Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

 

 

 

 

 

 

  2022       04           08                                    2022/ШЦТ/377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109010200029 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 330 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 169в, 109б дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155а, 169б дүгээр зүйлд зааснаар 2 жил 4 хоногийн хугацаагаар хорих,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76б дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Эрүүгийн хуулийн 98.1, 76.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Хэнтий аймгийн 6-р хэсгийн ардын шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар 28 хоногийн хугацаагаар хорих,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 4 сарын хугацаагаар хорих,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1, 211.1, 239.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих,

Нийслэлийн шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 10 жил 1 сар 23 хоногийн хугацаагаар хорих,

Төв аймгийн Сум дундын 1-р дүгээр шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жил 2 сар 12 хоногийн хугацаагаар хорих,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Б.А- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” нэртэй дэлгүүрт хохирогч М.Б-ын эзэмшлийн Самсунг Эс-9 плас загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Б-ын / хх 12-13 /, хохирогч М.Б-ын гэрчээр өгсөн / хх 26 /, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 33 /, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 35-37 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 41-42 /, яллагдагч Б.А-н / хх 49 /, ... ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт / хх 86 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 54 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” нэртэй дэлгүүрт хохирогч М.Б-ын эзэмшлийн Самсунг Эс-9 плас загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч М.Б-ын / хх 12-13 / “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Угтаал дэлгүүрт лангуун дээр тавиад эргээд хартал гар утас алга болсон байсан” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч М.Б-ын гэрчээр өгсөн / хх 26 / “...Миний араас архи ундаа авч үйлчлүүлж байсан 40 орчим насны 2 эрэгтэй хүн лангуун дээр ирээд авсан зүйлээ бичүүлж байхдаа улаан хүрэн өнгийн хантааз өмссөн бор өнгийн паск зүүсэн саравчтай малгайтай эрэгтэй хүн бор өнгийн урт дэлгэдэг түрүүвчээ миний гар утастай цуг аваад гарсан байсан” гэх мэдүүлгээр,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 33 / “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 29 минут 8 секундэд улаан хүрэн өнгийн хантааз цагаан өнгийн повдолк, хар өнгийн саравчтай малгай, бор өнгийн жижиг цүнх зүүсэн бор хүрэн өнгийн урт түрийвч барьсан эрэгтэй тухайн барьж буй бор хүрэн өнгийн урт түрийвчээ лангуун дээр байсан гар утсан дээр давхарлаж тавиад буцааж түрийвчээ авахдаа тухайн гар утсыг цуг аваад 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бичлэг байв” гэжээ.

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 35-37 /

 

“Дамно” ХХК-ний М.Б-ын эзэмшлийн Самсунг ЭС9 плас маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх 41-42 /

 

Яллагдагч Б.А-ын / хх 49 / “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүнд гар утсыг нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-гын үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.А- нь учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч М.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 58 / гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.А гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ