Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2017/00165

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Д, У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү А, охин У, хүү Б нарыг эх У-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү А, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин
У, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч Д-ээс 2 настай адуу 1 толгой буюу 350 000 төгрөг, 3 настай адуу 1 толгой буюу 450 000 төгрөг, 4 настай адуу 3 толгой буюу 1 500 000 төгрөг, хонины төл болох хурга 3 толгой буюу 105000 төгрөг, 2 настай хонь 1 толгой буюу 60 000 төгрөг, ямааны 2017 оны төл болох ишиг 7 толгой буюу 196 000 төгрөг, ямааны 2016 оны төл болох ишиг 13 толгой буюу 650 000 төгрөг, 2 настай ямаа 20 толгой буюу 1 200 000 төгрөг, 4 ханатай иж бүрэн гэр 1 ширхэг буюу 900 000 төгрөг, отрын гэр 1 ширхэг буюу 480 000 төгрөг бүгд 5 891 000 /таван сая найман зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч У-д олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

6.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 242 221 /хоёр зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин нэгэн / төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ