Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

    2022         03          30                                  2022/ШЦТ/295

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Н.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан эрүүгийн 2211000000324 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Боржигон овогт Н.Г /РД: ............................................................./,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 09-133 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Цагаан хуаран хотхонд барилгын ажил хийдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг,

Урьд: 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 729 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 34-675 тоот хашаанаас хохирогч Г.Ганцэцэгийн эзэмшлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий “Вотвейлер” үүлдрийн нохойг хулгайлж авсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Дараах хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар:

- шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй” гэв.

- хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-675 тоотод амьдардаг ба 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш манай дүү Азжаргал Ротвейлер үүлдрийн нохойгоо манай хашаанд байлгаж байгаа ба тухайн нохойг том болтол нь байлгаад өөр дээрээ авахаар тохирсон байсан юм. 2022 оны 01 сарын 23-ны өдөр нохойгоо салхилуулахаар манай хашаанд байх приус автозасварын грашны үүдэнд 10 цагийн үед уяж орхисон. Тэгээд 13 цагийн үед дэлгүүр орохоор гарахад манай нохой байхгүй, хүзүүвч уяа нь үлдсэн байсан юм. Тэгэхээр нь дүү Азжаргалдаа хэлээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай хашаанд хяналтын камер байдаг ба шалгаж үзтэл 12 цагийн үед нүдний шилтэй согтуу бололтой нэг хүн уяанаас нь салгаад авч явж байсан /Тухайн хүний зургийг харуулахад мөн байна гэж танисан/ Нүдний шилтэй дунд орчим насны эрэгтэй хүн байсан ...би үнэлгээтэй танилцлаа. Холбоотой санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- гэрч Б.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар 21а-50 тоот гэртээ 5 сартай эрэгтэй Ротвейлер үүлдрийн гөлөг тэжээдэг байсан юм. Байранд тэжээхээр үс ноос нь унаа, төвөгтэй байсан тул өөрийн садангийн ах болох Амарсанаагийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-675 тоотод хоёр хоногийн өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ахдаа өгч явуулсан юм. Тэгээд өнөөдөр ахынхаа гэр лүү ирж байхад ах Амарсанаа залгаад хашаанд байсан нохойг чинь хүн аваад явсан юм шиг байна, алга болгочихлоо гэж залгасан, тэгээд би очоод үзтэл нохой байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм ...хүн хулгайлсан гэж бодож байна, хашааны хяналтын камерын бичлэгт харааны нүдний шилтэй эрэгтэй хүн ахын хашаанд орж ирээд хүзүүвчийг нь тайлаад гарч байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

- гэрч О.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орохоор явж байтал нүдний шил зүүсэн, намхандуу хар куртиктай согтуу дунд орчим насны эрэгтэй хүн /Гантулгын зургийг үзүүлэхэд мөн байна гэж танив/ ирээд надаас гал тамхи асуугаад ардаа нохой дагуулаад явж байсныгаа зааж/ нохойны зургийг харуулахад мөн байна гэж танив/ “би нохой зарна шүү” гэж хэлэхээр нь хариу өгөөгүй байж байтал зам гараад явахад нь нохой нь араас нь дагаад нөгөө хүн яваад өгсөн. Тэгээд намайг дэлгүүрээс гарч ирэхэд дэлгүүрийн гадаа нөгөө нохойг тэврээд газар сууж байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад, нөгөө хүн нохойгоо тэврээд зам дагаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/,

            - Оросын холбооны улсаас нохойг худалдан авсан нохойны гарал үүслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 26-30 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 34-675 тоот хашаанаас хохирогч Г.Ганцэцэгийн эзэмшлийн  Вотвейлер үүлдрийн нохойг хулгайлан авч явсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Г хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Г.Ганцэцэгт нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хавтаст хэргийн 23 дугаар тал/  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 Шүүгдэгч Н.Г нь шууд санаатайгаар шунахай сэдэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 34-675 тоот хашаанаас гэрийн эздийг эзгүй хойгуур хохирогч Г.Ганцэцэгийн эзэмшлийн “Вотвейлер” үүлдрийн нохойг сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч яван хулгайлан нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын өмчлөлд халдсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг нь харгалзан оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрөвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Н.Гантулгын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ганцэцэгт нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                        

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Гыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Н.Гд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ