Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1355

 

2021        12        07                                   2021/ШЦТ/1355

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 2319 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, Говь-Алтай аймаг, Баян-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймаг Баян-Уул сум 2 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 9 дүгээр байр 151 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,  *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны хөтлийн замын урд талд машин дотор 2021 оны 09 дүгээр сарын 29, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болон үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр байрны 151 тоотод 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус хохирогч Ө.Авидмааг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг

Хохирогч Ө.Авидмаагийн “...фейсбүүкээр танилцсан Очирбат гэх ахтай Баянхошууны хөтлийн замын урд талд байдаг хүн багатай талбай дээр очиж юм ярьж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би Очирбат гэх хүнтэй нийт 4 удаа уулзаж байсан ба 2021 оны 09 дүгээр дүгээр сарын 29-ний өдөр 3 дахь удаа уулзахдаа Баянхошууны хөтлийн замын урд талд машинд нь бэлгийн харьцаанд орж байсан. Дараа нь нөгөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4 дэх удаагаа уулзахдаа Баянхошууны хөтлийн замын урд талд машинд дахин нэг удаа бэлгийн харьцаанд орчхоод гадуур зугаалж байгаад гэрт нь очиж дахин 1 удаа, мөн маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө дахин нэг удаа бэлгийн харьцаанд орсон. ...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн 2021 оны 09 дүгээр сард санаж байна. Өөрийн “Өлзий охин үр” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар “Miki chatlet” нэртэй фейсбүүк хаягтай залуутай танилцсан. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уулзсан ба тухайн эрэгтэй өөрийгөө Очирбат гэж нэрээ хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Очирбат гэдэг залуутай уулзаад бэлгийн харьцаанд орсон. Би Очирбат ахтай уулзахдаа өөрийгөө 14 настай гэдгээ хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Очирбат ахтай уулзахдаа Баянзүрх дүүргийн 05 дугар хороо 9 дүгээр байрны 151 тоот гэрт нь очсон. ******* ахтай анх уулзахдаа би 14 настай гэдгээ хэлсэн ба Очирбат ах намайг 14 настай гэдгийг мэдэж байсан. ******* ах бид хоёр сайн дураараа бэлгийн харьцаанд орсон. Намайг ******* ах айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Би ******* гэх хүнээс өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 19-20 хуудас/,

Хохирогч Ө.Авидмаагийн нас тоолсон тэмдэглэл, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 13-15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9452 дугаартай “Ө.Авидмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй, Ө.Авидмаагийн охин хальс урагдал гэмтэлгүй байна. Ө.Авидмаагийн үтрээнээс авсан гэх арчдас наалдацад эр бэлгийн эс илрээгүй байна. Ө.Авидмаа нь бэлгийн замын тэмбүү, дох, заг хүйтэн, трихоминазийн халдвар илрээгүй. Мөөгөнцөр өвчний халдвар илэрсэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “Ө.Авидмаа нь бэлгийн харьцаанд орсон байж охин халь урагдахгүй байж боломжтой. Охин хальс салбант бүтэцтэй, махархаг зузаан, цочролгүй учраас боломжтой. Мөн тухайн эрийн бэлэг эрхтний хэмжээнээс хамаардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машин дотор, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 151 тоотод хохирогч Ө.Авидмааг 14 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 4 удаа бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Ө.Авидмаагийн мэдүүлэг /хх 7-8, 19-20/, хохирогч Ө.Авидмаагийн насыг тоолсон тэмдэглэл, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх 13-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9452 дугаартай дүгнэлт /хх 35-36/, шинжээч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх 32/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх 73-74/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч Ө.Авидмаа, түүний хууль ёсны төлөөлөгчийн М.Пагмын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ыг “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. *******-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ