Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1785

 

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01785

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-1 байрны 55 тоотод оршин суух, Цалинч овогт Цэдэнгийн Нармандахын улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Нармандах нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 7 дугаар сард Мах консерв-ийн үйлдвэрийн 12дугаар цехэд нормчиноор ажилд орж, 1991 оны 9 дүгээр сард ар гэрийн гачигдлаар чөлөө авч, цаашид үргэлжлүүлэн ажлаагүй болно. Миний анх ажилд орсон тушаал Цэндийн Нармандах гэсэн нэрээр гарсан боловч бусад тушаалууд дээр Цэдэнгийн Нармандах гэж овог, нэрийг зөв бичсэн.

Одоо тэтгэвэр тогтоолгох гэхээр хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон тул намайг 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Нармандах 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сар хүртэл Мах консерв-ийн үйлдвэрийн 12 дугаар цехэд нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сар хүртэл Мах консерв-ийн үйлдвэрийн 12 дугаар цехэд нормчиноор ажиллаж байсан болох нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатар мах, консервын комбинатын даргын 1981 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 640 дугаартай Ажилд томилох, шилжүүлэн томилох тушаал, мөн 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай Ээлжийн амралт олгох тушаал, Махимпекс пүүсийн захирлын 1991 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тушаал, 1982-1986 он хүртэлх хугацааны Цалингийн тодорхойлолт, гэрч Д.Булган, С.Сэвжилмаа нарын мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цалинч овогт Цэдэнгийн Нармандахыг 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Мах консерв-ийн үйлдвэрийн 12 дугаар цехэд нормчиноор ажиллажбайсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА