Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/шцт/15

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Шүүгдэгч П.Б,

Хохирогч Д.Баттулга,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Гэрч Ж.Б, Д.М,

Иргэдийн төлөөлөгч Б.Ц,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн .... тоотод оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ...регистрийн дугаартай Оготор П.Б.

Шүүгдэгч  нь 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-56 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Д.Ш-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гадуур тэнэлээ, архи уулаа гэх шалтгаанаар зодож, биед зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, дух зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, дух, баруун дээд доод зовхи, уруулын баруун тал, зүүн дээд доод зовхи, баруун эгэмний доод хэсэг, баруун бугалага, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, цээжний гол дээд хэсэг, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, баруун ташаан толгойн урд хэсэг, баруун дал, ууц, ахар сүүл, баруун ташаан толгой, баруун хавирганы нум, баруун мөр, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тахим, зүүн ташаан толгойд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл үүсгэж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-56 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Д.Ш-ийг “өдөржингөө гадуур тэнэлээ сүүлийн хэдэн хоног гэртээ тогтохгүй байна” гэж хардаж зодож алсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болох

Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 11-нд ээж өглөө босоод “Зах орж Хаан банкинд захиалчихсан байгаа виза картаа аваад, ахуй хэрэглээний эд зүйлсээ аваад, нэг цонхны үйлчилгээ орж хүүхдийн мөнгө орохгүй байгааг асуугаад ирнэ” гэж хэлээд явсан. Гэрээсээ явах үедээ нэг шил “Хараа” нэртэй 0,750 граммын архийг аавтай хувааж уугаад явсан. Тэгээд ээж миний 88165274 дугаарын утас руу залгахад утсыг аав аваад “Хаана явж байгаа юм, юу хийж байна. Виза картаа авсан уу” гэхэд ээж “дөнгөж зах дээр ирж байна. Алхсаар байгаад ирлээ” гэж хэлтэл аав “ажлаа амжуулж ирээрэй нэг бол тэрчигтээ зайлаарай” гэж хэлсэн. Ээж орой 18 цаг 50 минутанд гэртээ ирэхдээ нилээн согтуу цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслээр таксидаж ирсэн. Ээж ирэхдээ 1 шил “Хараа” нэртэй 0,750 граммын архи, 2 ширхэг хуушуур, 1 бакеттай цуйван авчирсан. Аав хоолыг нь битгий ид” гэсэн боловч дүү бид хоёр өлсөж байсан тул идчихсэн. Архийг аав надаар нуулгасан боловч унтахаас өмнө өөрөө надаас авсан. Ээж гэртээ орж ирээд байж байтал аав ээжийг зодсон. Аав ээжийн утас нь дээр хайрт хань гэж нэг дугаар биччихээд “өдөржингөө гадуур тэнэлээ сүүлийн хэдэн хоног гэртээ тогтохгүй байна” гээд ээжийг зодсон. Хар өнгийн түрүүтэй гутал өмсчихсөн байсан тэр гутлаараа толгой, ар нуруу, хөл, гэдэс рүү нь өшиглөөд зодсон. 20 цаг хүртэл ээжийг зодсон. Ээж “болиоч” гэж хэлтэл “пизда минь дуугай бай” гэж хэлээд зодсон. Тэгээд аав чирээд гарсан. Ээж “би чамд зодуулж байхлаар өөрөө гаръя” гэж хэлж байсан. Тэгээд чирээд гэрийн зүүн талд мотоцикл байдаг газар аваачиж тавьсан. Аав ээжийг гадаа гаргаад зодсон байж магадгүй 10 орчим минут болсон би гэрээс гараагүй. Нэг цагийн дараа аав намайг гараад ээжийгээ хараадах гэж хэлсэн. Гарч харахад ээжийн амнаас цус гарчихсан байсан. Ээж өөрийнхөө цээжрүү гараараа цохиод байсан. Ээжийн амьсгаа нь давьчдаад байх шиг байсан. Би гэртээ гүйж ороод аавд хэлсэн аав “ээ хүүрээ” гэж хэлээд гутлаа өмсөөд гарсан. Тэгээд аав бид хоёр ээжийг дамжилдаж гэрт оруулаад гэрийн зүүн хойт талд хэвтүүлсэн. Аав бид хоёрыг унт гэхээр нь дүү бид хоёр хойморийн орон дээр унтсан. Шөнө аавын дүү П.Бат-Эрдэнэ намайг тэврээд аваад явсан хашааны гадаа олон машин байсан. Тэгээд дүү бид хоёр авга эгч Цээсүрэнгийнд очиж унтсан. Манай аав ээжийг байнга зоддог юм. Манай аав хэрэг болсон өдрөөс 3-4 хоногийн өмнө ээжийг “гадуур тэнээд гэртээ тогтсонгүй” гээд гэрийн багананд хүлж байгаад галын хайчаар толгойн арын дагзруу гуя, дал, ар ууц руу нь цохисон. 1 цаг 30 минут орчим багананд хүлээтэй байлгасан. Ээжийг 2019 оны 03 дугаар сарын үед аав нүүрлүү нь өшиглөөд нүүр, нүдийг нь хавтгасан. Аав архи уучихсан үедээ “чи өөр хүнтэй уулздаг юм уу” гэж хэлээд ээжийг зодоод байдаг юм. ...Тухайн баганаас хүлж байгаад зодсон өдөр нь амралтын өдөр байсан. Хэрэг болохоос урд 3-4 өдрийн өмнө гэж бодохоор бүтэн сайн өдөр байсан байна. Яг хэдэн цагийн үед тэгж зодсон талаар нь санахгүй байна. Тэр өдөр тог тасарсан санагдаж байна. Их удаан хугацаанд л зодсон санагдаж байна. Яг хэр хугацаанд зодсоныг мэдэхгүй байна. Гарыг нь хойд талд хүлчхээд нуруун луу нь хөлөөрөө өшиглөсөн, мөн галын хайчаар толгойн ар хэсэг рүү нь цохиж зодсон. Өөр зүйлээр цохиогүй. Нэг хэсэг хөлөөрөө зодож байгаад дараа нь хайчаар цохиод “ингээд үх” гээд чарлаад байсан юм. Тэгээд дүү бид 2-г тайлах гэхээр тайлбал эхтэй чинь нийлүүлээд зодно шүү гээд байсан. Зүгээр байж байгаад гадуур дэмий тэнэлээ гээд зодоод байдаг байсан. Тэгээд дүү бид 2-г чихээ дар гэж хэлчихээд пизда, гөлөг гээд зодох болгондоо хэлдэг байсан. Тэгээд ээжийг үхэхээр “чи шороонд орохоор би шоронд орно. Тэгээд ааруул идэх шүдтэйгээ, авгай авах настайгаа гарч ирнэ” гэж хэлдэг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цагийн үед гэртээ ирэхдээ ээжээс ямар нэгэн цус гарсан зүйлгүй байсан. Тэгээд байж байгаад аав зодсон чинь амнаас нь цус гарсан юм. Тэр орой зодоод байсан чинь ээж Бамбуу чамд зодуулж хаширч байна. Өөрөө гаръя гээд мөлхөөд гарсан юм. Тэгээд мөлхөөд гарч байсан чинь ямар удаан юм бэ гээд чирээд гаргаад явсан. Тэгээд гадаа гарчхаад мотоциклийн хажууд ингээд үх гээд дагзруу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Гадаа гараад 1 цаг орчим хэвтсэн. Тэгээд бид 2-ыг унт гээд унтуулсан дүү бид 2-ыг өдөржингөө тоглоод нойр хүрчихсэн байсан. Тухайн үед би ээжийг нас барсан талаар мэдээгүй байсан юм. Тэгсэн чинь Цээсүрэн эгч хэлэхдээ аавыгаа ээжийг чинь зодсон талаар цагдаад хэлж болохгүй шүү тэгвэл аавтайгаа дахиж уулзахгүй шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 80-84/

Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 11-нд ээж өглөө зах яваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд ээж орой 6 цагийн үед захаас ирсэн 2 ширхэг хуушуур, 1 бакет цуйван, 1 шил архи авчирсан. Ээжийг гэрт ороод ирэх үед аав гар утсыг нь булаагаад авчихсан юм. Гар утас нь дээр байсан багшийн дугаарыг харчихаад манай ээжийг аав хардаад зодсон. Унагаачихаад нүд рүү, нуруу, хөл рүү нь өшиглөөд байсан мөн толгой руу нь алагдаад, үснээс нь зулгаасан. Тэгээд зодоод үснээс нь чирээд гэрээс гаргасан. Аав ээжийг шөнөжингөө зодсон юм. Гэрийн хажууд байсан мотоциклын хажууд чирээд аваачсан юм. Тэгээд эгч бид хоёрыг гараад хараадах ээжийг гэж хэлсэн. Эгч бид хоёр гараад ээжийг хартал ээжийн хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд эгч аав хоёр ээжийг дамжилдаад гэрт оруулсан. Гэрт орсон чинь ээж амьсгаа авахгүй байсан. Тэгээд аав ээжийн авчирсан архийг эгчээр авахуулаад уусан. Аав бид хоёрыг унт гэсэн. Манай ээжийн гар утас нь хайр гээд хадгалсан дугаар байсан тэрнээс болоод ээжийг аав зодоод байсан. Гэрийн зүүн талд унагаагаад өшиглөөд байсан юм тэгээд үснээс нь чирээд гарсан юм. Манай аав ээжийг байнга зоддог юм. Нэг удаа гэрийн баганаас хүлж байгаад нүүр лүү нь алгадаад галын хайчаар гуя, хөл рүү нь цохисон, гэдэс рүү нь гутлаараа цохисон. Аав нэг удаа ээжийн нүүр лүү нь өшиглөөд нүд, нүүрийг нь хавтгасан юм. Ээжийн амнаас цус гарсан байсан аав ээжийн нүүрийг 00 цаасаар арчаад цэвэрлээд байсан. Бие рүү нь байнгын галын хайчаар цохидог юм. Хөл рүү нь толгойны ар талруу нь цохидог юм. Гөлөг минь гээд гаргадаггүй юм нүүр лүү нь өшиглөөд нүүр нь хавтчихдаг юм. Яагаад зодоод байдгыг мэдэхгүй. Тухайн үед бид 4-өөс өөр ямар нэгэн гадны хүн байгаагүй. Тэр өдөр гадаа чирч гаргаад мотоциклын хажууд хамар амнаас нь аав цус гаргасан. Зөндөө удаан шар гутлаар өшиглөөд байсан. Ээж гэрээс мөлхөөд гарсан. Аав бүтэн архийг тал хүртэл нь уусан...” гэсэн /хх 85-88/ мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цаг 09 минутын орчим талийгаач Д.Ш-ийн 95595274 дугаараас надруу залгахаар нь авахад цагдаагийн ажилтан яриад “та яаралтай ирэх боломж байна уу” гэхээр нь би ээлжтэй байна жижүүрээ хүнд захиж үлдээгээд очьё гэж хэлсэн. Тэгээд 03 цаг 10 минутын үед талийгаач Д.Ш-ийн хашааны үүдэнд очиход цагдаагийн хошууч Давааням өөрийгөө танилцуулж ийм хэрэг болсон талаар танилцуулсан. Манай эхнэр Ариунаа, нагац Хаянгарав, эхнэр Цэцэгмаа бид нарт гэрт орж мэдсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө зодуулсан гэж ярьдаг байсан. Намайг очиход Батчулуун зугтаад гэртээ ирдэггүй байсан. Зодсон нь 2-3 жил үргэлжилсэн тэрнээс хойш дүүгээ нэг удаа салгаж Улаанбаатар хотруу ах эгч дүү рүү нь явуулж үзсэн. Тэгсэн Б нь 2 хүүхдээ болон амьдралаа бодъё гэж хэлээд буцаагаад аваад ирсэн. Тэрнээс хойш нэг хэсэг гайгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын сүүлээр үе үе зодоод байна гэж хот руу ах дүүс рүүгээ болон надруу хэлдэг болсон. 2019 оны 03 дугаар сарын 09-нд гэрт нь очиход талийгаач Ш-ийн зүүн нүд хөхөрч хавдаж хаагдсан байсан. ...талийгаач “Б намайг өшиглөсөн шүү” агаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь П.Б-д дахин ийм үйлдэл гаргавал хуулийн байгууллагад хандаж шүү гэж анхааруулж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ойр ойрхон удаа дараа зодож тамладаг байсан талаар талийгаач Шинэгэрэл ээж Д.Оюун эгч Д.Мөнхцэцэг надруу утсаар залгаж хэлсэн. 2 нялх хүүхдийг хүнд хэлүүл ална гэж айлгадаг байсан. Талийгаачийн утсыг авч унтраагаад хамар амыг нь дарж боож байгаад яраглан тамлаж зовоодог байсан гэж хоёр охин нь хэлсэн. Талийгаач нас барсны дараах биеийн шарх сорви нь 2 хүүхдийн хэлсэнтэй таарч байгаа. 2 хүүхдийн хэлснээр бүсээр хүлсэн гэх бүсэн дээрх цусны толбо хайчаар нүдсэн гэж хэлсэн, хайч нь мурийсан байсан. Ээжийг чирч аваачиж орхисон гэх газарт цусны толбо, ам хамрыг нь арчсан гэх алчуур ариун цэврийн орхисон гэх газарт цусны толбо, ам хамрыг нь арчсан гэх алчуур ариун цэврийн цаас зэрэг толбыг харахад миний дүүгийн амь насыг санаатай хохироосон гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 67-68/,

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн үед гаднаас талийгаач Д.Ш нь архи уусан байдалтай манайд орж ирээд дүү нь нөхөр П.Б-д зодуулсан. Намайг алах гээд байна гэж хэлээд өөрийнхөө нүцгэн биеийг надад үзүүлсэн. Талийгаач Д.Ш-ийн биеийг үзэхэд нүүрний зүүн хэсэгт хавдартай, мөн зулгаралттай байсан, ар нуруу хэсэг нилэнхүүдээ хөх толботой, зүүн ташаан толгой хөхөрсөн, өгзөгний хоёр тал, гуя шилбэ нилэнхүүдээ хөхөрсөн байдалтай байсан. Яанаа яагаад чамайг зодсон юм бэ? гэж асуугаад цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй талаар зөвлөсөн. П.Б нь намайг гэрийн баганад хүлсэн, галын хайчаар цохисон, галын хайчаа нуусан чинь ээжийнхээсээ галын хайч авчирсан талаар хэлсэн. Мөн нохойныхоо хажууд аваачаад зодсон талаар ярьж байсан. Манайд нэг их удалгүй манай нөхөр П.Б одоо хүрээд ирж магадгүй, хурдан явья гэж хэлээд манай Ж.Баярхүүтэй гараад таксигаар явсан. Манай охин Ж.Бямбасүрэнгийнд талийгаач Д.Ш, Ж.Баярхүү хоёр очоод Ж.Бямбасүрэнд эгчээ намайг П.Б алах гээд зодоод байна би гэртээ очмооргүй байна гэж хэлээд уйлаад байсан гэж манай охин Ж.Бямбасүрэн надад хэлсэн. Ж.Бямбасүрэнгийнд байж байх үедээ талийгаач Д.Ш нь өөрийнхөө утсаар манай хүү Ж.Баярхүүгээр өөрийнхөө хөхөрсөн биений зургийг авахуулсан талаар манай хүү Ж.Баярхүү надад хэлсэн юм. Талийгаач Д.Ш нь манай охин Ж.Бямбасүрэнгийнхээс ганцаараа гараад явсан. Тухайн үед П.Б-н эгч Цээсүрэн утсаар дуудаад аваад ярьсан талаар манай хүү Ж.Баярхүү надад хэлсэн. Талийгаач Д.Ш нь өмнө нь манайхаар ирэхдээ манай нөхөр зодчихсон юм гээд нүүр, нүд нь хөхөрчихсөн явж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 89-93/,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Ба, Ш нар нь ах хүрээд ир гээд л дуудна очихгүй болохоор такситай хүрээд ирдэг юм. Тэгээд заримдаа очно заримдаа очихгүй очихоор ах нэг сайхан гал түлээтэх гэхээр галыг түлж өгнө мод түлээг хагалж өгдөг байсан. Харих гэхээр хоноод яв гэж 2-лаа тэгж хэлнэ заримдаа хононо, заримдаа хонохгүй явдаг байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө гайгүй л байдаг байсан. Б зодсон гээд нүд ам нь хөхөрсөн байж байдаг байсан. 2018 оноос зодох бүр их болсон байх. Батчулуун талийгаачийг зодож байхаар нь салгах гээд очсон хүнийг хардаад бүр илүү зоддог, хамгаалах гэсэн хүнийг нь зоддог. 2019 он гараад гэртээ юм хийхгүй, талийгаачийг архи, ундаа, бэлэн тамхи авчир гэхээр талийгаач тэр бүгдийг нь авчирч өгдөг. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагаас 13 цагийн хооронд талийгаач Д.Ш манайд ирээд “эмийн сан орж эм аваад явж байна гээд цитроман гаргаж ирээд 1 ширхэгийг усаар даруулж уусан. Манайд нэг их удаагүй. Манайхаас бид хоёр манай эгч Ж.Бямбасүрэнгийнд очсон. Ж.Бямбасүрэнгийнд бид хоёр жаахан суусан уйлаад байсан. Би шалуухан Улаанбаатар хотруу ээжийндээ очмоор байна. Нөхөр Б намайг алах гээд байна, зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би чи одоо эртхэн харь нөхөр чинь улам уурлана гэж хэлсэн. Тэгээд дүү нь одоо явлаа очиж алуулахаас гэж хэлээд гараад явсан. Нөхөр Н.Б-ны эгч Цээсүрэнтэй утсаар холбогдоод гэртээ хүргүүлсэн байх. Тэгээд мөн удалгүй манай нөхөр П.Б намайг зодох гээд байна, хуушуур аваад очсон чинь нохойд өг гэсэн нэг шил архи аваад очсон чинь аваад үлдчихсэн талаар ярьсан. Талийгаач Д.Ш тухайн үед архи уусан байсан бөгөөд өөрийгөө авч явах чадвартай байсан. Манай эгч Бямбасүрэнгийнд очиход манай зээ Ариунзул гэртээ ганцаараа байсан. Ж.Бямбасүрэн эмнэлэг явсан байсан. Манай нөхөр П.Б намайг галын хайчаар зодсон миний биений зургийг аваад өгөөч би аав, ээж хоёрлуугаа явуулах гэсэн юм гэхээр нь би Ж.Бямбасүрэн эгчийнд зургийг нь дарж өгсөн. Биеийнх нуруу, өгзөг, гуя, шилбэ зэрэг эд эрхтэн нь хөх няц болчихсон байсан. Д.Ш өөрөө надад ярихдаа гэрийн баганаас хүлээд намайг зодож, галын хайчаар ууц нуруу хэсгээр нь цохиж зодсон талаар ярьсан. Хамт архи уусан хүнтэйгээ хардаад зодоод байдаг талаар хэлсэн. Нөхөр П.Б нь их зоддог, гэртээ орохоос айгаад байгаа талаараа ч надад хэлж байсан. 2019 оны 03 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байхад талийгаач Д.Ш нь нүүрэндээ битүү шархтай явж байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр нүүрлүү өшиглөчихсөн талаар хэлсэн. Тухайн үед Улаанхүү гэдэг хүнтэй хамт намайг эмнэлэг дээр эргэж ирсэн юм. 2019 оны 03 дугаар сарын үед намайг манай нөхөр П.Б зодоод дутуу төрүүлсэн талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 94-97/,

         Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цаг 30 минутын үед манай хүү Агчулуун, Д.Баттулгын эхнэр Ариунаа нар Д.Ш-ийг гэртээ нас барсан талаар хэлсэн. Тэгээд эхнэр Цэцэгмаа, Ариунаа бид гурав талийгаачийн гэрт очсон тэнд цагдаагийн байгууллагын ажилтан нар ирчихсэн байсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-нд талийгаач Д.Ш-ийн хоёр охин Д.Баттулгынд ирээд ...урд шөнө манай ээжийг аав зодоод байсан гэрээс гаргаад мотоциклын хажууд чирч аваачаад хаячихсан, ээжийг оруулаач гэсэн тэгвэл дамжилдаад оруулчихъя гэж хэлээд ээжийг дамжилдаж гэрт оруулсан. Тэгээд бид хоёрыг хурдан унт гэж хэлээд оронд оруулаад унтуулсан талаар Ариунаа, манай эхнэр Цэцэгмаа бид нарт хэлсэн. Би хэлсэн үгийг нь Цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. Талийгаач Д.Ш нь нөхөртэйгээ нийлж архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Д.Ш нь нөхөр Б-д зодуулдаг талаар ээж нь надад хэлдэг байсан. Хаяа нэг очиход нүүр нүд нь хөхөрчихсөн зодуулсан байдалтай байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 98-100/,

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цаг 30 миниутын үед мэдээд талийгаач Д.Ш-ийн гэрт очтол Цагдаагийн байгууллагын ажилтан нар ирчихсэн байсан. ...Талийгаач Д.Ш-ийн хоёр охин 2019 оны 04 дүгээр сарын 12-нд Д.Баттулгынд ирсэн юм. Тэр хоёр охин ярихдаа манай аав ээжийг зодоод алсан талаар ярьсан гэртээ зодоод гэрээсээ чирээд гаргасан манай ээж хань нь мөлхөөд гаръя гэж хэлсэн, гадаа нэг цаг орчим болсон. Тэгээд аав бид хоёрыг гараад ээжийгээ хараадах гэж хэлсэн. Бид хоёр гэрээсээ гараад хартал ээжийн хамар амнаас цус гарчихсан мотоциклын хажууд хэвтэж байсан. Тэгээд аав хамар амнаас нь гарсан цусыг нь цэвэрлээд гэрт оруулсан талаар ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 103-105/,

Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө манай нөхөр Баттулга 03 цаг өнгөрч байхад залгаад Ш өнгөрсөн гэнэ гэдгийг хэлсэн. Намайг очиход цагдаагийн хүмүүс очсон байсан. Хамгийн сүүлд талийгаачийнд 2019 оны 03 дугаар сарын 18-ны үед очиход талийгаач Ш-ийн нүүр нүд хөхөрч хавдсан нүд нь хаагдсан байхаар нь яасан юм гэхэд П.Б намайг зодсон гэж ярьж байсан. ...Талийгаачийг нас барсны дараа түүний охидуудыг нөхөр бид хоёр хамт очиж авсан. Бид нар замд явахдаа талийгаачийн том охин Амин-Эрдэнээс аав чинь ээжийг чинь зодсон уу гэж асуусан чинь үгүй зодоогүй ээж өглөө 07 цаг гарч яваад орой 10 өнгөрч байхад ирээд гадаа хэвтээд байсан. Тэгээд аав бид хоёр дамжилдаж гэрт оруулж ирсэн чинь ээж сонин болсон байсан гэж хэлсэн. Түүнээс хойш энэ талаар яриагүй байсан бөгөөд хүүхдүүдэд нь ээжийг нь нас барсан талаар хэлээгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16-17 цагийн үед намайг гэрээс гарсан хойгуур манай нөхөр хоёр хүүхдэд нь ээжийг нь нас барсан талаар хэлсэн юм шиг байна лээ. Тэгэхэд том охин Амин-Эрдэнэ нь би мэдэж байгаа Адиа /П.Б-н эгч байж магадгүй/ надад хэлсэн гэж байсан. Тэр үед бага охин Ариун-Эрдэнэ аав ээжийг зодсоор байгаад алчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь юу гэнээ гээд тодруулаад асуусан чинь ээжийг гаднаас ирсэн чинь аав оройжин зодоод тембарланд гутлаар толгой, бие дээр нь өшиглөж зодоод байсан. Тэгээд гар гээд гаргах гэсэн чинь ээж би өөрөө гаръя гээд мөлхөөд гарсан. Нилээн байж байгаад бид хоёрыг гараад хараадах ээж чинь явсан байна уу хар гэхээр нь гарч харсан чинь ээжийн амнаас нь цус гоожсон мотоциклын хажууд хэвтэж байсан. Аавд хэлсэн чинь аав гэрт оруулсан гэж хэлсэн. Энэ талаар том охин Амин-Эрдэнээс асуусан чинь даалгавар асууж манай багш руу залгаж ярьсан тэр дугаарыг манай аав хайр гэж утас дээрээ хадгалчхаад хардаад ээжийг зодсон. Тэгээд ээж гэрээсээ мөлхөөд гарсан. Дүү бид хоёрыг гаргахгүй байсан бараг нэг цагийн дараа та хоёр гарч хараад ир явсан байна уу үгүй юу гэж хэлсэн. Дүү бид хоёрыг гараад харсан чинь ээж мотоциклын хажууд хамраас нь цус гоожсон хэвтэж байсан. Энэ талаар аавд хэлээд аав өргөж оруулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад өмнө энэ талаар хэлээгүй юм гэж асуухад аав ээжийг зодсон гэдгийг үнэнээр нь хэлэх юм бол чи дахиж аавыгаа харахгүй шүү гэж Адиа хэлсэн гэж байсан. Ариун-Эрдэнэ энэ талаар ярихдаа уйлаад яриад байсан түүнд бид нар ээжийг нь нас барсан талаар тодорхой хэлж ойлгуулж чадаагүй байхад энэ талаар ярьж хэлсэн юм. Аав ээжийг шөнөжин зодсон гэж хэлсэн мөн гаднаас гэрт оруулж ирээд хэвтүүлсэн чинь амьсгалахгүй байсан гэж хэлсэн. Амин-Эрдэнэ хэлэхдээ шөнө 01 цаг өнгөрч байхад намайг хөнжилд хуйлаад аваад гарсан гэхээр нь би түүнээс чи ээжийгээ хараагүй юм уу гэхэд намайг хөнжилд хуйлаад надад харуулаагүй гэж байсан. Мөн талийгаачийг гадна хэвтэж байхад П.Б хамарны цусыг нь арчаад гэрт оруулсан гэж байсан энэ талаар хүүхдүүд хэлсэн. Талийгаач Ш байнга л Б-д зодууллаа гээд л байдаг байсан. Мөн зодуулчхаад ээж, эгч хоёртоо энэ талаар хэлдэг байсан байх. Гэхдээ зодуулсан талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй байх яагаад гэхээр 2019 оны 03 дугаар сарын 18-ны үед нөхөр бид хоёрыг очиход талийгаач Б.Ш нь зодуулчихсан түүний бие нь хөх няц болсон байсан. Тэгэхэд манай нөхөр Б-д хандаж чи дахин Ш-ийг зодож цохих юм бол цагдаагийн байгууллагад хэлж арга хэмжээ авахуулна хэлсэн юм. Амин-Эрдэнийн ярьснаар бол П.Б-ны эгч нь үг зааж өгсөн гэсэн тэгэхдээ ээжийгээ өглөө 07 цагт гарч яваад орой 10 цаг өнгөрч байхад ирсэн тэгээд гэртээ орохгүй гадаа хэвтээд байхаар нь аав бид хоёр ээжийг өргөж гэрт оруулсан орон дээр хэвтүүлэх гэсэн чинь халуун байсан тиймээс газарт хэвтүүлсэн юм гэж хэл гэсэн юм билээ. Хэрэв ингэж хэлэхгүй бол аав чинь ээжийг чинь зодсон гэж хэлэх юм бол чи аавыгаа харахгүй шүү гэж үг зааж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 110-112, /,

Гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хадам эгч Цээсүрэнгийн хамт 18 цаг өнгөрч байхад Баянхайрхан багт байх гэрээс нь гараад худаг орох гээд явж байхад түүний утас дуугараад хүнтэй яриад таслахаар нь хэн бэ? гэж асуухад таалийгаач Ш байна эмийн сангийн үүднээс ирээд аваадах гэж байна гээд бид хоёр тухайн газраасаа хөдлөөд Шинэ-Алтай захын дээд замаар уруудаад БМ баарны урд талын засмал замаар уруудаад явж байхад хөх өнгийн женсин яактай нилээн согтуу явж байхаар нь суулгаад Баяншандын 4-56 тоотод байх гэрт нь хүргэж өгөөд эгч Цээсүрэн гэрт нь оруулсан. Шөнө унтаж байхад Батчулуун залгаад нас барсан талаар хэлсэн. Талийгаач ганцаараа зам дагаад алхаж байсан. Амнаас нь жаахан цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх сорив харагдаагүй. Би гэрт нь ороогүй. Эгч Цээсүрэн оруулж өгсөн. Замынхаа ертөнцийн зүгээр хойд талд БМ баар талдаа утсаар яриад алхаж байсан. Машинд орж ирээд арын суудалд суугаад хүргүүлсэн. Хэн нэгэнтэй маргалдсан талаар яриагүй. Нилээн согтуу байсан. Хаанаас хэнтэй уулзаад явж байгаа талаар хэлээгүй. Намайг хаяа гэрээр нь очиход голцуу хоёулаа согтуу байдаг...” гэсэн мэдүүлэг /хх 113-115/,

Гэрч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний 18 цагийн үед 19 цагийн орчим л байсан байх. Би ганцаараа гэрт нь оруулаад талийгаачийг одоо амар гэж хэлээд үлдээхэд орныхоо өмнө хөлөө нуглаад л суугаад л үлдсэн. Байнга гэртээ хоёулаа архи уудаг. Хүүхдээ ч тоохгүй архи уугаад л байж байдаг. Би 2 хүүхдийг нь хичээлд байнга хүргэж өгдөг. Архи уухаа боль залуу хүмүүс гэж байнга хэлдэг. Тэгэхээр өвчнөө дарж ууж байна гэж хэлдэг. Би “Миний нутаг” телевизийн урд талын засмал замаас талийгаачийг авч шууд гэрт нь хүргэж өгсөн. Пакайттай юм барьж гэртээ оруулж тавьсан тэр нь хоол байсан байх. Би удаагүй гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх 116-117/,

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач нөхөртэйгээ танилцаж хадамындаа 3 жил болсон хүүхэдтэй, гэр орон байхгүй болохоор би гэр оронтой болгосон. Зодож нүдээд байхаар нь салгаж аваад 2 хүүхдийг би Тонхил аваад явсан охинг хотруу явуулсан чинь замаас нь Б явуулаагүй гэсэн. Ээж ах эгч нартайгаа л намайг зодож байна гээд ярьдаг гэсэн. 2019 оны 02 дугаар сард охин зодлоо гээд ярьсан. Тэгэхээр нь ах Баттулгыг нь оч гэсэн. Түүнийг очиход Б зугтаагаад явсан байсан гэсэн. Тэгээд маргааш нь ах нь очсон чинь дахиж би зодохгүй гэж хэлсэн гэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ш аав таны бие сайн уу ээж нь эмнэлэгт хэвтсэн үү гэж асуусан би машин дотор явж байсан учраас дуулахгүй байхаар нь дараа ярья аав нь гэж хэлсэн. Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө мэдсэн урд өдөр нь зүгээр ярьж байсан. Би ирээд 2 охиноос нь ээжийгээ хамгаалахгүй яав гэсэн чинь аав бид 3-ыг ална шүү гэж хэлээд ээжийн утсыг хурааж авсан гэсэн. Ээжийг баганад хүлээд галын хайчаар, гутлаар зодсон гэж хэлсэн. Би өчигдөр талийгаач охиноо харахад ганц хуруу орох зайгүй зодож нөх няц болсон байна...” гэсэн мэдүүлэг /хх 119-120/,

Гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны хавар л байсан шөнө намайг ажил дээрээ байхад манай талийгаач дүү залгаад Б найз нартайгаа нийлж архи уугаад архиа болио гэсэн чинь намайг зодоод нүүр нүд хаагаад хаячихлаа гэж хэлсэн. Би аймгийн цагдаа руу дуудлага өгий хаягаа өг гэхэд манай дүү Ш хаягаа өгөөгүй. 2019 оны шинийн 06-нд би Говь-Алтай аймаг яаралтай ажлаар ирээд буцахад нүүд нүүрийг нь тэгшлээд зодсон байсан бас л архи уусан сууж байсан. Тэгэхээр нь би юм хэлэх гэсэн чинь миний дүү надад таныг явахаар намайг зодно та дүүгээ л бодож байвал юм хэлэхгүй явчих гэхээр нь дахиж зодохгүй шүү гэж Б-д анхааруулж явсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 6 цаг 30 минутад нас барсан гэж дуулсан. 2 хүүхдийнх нь хэлсэн ярьсан галын хайч гарч ирэхэд л хүнд алуулсныг мэдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой ажил явдалд нь явах гээд талийгаачийн хувцсыг ялгахад бүх хувцас нь уранхай цоорхой, орны араас нь цустай ариун цэврийн цаас гарч ирсэн, эмчийн үзлэгийн карт дээр 2018 оны 12 дугаар сард зулбасан гэсэн бичиглэл байлаа Б зодож зулбуулсан гэж бодож байна. Би дүүгийнхээ цогцсыг харахад арай дэндүү зодсон байсан. Би хараад өөрийн мэдрэлгүй айгаад уйлсан...” гэсэн мэдүүлэг /хх 121-122/,

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Зоддог талаар ярьж байсан ерөнхийдөө байнга л зодож байгаа талаар утсаар хэлдэг байсан. Тэгээд бүр их зодоод байх шиг болохоор нь ах руугаа залгаж очоотох яаж байна үзээд хараатах гэж хэлдэг байсан. Ахыг очихоор зугтаад алга болчихдог байсан гэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр холбогдоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр залгаж миний бие өвдөөд байна толгой таллаж янгинаж өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр эм уу эмчид үзүүл гэж хэлсэн. Тэрнээс хэд хоногийн өмнө Б нь сууж байгаад нүүр рүү нь өшиглөж өрөөсөн талын нүдийг хаасан байсан. Намайг ажлаас ирэхэд ээж надад тэгж хэлсэн. Талийгаачтай юу болсон талаар асуух гээд залгахад өөрөө авалгүй охин нь утсаа авсан. Ээж нь яасан гэсэн чинь ээж унтаж байна гэж хэлсэн. Яасан юу болсон гэж асуухад аав зодоод өрөөсөн талын нүдийг хаасан гэж хэлсэн. Яаж зодсон юм гэсэн чинь шар гутлаар өшиглөж зодсон гэж хэлсэн. Миний дүүг зодоод байхаар нь бид нар салгах гэж олон удаа авсан. Гэтэл би энэ хүнд хайртай 2 охиноо хойд эцгийн гар харуулахгүй гэж хэлдэг байсан. Сүүлийн 2 жил нөхөр нь миний дүүг архинд оруулсан архи уудаггүй байсан. Миний дүүг зодох шалтгаан нь намайг архи ууссаны дараа чи миний найз нартай яасан гэж хардаж зоддог гэсэн. Сүүлийн үед өөрийг нь чи надтай архи уух ёстой гэж хэлж архи уулгадаг болсон миний дүүг архины хамраалтай болгосон хүн нь Б...” гэсэн мэдүүлэг /хх 123-124/,

Гэрч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш-ийг салгаад хотруу явуулах гэж байтал П.Б би үүнээс хойш зодохгүй хүүхдээ өнчрүүлэхгүй гээд гуйгаад байхаар нь буцааж нийлүүлсэн. Над руу залгаж зодож байна гэхээр нь миний хүүг ямар учраас зодоод байна гэтэл найз нартайгаа нийлж архи уучихад чи уухгүй намайг тасалчихаад миний найз нартай яах гэж байна гээд дандаа хардалтын юм ярьдаг байсан. Ээж би архинд орж байна заавал уу уухгүй бол намайг тасарсаны дараа найз нартай яах гэж байна гээд хардаад зодоод байна гэж хэлдэг байсан. 2017 оны намар 9 сард би хонинд явж байсан чинь миний охин уйлаад орилоод П.Б архи уучихаад намайг зодоод байна гээд ярьсан. Тэгэхээр Б-тай ярьсан тэгсэн чинь ээжээ намайг уучлаарай хэлсэн. ...2019 оны 03 дугаар сар гараад надад ярихдаа “Ээжээ миний биед эрүүл юмгүй боллоо толгой тал битүү шарх боллоо нүд нүүр битүү шарх болсон би гэрээсээ гарч чадахгүй хүнтэй уулзаж чадахгүй болсон гэртээ хэвтэж байна” гэж хэлсэн. Өдөр болгон л миний бие өвдөөд байна гэж ярьж байсан. 4 сард миний охин надтай ярьж байсанаа та хүргэнтэйгээ ярь гэж хэлэхээр нь ярихад “Ээжээ би ханиа дэндүү муухай зодчихож” гэж хэлсэн. Би миний охинг бодохгүй байж болно өөрийнхөө 2 охинг л бод гэж хэлсэн. Тэгсэн чинь үүнээс хойш би дахиж зодохгүй гэж хэлсэн. ...Тэрний дараа миний охин надтай намайг гэрт оруулахгүй байна гээд утсаар ярьсан тэгэхээр чи хаана байгаа юм гэж асуухад би машин дотор сууж байна гэж хэлээд ярьж байсан чинь цаанаас нь гарч ирж байгаа бололтой чи хэнтэйгээ ярьж байгаа юм гэж орилосон чинь бага охин нь ааваа та ээжийг алчихлаа гээд уйлж сонсогдсон тэгээд утас нь холбогдоогүй ээ. Миний охин 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг орчимд над руу залгаад “Ээж таны бие яаж байна. Ээжээ хүү нь гуталаар өшиглүүлж зодуулаад миний бие битүү хөх няц болчихлоо” гэж хэлэхээр миний хүү цагдаад хэл гэж хэлэхэд цагдаад очоод буцаж ирээд л намайг зодно гэж хэлсэн. Тэгээд бид 2 хувийн юм ярьж байтал утас нь тасарсан. 10 цагийн орчим сайн уу ээж л гэх шиг болсон, 2 үг хэлсэн тэр үгийг нь би сонсож чадаагүй тэгсэнээ утас нь таг болчихсон. Тэгсэн чинь сүүлд охин нь аав утсыг булааж аваад зодсон гэж хэлж байна. Аав ээжийг баганад хулээд зодсон, чирэх гэсэн чинь ханиа би өөрөө мөлхөөд гарая гээд чирүүлээд мөлхөөд гарсан, 2 охиноо гаргаагүй гэсэн. Ааваа та болиоч гэсэн чинь эхтэй нь гийчнүүдийг ална шүү гээд 2 охиноо айлгасан гэсэн. Миний охин 2 охиноо ээжийгээ авраач гэж орилосон гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад гадаа байна уу явсан байна уу гараад хараадах гэж хэлэхээр нь гараад ээжийгээ харахад хамар амнаас цус гарсан амьсгал нь тасалдаж байсан гэсэн. Тэгээд Батчулуун том охинтойгоо цуг өргөж оруулсан гэсэн. 2 охин нь ээжийг нь багананд хүлээтэй байхад нь миний 2 охин ээжийгээ авраач гэж миний охин хэлсэн гэсэн тэгсэн чинь том охин нь тайлах гээд очсон чинь ээжтэй чинь цуг ална шүү холд зайл гэж хэлсэн гэсэн. Тэгээд охин тайлж чадаагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 125-126/,

Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Ш нар нь үе үе хүүхдэдээ худлаа хэлж чөлөө авдаг байсан. Хичээл таслуулаад байхаар нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б-ны гэрт очиход 2 хүүхэд нь гадаа тоглож байсан гэрт нь ороход талийгаач Ш нь толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн хэвтэж байсан босч ирээгүй, Тэгээд Амин-Эрдэнийн хичээлийн хувцсыг өмсүүлж гэрээс нь аваад гарсан. Амин-Эрдэнээс ээж нь яагаад босохгүй байгаа юм гэж асуухад ээж таниас ичиж босч ирэхгүй байгаа юм гэж хэлсэн. Яагаад ичдэг юм гэхэд нүүр нь аймар болсон гэж хэлсэн. Яасан юм гэсэн чинь хөхөрч аймар болсон гэж хэлсэн. Бид нар машиндаа суугаад хөдлөөд явтал, Сэр-Од нэг хүүгийнхээ хамт тэднийд таксидаж ирээд Б-ны руу ороход би буцаад гэр рүү нь дагаад орсон. Тэгсэн чинь талийгаач Ш өндийгөөд суучихсан байсан. Тэгэхэд нүүр нь хөх няц зүүн талын нүд нь хавдаж хаагдсан, хөх няц болсон байсан. ...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Амин-Эрдэнэ надад аав архи уухаар л ээжийг зоддог гэж хэлсэн. Чи ээждээ архи битгий уу гэж хэлдэг үү гэхэд би ээжийгээ архи битгий уугаач гэж хэлэхэд ээж архи ууж өвчнөө намдааж байна, архи уухгүй болохоор өвдөөд шаналаад байна гэж хэлсэн гэсэн. Ээжийнх нь юу нь өвддөг юм гэхэд яг юу өвддөг талаар мэдэхгүй байнга толгой нь их өвддөг, лав л аман дотор доод эрүүнээс цус гардаг гэж баруун эрүүгээ зааж байсан. Яагаад цус гардаг юм гэхэд аав том цөлийн шар гуталтай хөлөөрөө дэвсчихсэн гэж хэлсэн. Багш нь одоо чамд яаж туслах вэ? Аавтай нь уулзах уу? гэхэд би одоо угаасаа шилжиж магадгүй гэсэн хаашаа гэсэн чинь хотруу өвөө эмээ рүүгээ явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр яаж байгаа юм бэ? гэхэд ээж одоо хичээл тарах гэж байгаа юм чинь 2 охиноо аваад хотруу явна гэж хэлсэн. Тэгээд ээж амьд дээрээ аав ээжрүүгээ явахгүй бол ээж нь аавынх нь гарт нэг л өдөр үхэх юм байна гэж хэлсэн. Хүүхэд учраас багшдаа итгэлтэй илэн далангүй ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 131-132/,

Гэрч О.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө унтаж байхад юм юм пижигнээд чимээ гаргаад шөнө унтуулахгүй байдаг. Авгайгаа нөхөр нь аймаар зоддог юм байна лээ. Намайг нэг харж байхад манай гэрийн үүдээр эхнэр нь гараад явж байтал нөхөр нь араас нь очиж үснээс нь зулгааж зодоод гэрлүүгээ аваад явсан. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байсан байх тэгэхэд лав зодсон тэгсэн чинь маргааш нь нас барсан сураг гарч байсан. Охин нь манай хүүтэй нэг ангид байдаг учраас манайд ирдэг манай хүү гэрт нь очдог байсан. Охин нь манай аав, ээж архи уугаад хоорондоо зодолдоод гэж надад хэлж байсан. Эхнэрийнх нь нүд хөхөрсөн явж байдаг байсан яасан гэж асуухаар нөхөр зодоод гэж хэлдэг байсан. Хүүхдээ хичээлээс авахгүй. Охин өөрөө дүүгээ аваад хүрээд ирж харагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 136-137/,

 Насанд хүрээгүй гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цагийн орчим байх манайд ирээд агааг /Баярхүү/ зураг аваад өг ээжрүүгээ явуулах гэсэн юм гэж хэлээд намайг чи яасан хэрэгт дуртай юм гарч бай гэж хэлэхээр нь би анай хажуу талын хоосон өрөө байгаа тэнд ороод зургаа авахуул гэж хэлсэн чинь агаа /Баярхүү/ талийгаач Ш 2 хажуу хоосон өрөө рүү орсон. Тэгээд удалгүй гарч ирээд агаад /Баярхүү/ баярлалаа гэж хэлээд л манайхаас удалгүй гараад явсан. Миний бие өвдөөд байна зодуулж хөхөрсөн зургаа авахуулж ээжрүүгээ явуулна гэж ярьж байсан. Нүд нь хөхөрсөн нүүр нь улайчихсан, үс нь сэгсийсэн л байсан...” гэсэн мэдүүлэг /хх 143/,

2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 02 цаг 16 минутад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 44-11/,

2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 37 минутад хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-35/,

2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 10 минутад хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-35/,

Амь хохирогч Д.Ш-ийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлт /хх 39-40/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2605 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн дурдан бүс, ягаан өнгийн алчуур, хөвөн зэрэгт цус илрээгүй. Цэнхэр өнгийн жинсэн яак, бор шаргал өнгийн ариун цэврийн цаас, чулуу шороо №1 болон №2 зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Цэнхэр өнгийн жинсэн яак, бор шаргал өнгийн ариун цэврийн цаас, чулуу шороо №1 болон 2 зэрэгт илэрсэн цус нь Д.Ш-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 168-169/,

Талийгаач Д.Шинэгэрэлийн Samsung galaxy note4 маркийн гар утсанд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19:23-19:24 цагийн үед авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16/

Талийгаач Д.Ш-ийн Samsung galaxy note4 маркийн гар утасанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:10-17:12 цагийн үед авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх17-20/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө эхнэр Д.Ш-ийг зодсон үйлдлийн улмаас түүнд үхэлд хүргэх гэмтэл учирсан болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...Талийгаачийн биед зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, дух зулай хэсгийн аалзан бурхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, дух, баруун дээд доод зовхи, уруулын баруун тал, зүүн дээд доод зовхи, баруун эгэмний доод хэсэг, баруун бугалага, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, цээжний гол дээд хэсэг, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, баруун ташаан толгойн урд хэсэг, баруун дал, ууц, ахар сүүл, баруун ташаан толгой, баруун хавирганы нум, баруун мөр, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тахим, зүүн ташаан толгойд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн ташаан толгой, баруун зүүн шилбэний урд хэсэг, баруун гуяны гадна хэсэгт байх цус хуралт гэмтлүүд нь шинэ буюу 1 хоногийн дотор үүсэх боломжтой. Бусад цус хуралт гэмтлүүд нь 3-5 хонгийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины дарагдал шахагдалын улмаас нас барсан байна. Шинжилгээгээр талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 153-158/,

Шинжээч эмч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “....Талийгаач гавал тархины битүү гэмтлээр нас барсан. Өөрөөр хэлбэл талийгаачийн биед учирсан зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, дух зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлээс болж нас барсан. Гаднаас тархинд ямар нэг байдлаар хүч үйлчлэхэд тархины судас хагарна. Хатуу хальсан доор судас хагарлаа гэхэд тэр дотроо цус алдаад цус шахах боломжгүй учраас тархиа дарж тархи дарагдалтаар нас барсан гэсэн үг. Тухайн гэмтэл авангуут хурдан хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь аврагдах эсэхийг үгүйсгэхгүй. Шинэ гэмтэл нь ямар нэгэн гэмтээх хүчин зүйл үйлчилсний улмаас судас хагарна, судас хагарсны улмаас тухайн хэсэгтээ хөхрөл үүссэн байдаг. Хуучин гэмтэл нь тухайн хөхрөлт нь захаасаа шарлаж эхэлсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-184/,

Гэрч Р.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяншанд 4-56 тоотод оршин суух Батчулуун гэх хүн манай эхнэр амьсгалахгүй байна гэж дуудлага өгсөн. Тэгээд дуудлагын дагуу очиход 30 орчим насны эмэгтэй нас барсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр нь 102 руу залгаж мэдээлэл өгсөн. Нөхөр нь гэх хүн манай эхнэр 18 цагийн үед согтуу орж ирээд унтсан. Тэгэхээр нь хөл дээр нь хөнжил тавьсан гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны 01 цагийн үед орон дээр босгож унтуулах гэсэн чинь дороо шээсэн амьсгалахгүй болсон байсан. Тэгээд 103 руу дуудлага өгсөн гэж хэлсэн. Цогцосны зүүн талын ташаа, цээжин хэсэгт хөхрөлттэй, амнаас бага зэрэг цус гарсан байдалтай өмдөндөө шээсэн байсан. Зүрх амьсгалын сэхээ амьдруулалтын массаж 30 минут хийхэд зүрхэнд амьсгал орж ирээгүй гар нь хөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 118/ зэргээр тогтоогдож байна.

             Шүүгдэгч П.Б нь шүүх хуралдаанд “...Би эхнэрээ зодож алсан үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугийн талаарх маргах зүйлгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед талийгаач Д.Ш нь ээж рүүгээ мөнгө шилжүүлээд Шинэ-Алтай захын Хаан банк ороод виза карт захиалчилсан тэрийгээ аваад, цэг цонхны үйлчилгээ ороод хүүхдийн мөнгө шүүлгэж үзүүлнэ энэ сард хүүхдийн мөнгө ороогүй байна гэж хэлээд гэрээсээ гарч яваад 18 цаг өнгөрч байхад манай эгч Цээсүрэн, манай дүү Г.Бат-Эрдэнэ эхнэр Чээмээ хоёр машинаар хүргэж ирсэн. Талийгаач Д.Ш нь архи уусан байсан. ...2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнийн 01 цагийн үед орон дээр гаргах гээд нөмрүүлсэн хөнжлийг сөхсөн чинь өмдөндөө шээчихсэн, бие нь хөлдлөхгүй, зүрх нь цохилохгүй байхаар нь 103 дугаарын утсаар дуудлага өгсөн. Талийгаач бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж муудалцдаг болсон. Нэг удаа би гэрийнхээ зүүн талын багананаас шар өнгийн өргөн дурдан бүсээр хүлсэн дурдан бүсний нэг үзүүрээс нь талийгаач Шинэгэрэлийн хоёр гар, хоёр хөлийг нь хүлээд нөгөө үзүүрийг гэрийн баганаас уясан. Д.Ш-ийг баганаас хүлэхэд манай хоёр охин байсан өөр хүн байгаагүй. Мөн нэг удаа зодохдоо ар хондлой, өгзөг, гуя, шилбэ толгой зэрэг рүү нь өшиглөж биед нь хөхрөлт үүсгэсэн үнэн. Тухайн үед талийгаач Д.Ш нь согтуу байсан. Одоогоос 17-18 хоногийн өмнө талийгаачийг зодох үед манайд хүн байгаагүй манай хоёр охин гадаа машинд тоглож байсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.   

          Харин шүүгдэгч П.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад манай эгч, бэр хоёр аваад ирэх үед нь хаагуур явж байгаад ирж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн ээж рүү мөнгө хийчихээд ирлээ гэж хэлсэн. Д.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болчихсон, амнаас нь цус гарчихсан байдалтай ирээд орныхоо өмнө сууж байгаад шууд урагшаа мөлхөөд унтсан. Тэгэхээр нь би хоёр охинтойгоо телевизор үзэж байгаад хоёр охин унтахаар нь Ш-ийг би орон дээр гаргаж унтуулах гэсэн чинь хөдлөхгүй, зүрх нь дээр нь гараа тавьтал зүрх нь цохихгүй байх шиг болохоор 103 дугаарын утасруу залгаж дуудлага өгсөн. ...Талийгаач Д.Ш нь архи согтууруулах ундаа хэрэглээд зүрх нь ачааллаа даахгүй нас барсан байж магадгүй гэж бодож байна. ... Одоогоос нэг сарын орчимд Шинэ-Алтай захын доод талд байдаг Таван богд хүнсний дэлгүүрийн үүд нь дээр хүмүүстэй маргалдаж муудалцаад ар ууц хэсгээ хөхрүүлээд ирсэн хэн гэдэг. Хэнтэй маргалдаж муудалцсанг нь би сайн мэдэхгүй. Надад хүнтэй маргалдаж муудалцсан тэгээд ууцаараа хайс даваад уначихлаа. Тарган эмэгтэй хүнтэй маргалдсан тааралдахаараа цагдаад барьж өгнө гэж хэлээд гар утас нь дээрээ өөрийнхөө биений зургийг авсан. Тухайн зургийг нь би дарж өгсөн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж няцаагдаж байна.

Шүүгдэгч П.Б-нд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч П.Б-нд холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь амь хохирогчтой гэрлэлтээ албан ёсоор батлуулгаагүй ч 2008 оноос цуг амьдарч, тэдний дундаас 2009 онд охин Б.Амин-Эрдэнэ, 2012 онд охин Б.Ариун-Эрдэнэ нар төрсөн, тэд хамт амьдарч байсан. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид бие махбод, сэтгэл санааны дарамтад суурилсан харилцааг байнга үзүүлж зоддог байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй гэрч Б.Амин-Эрдэнэ, Б.Ариун-Эрдэнэ нар мэдүүлсэн, мөн Samsung galaxy note4 маркийн гар утснаас хуулбарлаж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус нотлогдсон. Тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч нь амь хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид хүч хэрэглэн халдсан гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдлийн улмаас түүнийг зодсон болохыг хамт байсан насанд хүрээгүй гэрч нар гэрчилж мэдүүлсэн, мөн шинжээчийн “талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн ташаан толгой, баруун зүүн шилбэний урд хэсэг, баруун гуяны гадна хэсэгт байх цус хуралт гэмтлүүд нь шинэ буюу 1 хоногийн дотор үүсэх боломжтой. Бусад цус хуралт гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт зэргээс харагдаж байна.

Шүүгдэгч П.Б-ны эхнэр Д.Ш-ийг “өдөржингөө гадуур тэнэлээ сүүлийн хэдэн хоног гэртээ тогтохгүй байна” гэсэн шалтгаанаар толгой, нүүр лүү олон удаа өшиглөсөн үйлдэл, хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины дарагдал шахагдал бүхий гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч П.Б-ны үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч П.Батчулууны үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б-нд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн шүүх хуралдаанд “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг үнэхээр уучлаарай. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Ямар ч ял шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Хөнгөн ял шийтгэл гуйх эрхгүй. Хоёр хүүхдийг маань сайн хүн болгож өгнө үү гэж гуйж байна...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь “Оршуулгын зардлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Б-ны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 30 минут хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй мөрдөгчийн тогтоолоор баривчлагдсан, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 374 хоногийг ял эдэлсэн хоногт оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, “Samsung galaxy note-4 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, хөх өнгийн жинсэн хүрэм 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгад, шар өнгийн богино түрийтэй хос гутлыг шүүгдэгч П.Б-д буцаан олгож, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас 2 ширхэг, газрын хөрснөөс авсан шороо чулууны дээж 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн алчуур 1 ширхэг, хулдаас дээрээс авсан цус мэт зүйлийг хөвөнд шингээсэн арчидас 1 ширхэг, улаан асаагуур 1 ширхэг, LD гэсэн бичиглэлтэй бор өнгийн тамхины хайрцаг дотроо 1 ширхэг, галын хайч 2 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч П.Б-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч П.Б-ны 2009 онд төрсөн охин Б.Амин-Эрдэнэ, 2012 онд төрсөн охин Б.Ариун-Эрдэнэ нарт асран хамгаалагч, тэдгээрийн эд хөрөнгөд эрхлэн хамгаалагч тогтоохыг шүүгдэгч П.Б-ны алба ёсны бүртгэлтэй хаяг болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч П.Б-г 18 /арван найм/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 18 /арван найм/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ны цагдан хоригдсон 374 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч П.Б-аас гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, “Samsung galaxy note-4 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, хөх өнгийн жинсэн хүрэм 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгад, шар өнгийн богино түрийтэй хос гутлыг шүүгдэгч П.Б-д буцаан олгож, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас 2 ширхэг, газрын хөрснөөс авсан шороо чулууны дээж 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон яагаан өнгийн алчуур 1 ширхэг, хулдаас дээрээс авсан цус мэт зүйлийг хөвөнд шингээсэн арчидас 1 ширхэг, улаан асаагуур 1 ширхэг, LD гэсэн бичиглэлтэй бор өнгийн тамхины хайрцаг 1 ширхэг, галын хайч 2 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт битүүжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ны 2009 онд төрсөн охин Б.Амин-Эрдэнэ, 2012 онд төрсөн охин Б.Ариун-Эрдэнэ нарт асран хамгаалагч, эд хөрөнгөд нь эрхлэн хамгаалагч тогтоохыг шүүгдэгч П.Б-ны оршин суудаг алба ёсны бүртгэлтэй хаяг болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ