Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1726

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1-3 тоотод оршин суух Оворгуд овогт Чүнсрэйнгийн Алтансэлэнгийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Эрик кар вош ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бат-Өлзийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ч.Алтансэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүрэгт байрлах Эрик кар вош ХХК-д холбогдуулан тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт байрладаг, хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 ...хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155.2 дахь хэсэгт энэ хуулийн 155.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснийг үндэслэн энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Иймд 5240271 регистрийн дугаартай Эрик кар вош ХХК болон Ерөнхий захирал Б.Бат-Өлзийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ч.Алтансэлэнгэ, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Эрик кар вош ХХК болон Ерөнхий захирал Б.Бат-Өлзийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрик кар вош ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бат-Өлзий иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/Ш32017/05914 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Эрик кар вош ХХК-ийн регистрийн дугаар 5240271 гэсэн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Эрик кар вош ХХК болон Ерөнхий захирал Б.Бат-Өлзийг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт үүрэг болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөддээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.АРИУНАА