Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

    2022       01           03                                       2022/ШЦТ/26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Г.Батбаяр, 

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Г од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2110019241175 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайн мэргэжилтэй, “Т” ХХК-ын ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  .....................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н.Г  /РД:........../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч H.Н.Г нь ...... улсын дугаартай приус 30 автомашины 2 ширхэг толийг хөлөөрөө өшиглөж хугалан хохирогч Б.Б ид 605.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Пийс таун 49/2 дугаар байрны ар талын автомашины зогсоол дээр ...... улсын дугаартай цагаан өнгийн приүс 30 маркийн автомашинаа тавьсан. Өглөө 08 цагийн үед машиндаа суух гэтэл машины маань 2 толь суурь хэсгээр хугарсан унжсан байдалтай байсан тул цагдаад хандсан. Ааа улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн жолооч залуу хугалсан байсан, зогсоол хааж тавьсан байна гэх шалтгаанаар. Би зогсоол хааж тавиагүй. Хохирлын үнэлгээтэй танилцсан ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
  3. Гэрч Н.Түвшинбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед машины толь хугалаад хаясан байна гэж манай байрны оршин суугч залуу ирсэн. Ингээд гадаах зогсоолын камерыг шүүхэд аааулсын дугаартай хар өнгийн приус 20 машинтай жолооч машины толийг хугалж байгаа нь бичигдсэн байсан. Ингээд байрны бүртгэлээс хараад тус машины жолоочийг дуудсан ..машинаа хойш шахаж тавихад яадгийн зогсоол олдохгүй байхад гэж хэлсэн. Тэгээд би хойш шахаж тавих ямар ч боломж байхгүй ар талд нь хогийн цэг байгаа хогноос болоод гал гарвал хэн хариуцах бэ тийм учир хойш шахах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн бөгөөд Н.Г явдаг газраар явъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
  4. Эд мөрийн баримтаар тооцох тухай “...211001924 дугаартай хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн иргэн Б.Б оос гаргаж өгсөн нэг ширхэг сиди эд мөрийн баримттаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 28-29 дахь тал)
  5. Сиди бичлэгт үзлэг хийсэн: “...7 зураг, 12 ширхэг бичлэг бүхий байх бөгөөд толь хугарсан байгааг харуулав. ...бичлэгийг тоглуулж үзэхэд “...та ингэж хүний машины толь хугалдаг нь болохгүй шүү дээ хүнхий эд хөрөнгө шүү дээ гэж хэлэхэд миний буруу байж болно би хугалаагүй энэ тэр гэж новшроогүй хугалсан нь үнэн тэ ...хаа хаанаа байгаа юм би толийг чинь хугалаад хулгайлаад аваад явсан бол бас нэг өөр ...” гэсэн (хавтаст хэргийн 30-34 дахь тал)
  6. Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 568 дугаартай: “дохионы их толь, баруун-250.000 төгрөг, дохионы их толь, зүүн-250.000 төгрөг, хаалга-зүүн урд, засах-15.000 төгрөг, будах зардал 50.000 төгрөг, шууд зардлын дүн: 565.000 төгрөг, шууд бус зардал: 40.000 төгрөг, нийт дүн: 605.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал).

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 60-65 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), дипломын хуулбар (хавтаст хэргийн 75 дахь тал), шүүгдэгч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр гэртээ ирэхэд машины зогсоол хайгаад олдоогүй. Гэтэл хойноо зогсоотой машин орох боломжтой зай байхад машинаа шахаж тавиагүй зэрэгцээ 4 машин байсан. Тэгэхээр нь машины толийг хөлөөрөө өшиглөж хугалсан. Шалтгаан нь манай байранд зогсоол бага байдаг тул машины 2 эгнээ тавьдаг зогсоол дээр ардаа машин орох зай үлдээлгүй тавьчихдаг. Энэ асуудал байнга гардаг. Ингээд би энэ хувиа хичээсэн асуудлыг талсан зогсоох гээд эсэргүүцэж хугалсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), хохирогч Б.Б ийн “...605.000 төгрөгийн 400.000 төгрөгийг дансаар үлдэгдэл 205.000 төгрөгийг бэлнээр авсан учраас цаашид гомдол санал байхгүй болно” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч H.Н.Г нь 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Пийс таун хотхоны гадна зогсоолд байсан ...... улсын дугаартай приус 30 автомашины 2 ширхэг толийг машин таглаж тавьлаа гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж хугалан хохирогч Б.Б ид бага хэмжээнээс дээш буюу 605.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ...эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив үндсэн шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болгосныг,

Эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Г нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж машин таглаж тавьлаа гэх шалтгааны улмаас хохирогчийн автомашины 2 толийг хөлөөрөө өшиглөн хугалсан болох нь хохирогч Б.Б ийн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Пийс таун 49/2 дугаар байрны ар талын автомашины зогсоол дээр ...... улсын дугаартай цагаан өнгийн приүс 30 маркийн автомашинаа тавьсан. Өглөө 08 цагийн үед машиндаа суух гэтэл машины маань 2 толь суурь хэсгээр хугарсан унжсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

гэрч Н.Түвшинбаатарын  “...аааулсын дугаартай хар өнгийн приус 20 машинтай жолооч машины толийг хугалж байгаа нь бичигдсэн байсан. ...Тэгээд би хойш шахаж тавих ямар ч боломж байхгүй ар талд нь хогийн цэг байгаа хогноос болоод гал гарвал хэн хариуцах бэ тийм учир хойш шахах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн бөгөөд Н.Г явдаг газраар явъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

эд мөрийн баримтаар тооцох тухай “...211001924 дугаартай хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн иргэн Б.Б оос гаргаж өгсөн нэг ширхэг сиди эд мөрийн баримттаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 28-29 дахь тал),

Сиди бичлэгт үзлэг хийсэн: “...миний буруу байж болно би хугалаагүй энэ тэр гэж новшроогүй хугалсан нь үнэн тэ ...хаа хаанаа байгаа юм би толийг чинь хугалаад хулгайлаад аваад явсан бол бас нэг өөр ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-34 дахь тал)

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 568 дугаартай: “дохионы их толь, баруун-250.000 төгрөг, дохионы их толь, зүүн-250.000 төгрөг, хаалга-зүүн урд, засах-15.000 төгрөг, будах зардал 50.000 төгрөг, шууд зардлын дүн: 565.000 төгрөг, шууд бус зардал: 40.000 төгрөг, нийт дүн: 605.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал).зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 бөгөөд 568 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид 605.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн автомашины толийг гэмтээх санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдсан буюу хуульд заасан бага хэмжээнээс дээш /300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000  төгрөгөөс дээш/ буюу 605.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Харин автомашины хугарсан толийг сэргээн засварлах, шинээр сольсны дараагаар зориулалтын дагуу ашиглах боломжтой байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгөд гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 605.000 төгрөгийн хохирол учирсан болохыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид тайлангаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Б ийн “...605.000 төгрөгийн 400.000 төгрөгийг дансаар үлдэгдэл 205.000 төгрөгийг бэлнээр авсан учраас цаашид гомдол санал байхгүй болно” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 72 дахь тал)-ээр тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайн мэргэжилтэй, “Т” ХХК-ын ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Н.Г ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г од оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Н.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Г од сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР