Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

   2022         04        25                                    2022/ШЦТ/438

 

                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Н,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Ө.С,

Иргэний нэхэмжлэгч: Б.Г,

Шүүгдэгч: С.С, түүний өмгөөлөгч Г.Ж, Э.Т,

Шүүгдэгч: Б.Э, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Улсын яллагч: С.Б /томилолтоор/ нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 25-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архетиктур мэргэжилтэй, Ц-Б ХХК-ийн захирал ажилтай ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, урьд ял шийтгэлгүй, Ю овогт С.С

 Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 305 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн И овогт Б.Э 

  Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:  

Шүүгдэгч С.С нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг Н У ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна/ 28.1 4-т заасан /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх бууруулах арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх /Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.12-т заасан /Гүйцэтгэх ажлын онцлогтой 1 холбоогүйгээр үүсэх /үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчлэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ./, мөн дүрмийн 5.11.3- т заасан /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММЗ 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй./ 6.1.1-т заасан Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино.  9.1.3-т заасан Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино, / гэсэн заалтуудыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангуулаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй, гагнуурын ажил хийлгэсний улмаас цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрч гал гарч захиалагч тал болох “Н У" ХХК-нд 367.957.708 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн яллагдагч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 9.1.3-т заасан Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино,/ гэсэн заалтыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй, гагнуурын ажил хийсний улмаас “Н У” ХХК-нд 367.957.708 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г: “...Даатгуулагч буюу “Н-У” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Б-Д” ХХК-тай дугаар Эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж Монполимент цогцолбор барилгыг даатгуулсан.  Н-У ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, МРМ комплекс 28 дугаартай барилгад гал гарсан хэмээн даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлтийг ирүүлсэн. Дээрх тохиолдолд Б-Д ХХК нь даатгуулагчтай тохиролцож 200 сая төгрөгийг даатгагчаас гаргуулан буруутай этгээдээс хохирол шаардах эрхийг шилжүүлж, үлдэх үнийн дүнг Н У ХХК буруутай этгээдээс буцаан нэхэмжлэхээр болсон. Үүний дагуу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. “Б-Д” нь эд хөрөнгийн даатгалын гэрээ болон төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 135 дугаар тушаалаар 100 сая төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 167 дугаар тушаалаар 100 сая төгрөг буюу нийт 200 сая төгрөгийг тус тус шилжүүлэн олгосон. Ийнхүү нөхөн төлбөрийг шилжүүлэхдээ Н-У ХХК-ын хүсэлтээр харилцан тохиролцсоны дагуу 2020 оны ажил олгогчийн хариуцлага, эд хөрөнгийн даатгалын гэрээнүүдийн даатгалын хураамжийг суутган шилжүүлсэн. Дээр дурдсан төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээнээс гадна Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, даатгалын тухай хуулийн 8.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу “Б-Д” ХХК нь олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Э.М нараас:  Манай “Н-У” компани нь өөрийн өмчийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамжид байрлах хаягтай, “М” цогцолборын 16 давхар барилгын В1 давхраас 15 давхар хүртэлх цахилгаан шатны хонгилыг угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр Монгол улсад бүртгэлтэй, албан ёсны хуулийн этгээд болох “Ц-Б” ХХК-тай харилцан тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.3-т “Гүйцэтгэгч компани нь энэхүү гэрээнд нийцүүлж ажиллахад шаардлагатай ур чадвар, туршлага эзэшмшсэн ажилтнуудыг ажиллуулах”, 4.3.4-т “Зохих анхаарал, хяналт, ур чадвар, идэвх зүтгэл гаргаж, мэргэжлийн өндөр төвшинд ажлаа гүйцэтгэх”, 4.4-т “Гүйцэтгэгч тал нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар энэ гэрээний хавсралт дугаар 2-т заасан гэрээг өөрийн ажилтнууддаа бүрэн танилцуулан дагаж мөрдүүлэх үүрэгтэй ба хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, зааварчилгааг өөрийн ажилтнуудад дагаж мөрдүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцаж ажиллана” гэж тус тус заасан. Ингээд талууд хавсралт дугаар хоёроор “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж ажиллах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний 4.4-т Гүйцэтгэгч компани нь “Аюулгүй ажиллагааг хангах төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээг үндэслэн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж ажиллах”, 4.7-д ажил эхлэхийн өмнө болон ажлын байр өөрчлөгдөх бүрт хийгдэх ажил үүрэгт нь тохирсон ажлын байрны анхан шатны буюу өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна, 4.11-т салхивч шугам, хоолой цахилгаан шатны хонгилд хамгаалалт хийж, аюул осол гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрэн хангах, 4.15-т өндөр эрсдэлтэй ажлыг гүйцэтгэх ажилтанд онц аюултай ажлын наряд бичиж ажиллуулах, 6 дугаар зүйлийн 6.1-д кранист, машин механизмийн опператор, оосорлогч дохиочин, лифтчин, цахилгаанчин, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин зэргийн мэргэжлийн үнэмлэх нь хүчинтэй байна гэж тус тус заасан. Ингээд тус компани нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан ажил олгогч нь дараах үүрэгтэй байна. 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.12-т заасан гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчлэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ. Мөн дүрмийн 5.11.3-т заасан шинээр ажилд орсон ажилтанд Монгол улсын стандартад заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. 6.1.1-т заасан үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр /барилга, обьект, үйлдвэрлэл, ариун цэвэр,ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай/ ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино. 9.1.3-т заасан цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд /шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй үед/ дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-с багагүй, харин тэсрэх аюултай материал% төхөөрөмжөөс /хүчилтөрөгчтэй баллон, хийн генератор ба бусад/ 10 м-с багагүй радиуст байвал зохино. Дээрх заалтуудыг зөрчиж, гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглалгүй гагнуурын ажил хийсний улмаас цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрч гал гарсан нь “Ц-Б” ХХК-н захирал ажилтай С.С нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хууль, дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж гагнуурын ажил хийлгэсэн. Шүүгдэгч Б.Э нь хууль, дүрэм дээр дурдагдсан заалтуудыг зөрчиж гагнуурын ажил хийсний улмаас манай “Н-У” ХХК-д 772.915.626 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Гал гарсны улмаас манай компани лифтний өргөтгөлийн ажлыг бүрэн буцаан буулгаж, анхны байдалд нь оруулж сэргээн засварласан. Хохирлын дүнгээс  “Б-Д ХХК-иас 200 сая төгрөг, “Ц-Б” ххк-иас буцаан шилжүүлсэн 53 сая төгрөгийн хасаад үлдэгдэл хохирол 519.915.626 төгрөг, мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.Г-н гаргасан шинжээчийн дүгнэлтэд тушаасан 42.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Энэхүү хохирлын үнэлгээг хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу, Монгол улсад бзртгэлтэй, Хөрөнгийн үнэлгээ хийх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, хохирлын үнэлгээг гаргах эрхтэй “П” ХХК-иас гаргасан байдаг. Дүгнэлтийг гаргахдаа санхүү бүртгэлийн холбогдох баримтуудад үндэслэж гаргасан бөгөөд дараах төрлийн хохирлууд гарсан гэж үзсэн нь бүрэн үндэслэлтэй. Үүнд эмчилгээ шинжилгээний төлбөр, галын дараах барилгын оношилгоо шинжилгээний төлбөр, цахилгаан шатны хонгил угсрагдаагүй улмаас үүссэн хохирол, галын улмаас үүссэн барилгын гадна заслын зардал, галын улмаас үүссэн барилгын дотор засал, цэвэрлэгээний зардал,түрээсийн гэрээ зөрчигдсөний улмаас үүссэн алдагдал зэрэг багтана. Мөн үүнээс гадна манай компани нь Ширмекс ХХК-ийн лифтийг ашиглалтанд оруулахад солих шаардлагатай сэлбэгийг 52.966.46 ам доллараар захиалж авсан. Энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны ам долларын хаалтын ханшаар 2.854,35 төгрөгөөр тооцоход 151.184.815 төгрөг болсон. Иймд энэхүү хохирлын дүнг нэмж нэгтгэсэн. Шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас манай компани тус лифтэнд шинээр дээрх сэлбэгийг захиалж авах шаардлага үүссэн. Иймд дараах хохирлуудыг шүүгдэгч нар хариуцах хүсэлтэй байна гэв.

  Эрүүгийн 1909035241152 дугаартай хэргээс:     

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 15-27 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 39-41 дүгээр хуудас/,ы

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 247-248 дугаар хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 313/2216 дугаартай дүгнэлт /1хх-ийн 72-73 дугаар хуудас/,

“П” ХХК-ын 2016 оны 12 сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-101 дүгээр хуудас/,

“Н-У” ХХК-иас “Ц-Б” ХХК-д гэрээний дундын төлбөр шилжүүлсэн баримт /1хх-109 дүгээр хуудас/,

“Ажил гүйцэтгэх гэрээ болон түүний хавсралт болох “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах гэрээ” /1 хх-ийн 148-154 дугаар хуудас/,

Шинжээчийн 2020 оны 07 сарын 24-ны өдрийн ХАБ 24/40 дугаартай шинжээчийн дүгнэлт,

2021.01.14-ны өдрийн “Мэдээлэл аудит” ХХК-ын шинжээчийн дүгнэлт /1хх-187-191 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч  С.С 2021 оны 04 дүгээр сарын 06-ны №47 дугаартай дүгнэлт /1хх-ийн 197-202 дугаар хуудас/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт /1хх-174-176 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1хх-ийн 224, 2хх-ийн 193 дугаар хуудас/

Хөрөнгийн даатгалын гэрээ /2хх- 33-47 дугаар хуудас/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 227 дугаар хуудас/,

Төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ /3хх-ийн 3 дугаар хуудас/,

“Нөхөн төлбөр олгох тухай” Б-Д ХХК –ын захирлын тушаал /3хх-ийн 6 дугаар хуудас/,

Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /3хх-ийн 51 дүгээр хуудас/,

Компанийн эрх шилжүүлэх гэрээ /3хх-ийн 52 дугаар хуудас/,

“Ц-Б” ХХК-ын дүрэм /3хх-ийн 56-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Нэг: Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч С.С-ыг “Монполимент” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг Н У ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангуулаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй, гагнуурын ажил хийлгэсний улмаас цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрч гал гарч захиалагч тал болох “Н-У" ХХК-нд 367.957.708 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын  мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шинжлэн судлахад хэргийн үйл баримттай холбоотой  дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

2017 оны 09 сарын 01-ны өдрийн  хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигч Т.О нь өөрийн эзэмшиж буй 100%-ийн хувьцаанаас 50%-ийг С.С-д шилжүүлснээр С.С, М.О нар нь  “Ц-Б” ХХК-ын хувьцааг хувь тэнцүү эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.С “Ц-Б” ХХК-ын  нэрийн өмнөөс 2019 оны 06 сарын 18-ны өдөр “Н У” ХХК-ын гүйцэтгэх захирал Ц.О "М" цогцолборын 16 давхар оффисын барилгын гадна В1-15 давхарт цахилгаан шатны хонгилыг батлагдсан зураг төслийн дагуу угсрах ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2019 оны 06 сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний хавсралтаар “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах гэрээ”-г тус тус  байгуулж, барилгын ажлыг Б.Э, Б.П нараар гүйцэтгүүлж байсан гэх  үйл баримт нэгэнт тогтоогджээ.  

1.Шүүгдэгч С.С-ыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай

хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна/ 28.1 4-т заасан /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх бууруулах арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж  байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дахь хэсэгт "ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан ба  Б.Э нь “Ц-Б” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж,  байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдоогүй, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул  “Ц-Б” ХХК-ыг Б.Э-ын ажил олгогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

  Талуудын хооронд байгуулагдсан ”Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах” гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “Захиалагч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан гүйцэтгэгчид танилцуулна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.4-т “Гүйцэтгэгч нь аюулгүй ажиллагааг хангах төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээг үндэслэн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангаж ажиллана” гэж тус тус зааснаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дүгээр зүйлд заасан чиг үүрэг болох эрсдлийн үнэлгээг гүйцэтгэгч компани биш харин захиалагч буюу “Н-У” ХХК-нь хариуцан боловсруулж гүйцэтгэгч талд танилцуулах, гүйцэтгэгч тал захиалагчаас гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн аюулгүй ажиллагааг ханган ажиллахаар харилцан тохирсон байна. Хэрэгт авагдсан баримтуудаар “Н-У” ХХК нь барилгын ажил эхлэхээс өмнө эрсдлийн үнэлгээ хийж “Ц-Б” ХХК-д танилцуулсан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгч С.С-ыг дээрх үндэслэлээр буруутгах боломжгүй байна.

          Мөн ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Монполимет цогцолборын 16 давхар оффисын барилгын гадна В1-15 давхарт цахилгаан шатны хонгилыг угсрах ажил хийж гүйцэтгэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж ажиллах гэрээг үндсэн гэрээний хавсралтаар тусгайлан байгуулж уг гэрээгээр барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангуулах, түүнд тухай бүр хяналт тавьж, зөрчил гарсан тохиолдолд ажлыг зогсоон хариуцлага тооцох асуудлыг хавсралт гэрээний 3, 4 дүгээр зүйлүүдэд зааснаар захиалагч болон гүйцэтгэгч талын аль аль нь хариуцахаар тусгажээ.

2.Монгол улсын Барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж

мөрдөх Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг барилга байгууламжийг  шинээр барих, өргөтгөж шинэчлэх, сэргээн засварлах, техникийн шинэчлэлт болон их засвар хийх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд харъяалал, өмчийн хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө гэж зааснаас үзэхэд шүүгдэгч С.С /Ц-Б ХХК/-нь лифтны фасадын угсралтын ажлыг бусдаар гүйцэтгүүлэхдээ барилгын норм ба дүрмийн холбогдох заалт болох цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хаалт хамгалаалалт, оч баригч шатдаггүй бамбай ашиглах зэрэг бэлтгэл ажлыг хангаагүй болох нь шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч С.С-ыг болгоомжгүй гэмт хэрэгт холбогдуулан яллахдаа түүний гэмт үйлдэл, хүсэл зориг нь хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах хэлбэрийн аль шинжид хэрхэн хамаарч байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна

 Шүүгдэгч С.С-ын барилгын норм ба дүрмийг биелүүлээгүй эс үйлдэхүй  болон “Н-У” ХХК-д учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж үзвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд заасан бусдын  эд хөрөнгийг  устгах, гэмтээх үрэгдүүлэх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд хууль тогтоогчоос обьектив талын үндсэн шинжийг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхитэй үйлдэл байхаар  тодорхойлжээ. Шүүгдэгч С.С нь “М” ХХК-ын байрны гадна талын  лифтны фасадын угсралтын ажлыг биечлэн хийж гүйцэтгээгүй болох нь  үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, барилгын норм ба дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлээгүй түүний эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэн түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто-замчдын гудамжинд “М” компанийн байрны гадна лифтний фасадны угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 9.1.3-т заасан Цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх тухайн төвшинд болон түүнээс доогуур байрлалтай эгнээнүүд (шатдаггүй хамгаалалтын болон шатдаггүй бамбай байхгүй Е үед) дэх ажлын байрууд нь шатамхай материалаас 5м-ээс багагүй, харин тэсрэх аюултай материал, төхөөрөмжөөс 10 м-ээс багагүй радиуст байвал зохино,/ гэсэн заалтыг зөрчиж гагнуурын ажлыг аюулгүй гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаагүй, гал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хаалт хамгаалалт, оч баригч, шатдаггүй бамбай ашиглаагүй, гагнуурын ажил хийсний улмаас “Н У” ХХК-нд 367.403.281 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримтын тухайд:  

Шүүгдэгч Б.Э нь “Н-У“ ХХК болон “Ц-Б” ХХК-ын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ны дагуу  “Монполимет” цогцолборын 16 давхар оффисын барилгын гадна В1-15 давхарт цахилгаан шатны хонгилыг угсрах” ажлыг гүйцэтгэгч компанитай амаар тохиролцон хийж гүйцэтгэж байхдаа эрсдэл өндөртэй орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүйгээр бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 Хохирогч иргэний нэхэмжлэгч С.Б өгсөн: “... 2019 оны 06 дугаар сард “Ц-Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компани нь
манай МРМ цогцолборын арын хэсэгт цахилгаан шатны өргөтгөлийн хэсгийг хийж,
гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 09 сарын 10-ны өдөр тус барилгад гал гарсан. Энэ нь
тухайн байгууллагын ажилчдын буруутайгаас ба манай компанид их хэмжээний
хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 313/2216 дугаартай дүгнэлтээр “...Гал түймэр нь тухайн барилгын ертөнцийн зүгээр хойд талд байрлах цахилгаан лифтний гадна талын фасадны дээд талын үзүүрээс 3 м орчим доор гагнуур хийж байсан хэсгээс гал түймэр гарч улмаар тэгш өнцөгт хэлбэрээр тархсан байна. Ил галын улмаас гал түймэр гарсан байна. Тухайн гал түймэр гарсан хэсэгт цахилгаан гагнуурын ажил явагдаж байсан бөгөөд цахилгаан гагнуурын оч хялбар авалцан асах хөөсөнцөр материалд хүрснээр гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч С.С 2021 оны 04 сарын 06-ны өдрийн №47 дугаартай “Н У ХХК- ийн гаргасан 367.403.281 төгрөгийн зардлыг 2019 оны 09 сарын 10-ны өдрийн “МРМ” таурын барилгын хэсэгт гал гарсны улмаас үүссэн хохирол гэж үзэхээр байна.” гэх дүгнэлт,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-д заасан аюулгүйн шаардлагыг хангаагүй нөхцөлд гагнуурын ажил хийж гүйцэтгэж байсан байна...”  гэх дүгнэлт,

Гэрч Л.М “...2019 оны 06 дугаар сараас “Ц-Б” ХХК-ний захирал С надтай уулзаад Монполимент компанийн оффисын барилгын гадна лифт угсралтын ажил байгаа талаар ярилцсан. “Ц-Б" ХХК- ний үндсэн 8 ажилтан байсан. Үүн дээр нэмж тухайн ажлын шаардлагаар туслах ажилтан буюу цагийн ажилтан авч, ажиллуулж байсан. ...Анх надаас С миний гэрчилгээ зэргийг авахад, бусад ажилтан нар нь болсон, бүгд мэргэжлийн гэсэн. Би ер нь бол ажлын үнэмлэхийг шалгах үүрэгтэй, Эаас ажлын үнэмлэх байгаа юу гэхэд, ажиллаж байсан газраасаа аваагүй гэсэн. Би Сад өгөөрэй гэж хэлсэн. ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагаас ажил эхэлсэн ажилчдыг ажил эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргасан. 14-15 давхрын орчим гагнуур хийж байсан. П, Э хоёрын ажиллаж байсан хэсгээс гал гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.П “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Эм Пи Эм” барилгын 15 давхарт гадна талын юүлк дээр Б хамт гагнуурын ажил хийж байсан. ...Тэгтэл гагнуурын оч унаж, гал гарсан. Гагнуурын оч барилгын голд байдаг хөөсөнцөр дээр унасан юм. ...галын хор цацахад гал унтраагүй. Улам асаад барилга руу буюу юүлк рүү орсон. Гэтэл юүлкэнд байсан барилгын хөөс шатаж дэлбэрч эхэлсэн. ...Гагнуурын оч барилгын дулаалга хийж байсан хөөсөнцөр дээр унаж гал гарсан. Бид хоёрыг ажилд гарахад Май гэх хүн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна

Шүүгдэгч Б.Э нь цахилгаан хүчний үйлчлэлээр металл эдлэлийг хайлуулах өндөр эрсдэлтэй ажлыг хийж гүйцэтгэхдээ гарч болзошгүй эрсдлээс хамгаалах, түүнийг урьдчилан тооцоолж мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас “Нар –Урт” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэрэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх баримт үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Н-У ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: шүүгдэгч нар нь хууль, дүрэм дээр дурдагдсан заалтуудыг зөрчиж гагнуурын ажил хийсний улмаас манай “Н-У” ХХК-д 772.915.626 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Гал гарсны улмаас манай компани лифтний өргөтгөлийн ажлыг бүрэн буцаан буулгаж, анхны байдалд нь оруулж сэргээн засварласан. Хохирлын дүнгээс  “Б” даатгал ХХК-иас 200 сая төгрөг, “Ц-Б” ххк-иас буцаан шилжүүлсэн 53 сая төгрөгийн хасаад үлдэгдэл хохирол 519.915.626 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Энэхүү хохирлын үнэлгээг хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу, Монгол улсад бүртгэлтэй, Хөрөнгийн үнэлгээ хийх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, хохирлын үнэлгээг гаргах эрхтэй “П” ХХК-иас гаргасан байдаг. Дүгнэлтийг гаргахдаа санхүү бүртгэлийн холбогдох баримтуудад үндэслэж гаргасан бөгөөд дараах төрлийн хохирлууд гарсан гэж үзсэн нь бүрэн үндэслэлтэй гэж мэдүүлэг тайлбар гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шинжилгээ хийлгэхээр заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоолгохоор дараах дүгнэлтүүд гарчээ.  

П” ХХК-ын  2019 оны 12 сарын 09-ны өдөр[1]  гаргасан шинжээчийн дүгнэлтэд: эмчилгээ шинжилгээний зардалд 9.045.000 төгрөг, галын дараах барилгын оношилгоо шинжилгээний төлбөрт 4.706.000 төгрөг, цахилгаан шатны улмаас угсрагдаагүйн улмаас үүссэн үүссэн хохирол 208.014.965 төгрөг, галын улмаас үүссэн барилгын гадна заслын зардал 174.788.246 төгрөг, галын улмаас үүсэн барилгын дотор засал, цэвэрлэгээний зардал 126.551.587 төгрөг, түрээсийн гэрээ зөрчигдсөний улмаас үүссэн алдагдал 89.049.333 төгрөг буюу нийт  612.156.107 /зургаан зуун арван хоёр сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун долоо/ төгрөгийн хохирол учирсан гэж,

“Мэдээлэл аудит” ХХК-ын 2021.03.01-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:[2] эмчилгээ шинжилгээний төлбөрт 5.237.067 төгрөг, галын дараах барилгын оношилгоо шинжилгээний төлбөрт 4.706.000 төгрөг, галын улмаас үүссэн барилгын гадна заслын зардал 174.788.246 төгрөг, галын улмаас үүсэн барилгын дотор засал, цэвэрлэгээний зардал 24.247.000 төгрөг, Ш ХХК-тай лифт нийлүүлэхээр байгуулсан гэрээний үнэ болох 152.448.992 төгрөг буюу нийт 569.442.270 /таван зуун жаран есөн сая дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун дал/ төгрөгийн хохирол учирсан гэж тус тус дүгнэжээ.

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 сарын 04-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд[3] “П” ХХК болон “Мэдээлэл аудит” ХХК-ын гаргасан дүгнэлтүүд нь үндэслэлгүй болохыг дурдаж, “Н У” ХХК-д гал гарахын өмнө гарсан зардалд 288.895.300 төгрөг, галын шинжилгээний төлбөрт 4.731.000 төгрөг, барилгын гадна заслын материалын зардалд 40.819.273 төгрөг, барилгын гадна заслын ажлын хөлсний дүн 32.957.708 төгрөг  буюу нийт 367.403.281 /гурван зуун жаран долоон сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийн хохирол учирсан ба  П” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, “Мэдээлэл аудит” ХХК-ын гаргасан дүгнэлт  нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагаврыг шууд хохиролд тооцсон,  шаардлага хангаагүй болон шинжилгээнд ирүүлсэн баримтаас зөрүүтэй дүгнэлт гаргасан зэргээр дээрх дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дахь  хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө ....-д шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохирол тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг судалж үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 сарын 04-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс хохирлын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт  гэж үнэлж  гэмт хэргийн улмаас “Н У” ХХК-д учирсан хохирлыг  367.403.281 /гурван зуун жаран долоон сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “П” ХХК-иас гаргасан үнэлгээгээр тогтоосон хохирлын хэмжээгээр нэхэмжилсэн дүн болон шүүгдэгчээс гаргуулах хохирлыг шийдвэрлэхэд дараах зүйлсийг харгалзан үзэв.  Мөн “Ц-Б” ХХК-ын буруутай үйл ажиллагаа нь бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн үйл баримт тогтоогдсон тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс шүүхээс Ц-Б” ХХК-д иргэний хариуцлага хүлээлгэж хохирлын зарим хэсгийг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаар “Н У” ХХК болон “Б-Д” ХХК-ын хооронд  Хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдсан байх ба эд хөрөнгийн даатгалын гэрээ болон төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 135 дугаар тушаалаар 100 сая төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 167 дугаар тушаалаар 100 сая төгрөг буюу нийт 200 сая төгрөгийг тус тус шилжүүлэн олгосон болох нь тогтоогджээ.

 Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгагчид шилжих” гэж заасны дагуу “Б-Д” ХХК нь олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй байх тул дээрх төлбөрийг Ц-Б ХХК болон шүүгдэгч Б.Э нараас 200.000.000 төгрөгийг   /“Б-Д” ХХК-иас “Н У” ХХК-д шилжүүлсэн/ хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч “Б-Д” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

“Ц-Б” ХХК-иас 53.000.000 төгрөгийг “Н У” ХХК-д төлсөн талаар хохирогч талаас мэдүүлж байх тул  гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоос хасаж, шүүгдэгч Б.Э-аас 183.701.640 /нэг зуун наян гурван сая долоон зуун нэг мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, “Ц-Б” ХХК-иас 130.701.640 /нэг зуун гучин сая долоон зуун нэг мянга зургаан зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулж “Н У” ХХК-д олгон, хохирогчийн нэхэмжлэлээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 405.512.345  /дөрвөн зуун таван сая таван зуун арван хоёр мянга гурван зуун дөчин тав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,   шинжээчийн зардалд нэхэмжилсэн 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э-т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М: Шүүгдэгч Б.Э-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялын доод хэмжээгээр оногдуулах саналыг тус тус гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан санал хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дугаар зүйлд заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэхээр заасан ба хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт энэ хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцалагад татаж болохгүй байхаар зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Э-ын 2019 оны 09 сарын 10-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2020 оны 10 сарын 06-ны өдөр буюу  гэмт хэрэг үйлдсэнээс хойш  26 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь 1909035241152 дугаартай прокурорын тогтоолоор[4] тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Б.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон ажил гүйцэтгүүлсэн байгууллагын хариуцлагагүй, хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч С.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч И овогт Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг  болгоомжгүйгээр устгаж, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1 дэх заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн зардал болох 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтэст олгосугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6.  Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 183.701.640 /нэг зуун наян гурван сая долоон зуун нэг мянга зургаан зуун дөч/ мянган төгрөг гаргуулж, “Н У” ХХК-д 83.701.640 /наян гурван сая долоон зуун нэг мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, “Б-Д” ХХК-д 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг,

“Ц-Б” ХХК-аас 130.701.640 /нэг зуун гучин сая долоон зуун нэг мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж, “Б-Д” ХХК-д 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг “Н У” ХХК-д 30.701.640 /гучин сая долоон зуун нэг мянга зургаан зуун дөч/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн нэхэмжлэлээс гэм хорын хохирол нэхэмжилсэн 405.512.345  /дөрвөн зуун таван сая таван зуун арван хоёр мянга гурван зуун дөчин тав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гэм хорын хохиролтой хамаарах шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч байгууллагаас тус тус  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, “Ц-Б” ХХК-аас “Н У” ХХК-д 53.000.000 /тавин гурван сая/ төгрөг төлсөн болохын тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, С. С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН

 

 

 

 

 

[1] 1хх-ийн 79-105 дугаар хуудас

[2] 1хх-ийн 187-191 дүгээр хуудас

[3] 1хх-ийн 197-202 дугаар хуудас

[4] 1хх-ийн 240 дүгээр хуудас