Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/387

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч ... овогт Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос шүүгдэгч ... овогт Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч ... овогт П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй. 

 

3. Шүүгдэгч ... овогт П.Д-г бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт Ц.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт Д.Д-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ...овогт С.Б-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт А.Ц-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт Г.П-г бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэж бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт Б.Х-г хахууль өгч авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт С.З-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ... овогт П.Б-г албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгч авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 / гурав / жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих,

- шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих,

- шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 / зургаа / жилийн хугацаагаар хасаж, 3 / гурав / жилийн хугацаагаар хорих,

- шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 / тав / жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих,

- шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 / тав / жилийн хугацаагаар хасаж, 20.000 / хорин мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох,

- шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж, 6 / зургаа / сарын хугацаагаар хорих,

- шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгний торгох,

- шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 / хоёр мянга долоон зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгний торгох,

- шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 3 / гурав / жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 / тав / жилийн хугацаагаар, Ц.А-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 / дөрөв / жилийн хугацаагаар, Г.П-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жил 6 / зургаа / сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ГА-16.083, ГА-16.069 дугаартай тусгай зөвшөөрөл, 12 ш сидиг хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Д, Ц.А, Д.Д, С.Б, Г.П нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон П.Д-гийн 72 хоног, Ц.А-ын 58 хоног, Д.Д-ын 14 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, П.Б саатуулагдсан 3 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 45.000 төгрөгийг, Б.Х саатуулагдсан 1 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 15.000 төгрөгийг тус тус тэдгээрийн торгох ялаас хасаж тооцсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д хэсэгт зааснаар А.Ц нь шүүхээс тогтоосон торгох ялыг 6 сарын хугацаанд, Б.Х, С.З, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлж, А.Ц, Б.Х, С.З, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Д.Д-ын / Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан / 150.000.000 төгрөгийг, 

- С.Б-ийн / С.З-аас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хураан авч Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа / 39.900.000 төгрөгийг,

- С.З-ын / Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 төгрөг / нийт 40.000.000 төгрөгийг,

- А.Ц-ийн / 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот дансанд байршуулсан / 65.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

- мөрдөгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч Г.П-ын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Эмералд Ризиденс хотхоны ... тоот 75.25 мкв орон сууцыг битүүмжилснийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ... тоот орон сууцыг битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, хохиролд тооцохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч С.Б-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот 75.34 мкв орон сууцыг битүүмжилснийг,

- 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч Д.Д-ын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайван хотхон 46/А байрны ... тоот дулаан зогсоолуудыг битүүмжилснийг,

- 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Д.Д-ын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны ... тоот орон сууцыг тус тус битүүмжилснийг,

- 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч С.З-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ...тоот орон сууцыг битүүмжилснийг,

- 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч А.Ц-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ... тоот, ... тоотуудыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Д-гөөс нийт 383.416.626 төгрөгийг гаргуулан хохирогч М.Б-д 3.000.000 төгрөг, Б.Б-д 10.000.000 төгрөг, Ц.А-т 2.600.000 төгрөг, Д.Б-д 19.929.960 төгрөг, Р.О-д 12.220.000 төгрөг, М.У-д 1.500.000 төгрөг, Ч-д 312.500.000 төгрөг, ... яаманд 21.666.666 төгрөгийг,

шүүгдэгч П.Д-гөөс Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 7.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.А-т тус тус олгож,

- шүүгдэгч Ц.А-аас 112.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч-д,

- шүүгдэгч Г.П-аас нийт 333.866.666 төгрөг гаргуулан хохирогч Ч-д 312.500.000 төгрөг, ... яаманд 21.366.666 төгрөгийг,

 - шүүгдэгч Г.П-с Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 300.000 төгрөгийг гаргуулан ... яаманд олгож,

- шүүгдэгч С.З-аас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 21.666.666 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ... яаманд,

- ... яамнаас 90.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч-д тус тус олгосугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар П.Д, Ц.А, Г.П, Д.Д, С.Б нарт оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрх хасах ялыг тэдгээрийн хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолох, А.Ц, С.З нарт оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрх хассан ял, П.Б-д оногдуулсан төрийн албанд ажиллах эрх хассан ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай

 

13. Шүүгдэгч П.Д, Ц.А, Д.Д, С.Б, Г.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.Ц, Б.Х, С.З, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Д, Ц.А, Д.Д, С.Б, А.Ц, Г.П, Д.Э, Б.Х, С.З, П.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

14. Шүүгдэгч Ц.А-ын насанд хүрээгүй буюу 15 настай М.М-г / 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн / түүний төрсөн эх Д.Э- / РД: ... /-ийн хараа хяналтад үлдээж, шаардлагатай тохиолдолд Д.Э нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилуулах тухай асуудлаа харъяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурьдсугай.

 

15. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Д, Ц.А, Д.Д, С.Б, Г.П нарт авсан цагдан хорих, шүүгдэгч А.Ц, Б.Х, С.З, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ