Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 81/2 байрны 3 тоотод оршин суух, Боржигон овогт Нямдаваагийн Баяржаргалын улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Н.Баяржаргал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс ШУА-ын Химийн хүрээлэнгийн органик химийн тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч ажлаас гарсан тушаал бичигдээгүй бөгөөд 2007 онд БНСУ руу яваад ажлаасаа гарсан.

Иймд намайг 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Н.Баяржаргал 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ШУА-ын Химийн хүрээлэнгийн органик химийн тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ШУА-ын Химийн хүрээлэнгийн органик химийн тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Монгол улсын сайд бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улааны 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 767 дугаартай Шинэ бүтээлийн патент, Шинжлэх ухаан академийн химийн хүрээлэнгийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаартай 1995 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллого явуулах тухай тушаал, мөн 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаартай Хүүхэд асрахад зориулан чөлөө олгох тухай тушаал, 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 70009 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, гэрэл зураг, гэрч Д.Долгоржав, Б.Хулан нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Нямдаваагийн Баяржаргалыг 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ШУА-ын Химийн хүрээлэнгийн органик химийн тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА