг ялгаж зааглахад бас хэцүү. Ер нь хөнгөн гэмтэл хүнд гэмтэл хавсарч үүссэн байхыг үгүйсгэхгүй. Бид нар тархины эдийн гэмтлийг тооцож үзээд урдаас цохиулаад арагшаа савж унаснаас энэ хүн тархиндаа хүнд гэмтлийг авсан байх боломжтой юм гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа. Толгойн гадна хэсэгт буюу гадна талдаа өөр гэмтэл байгаагүй. Хүн удаан хугацаанд ухаангүй хэвтэхээр хүний цусны эргэлтэд зогсонгшил үүсэж хэвтрийн хатгаа буюу энийг зогсонгшлийн хатгаа болдог. Энэ нь ухаангүй удаан байснаас үүссэн гэж үзэж болно. Манай хүрээлэн цус харвалтын хугацааг сүүлийн үед нарийн тогтоодог болоод байгаа. Гэхдээ ерөнхийдөө метробел гэдэг нь хурц үрэвсэл гэсэн үг. Хэрвээ Леймоцит давамгайлсан байх юм бол энэ маань архагшсан байна гэсэн үг. Аалзан бүрхүүлийн гэмтэл үүсээд олон хоноогүй байна гэж бид дүгнэсэн. Энэ тохиолдолд хатгаанаас үүдэлтэй тархины аалзан хальсанд идээт үрэвсэл үүсэж нас барсан...” ...” гэж тайлбарлажээ.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Л.П “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой манай гэрт болсон зүйлийн талаар хараагүй, унтчихсан байсан. Харин 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрт гэдэг хүн талийгааачийг цохисон гэж сонссон. Шал ширдэг нь цус болсон байсныг хадам ээж нь угааж байсан. Энэ талаар бүрэн гүйцэд шалгах шаардлагатай гэж бодож байна...” гэж,

Гэрч Б.Э “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр бид хоёр хүүхдийн үс авах найранд оччихоод гэртээ хариад байж байтал 11 цагийн орчим бага бэр маань хүрээд ирээч Оогий ах юм уучихаад хүнтэй маргаад байна гэхээр нь очсон. Намайг очиход хамраас нь цус гарсан, өмссөн хувцас нь нилэнхийдээ цус болсон байсан. Бэрийн ээж Ууганбаяр “...хавийн юм цус болгоод хаячих юм...” гээд угааж байсан. Тэгээд би хүүгээ аваад гэр рүүгээ очсон. Манай хүү маятигаар явна гэхээр нь согтуу байж машин унаж хэрэггүй, би дөхүүлж өгнө гээд О дөхүүлж өгсөн. Тухайн үед манай хүүхдүүдийн хооронд бие биедээ хохирол учруулахуйц зодоон болоогүй. О эхлээд аав руугаа босч ирээд 2 алгадсан, намайг бас 2 цохисон тэгээд дүү рүүгээ дайраад багалзуурдсан. Хоёулаа босонгуутаа үүдний тал руу барьцалдахаар нь би дундуур нь ороод байж байтал таамбар руу давхар унасан. Тэгээд босгоод унтуулсан. Өглөө нь зүгээр гараад явсан. Хадмынхаа гэрт гэгчид хамар луугаа цохиулсаныг шалгахгүй байгаад гомдолтой байна. Манай ач хүү “... аавыг ах зодсон, аав цохисон чинь аймар ууртай хамар руу нь цохиод нүд рүү нь цохиод байсан гэж хэлж байсан. Энэ нөхцөл байдлыг шалгуулах хүсэлтэй байгаа..., гэж,

Гэрч Н.Э ”...Би Цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөөгүй, харин мөрдөгч манай ажил дээр буюу рам дээр ирж мэдүүлэг авсан. Би бичиг үсэг мэдэхгүй. Мэдүүлгийг надад уншиж өгөөгүй, мэдүүлэгт байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би унтчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. ...Сайн анзаараагүй, талийгаач хаалгаа түлхээд халтираад уначихсан, тэгээд буцаад босоод орчихсон...., Би хашааных нь үүдээр ороод буцаад гараад явсан, гэр рүү нь орох гээд больсон..., Манай довжоон дээрээс хаалга болон коридор харагдахгүй, модоор тусгаарласан учраас харагдах завсар байхгүй. Би сайн мэдэхгүй...” гэж мэдүүлжээ.

Харин гэрч Ч.А “...Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...”,

Гэрч Ж.Б “...хохирогч , гэрч нартай ах дүү нарын хүүхдүүд учраас хохирогч болон шүүгдэгчтэй садан төрлийн холбоотой Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн байна.

Харин шинжээч эмч нь “...Талийгаач П.О-ын цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар биед учирсан гэмтлийг аль хүнд гэмтэл учирснаар нь гэмтлийн зэргийг тогтооно гэсэн журам байдаг. Иймээс учирсан бүх гэмтлүүд нь гэмтлийн нь хүнд зэрэгт хамаарч байгаа. Учирсан гэмтлүүдийг гэмтэл тус бүрээр нь ялгавал гавал ясны гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал болон ухархайн хананы хугарал гэмтлүүд нь хөнгөн зэрэг хамаарч байгаа. Талийгаач нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал зэрэгт гэмтэл авснаас болж тархины эдэд гэмтэл үүссэн. Тархины битүү гэмтлийн улмаас хүндрэл үүсч шүүдэст идээт үрэвсэл нь хүндрээд халуурч комын байдалд орж нас барсан байгаа. Гэмтэл авсан даруйд нь эмчлүүлж, үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй...” гэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээ тодруулан тайлбарласан байна.

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд: Хохирогч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү бид хоёр нэг айлын бэрүүд болсон юм. Талийгаач О манай нөхөр гэхдээ бид нар гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Харин түүний дүү О, манай төрсөн дүү нар хурим хийж гэр бүл болоогүй ч гэсэн дундаас нь хүүхэд гарсан манай аавынд байдаг юм. Надад нь О ахын нүд хөхрөөд аймаар болчихсон аавын гэрт орон дотор хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд би тэй хамт лам дээр очоод хүүхдийнх нь номыг уншуулчхаад би нөхөр О луу утсаар залгаад “чиний нүд ам хөхөрсөн байна гэнэ яасан” гэхэд “сая бариач авчирч бариулсан чинь судас тасарчихсан байна, миний толгой өвдөөд яг үхэх нь миний хань хоёр хүүхдээ дагуулаад хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би аавынд ганцаараа явж очсон чинь хадам аав, ээж хоёр байсан, орон дотор хэвтэж байсан, хоёр нүд нэлээд хөхөрчихсөн хөнжил нь шал ус болоод хөлөрсөн байсан. Тэгээд аав, ээж хоёр луу би ийм болгочихоод эмч дуудаж үзүүлэхгүй яасан юм вэ?, болохоо байчихсан юм биш үү гэсэн. Тэгсэн ямар ч дуугүй байсан. Ээж харин эмчид үзүүлье гэхээр наадах чинь өөрөө яахын гээд байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ээж рүүгээ утсаар яриад нүд хөхрөөд аймар болсон байна. Танд таньдаг эмч байна уу үзүүлмээр байна гэж ярьсан юм. Тэгсэн чинь манай нөхөр би гэртээ ормоор байна гэхээр нь би гэрийнхээ галыг түлээд гэрээ бүлээлцүүлчихээд гэр лүүгээ түшиж явж оруулсан. Тэгэхдээ толгой аймар өвдөөд ар нугас руу хатгаад байна гээд байсан юм. Сумын эмнэлэгт 14-нөөс 17-ныг хүртэл хэвтэн эмчлүүлээд 17-ны өдөр хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 20-ны орой нас барсан юм. Хадам ээж ээжийнхээс чинь гэртээ ирээд л надтай алалцах хүн байна уу? гээд аавыг чинь, намайг бас цохисон, тэгсэн О-тай барьцалдаж аваад би дундуур нь салгах гээд дийлэхгүй гал тогооны өрөөнд угаалтуурын тийш унаад тэгэхэд л О ганц, хоёр цохичихсон, сүйдтэй юм болоогүй юм гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэмтэлийн болон мэсийн эмч нар байхгүй байсан тул би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед 103-д ухаан санаа балартсан, юм ярьж чадахгүй, хүнээр өргүүлсэн байдалтай орон зайн баримжаа байхгүй, иргэн ар гэрийнхэнтэйгээ ирсэн. Тухайн үед биеийн байдал хүнд, орчиндоо харьцаагүй, байрлал алдагдмал, комын байдалтай, зүрх тод хэм жигд зүрхний цохилт 90 удаа, артерийн даралт 100/70, 90/60, уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай, хоёр нүд тойрч хөхөрсөн улайсан байдалтай, цээж хэсэгт хөндүүр эмзэглэлтэй, хэвлий зөөлөн, шээсний гарц ховор, давсаг дүүрэн шээстэй байсан. Толгойн битүү гэмтэл, комын байдалтай гэсэн онош тавьсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 2-3 хоногийн өмнө манай хажуу айлын хүү гийнх нь хадмынхаа тэнд үс авах найр хийсэн юм. Тэр өдрийн орой намайг ажлаасаа тараад гэртээ очсоны дараа 21-22 цагийн орчимд байх тэднийд тас, няс гэх дуу чимээ гараад эхнэр нь орилж уйлаад байсан юм. Тэгэхээр нь би довжоон дээрээс тэднийх рүү харсан чинь хашаанд нь байдаг ах нь коридорт нь уначихсан ээж нь архи уухаараа хоорондоо зодолдоод байх юм, их үйлтэй хүн юм аа гэж хэлээд байсан нь сонсогдсон. Дүү нь ах гоо зодсон юм байна гэж бодсон. Тухайн үед дуу чимээ ихтэй байсан болохоор би унтаж чадахгүй гарсан юм. Жижиг нь эхнэр лүүгээ утсаар яриад хүрээд ирээч гээд байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 24 цаг өнгөрч байхад манай хөрш айлд хүмүүс орилолдоод байгаа чимээ гараад би нойрноосоо сэрчихсэн юм. Манай байшингийн хаалга онгорхой унтаж байсан болохоор нэгэн эмэгтэй хүн болиоч ээ гэх дуу гараад сонсогдсон. Тэгээд хөрш айлын хүмүүс хаалгаа хаачих шиг болоод нөгөө чимээ шуугиан сонсогдохоо больсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин хүүхдийнхээ үсийг нь авахуулахаар хадмынх руугаа очсон. Тэгээд буцаад гэртээ ирэхдээ “ ах гэртээ нүд, ам нь хөхөрчихсөн аймар болчихсон байна гэж хэлж ирсэн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү эм тариа авахаар явчихсан байсан юм. Тэгсэн эхнэр нь гэр лүүгээ явж очсон юм байлгүй надруу утсаар яриад аймаар болчихсон байна гээд утсаа тасалчихсан....” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон асуудлын талаар мэдүүлгээ өгнө. 10 дугаар сарын 11-ний өдөр манай хүүхдийн үсийг авах гээд өөрийн ээжийндээ ойр төрлийн ах дүү нарыг цайлсан юм. Би хадам ээж рүү утсаар яриад ээжээ ах жаахан согтчихсон байна та ирээд аваач гэж утсаар яриад хадам аав, ээж хоёр ирсэн. Ээж орж ирээгүй талийгаач тай хамт гадаа юм яриад байж байсан. Тэгээд ахтай хамт гарахад О тэднийг нь гэр лүү нь хүргэж өгөхөөр машины түлхүүрийг нь авч хамт гарсан. Тэгсэн шөнө цагийг нь сайн мэдээгүй О орж ирээд хувцсаа аваад гарсан. Тэгээд дараа нь юм хүргэж өгөөд хүүхдээ авч үсийг нь хусуулахаар хадам аавынд очсон. Тэгсэн ах аавын гэрт зүүн нүд нь нэлээд хөхөрсөн орон дээрээ хэвтэж байсан. Тухайн үед яагаад нүд нь хөхөрсөн гэдгийг асуухад О ямар нэгэн зүйл яриагүй. ах ч унтаж байсан. Тэгээд би хүүхдээ аваад хойшоо очиж эгч д ахын нүд хөхөрсөн аавынд хэвтэж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү болох талийгаач , түүний дүү О нь нэг айлын хүргэн болсон юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О нь өөрийн хүүхдийнхээ үсийг хадам ээж хаа гэрт авахаар болж тэр өдрийн өглөө нь тэднийд хүүхдүүд болон хүргэн бэрүүд, ойр төрлийн хүмүүс л оролцсон...Тэгсэн дүү О нь согтуу байж яаж машин барих юм би хүргэж өгнө гээд бид нарыг машинаар манайд хүргэсэн, талийгаач нь зүв зүгээр байснаа надтай алалцах хүн байна уу гэж хэлж гэнэт орилж босч ирээд аавыгаа хоёр цохиод авсан. Тэгээд би болиоч гэсэн чинь намайг бас цохьсон. Тухайн үед О дуугүй суугаад байсан...”, О-г талийгаач сандал дээр дарж түлхсэн чинь тэр хоёр барьцалдаж аваад гал тогооны өрөөнөөс үүд рүү явсан. Тэгсэн хаалга онгойж таамбар хэсэг рүү талийгаач О-ыг түлхэж унагаасан. Тэгэхэд би О-ын гараас барьчихсан байсан болохоор би бас давхар уначихсан юм. Тэгэхээр нь “та нар чинь яахаараа зодоон цохион болдог юм бэ болиоч” гэж хэлсэн. Тэгээд талийгаач унт гээд О бид хоёр гарнаас нь өргөн том өрөөнд оруулж унтуулсан...тэгсэн өглөө босоход нь хоёр нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О нь ГовьАлтай аймагт том машин барьж байгаад сая хүүхдийн үс авах ажилтай наашаа ирсэн. Тэгээд 10 сарын 11-ний өдөр хадам ээж гэрт хүүхдийн үс авахаар болоод би эхнэр , төрсөн эгч , хүргэн нарын хамтаар очиж оролцсон юм. Би гэртээ хариад унтаж байтал О ээж рүүгээ утсаар яриад “ ах агсан тавиад байна, аваадах. гэж хэлсэн байсан. Тэгээд эхнэр, хүргэний охин бид нар явган явж хадам ээжийнд нь очсон юм. Очиход архи уучихсан нэлээд согтуу хамарнаас нь цус гоожсон, нүд нь хавдсан байсан, тэгээд машиныг нь дүү О нь унаад ээж, охин бид гуравтай хамт хүргэж ирсэн. Тухайн үед баатар архи дарс уугаагүй эрүүл байсан. Манайд очоод байж байснаа талийгаач ухаангүй болчихсон “надтай алалцах хүн байна уу” гэж орилоод ээжийгээ болон намайг гараараа цохиод авсан. Тэгсэн дүү О нь дуугүй сууж байгаад босч ирээд түүнтэй барьцалдаж аваад ээж нь ах дүү хүмүүс хоорондоо зодолдоод яах вэ гээд дундуур нь ороход талийгаач О-ыг гал тогооны өрөөний хэсэгт үүд рүү чигт дээш харуулж унагаачихсан байсан. Тэгээд л ээж нь салгаад О манай эхнэр хоёр өргөн том өрөөнд оруулж унтуулсан. Харин О хадмынхруугаа явчихсан, өглөө нь ын хоёр нүд нэлээд гүн хөхөрчихсөн байсан. Тэгээд хүний машин засч өгөхгүй бол болохгүй гээд машинаа унаад гараад явсан. Өдөр нь төрсөн дүү О-ыг дуудаж би машинаа жолоодож явж чадахгүй байна, ирээд ав гэсэн гээд дүү нь машиныг нь уначихсан манайд авчирсан. Хагас сайн өдрөө манайд хэвтэж өнжсөн, эмнэлэгт очиж үзүүл гэсэн чинь зүгээр гээд байсан. Маргааш өдөр эхнэр ирээд өөрийн гэрээ галлаад гэр лүүгээ оруулж хэвтүүлсэн. Нэг дэх өдрийн өглөө эхнэр бид хоёр ын эрүүл мэндийн дэвтрийг таглуулж байхад бэр утсаар яриад ын бие нь муудаад байна гээд бид хоёр Батчулуун гэх таксины хүнтэй хамт очиж машинд суулгаад сумын эмнэлэгт хүргэсэн, 17-ны өдөр хот руу хүргэж, гэмтлийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 20-ны орой 21 цагийн орчим нас барсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед миний харснаар Бталийгаач ын хамар хэсэгт гарын алга хэсгээрээ алгадаж байгаа харагдсан, талийгаач ын биед ямар нэгэн гэмтэл учирсан гэж мэдэгдэх зүйл харагдаагүй. алгадсаны дараа талийгаач ын хамраас жоохон цус гарсан. Тэгтэл ын аав, ээж хоёр гаднаас орж ирээд ээж нь дагуулаад гарсан санагдаж байна. Намайг т алчуур авч өгөхөд миний өгсөн алчуураар хамраас гарсан цусаа арилгачхаад манайхаас явсан. Тухайн үед ын нүд, хамар хөхөрч хавдсан, арьс нь шалбарсан ямар ч зүйл байгаагүй. Намайг алчуур өгөхөд өөрийгөө толинд харчихсан хамрынхаа цусыг арчиж байсан. Надад анзаарагдахаар хэмжээний цус болсон зүйл байгаагүй. Тэр өглөө нь манайд ирэхдээ савхин хүрэм өмсчихсөн ирээд манай хувцасны шкаф руу хийчихсэн байсан, гарахдаа мөрөндөө өлгөөд гараад явсан. Одоо миний санаж байгаагаар саарал өнгийн малгайтай цамц өмссөн байсан. Ямар өмдтэй байсныг нь санахгүй байна. Харин шар өнгийн урд хэсгээрээ үдээстэй, хагас түрийтэй гуталтай байсан. Би яагаад сайн санаж байна гэхээр найз хөлөөрөө өшиглөж байхдаа шар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан нь тод харагдсан. Тийм учраас одоо сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүүхдийн үс авсан газар надад талийгаач “...нүүр лүү цохичихлоо, тай жаахан муудалцчихлаа, явъя...” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би нүүр лүү цохисон гэх асуудал болох үед өөр өрөөнд буюу гал тогооны өрөөнд хоол идэж байсан болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг хүүхдийн үс авсан газраас гарах гэж байхад ын хамраас бага хэмжээний цус гарсан харагдсан. Би тухайн үедээ сайн лавлаж харалгүй сандраад гарч явсан, талийгаач саарал малгайтай цамцтай байсан. Мөн жинсэн өмдтэй /өнгийг нь одоо санахгүй байна/, шар өнгийн үдээстэй, хагас түрийтэй гуталтай байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед талийгаачийн нүүрний хэсэгт буюу ам, хамар орчимд зүүн гарын алга хэсгээрээ нэг удаа алгадсан. Тэр үед талийгаач миний зүүн нүд рүү гараараа цохисон болохоор би нүдээ дараад өөрийн мэдэлгүй гараараа талийгаачийг алгадсан байсан. Тухайн үед талийгаачийн нүүрний яг аль хэсэгт цохисон гэдгээ сайн анзаараагүй. Би өмнө мэдүүлэг өгөхдөө талийгаачийн эрүү хавьд гараараа түлхэж байгаа юм шиг зөөлөн алгадсан гэж мэдүүлсэн юм. Гэтэл үүнийг мэдүүлэгт дутуу тэмдэглэгдсэн байна. Талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг анзаарч хараагүй. Талийгаач миний нүд рүү цохихоор нь би эргүүлээд талийгаачийн хамар орчимд нэг удаа алгадсан. Талийгаачийн гараараа цохисон миний нүд халуу дүүгээд өвдсөн болохоор би нүдээ гараараа дарж босоод шууд тухайн газраас гарч явсан. Гарч явахдаа эхнэр гал тогооны өрөөнд сууж байхаар нь “...явъя...” гэж хэлээд гарсан. Би эргэж хараагүй болохоор талийгаачийн биед ямар нэг гэмтэл үүссэн эсэхийг хараагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...88433430 дугаар миний эхнэр нэр дээр бүртгэлтэй дугаар юм. Би өөрөө энэ дугаарыг ашиглаад 4-5 жил болж байна. Би энэ дугаарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашиглаж байсан. Надаас өөр хүн ашиглаагүй. Би урьд өмнө П.аар машин засуулж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн “Атлас 300” маркийн 78-39 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шатун сольж тавиулахаар тохирсон байсан. Тэгээд талийгаач тай уулзахаар “...маргааш, маргааш...” гэсээр байгаад нэлээд хэд хоносон. Миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн 88433430 дугаараас П.ын 86676762 гэсэн дугаарт залгахад утсаа авахгүй байсан санагдаж байна. Тэгээд түүний гэрт очиж уулзахад П.ын баруун нүд нь хавдчихсан том хар нүдний шил зүүчихсэн байхаар нь юу босон талаар асуухад П. надад “...архи уугаад юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Хүүхдийн үсний найран дээр надад архи өгөхгүй болохоор нь аваад уучихаж чадна гээд гарч явсан. Тэрнээс хойш санахгүй байна...” гэж ярьсан. Тэгээд би П. дагуулж явах гэхэд “...араас чинь яваад очъё...” гэхээр нь үлдээсэн. Тэгээд би утсаар хэд хэдэн залгахад “...одоо очлоо...” гээд үдээс хойш 15-16 цагийн үед манай гэрт ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглээгүй ирээд машин засах гэхэд хамраас нь шингэн цагаан ус шиг зүйл гараад байсан. Тэгээд би “...шартаад байгаа юм уу, архи авч өгөх үү...” гэхэд П. надад “...архи уусны маргааш дахиж ууж чаддаггүй юм. Харин толгой барьдаг хүн байна уу...” гэсэн. Би толгой барьдаг гэх гэдэг айлд очиход хүнгүй байсан. Тэгээд П. ганцаараа манайхаас яваад өгсөн. Тэр өдрөөс хойш би П.ын утас руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй байсан бөгөөд гэрт нь очиход жаахан хүүхдүүд түүнийг хаашаа явсан талаар мэдэхгүй гэдэг байсан. Сүүлд нутгийн хүнээс сураг дуулахад П.ын бие муу эмнэлэгт байгаа гэж дуулсан. Талийгаачийн 2 нүд нь хөхөрчихсөн байхаар нь яасан талаар асуухад хүүхдийн үсний найран дээр архи өгөхгүй болохоор нь найрнаас гараад пиво уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна гэсэн. Тэгэхээр нь найран дээрээс нүд нь зүгээр гараад түүнээс хойш хүнтэй маргалдаж нүдээ гэмтээсэн гэж ойлгосон. Яг хэн цохиж гэмтэл учруулсан талаар хэлээгүй. Би талийгаач П.тай хамт архи ууж байгаагүй. Түүнийг архи уухаараа ямар зан авир гаргадаг талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо сар өдрийг нь санахгүй байна. Намайг тав дэлгүүрийн урд талд явж байхад хоёр залуу “... та хүний толгой бариад өгөөч..” гэсэн. Тэгэхээр нь би та нар архи дарс ууж зодолдсон юм биш биз” гэж хэлэхэд “тийм юм байхгүй” гэсэн тэгээд машинд сууж гэрт нь очсон Пүрэвцогт гэх аавындаа нэг залуу орон дээр хэвтэж байсан. Тэр залуугийн нэг нүд нь нилээд хөхөрчихсөн байсан. Тэгээд наадах чинь зодооных юм биш үү гэхэд тэр залуу нь тийм сүртэй юм болоогүй юм гэж байсан. Намайг толгой чинь өвдөж байна уу гэхэд жаахан хөшиж байсан, илүүлсэн арай гайгүй болсон. Бөөлжиж байна уу гэхэд гайгүй байна бас эмнэлэгт үзүүлсэн юм уу гэхэд үзүүлээгүй гэж байсан. Тэгээд толгойг нь барьж үзсэн чинь хөдөлсөн гэхээр зүйлгүй байх шиг байсан. Тэгээд намайг таксигаар буцаад дэлгүүрийн урд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...89760169 дугаар миний нэр дээр бүртгэлтэй дугаар. Би энэ дугаарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашиглаж байсан. Би тухайн өдөр Тосонцэнгэл сумын Улаантолгой багт өөрийн хашаандаа шинээр граж барьж байсан. Уг баригдаж байгаа гражны хананд дранк мод хадах гээд завтай бол туслуулахаар дуудах гэж залгасан. Тухайн үед миний утсыг аваад “...би завтай байна, очно...” гэж хэлсэн. Тэгээд таг болоод манай гэрт ирээгүй, би тухайн өдөр талийгаач ын утас руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд орой болоод би хөдөө гэр лүүгээ явсан. Түүнээс хойш талийгаач тай холбогдоогүй, мөн тухайн өдөр талийгаач тай уулзалдаагүй...” гэсэн мэдүүлгүүд,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн шинжээчийн мэдүүлэг: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ын 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 2301 дугаартай “...1. Талийгаач П.ын цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн нүд зэрэгт хамаарна. 3. Талийгаачид амьддаа учирсан зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бусад хамар ясны хугарал, зүүн нүдний ухайрхайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 5. Талийгаач нь зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцралын улмаас тархины аалзан хальсны шүүдэст идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. 6. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь хоёр дугаар бүлгийн цустай байна. 8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 751 дугаартай “...1. П.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцралт, аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогджээ. 2. Дээрх гэмтлүүдээс тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцралт, аалзан хальсны доорхи цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019.10.11-нээс 12-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 5. Шинжээч эмч ын 2019.11.05-ны өдрийн 2301 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 6. Талийгаач П.ын цогцост тогтоогдсон тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсны доорхи цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр, тухайлбал арагш унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр, тухайлбал энэ хэсэгт цохиулсны улмаас, зүүн чихний дэлбэн дэх зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үрэгдэх нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой. 7. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 8. П.ын цогцост тогтоогдсон дээрх гэмтлүүдээс зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл нь эхэлж үүссэн байх боломжтой. 9. Зүүн ухархайн дотор ханыг хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэн дэх зулгаралт гэмтлийн улмаас тархины хоёр тал бөмбөлгийн тархины эдийн няцралт, аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл шууд үүсэхгүй, харин энэ тархины гэмтэл нь нүүрний хэсэгт цохигдон арагш унах үед үүссэн байх боломжтой. 10. Талийгаач П. нь тархины хүнд гэмтлийн хүндрэл болох уушгины хэвтрийн хатгаа, тархины бүрхүүлийн идээт үрэвслийн улмаас нар баржээ ...” гэсэн дүгнэлт, /2-р хх-ийн 166-175 дугаар хуудас/

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000000200 дугаартай “...Д. биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000000206 дугаартай “...Ж.Бат-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, Шинжээч эмч М.Үржинханд, Ч.Должинсүрэн, Ж.Цэрэндулам нарын шүүх сэтгэц, эмгэг судлын 22 дугаартай “...П.баатар нь сэтгэцийн хувьд эрүүл болно. П.баатар нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлтүүд, Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн “ ... дээрх гэмтлүүд нь зүүн нүд рүү нэг болон түүнээс дээш удаагийн хүч үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Дээрх тархины битүү гэмтлийг авсан үед толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, таталт өгөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Талийгаач ын цогцост үүссэн хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь нэг удаагийн хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Учир нь зүүн нүдний ухархайн дотор хана болон хамрын хугарал нь ойролцоо учир нэг удаагийн буюу түүнээс дээш удаагийн хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаархи болон бусад нотлох баримтууд болох: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирал Ж.Уранчимэгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 186 дугаартай “...П.О /ИЦ90050636/ нь 2008 онд тус сургуулийн О.Пүрэвсамбуу багштай 9Г ангийн 200812735 дугаартай суурь боловсролын үнэмлэхтэй суралцаж төгссөн нь үнэн болно...” албан тоот, П.О 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас”, Шүүгдэгч Хариад овогт П.О ******* дугаарын регистртэй иргэний үнэмлэхний хуулбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд болон Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан үеийн П.ын өвчний түүх, Тосонцэнгэл сум дахь Юнител ХХК-аас ирүүлсэн тодорхойлолт, ярианы билл, төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар, Ч.ын Хаан банк дахь харилцах данс, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, шинжээчээс, хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ. Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлэж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч П.О-г энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн төрсөн эцэг ******* гэрт төрсөн ах П. архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан санаатай хүнд гэмтэл учруулсны улмаас П. нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17-18 цагийн үед Д. гэрт П. нь согтуугаар нүдрүү гараараа нэг удаа цохьсон, мөн Бүрэнтогтох нь П.ын хамар, нүүр хэсэгт нэг удаа гараараа цохьсоны дараа П.ын хамраас цус гарсан үйл баримт нь : Хохирогч ын “.. ахыг манай нөхөр цохиод авсан, эргүүлээд ах манай нөхрийн хамар луу цохисон. Тэгээд хамрын цус нь гарсан...” гэсэн, Гэрч Д. “...Талийгаач нүдрүү цохиод авчих шиг болсон. Тэгсэн Бүрэнтогтох гараараа түүний хамарлуу нь цохиод авсан. Хамарын цус нь гараад өмссөн цамц нь бохирлогдсон болохоор нь би алчуур авч өгсөн...” Гэрч Ч.******* “... ахыг талийгаач ах цохиод авсан чинь ах эргүүлээд ын хамарлуу нэг удаа алгадсан. ахын хамараас бага хэмжээний цус гарсан бололтой байсан...” гэсэн Гэрч Б.ийн “... Хойноос ирэхдээ талийгаач хүү минь цус нөжтэйгөө холилдсон хувцас нь авах юмгүй ирсэн. Хамар нь монтойсон хавдартай, зүүн талын нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн, Гэрч ******* “ ... архи уучихсан нэлээд согтуу хамраас нь цус гоожсон, нүд нь хавдсан байсан..” гэсэн Гэрч А.Цэрэннадмидийн “...хүүхдийн үс авсан газар манай нөхөр Бүрэнтогтох надад хэлэхдээ “... талийгаач нүүр лүү цохичихлоо, тай жаахан муудалцчихлаа, явъя...” гэж хэлсэн...” гэсэн Гэрч Д.Бүрэнтогтохийн “...Би талийгаачийн нүүрний хэсэгт буюу ам, хамар орчимд зүүн гарын алга хэсгээрээ нэг удаа алгадсан. Тэр үед талийгаач миний зүүн нүд рүү гараараа цохисон болохоор би нүдээ дараад өөрийн мэдэлгүй гараараа талийгаачийг алгадсан байсан...” гэсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн тухайн үед П. эцэг Пүрэвцогт, эх Б., дүү П.О нар нь түүний машинаар гэрт хүргэсний дараа шөнийн 00 цагийн орчим П. нь “надтай алалцах хүн байна уу” гэх зэргээр орилж, эцэг Л.Пүрэвцогт болон эх нарыг цохиж, улмаар хэрүүл маргаан үүсгэсэн, архи ууж, агсам тавьлаа гэсэн шалтгааны улмаас П.О нь П.ын нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасан үйл баримт нь: Хохирогч Ч.ын “... хадам ээж, аав хоёр ирээд хашааны гадаа манай нөхрийг авч гараад ээж нэлээд ярьж тайвшруулсан. О “согтуу хүн машин бариад хэрэггүй, би машиныг нь бариад хүргэж өгчхөөд ирье” гэхээр нь машины түлхүүрийг өгсөн. Тэгээд тэд нар явсан. Би урд юу болсныг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн, Гэрч Б.ийн “... би хүүгээ аваад гэр рүүгээ очсон. Тухайн үед манай хүүхдүүдийн хооронд бие биедээ хохирол учруулахуйц зодоон болоогүй. эхлээд аав руугаа босч ирээд 2 алгадсан, намайг бас 2 цохисон тэгээд дүү рүүгээ дайраад багалзуурдсан. Хоёулаа босонгуутаа үүдний тал руу барьцалдахаар нь би дундуур нь ороод байж байтал таамбар руу давхар унасан....” гэсэн. Гэрч ******* “ ... Манайд очоод байж байснаа талийгаач ухаангүй болчихсон “надтай алалцах хүн байна уу” гэж орилоод ээжийгээ болон намайг гараараа цохиод авсан. Тэгсэн дүү баатар нь дуугүй сууж байгаад босч ирээд түүнтэй барьцалдаж аваад ээж нь ах дүү хүмүүс хоорондоо зодолдоод яах вэ гээд дундуур нь ороход талийгаач гал тогооны өрөөний хэсэгт үүд рүү чигт дээш харуулж унагаачихсан байсан. Тэгээд л ээж нь салгасан..” гэсэн Гэрч Н.Энхтүвшингийн “...Одоогоос 2-3 хоногийн өмнө 21-22 цагийн орчимд байх тэднийд тас, няс гэх дуу чимээ гараад эхнэр нь орилж уйлаад байсан юм. Тэгэхээр нь би довжоон дээрээс тэднийх рүү харсан чинь хашаанд нь байдаг ах нь коридорт нь уначихсан ээж нь архи уухаараа хоорондоо зодолдоод байх юм, их үйлтэй хүн юм аа гэж хэлээд байсан нь сонсогдсон. Тухайн үед дуу чимээ ихтэй байсан болохоор би унтаж чадахгүй гарсан юм. Жижиг нь эхнэр лүүгээ утсаар яриад хүрээд ирээч гээд байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 24 цаг өнгөрч байхад манай хөрш айлынд хүмүүс орилолдоод байгаа чимээ гараад би нойрноосоо сэрчихсэн юм. Манай байшингийн хаалга онгорхой унтаж байсан болохоор нэгэн эмэгтэй хүн болиоч ээ гэх дуу гараад сонсогдсон....” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин талийгаач П.ын нүүр хэсэгт хүч үйлчилсний улмаас унаж тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцралт, аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт зэрэг хүнд гэмтэл учирсан. П. нь биедээ хүнд гэмтэл авсныхаа дараа эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байснаар түүний биед тархины хүнд гэмтлийн хүндрэл болох уушгины хэвтрийн хатгаа, тархины бүрхүүлийн идээт үрэвсэл явагдаж 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт нь: Шинжээч ын 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 2301 дугаартай “...1. Талийгаач П.ын цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн нүд зэрэгт хамаарна. 3. Талийгаачид амьддаа учирсан зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бусад хамар ясны хугарал, зүүн нүдний ухайрхайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 5. Талийгаач нь зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцралын улмаас тархины аалзан хальсны шүүдэст идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. 6. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь хоёр дугаар бүлгийн цустай байна. 8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 751 дугаартай “...1. П.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцралт, аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогджээ. 2. Дээрх гэмтлүүдээс тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцралт, аалзан хальсны доорхи цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019.10.11-нээс 12-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 5. Шинжээч эмч ын 2019.11.05-ны өдрийн 2301 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 6. Талийгаач П.ын цогцост тогтоогдсон тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсны доорхи цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр, тухайлбал арагш унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр, тухайлбал энэ хэсэгт цохиулсны улмаас, зүүн чихний дэлбэн дэх зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үрэгдэх нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой. 7. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 8. П.ын цогцост тогтоогдсон дээрх гэмтлүүдээс зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл нь эхэлж үүссэн байх боломжтой. 9. Зүүн ухархайн дотор ханыг хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэн дэх зулгаралт гэмтлийн улмаас тархины хоёр тал бөмбөлгийн тархины эдийн няцралт, аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл шууд үүсэхгүй, харин энэ тархины гэмтэл нь нүүрний хэсэгт цохигдон арагш унах үед үүссэн байх боломжтой. 10. Талийгаач П. нь тархины хүнд гэмтлийн хүндрэл болох уушгины хэвтрийн хатгаа, тархины бүрхүүлийн идээт үрэвслийн улмаас нар баржээ ...” гэсэн дүгнэлт болон

Шинжээч М.Энхбаярын “... шууд нүүр лүү, урагшаагаа нүд рүү нь цохисноос тархины эдийн няцрал үүсээгүй, харин тархины эдийн няцрал аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын хүндрэл, идээт менингит болсон. Тархины эдийн гэмтлийг тооцож үзээд урдаас цохиулаад арагшаа савж унаснаас энэ хүн тархиндаа хүнд гэмтлийг авсан байх боломжтой юм гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа. Энэ хүн дээрх гэмтэлээс болж өвдсөний дараа нь хатгаагаар өвдсөн, хатгаанаасаа болоод тархи руугаа менингет болсон. Өөрөөр хэлбэл хүнд гэмтлийн алсын хүндрэлийн улмаас буюу идээт менингетээр нас барсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.ын “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүүхдийн үс авах найр болсон. Тэр өдрийн орой хадам аав ээж хоёр талийгаачийг аваад явсан...”, хэд хоногийн дараа аавын очоод ирэхдээ ахын нүд хөхрөөд аймаар болчихсон байна гэхээр нь би нөхөр луу утсаар залгаад “чиний нүд ам хөхөрсөн байна гэнэ яасан” гэхэд “сая бариач авчирч бариулсан чинь судас тасарчихсан байна, миний толгой өвдөөд яг үхэх нь миний хань хоёр хүүхдээ дагуулаад хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би аавынд ганцаараа явж очсон чинь хадам аав, ээж хоёр байсан, орон дотор хэвтэж байсан, хоёр нүд нэлээд хөхөрчихсөн хөнжил нь шал ус болоод хөлөрсөн байсан. Тэгээд аав, ээж хоёр луу би ийм болгочхоод эмч дуудаж үзүүлэхгүй яасан юм вэ?, болохоо байчихсан юм биш үү гэсэн. Тэгсэн ямар ч дуугүй байсан. Ээж харин эмчид үзүүлье гэхээр наадах чинь өөрөө яахын гээд байна гэж хэлсэн. Сумын эмнэлэгт 14-нөөс 17-ныг хүртэл хэвтэн эмчлүүлээд 17-ны өдөр хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 20-ны орой нас барсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Доржсүрэнгийн “ ..2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 103-д ухаан санаа балартсан, юм ярьж чадахгүй, хүнээр өргүүлсэн байдалтай орон зайн баримжаа байхгүй, иргэн ар гэрийнхэнтэйгээ ирсэн...” гэсэн мэдүүлэг, Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд болон Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан үеийн П.ын өвчний түүх, Г.ын нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Талийгаач П. нь П.баатарт нүүр хэсэгтээ цохиулсны улмаас тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцралт, аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт зэрэг хүнд гэмтэл авч, уг гэмтэл нь үүсэх цаг хугацаанд үхэлд хүргэх боломжгүй байсан ба талийгаачийн үхлийн шалтгаан нь гэмтэл авснаас хойш эмнэлэгт хугацаа алдаж хандсан, зохих оношилгоо, эмчилгээг цаг хугацаанд нь авч чадаагүйгээс үүдэлтэй байна.

Тодруулбал дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.О нь П.ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдож байгаа боловч уг гэмтэл нь түүнийг үхэлд хүргэх шууд шалтгаан болоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ би ахыгаа зодож цохисон зүйл байхгүй, талийгаачийн биед учирсан гэмтэл нь Бүрэнтогтох талийгаачийн хамар нүүр хэсэгт 2 удаа хүчтэй цохисноос үүсэлтэй...” гэж шүүгдэгч мэдүүлж, түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг тогтоолгохоор нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж маргаж байх боловч энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмчийн Энхбаярын “... шууд нүүр лүү, урагшаагаа нүд рүү нь цохисноос тархины эдийн няцрал үүсээгүй. Тархины эдийн гэмтлийг тооцож үзээд урдаас цохиулаад арагшаа савж унаснаас энэ хүн тархиндаа хүнд гэмтлийг авсан байх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч ын “.. ах манай нөхрийн хамар луу цохисон...” гэсэн,

гэрч Д. “...Бүрэнтогтох гараараа талийгаачийн хамар луу нь цохиод авсан...” гэрч Ч.******* “... ах эргүүлээд ын хамар луу нэг удаа алгадсан....” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна. Өөрөөр хэлбэл П.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн төрсөн эцэг ******* гэрт төрсөн ах П. архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан санаатай хүнд гэмтэл учруулсан, улмаар хохирогч П. нь нас барсан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд П.О –г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О нь “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүүхдийн үсний найр тарах үед Бүрэнтогтох ах, эхнэр хүүхэдтэйгээ ирээд байж байхад, манай талийгаач ах Бат-Эрдэнийг хэд хэдэн удаа нүүрэн дунд нь цохисон би тухайн үед нь салгасан, талийгаач ах орон дээр гарч суухад дээд талд нь Бүрэнтогтох ах суусан байсан, Тэгээд Бүрэнтогтох ах талийгаачийг “чи найзыгаа зодоод яах вэ” гэхэд талийгаач ах Бүрэнтогтох ахын нүд рүү гараараа цохиод авсан. Бүрэнтогтох ах суудал дээрээсээ босож ирээд ахын зүүн нүд орчимд нь хоёр удаа нэлээн чимээтэй гэгч нь хүчтэй хоёр удаа цохисон. Талийгаач ах цохиулсан газраа хөдөлгөөнгүй нам суугаад байсан. Тэр үед манай эхнэр аав ээж хоёрыг дуудчихсан байсан, ах нэлээд халамцуу байсан болохоор нь би машин барьж аавынд хүргэж өгсөн бөгөөд аавын гэрт ахыг цохиж зодсон юм ерөөсөө байхгүй. Харин ах “г ална, Бат-Эрдэнийг ална” гээд орилж чарлаад “надтай алалцах хүн байна уу” гээд байхаар нь ээж бид хоёр барьж авч тайвшруулаад зүгээр болонгуут нь ээж бид хоёр талаас нь татаж босгоод тэгээд хойморын өрөөнд оруулж амраасан байгаа. Бүрэнтогтох ах талийгаачийг цохиход түүний хамраас нь цус гарч тэр үед өмсөж байсан хувцас жинсэн өмд, хромон бакал, саарал малгайтай цамц, цагаан подволк, савхин куртик цус болсон байсан бөгөөд зүүн нүднийх нь хөмсөгний доод талд нэлээн сайн булдруу үүссэн, арьс нь булдруудчихсан, цайрагнасан байсан. Мөн Бат-Эрдэнийн хамраас цус гарсан, тэнд ердөө л цус гарсан хоёр хүн байсан. Бүрэнтогтох талийгаачийн зүүн нүд рүү нь хүчтэй чимээтэй гэх чинь хоёр удаа цохисон талаар өмнө нь би мөрдөгчид хэлэх гэсэн боловч Баярмаа мөрдөгч надад “... нэг нь өөд болчихсон байхад нэгийг нь шоронд явуулахгүй, Чи зүгээр мэдүүлгээ өгчих, би танай аав ээжийг сайн мэднэ, хаа таарсан газраа мэндэлж явдаг, мэдүүлгээ хурдан өгчхөөд ахынхаа буян номын ажилд оролц...” гээд байхаар нь энэ талаар мэдүүлээгүй юм. Тухайн үед би хохирогч д “... гайгүй өнгөрөх юм шиг байна. ах талийгаачийг цохисныг хэлээд хэрэггүй шүү...” гэж хэлж байсан. Талийгаачийн хромон гутал болон куртик нь цус болсон байсныг шинжлүүлэх хүсэлт гаргаад байхад хүлээж аваагүй, Прокурор нь уг гутал болон хүрэм дээрх цусийг талийгаачийн цус мөн ч юм уу, биш ч юм уу, малын цус түрхсэн ч юм уу гэж хэлж байсан. Бид нар тийм юм хийх хүмүүс биш. Үүнд гомдолтой байна...” Ах аавынд агсарч байхад би барилцаж авсан гэдэг нь үнэн, би ахыгаа дарж амраах гэхэд гэхэд ах хажуу талын хүнийг барьж авах гээд ээжийн дээрээс давхар унасан. Би ахыгаа цохиогүй, энэ гэмт хэргийг үйлдээгүй учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй...” гэж, мөн 2020 оны 2 дугаар сарын 05-ны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ах бид хоёрын дунд маргаан муудалцаан болоогүй, манай ах агсарсан байдалтай байснаа агсам согтуу тавиад аав, ээж хоёр руу дайраад цохисон, дараа нь намайг ална гээд багалзуурдаад ширээ рүү түлхээд дух руу мөргөөд байсан. Тэгэхээр нь би доороос нь түлхэхдээ нүүр рүү нь нэг удаа цохиод босч ирээд ахиад цохисон. Тэгээд унтуулах гээд том өрөө рүү оруулах гэтэл сандал дээр тээглээд даваад хаалга мөргөөд цаашаа коридорт унасан...” Бүрэнтогтох нь талийгаач ахыг маань хамар руу цохиод цус гаргасан байхад энэ талаар шалгаагүй байгаа...” гэж тус тус мэдүүлжээ. Шүүгдэгч нь мэдүүлгийг хэрхэн өгөх нь түүнд хуулиар олгогдсон эрх боловч түүний дээрх мэдүүлэг нь эх сурвалжгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа болох нь шүүгдэгчийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй ч, гэмт хэрэг үйлдээгүй болохоо өөр бусад нотлох баримтуудаар үгүйсгэж чадаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ч.Х нь“...Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч П.О-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан мансуурсан байдалтай байсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна гэж дүгнэлээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан ба шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугийн талаар маргасан, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй тул түүнд дээрх хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааы зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.баатарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн учир түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон нийт 226 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шүүхийн шийдвэрт зааж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйд нийцнэ.

Шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт П.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар П.О-г 5 /тав/ жил, 3 / гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.О-т оногдуулсан 5 /тав/, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ын тарын цагдан хоригдсон 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.О-т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдэлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.