Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/437

 

 

 

 

 

2022         04        25                                   2022/ШЦТ/437        

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Н

Улсын яллагч: Н.Г

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц

Шүүгдэгч: Т.Л.Н, түүний өмгөөлөгч А.А

Орчуулагч: С.Х

Гэрч Г.Х нар оролцсон эрүүгийн 2102000000275 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 29-ний өдөр оны Америкийн Нэгдсэн Улсын Иллиной мужид төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын менежер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, Америкийн Нэгдсэн Улсын Иллиной мужид амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Л.Н

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Америкийн Нэгдсэн Улсын иргэн Т Л Н нь тус улс дахь “Б-Б-Э-Т” /ВВ&Т/ хөрөнгө оруулалтын компаниас 200,000,000 /хоёр зуун сая/ ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Б-И” ХХК-д олгох Америкийн Нэгдсэн улс дахь “Б-Б-Э-Т” банкны төлөөлөгч хэмээн хуурамч баримт бүрдүүлэн, хөрөнгө оруулалтын гэрээг баталаажуулна хэмээн, тус улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны гадна 7500 америк доллар буюу 21,369,000 төгрөгийг “Б-И” ХХК-ийн захирал П.Ц-гээс залилан авсан буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т Л Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хохирогчийн нэхэмжилж буй хохирол төлбөрөөс 7500 долларыг төлж барагдуулна. Монгол Улсад хүрэлцэн ирж байрласан Шангри-Ла зочид буудлын 2300 долларын төлбөрийг би өөрөө хариуцан төлсөн. Би ямар нэгэн байдлаар хуурамч бичиг баримт үйлдэж, хуурамч үйл ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Монгол Улсад “Б-Б-Э-Т” компанийг төлөөлөн ирсэн бөгөөд Барбара Дарк-ийн е-мейл хаягаар надад “хийж гүйцэтгэ” хэмээн хэлсэн үйл ажиллагааг хийдэг байсан. Үйлчлүүлэгчийн надад өгсөн бичиг баримтыг хуурамч гэдгийг би мэдээгүй. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримт бичгийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь би биш. Тухайн гарын үсэгтэй бичиг цаас хаанаас гарч ирснийг сайн мэдэхгүй байна. Надад гар утаснаас өөр зүйл байгаагүй...”гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц: Манай байгууллага өөрт учирсан бодит хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Шүүгдэгч нь анхнаасаа компанийн үйл ажиллагаатай танилцах гэрээ хэлцэл хийх хүсэл зорилгогүй байсан. Энэхүү хэргийг Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам өөрсдийн санаачилгаар цагдаагийн газар гомдол мэдээлэл гарган хэргийг шалгасан. Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж бид хохирсон тул шүүгдэгчээс нэхэмжилж байна. Хөрөнгө оруулалт Терри Ли-ийн буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн учир энэхүү хохирлыг шүүгдэгч бүрэн хариуцах ёстой, Хэрвээ шүүгдэгч үүнийг хариуцах боломжгүй хэмээн үзэж байвал Америкийн Нэгдсэн Улсын “Б-Б-Э-Т” банк, Барбара даркаас бидний хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Гэрч Г.Х: “Б” ХХК-д компанид санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тухайн компанийн захирал Ц гэх хүн Т.Л-г Б-Б-Э-Т банкны төлөөлөгч хэмээн надад танилцуулсан бөгөөд би энэ хүнийг 2021 оны 09 дүгээр сард ирснээс хойш байрлах зочид буудал, хоол унд, эм тариаг нь манай компани хариуцаж байсан. Энэ хүн 7 хоногийн хугацаатай ирсэн бөгөөд ирээд хугацаа нь сунгагдаж ажилласан...” гэв.

Эрүүгийн 2102000000275 дугаартай хэргээс:

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Атташе Роберт Гуденкауф-с ирүүлсэн мэдээлэл, хавсралт баримтууд /1хх-ийн 1-34 дүгээр хуудас/

Хохирогч П.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн /1хх-ийн 100-101 дугаар хуудас/

Гэрч П.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 82-97 дугаар хуудас/

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн /1хх-ийн 220-221 дүгээр хуудас/

“Би Би Энд Т” /BB&T/ хөрөнгө оруулалтын компани “Б-Н” ХХК нарын байгуулсан гэрээ, түүний орчуулга /1хх-ийн 35-81, 224-249 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2хх-ийн 41-44 дүгээр хуудас/

2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан Америк долларын /валютын ханш/ 2849.20 төгрөг байсан талаар цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 44-45 дугаар хуудас/

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Атташе Роберт Гуденкауф-с ирүүлсэн гэх албан бичиг /1хх-ийн 170-177 дугаар хуудас/

“Б-Н” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Г.Х-с гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /1хх-ийн 98-138 дугаар хуудас/

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангри-Ла зочид буудлын 16 давхрын 1608 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн бичлэг /1хх-ийн 152-156  дугаар хуудас/,

Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын талаарх бичиг баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Америкийн Нэгдсэн Улсын иргэн Т Л Н нь тус улс дахь “Б-Б-Э-Т” /ВВ&Т/ хөрөнгө оруулалтын компаниас 200,000,000 /хоёр зуун сая/ ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Б-Н” ХХК-д олгох Америкийн Нэгдсэн улс дахь “Б-Б-Э-Т” банкны төлөөлөгч хэмээн хуурамч баримт бүрдүүлэн, хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулна гэж тус улсын Элчин сайдын яамны дэд тэргүүний гарын үсгийг хуурамчаар үйлдэн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны гадна 7500 америк доллар буюу 21,369,000 төгрөгийг “Б-Н” ХХК-ийн захирал П.Ц-гээс залилан авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэрч П.Д-н хүлээлгэн өгсөн Америкийн Нэгдсэн Улсын иргэн Т Л Н-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст өөрийн биеэр авчирч өгсөн баримт бичиг,

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Атташе Роберт Гуденкауф-с ирүүлсэн “АНУ-ын элчин сайдын яамтай холбоотой ямар ч ажилтан, хувь хүн Н-ийн баримт бичгийг баталсан нотариатын үйлчилгээ үзүүлээгүй болно. Н гэгчийн хувьд урьд өмнөх сэжигтэй гэмт үйл ажиллагааг мөрдөн шалгасан АНУ-ын хууль сахиулах байгууллагуудаас түүнийг Б-Б-Э-Т хэмээх банкны ажилтан биш болохыг баталсан” гэх албан бичиг,

Хохирогч П.Ц-гийн: “...Америкийн Нэгдсэн Улсын иргэн Т.Л.Н-г Монголд ирэх, буцах замын зардал, эм тариа, хоол, хүнс, хэрэглээний зардал, буудлын мөнгө, 7500 ам.доллар зэргийг бүгдийг нь компани даасан. Иймд манай компаниас гарсан зардал болгоныг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Д-н: “...Би Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Консулын хэлтэст ажилладаг бөгөөд манай элчин сайдын яаманд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын иргэн Т Л Н нь “бичиг, баримт” нотариатаар баталгаажуулахаар ирсэн талаар мэдэгдсэн. Тус иргэний нотариатаар баталгаажуулахаар өгсөн баримтыг манай элчин сайдын яамны ажилчид шалгаж үзэхэд хуурамч бичиг баримт байж болзошгүй байсан тул консулын ажилтнууд тус баримт бичгийг “шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн хүрээнд яамны Мөрдөн шалгах ажиллагаа Хариуцсан Атташе, Дэд консул Роберт Гуденкауф бид хоёрт мэдээллийг шилжүүлсэн юм ...Мэдээллийн хүрээнд хөрөнгө оруулагч гэх Шведийн Хант Улсын иргэн болон аж ахуйн нэгжийн мэдээлэл нээлттэй эх сурвалжаас олдоогүй бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance нь өөрийгөө BB&T хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч гэж танилцуулсан, Монгол Улсын иргэн П.Ц нь Barbara Duck гэх нэртэй BB&T хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгчтэй харьцдаг талаар мэдээлэл ирсэн бөгөөд тухайн хоёр Америкийн Нэгдсэн Улсын иргэдийг нээлттэй эх сурвалжийн мэдээллээр шалгахад BB&T хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Barbara Duck нь 2020 оны 03 дугаар сараас хойш ажиллахгүй байгаа гэсэн мэдээлэл байсан бол T.L.N банкны төлөөлөгчийн гэж танилцуулсан иргэний талаарх мэдээллийг шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагуудад хүсэлт илгээсэн юм...2021 оны 09 сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээ элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнаар нотариатаар баталгаажуулах гэж хүргүүлсэн бөгөөд П.Ц нь гадаа хүлээгээд зогсож байсан, элчингээс гарч ирээд нотариатын төлбөр болох 7500 ам доллар шаардлагатай талаар хэлсэн. Мөн маргааш орой нь манай элчин сайдын яамын дэд тэргүүн Грегори Мейнийн гарын үсэг болон тамга тэмдгээр баталгаажсан гэрээг авчирсан талаар бидэнд хэлээд уг гэрээг бидэнд үзүүлсэн юм...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ц-н: “...YIK EM CAPITAL INVESTMENT GROUP компаниас 200 сая ам.долларын хөрөнгө оруулах болсон талаар надад Ц захирал хэлсэн бөгөөд тухайн компанийг бидний зүгээс шалгах боломжгүй байсан. Хөрөнгө оруулагч нь Би Би Анд Ти банкаар хөрөнгө оруулалтаа шилжүүлэх болно. Тухайн банкнаас танайхтай холбогдох болно гэсэн. Удалгүй банкнаас холбогдож өөрсдийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч наашаа ирэх болсныг мэдэгдсэн. Т гэх хүн whats up цахим сүлжээг ашиглаж манай компанитай холбогдсон. Банк болон итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Т нь 200 сая ам.долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ урьдчилгаа 500,000 ам.долларыг “Хонг Конг”-ийн арилжааны банк дахь дансанд шилжүүлэх талаар шаардлага ирүүлсэн. Үүнийг миний зүгээс эсэргүүцэж эхний ээлжид итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирэхээр нь харж байгаад шийдье гэсэн. Удалгүй Т-гийн бүх зардлыг манай компанийн зүгээс дааж Монгол Улсад авч ирсэн бөгөөд байгаа байдал, мэдлэг, сонирхол, хандлага, биеийн байдал зэрэг бүхий л талаараа надад итгэл төрүүлээгүй. Мөн Америкийн элчин сайдын яамд 7500 ам.доллараар нотариат хийлгэдэг гэж би өмнө сонсож байгаагүй мэдэхгүй худлаа гэж бодож байсан учир сэжиг төрсөн. Х-н зүгээс тухайн 7500 ам.долларыг өгч нотариатаар баталгаажуулах болсон. Миний бие Т-гээс Элчин сайдын яамнаас гарч ирэхэд нь мөнгө төлсөн баримт, бичиг баримтын эх хувь зэргийг асуухад байхгүй, элчин сайдын яамнаас төлбөрийн баримт өгөөгүй, холбогдох бичиг баримтыг Америкийн элчин сайдын яамнаас баримтыг манай банк руу явуулж баталгаажуулж ирэхээр нь надад өгдөг юм аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Х: “...“Б-Н” ХХК-ийн захирал П.Ц нь Америкийн нэгдсэн улсын И о капитал  сангаас 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах талаар надад 2021 оны 9 сараас ярьж эхэлсэн. Энэтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсаас “Б-Б-Э-Т” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол улсад ирж уулзалт хийх талаар надад хэлсэн. “Б-Б-Э-Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж надад танилцуулсан Т Л-ий Н гэх хүний гар утасны дугаараар whats up программ ашиглаж харьцсан. Т-г Монгол улсад ирэх бүх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Ц захирлаас надад үүрэг болгосон. ... Т Л Н-г Монгол улсад авч ирэх, байрлах зэрэг бүхий л зардлыг манай компани хариуцаж төлсөн. Мөн 7500 ам.долларыг гэрээг баталгаажуулахад шаардлагатай гэхээр нь бэлнээр өгч байсан. Өөр ямар нэгэн мөнгө өгч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Т Л Н нь  “Б-Б-Э-Т” /ВВ&Т/ хөрөнгө оруулалтын компанийн ажилтан гэж өөрийгөө танилцуулан 200,000,000 /хоёр зуун сая/ ам.долларын зээл олгож хамтарч ажиллана хэмээн цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мейний гарын үсгийг хуурамчаар үйлдэн улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүхээс няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, гадаад улсын иргэнтэй хамтран ажиллахаар харилцан тохирохдоо  бодит байдлыг тогтоохын тулд сайтар судалж, харилцаа тогтоогоогүй зэргээс шалтгаалан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөс: Шүүгдэгч Т.Л.Н-д бэлнээр өгсөн 7500 америк доллар болон Монгол улсад байх хугацаанд түүний буудал болон бусад зардалд зарцуулсан 90.592.572 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байна. Хохирогч болон түүний төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас нийт 7500 америк доллар, 90.592.572 төгрөг /111.690.222 төгрөг/ -ийн хохирол учирсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Т.Л.Н-д Америкийн Нэгдсэн улсын элчин сайдын яаманд гэрээг баталгаажуулна гэж бэлнээр 7500 америк доллар /2019 оны 09 сарын 30-ны өдөр Монгол банкнаас зарласан лавлагаагаар  төгрөгтэй тэнцэх валютын ханш 2.849.20 төгрөг/ буюу 21.369.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцон, үлдэх 90.592.572 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Т.Л.Н-ээс гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т Л Н-ээс бэлнээр хураан авсан /100 ам доллар 57 ширхэг/ 5700 ам долларыг төгрөгтэй тэнцэх тухайн үеийн  ханшид хөрвүүлэн /5700,2,849,20/ 16.240.000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20.000 төгрөг, нийт 16.260.000 /арван зургаан сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, шүүгдэгч Т.Л.Н-ээс 5.109.000 /таван сая нэг зуун есөн мянга/ төгрөгийг гаргуулж  /Буха интернэшнл ХХК”-д олгож, гэм хорын хохиролд нэхэмжилсэн 90.592.572 /ерэн сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун далан хоёр/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд  иргэний нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэхээр заасан боловч 90.592.572 төгрөгт холбогдох нэхэмжлэлд хамаарах баримтууд нь гадаад хэл дээр авагдсан, шүүгдэгч Т.Л.Н-ээс Шангрилла зочид буудалд байрласан 2300 долларыг би өөрөө төлсөн гэж маргаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг ирүүлээгүй зэргээс шалтгаалан уг асуудлыг эрүүгийн  хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй болохыг тайлбарлав. 

Шүүгдэгч Т.Л.Н болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хохирол төлбөрийн хувьд эд мөрийн баримтаар хураагдсан 5700 ам.долларыг хохирол төлбөрт тооцуулах саналтай. Үлдсэн 1.800 ам.долларыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Т.Л.Н-нь уушигны архаг бөглөрөлт, чихрийг шижин, таргалалтын 2 дугаар зэрэгтэй талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нөгөө талаас гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог тул шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлаас гадна хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж түүнд  учирсан хохирлыг нөхөн төлүүлэх бодит нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч  Т.Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэмт хэргийн хор уршгийн арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, ял албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Л.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа:

Хар өнгийн Swissgear гэсэн бичигтэй гар цүнх 1 ширхэг,  “Б И” ХХК-ийн захирал П Ц-гийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, “Б И” ХХК-ийн зөвлөгч Б, Ц нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, “Б И” ХХК-ийн санхүүгийн хариуцсан захирал Г, Х нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Би Би Эн Ти хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч T-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Америкийн Нэгдсэн Улсын иргэн T-ийн цээж зураг 1 ширхэг, Дубай хотын Grayton зочид буудлын менежер F-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Абу Даби хотын Америкийн Элчин сайдын яамны нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, R.D санхүүгийн үйлчилгээ /F/-ийн төлөөлөгч T-ийн нэрийн хуудас 5 ширхэг /Англи хэл дээр/, Хас банкны байгууллагын банкны захирал Хишигбаяр Ариунболорын нэрийн хуудас 1 ширхэг /Англи, Монгол хэл дээр/, Цагаан өнгийн жижиг картон цаасан дээр нэг талд “t 0028305601, Swift DBLNNGLAXXX, 2347030850734, Diamond Bank”, нөгөө талд “2227312, Rtg 081203318” гэсэн бичиглэлтэй цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн дөрвөлжин шугамтай цагаан өнгийн цаасан дээр нэг талд “800-445-9584, 574062, Josie Salac, +966 530367054, 844-824-6613 Zelle”, нөгөө талд “988-1585, Barb 484 412 4697”, цагаан өнгийн утастай чихэвч 1 ширхэг, Mworks нэртэй, 6000mAh хүчин чадалтай, хар өнгийн power bank 1 ширхэг, Цагаан өнгийн гялгар уутан дотор байх “BB&T Corporation болон Bukha International LLC” нарын хөрөнгө оруулалтын гэрээ 7 хуудастай /Англи хэл дээр/, Шар өнгийн цаасан дугтуй дотор “Law of Mongolia of Central Bank” /Монголбанкны тухай хууль/ нэртэй үдээсний машинаар үдэгдсэн хууль 11 хуудастай /Англи хэл дээр/, “Agreement on Transparency in Matters related to International Trade and Investment between the United States of America and Mongolia” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн гэрээ 11 хуудастай /Англи хэл дээр/, “Mongolia Bilateral Investment Treaty” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн гэрээ 21 хуудастай /Англи хэл дээр/, “Central Asian Survey” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн цаасан материал 18 хуудастай /Англи хэл дээр/, “Administering Art, History, and Science in the Mongol Empire” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн цаасан материал 32 хуудастай /Англи хэл дээр/, “XpresCheck” гэх нэртэй байгууллагын 2021.09.20-ны өдрийн Terry Lee Nance-ийн Ковид-ийн тест “сөрөг” гарсан дүгнэлт 3 хуудастай /Англи хэл дээр/, “VistaLink Health Laboratories LLC”-ийн 2021.09.16-ны өдрийн Terry Lee Nance-ийн Ковид-ийн тест “сөрөг” гарсан дүгнэлт 1 хуудастай /Англи хэл дээр/, “XpresCheck” гэх нэртэй байгууллагын 2021.09.20-ны өдрийн 225 ам.долларын өвчтөний төлбөрийн баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, 2021.09.23-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance-ийн Монгол Улсын хилээр орох хуудас 1 хуудастай /Англи, Монгол хэл дээр/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчёон олон улсын нисэх онгоцны буудлын Тэрминал 2-ын газрын зураг 1 хуудас /Англи хэл дээр/, “Memorandum of understanding” /Харилцан ойлголцлын санамж бичиг/ нэртэй 2 хуудастай, 3 хувь материал нийт 6 хуудастай /Англи хэл дээр/, 2021.10.01-ний өдрийн “Б И” ХХК-ийн захирал П Ц-гийн Барбара Дак /Barbara Duck/-д илгээсэн “Баталгаажуулах захиа” 1 хуудастай /Англи хэл дээр/, Зүүнхараагийн Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын танилцуулга 34 хуудастай, [email protected] цахим хаягаар Kimberly Moore-Wright гэгч нь [email protected] цахим хаягтай П Ц-д 2021.09.29-ний өдөр илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 2 хуудастай /Англи хэл дээр/, Ажлын төлөвлөгөө /графикаар/ А3 хэмжээтэй цаасан хэвлэмэл баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, “NMS Consulting”-ийн 2021.06.30-ны өдөр [email protected] цахим хаягтай Пүрэв Цд илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 7 хуудастай /Англи хэл дээр/, “N”-ийн 2021.07.21-ний өдөр [email protected] цахим хаягтай П Ц-д илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 7 хуудастай /Англи хэл дээр/, “NMS Consulting”-ийн 2021.08.11-ний өдөр [email protected] цахим хаягтай П Ц-д илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 7 хуудастай /Англи хэл дээр/, “Maxim Group”-ийн 2021.07.23-ны өдрийн Porcheron-д хаягласан “Special Purpose Acquisition Company”-ийн 20 сая ширхэг 200 сая ам.долларын үнэлгээтэй хувьцааны анхдагч үнийн санал /IPO/ явуулахтай холбоотой цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 14 хуудастай /Англи хэл дээр/, “Esen Holdings Acquisition Corp”-ийн 2021.06.28-ны өдрийн “Хамаг Монголс Го Глобал” ХХК /Khamug Mongols Go Global LLC/-ийн захирал Пүрэв Цд “P"  Амлалтын тэмдэглэл/ цаасан баримт 4 хуудастай /Англи хэл дээр/, “Б И” ХХК-ийн захирал П-гийн 8 дугаар сарын 23-ны өдрийн “Luxury Caviar Production Project 2021” /Тансаг зэрэглэлийн түрс бэлтгэх төсөл 2021/-ний хэвлэмэл цаасан баримт 14 хуудастай /Англи хэл дээр/, “Pharmstandard-Biolek” PJSC-ийн үндсэн төлөвлөгөө бүхий бүдүүвч зураг, Кординат: 50°04’80.51”N, 36°27’04.87”E, А3 хэмжээтэй цаасан хэвлэмэл баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, 2021.10.01-ний өдрийн 11:03 цагийн IMG-20211001-WA0002.JPG нэртэй зурагны хэвлэмэл цаасан баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, Санхүүгийн цаасан баримт 6 хуудастай /Англи хэл дээр/, Украйн Улсын “Biolik” компанитай холбоотой итгэмжлэл болон санхүүгийн баримт 5 хуудастай /Англи хэл дээр/, Украйн Улсын “Pharmstandard-Biolek” PJSC-ийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл 3 хуудастай /Англи хэл дээр/, Украйн Улсын “Pharmstandard-Biolek” PJSC-ийн танилцуулга 24 хуудастай /Англи хэл дээр/, Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance-ийн 2021.09.23-ны өдрийн “Korean Air” компанийн KE8867 дугаартай нислэгийн билет 1 хуудастай /Англи хэл дээр/, Хүрэн бор өнгөтэй “The Moorhouse, Ikoyi Lagos” нэртэй хавтас 1 ширхэг, дотор нь “United Bank For Africa” /Африкийн Нэгдсэн Банк/-ийн 75 сая ам.долларын нөхөн олговрын сангийн ашиг хүртэгч болохыг илтгэсэн сертификат 1 хуудастай /Англи хэл дээр, Жич: Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д гарын үсэг болон тэмдгээр баталгаажуулсан/, Зүүн дээд буланд “M Gallery” гэх логотой А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр 185-109-8213 дугаар тэмдэглэсэн цаас 1 хуудастай, [email protected]m цахим хаягнаас [email protected] цахим хаягруу 6 сарын 11-ний өдрийн 09:38 цагт илгээсэн “Төлбөрийн баримт илгээсэн” талаарх утгатай цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, Эхний хуудас урагдсан цэнхэр өнгийн тууш зураастай А4 хэмжээтэй дэвтэр, эхний хуудсан дээр “Social Security Legal Help 855-855-8236, 810 346 3709, 719 246 9290”, хоёрдахь хуудсан дээр “LoistPaul Gandrimas, 103 N.Birch, Zeigler, il. 62999”, “Peggy&Jay Lewis, 232 Possum Road, Ava, il 62907”, “Jewell Tauber, 1111 E.Poplar St, Herrin, il. 62948”, “Ashley Reppart, 6429 NassauTr, Colorado Springs, Co. 80925”, “Adam Nance, 3215 W.650N, Layton, Utah 84041”, гуравдахь хуудсан дээр “No big requirement from Central Bank, no capital restrictions, clean money, who’s sender, what for, legit, clean money, contact info”, дөрөвдэхь хуудсан дээр “Question&Ideas, Keep things as stated –nd bond, 1. Bank keeps the 1% and the 500k out of 200 mil. I told them that probably wouldn’t work, 2. Letter from them saying it’s ok to take both sums from loan before transfer” гэсэн бичиглэлтэй, 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “Б И” ХХК-ийн захирал Пүрэв Цгийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, “Б И” ХХК-ийн зөвлөгч Баянжаргал Цогтгэрэлийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, “Б И” ХХК-ийн санхүүгийн хариуцсан захирал Гантөмөр Хаш-Эрдэнийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Би Би Эн Ти хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч Terry Lee Nance-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance-ийн цээж зураг 1 ширхэг, Дубай хотын Grayton зочид буудлын менежер Fahmi Abdullah-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Абу Даби хотын Америкийн Элчин сайдын яамны нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Royal Diamond санхүүгийн үйлчилгээ /Financial services/-ийн төлөөлөгч Terry Lee Nance-ийн нэрийн хуудас 5 ширхэг /Англи хэл дээр/, Хас банкны байгууллагын банкны захирал Хишигбаяр Ариунболорын нэрийн хуудас 1 ширхэг /Англи, Монгол хэл дээр/, Цагаан өнгийн жижиг картон цаасан дээр нэг талд “Chuckwumeka Ignatius jideofor, acct 0028305601, Swift DBLNNGLAXXX, 2347030850734, Diamond Bank”, нөгөө талд “2227312, Rtg 081203318” гэсэн бичиглэлтэй цаас 1 ширхэг, Цэнхэр өнгийн дөрвөлжин шугамтай цагаан өнгийн цаасан дээр нэг талд “800-445-9584, 574062, Josie Salac, +966 530367054, 844-824-6613 Zelle”, нөгөө талд “988-1585, Barb 484 412 4697”, Цагаан өнгийн утастай чихэвч 1 ширхэг, Mworks нэртэй, 6000mAh хүчин чадалтай, хар өнгийн power bank 1 ширхэг, Цагаан өнгийн гялгар уутан дотор байх “BB&T Corporation болон Bukha International LLC” нарын хөрөнгө оруулалтын гэрээ 7 хуудастай /Англи хэл дээр/, Шар өнгийн цаасан дугтуй дотор “Law of Mongolia of Central Bank” /Монголбанкны тухай хууль/ нэртэй үдээсний машинаар үдэгдсэн хууль 11 хуудастай /Англи хэл дээр/, “Agreement on Transparency in Matters related to International Trade and Investment between the United States of America and Mongolia” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн гэрээ 11 хуудастай /Англи хэл дээр/, “Mongolia Bilateral Investment Treaty” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн гэрээ 21 хуудастай /Англи хэл дээр/, “Central Asian Survey” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн цаасан материал 18 хуудастай /Англи хэл дээр/, “Administering Art, History, and Science in the Mongol Empire” нэртэй үдээсний машинаар үдэгдсэн цаасан материал 32 хуудастай /Англи хэл дээр/, “XpresCheck” гэх нэртэй байгууллагын 2021.09.20-ны өдрийн Terry Lee Nance-ийн Ковид-ийн тест “сөрөг” гарсан дүгнэлт 3 хуудастай /Англи хэл дээр/, “VistaLink Health Laboratories LLC”-ийн 2021.09.16-ны өдрийн Terry Lee Nance-ийн Ковид-ийн тест “сөрөг” гарсан дүгнэлт 1 хуудастай /Англи хэл дээр/, “XpresCheck” гэх нэртэй байгууллагын 2021.09.20-ны өдрийн 225 ам.долларын өвчтөний төлбөрийн баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, 2021.09.23-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance-ийн Монгол Улсын хилээр орох хуудас 1 хуудастай /Англи, Монгол хэл дээр/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчёон олон улсын нисэх онгоцны буудлын Тэрминал 2-ын газрын зураг 1 хуудас /Англи хэл дээр/, “Memorandum of understanding” /Харилцан ойлголцолын санамж бичиг/ нэртэй 2 хуудастай, 3 хувь материал нийт 6 хуудастай /Англи хэл дээр/, 2021.10.01-ний өдрийн “Б И” ХХК-ийн захирал Пүрэв Цгийн Барбара Дак /Barbara Duck/-д илгээсэн “Баталгаажуулах захиа” 1 хуудастай /Англи хэл дээр/, Зүүнхараагын Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын танилцуулга 34 хуудастай, [email protected] цахим хаягаар Kimberly Moore-Wright гэгч нь [email protected] цахим хаягтай П Ц-д 2021.09.29-ний өдөр илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 2 хуудастай /Англи хэл дээр/, Ажлын төлөвлөгөө /графикаар/ А3 хэмжээтэй цаасан хэвлэмэл баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, “NMS Consulting”-ийн 2021.06.30-ны өдөр [email protected] цахим хаягтай Пүрэв Цд илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 7 хуудастай /Англи хэл дээр/, “NMS Consulting”-ийн 2021.07.21-ний өдөр [email protected] цахим хаягтай П Ц-д илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 7 хуудастай /Англи хэл дээр/, “NMS Consulting”-ийн 2021.08.11-ний өдөр [email protected] цахим хаягтай П Ц-д илгээсэн цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 7 хуудастай /Англи хэл дээр/, “Maxim Group”-ийн 2021.07.23-ны өдрийн Porcheron-д хаягласан “Special Purpose Acquisition Company”-ийн 20 сая ширхэг 200 сая ам.долларын үнэлгээтэй хувьцааны анхдагч үнийн санал /IPO/ явуулахтай холбоотой цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 14 хуудастай /Англи хэл дээр/, “Esen Holdings Acquisition Corp”-ийн 2021.06.28-ны өдрийн “Хамаг Монголс Го Глобал” ХХК /Khamug Mongols Go Global LLC/-ийн захирал П Ц-д “Promissory note” /Амлалтын тэмдэглэл/ цаасан баримт 4 хуудастай /Англи хэл дээр/, “Б И” ХХК-ийн захирал П Ц-гийн 8 дугаар сарын 23-ны өдрийн “Luxury Caviar Production Project 2021” /Тансаг зэрэглэлийн түрс бэлтгэх төсөл 2021/-ний хэвлэмэл цаасан баримт 14 хуудастай /Англи хэл дээр/, “Pharmstandard-Biolek” PJSC-ийн үндсэн төлөвлөгөө бүхий бүдүүвч зураг, Кординат: 50°04’80.51”N, 36°27’04.87”E, А3 хэмжээтэй цаасан хэвлэмэл баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, 2021.10.01-ний өдрийн 11:03 цагийн IMG-20211001-WA0002.JPG нэртэй зургийн хэвлэмэл цаасан баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, Санхүүгийн цаасан баримт 6 хуудастай /Англи хэл дээр/, Украйн Улсын “Biolik” компанитай холбоотой итгэмжлэл болон санхүүгийн баримт 5 хуудастай /Англи хэл дээр/, Украйн Улсын “Pharmstandard-Biolek” PJSC-ийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл 3 хуудастай /Англи хэл дээр/, Украйн Улсын “Pharmstandard-Biolek” PJSC-ийн танилцуулга 24 хуудастай /Англи хэл дээр/, Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance-ийн 2021.09.23-ны өдрийн “Korean Air” компаний KE8867 дугаартай нислэгийн билет 1 хуудастай /Англи хэл дээр/, Хүрэн бор өнгөтэй “The Moorhouse, Ikoyi Lagos” нэртэй хавтас 1 ширхэг, дотор нь “United Bank For Africa” /Африкийн Нэгдсэн Банк/-ийн 75 сая ам.долларын нөхөн олговрын сангийн ашиг хүртэгч болохыг илтгэсэн сертификат 1 хуудастай /Англи хэл дээр, Жич: Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг болон тэмдгээр баталгаажуулсан/, Зүүн дээд буланд “M Gallery” гэх логотой А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр 185-109-8213 дугаар тэмдэглэсэн цаас 1 хуудастай, [email protected] цахим хаягнаас [email protected] цахим хаягруу 6 сарын 11-ний өдрийн 09:38 цагт илгээсэн “Төлбөрийн баримт илгээсэн” талаарх утгатай цахим захиа /email/-ны хэвлэсэн цаасан баримт 1 хуудастай /Англи хэл дээр/, Эхний хуудас урагдсан цэнхэр өнгийн тууш зураастай А4 хэмжээтэй дэвтэр, эхний хуудсан дээр “Social Security Legal Help 855-855-8236, 810 346 3709, 719 246 9290”, хоёрт дахь хуудсан дээр “LoistPaul Gandrimas, 103 N.Birch, Zeigler, il. 62999”, “Peggy&Jay Lewis, 232 Possum Road, Ava, il 62907”, “Jewell Tauber, 1111 E.Poplar St, Herrin, il. 62948”, “Ashley Reppart, 6429 NassauTr, Colorado Springs, Co. 80925”, “Adam Nance, 3215 W.650N, Layton, Utah 84041”, гурав дахь хуудсан дээр “No big requirement from Central Bank, no capital restrictions, clean money, who’s sender, what for, legit, clean money, contact info”, дөрөв дэх хуудсан дээр “Question&Ideas, Keep things as stated –nd bond, 1. Bank keeps the 1% and the 500k out of 200 mil. I told them that probably wouldn’t work, 2. Letter from them saying it’s ok to take both sums from loan before transfer” гэсэн бичиглэлтэй, Хүрэн өнгийн арьсан түрийвч, дотор нь Kroger Plus Shopper’s Card нэртэй, 428807556078 дугаартай карт 1 ширхэг /Англи хэл дээр/, Subway нэртэй, 6299 4425 2378 6490 дугаартай, 90554437 кодтой карт 1 ширхэг /Англи хэл дээр/, Medicare Health Insurance нэртэй, Terry L Nance эзэмшигчтэй, 6FG1-JU6-EM33 дугаартай цаасан карт 1 ширхэг /Англи хэл дээр/, Meridianhealth нэртэй, Terry Nance эзэмшигчтэй, 363824814 дугаартай цаасан карт 1 ширхэг /Англи хэл дээр/, 2 хүүхдийн 4х6 хэмжээтэй өнгөгүй зураг 1 ширхэг, SIH-ийн Raymund Pineda-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Intraocular Lens нэртэй, Johnson&Jonhson-ний, Faisel Ahmad эмчийн 2021/08/07-ний өдрийн Terry Nance-ийн нэр дээрх зүүн нүдний импланттай холбоотой цаасан карт 1 ширхэг /Англи хэл дээр/, Intraocular Lens нэртэй, Johnson&Jonhson-ний, Faisel Ahmad эмчийн 2021/10/06-ны өдрийн Terry Nance-ийн нэр дээрх баруун нүдний импланттай холбоотой цаасан карт 1 ширхэг /Англи хэл дээр/, Boston Scientific-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, USDA-ийн 6014 5311 8867 8663 дугаартай карт 1 ширхэг /Англи хэл дээр/, Amac-ийн Terry L Nance-ийн 1702450-1 дугаартай гишүүнчлэлийн үнэмлэх 1 ширхэг /Англи хэл дээр/, Social Security-ийн T L N-ийн 322-42-1039 дугаартай үнэмлэх 1 ширхэг /Англи хэл дээр/, HealthCare-ийн Kari Beth Hinderliter-ийн нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Cherry үсчний газрын нэрийн хуудас 1 ширхэг /Англи хэл дээр/, Америкийн Нэгдсэн Улсын иргэн Terry Lee Nance-ийн N520-8125-6091 лицензийн дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг /Англи хэл дээр/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т Л Н-д буцаан олгож, түүнд  авсан Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

  1. Шүүгдэгч Америкийн Нэгдсэн Улсын иргэн Т Л Н-г хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 21.369.000 /хорин нэгэн сая гурван зуун жаран есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т Л Н-д 1 жил 6 сарын хугацаагаар Монгол Улсын хилээр гадагш зорчихыг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т Л Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор эдлээгүй  солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Т Л Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т Л Н-д авсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5700 ам.доллар буюу 16.240.440 /арван зургаан сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг, мөн 20.000 /хорин мянга/ төгрөгийг нийт 16.260.440 /арван зургаан сая хоёр зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөг,

шүүгдэгч Т ЛН-ээс 5.108.560 /таван сая нэг зуун найман мянга таван зуун жар/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Ц  “Б-Н” ХХК-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 90.592.572 /ерэн сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун далан хоёр/ төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөс цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2021 оны 10 сарын 13-ны өдөр Шангрилла зочид буудлын 16 давхрын 1608 тоотод хийсэн нэгжлэгээр хураан авсан,  Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтуудыг /100 ам доллар 57 ширхэг, хар өнгийн цүнхэн дотор байгаа 20.000 төгрөгөөс бусад/ эд зүйлс, бичиг баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т Л Н-д буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т Л Н-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН