Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1760

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01760

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүсэд байрлах Хатан сүйх хүнс ХХК-д холбогдох эрчим хүч хэрэглэсний төлбөр 6.511.348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дулааны эрчим хүч хэрэглэгч Хатан сүйх хүнс ХХК, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүсэд байрлах барилгадаа дулааны эрчим хүч хэрэглэхээр тус компанитай 3092 дугаарын Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ-г 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан.

Уг барилгыг 4162.24 метр куб эзлэхүүнээр тооцож, дулааны эрчим хүчний хэрэглээг ХД-4169 дугаарын тоолуураар тооцоогоо хийдэг.

Тус компанийн захирал Ч.Бумбаярын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 331 тоот албан бичгээр ирүүлсэн Хүсэлт-ийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд гэрээг албан ёсоор сунгасан.

Гэвч хариуцагч хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй, хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн тул манай байгууллагын эдийн засагт хүндрэл учруулж байна.

Дулааны эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг халаалтаар хангах үйл ажиллагаа жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд, хэрэглээний халуун усаар хангах үйл ажиллагаа жилийн турш тасралтгүй үргэлжилдэг онцлогтой.

Иймээс Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.2, 31.3, Иргэний хууль-ийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлд зааснаар төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний үндсэн төлбөр 6.230.446 төгрөг, алданги 280.902 төгрөг, нийт 6.511.348 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Хатан сүйх хүнс ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас нэхэмжилж байгаа дулааны эрчим хүч хэрэглэсний үндсэн төлбөр 6.230.446 төгрөг, алданги280.902 төгрөг, бүгд 6.511.348 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, хариуцагч Хатан сүйх хүнс ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 6.511.348 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6.511.348 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэдбичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, хариуцагч Хатан сүйх хүнс ХХК-д холбогдууландулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 6.511.348 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.131 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 59565 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч Хатан сүйх хүнс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 59565 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА