Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвхүү, түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг /үнэмлэхийн дугаар 0501/,

иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Б.Мөнхтуулын өмгөөлөгч Т.Баярцэцэг /үнэмлэхийн дугаар 1298/,

шүүгдэгч С.Давааням, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг /үнэмлэхийн дугаар 1007/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ончуул овогт Санжмятавын Даваанямд холбогдох эрүүгийн 201624000467 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Нутгийн буян” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр байрны 48А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ончуул овогт Санжмятавын Давааням /РД:ДИ87122831/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Давааням нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа унадаг дугуйтай зорчигч С.Отгоныг мөргөж амь насыг нь хохироон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Давааням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Буянт-Ухаа хорооллын урд зам дээр явж байтал баруун гар талаас дугуйтай хүн гэнэт гарч ирэхэд нь дуут дохиогоо өгсөн бөгөөд хохирогч зам хөндлөн амжиж гарах гэж байхад нь би тоормосоо гишгэсэн боловч машин зайндаа хүрч зогсож амжилгүй хохирогчийг мөргөхөөр нь жолооны хүрдээ зүүн гар тийш нь дарахад замын хашлага буюу боржур мөргөж явган хүний зам дээр гарч машинаа зогсоосон. Би ажилдаа гарахаасаа өмнө урьд явж байсан машинд өөрийнхөө утсаа цэнэглүүлэх гээд өгөөд явуулсан байсан тул  холбоо барих утасгүй явж байсан. Би машинаасаа бууж хохирогчийг харахад хөдөлгөөнгүй байхаар нь замаас такси барих гээд 30 гаруй минут зогссон боловч машин зогсоогүй. Тухайн үед би маш их айж сандарсан байсан болохоор хүн дуудах гээд ажил руугаа буцаад явсан. Тэгээд дөнгөж ажил дээрээ иртэл цагдаа нар ирж намайг Цагдаагийн хэлтэс рүүгээ аваад явсан. Тухайн үед би ажил руугаа яаж явснаа ч сайн санахгүй байна. Учир нь гүн шоконд орчихсон байсан. Талийгаачийн оршуулгын зардалд би өөрийн зүгээс нийтдээ 11.000.000 төгрөг төлсөн. Дугуйтай зорчигчийг ойролцоогоор 150 метрийн зайнаас харсан бөгөөд би тухайн үед 40 км/цагийн хурдтай явж байсан. Миний буруу би өөрийн гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач С.Отгоны төрсөн ах нь байна. Тухайн өдрөөс эхлэн би талийгаач дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Зам дээр нохой явж байсан ч жолооч нохойг тойрч гарах ёстой байдаг. Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, арга хэмжээ авч өгнө үү. Шүүгдэгч болон иргэний хариуцагчийн зүгээс оршуулгын бодит зардалд нийтдээ 15.000.000 төгрөг төлж барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч С.Давааням мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ:  “...2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын урд замаар “Нутгийн буян” ХХК-ийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал миний баруун гар талаас гэнэт дугуйтай хүн машины урдуур гараад ирэхээр нь би тоормосоо гишгэсэн боловч автомашин зогсох зайндаа хүрч амжаагүй нөгөө дугуйтай хүнийг машиныхаа баруун талын урд хэсгээр мөргөж, би жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дараад замын боржур даваад явган хүний зам дээр зогссон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө хүн дээрээ очсон чинь хөдөлгөөнгүй байхаар нь сэтгэл санаа хямраад шоконд орчихсон, улмаар ойр орчмыг харсан боловч машин тэрэг харагдахгүй байсан, ганц хоёр явсан машинд нь гараа өргөсөн боловч зогсохгүй байхаар нь машиндаа эргэж суугаад ухраад хохирогчийг тойрч гараад ажил руугаа явж утсаа аваад үйлдвэрийнхээ нэг жолоочийг даргатай хамт ослын газарт очьё гэж бодоод явах гэж байтал цагдаа нар ирсэн...” гэжээ /2хх-ийн 75-77-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Талийгаач 1972 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд айлын 5 дахь хүү болж мэндэлсэн. 2008 оноос хойш Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчийн хувьцаат компанид холбооны инженерээр ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барсан. Талийгаач 2012 онд Шүүхийн шийдвэрээр гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан...” гэжээ /1хх-ийн 116-117-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Жолооч С.Давааням хэргийн газрыг орхиж явсан байв...” гэж тэмдэглэсэн, мөн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 2-4-р хуудас/,

Гэрч Б.Баатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...хамгийн сүүлийн рейсийг С.Давааням нь хийгээд орж ирэхэд 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цагийн үед орж ирсэн. Хадбаатар нь С.Даваанямыг орж ирэхээс өмнө ирчихсэн байсан. Улмаар Хадбаатар нь хайрга ачаад гарах гэж байтал Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машин ирж зогсоод дотроос нь 4 цагдаа бууж ирээд манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-р хуудас/,

Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хайргаа ачуулаад хөдлөх гэж байхад С.Давааням нь 04 цаг өнгөрч байхад ирэнгүүтээ машинаа байрлуулж тавьчихаад над дээр ирээд найз нь амарлаа гэж хэлээд хамт юм яриад зогсож байтал цагдаагийн алаг машин ирж дотроос нь 4 цагдаа бууж ирээд улмаар манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-р хуудас/

Гэрч Ж.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4 цагаас 5 цагийн хороонд гэнэт том оврын ачааны машин нь тоормос гишгэсний улмаас чанга чахрах чимээ гарахаар нь цонхоороо харсан чинь 3-н замын уулзварын урд талд ухрангуутаа шууд баруун чиглэлтэй буюу Биокомбинатын чиглэл рүү явсан. Тэр үед би машиных нь номерыг харж амжаагүй ба бүрэнхий харанхуй байсан. Ингээд тухайн том оврын автомашин нь яваад өгөхөд зам дээр хар өнгийн хувцастай хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө 96026602 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Бүрэнхий харанхуй байсан болохоор тухайн хүнийг эрэгтэй, эмэгтэй байсныг нь анзаараагүй. Машины жолооч машинаасаа буугаагүй байх. Учир нь дуу чимээ гарахад нь би цонхоор харсан, тэгтэл машин ухрангуутаа баруун тийшээгээ яваад өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1005 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаач С.Отгоны биед хавсарсан гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд бус хугарал, гол судасны нумны уруудах хэсгийн бүрэн тасрал, цээжний хөндий дэх цус хуралдалт голтын болон уушиг зүрхний уг хэсгийн цус хуралт, хоёр талын уушигны няцрал, баруун өвдөгний үеийн мултрал, баруун тахилзуур ясны дээд булууны ил бяцарсан хугарал, зүүн ууц аарцагны үеийн мултрал, зүүн бугалга дунд хэсгийн далд хугарал, зүүн зулай хэсгийн зүүн нүдний гадна хэсгийн няцарсан шарх, баруун гуя шилбэ, тавхай хэсгийн арьсны хууларсан шарх, баруун гуя шилбэний булчин зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь цээжний хэнхэрцэгийн дарагдлаас гол судас тасарч дотуур цус алдаж нас баржээ...” /1хх-ийн 162-166-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 4066 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 5, 6 гэж дугаарласан хуванцарууд бүхэл үүсгэх ба 3, 4, 7, 8, 9, 10 гэж дугаарласан хуванцарууд нэг бүхэл үүсгэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хуванцарууд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашины дээврийн салхи зүсэгч болон зүүн хажуугийн толины бүрхүүл байна...” /1хх-ийн 196-199 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн 4737 дугаартай дүгнэлтэнд: “...Улаан хүрэн өнгийн “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашины баруун урд дугуйн шаврын хаалтны дотор талаас бэхжүүлэн авсан гэх өөх мэт зүйл нь хүний эд мөн байна...” /1хх-ийн 209-210-р хуудас/

Техникийн шинжээчийн 396 дугаартай дүгнэлтэнд: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.Давааням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Унадаг дугуй унаж явсан С.Отгон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...”/2хх-ийн 66-67-р хуудас/

“Вендо” автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 214-р хуудас/

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч С.Давааням нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа унадаг дугуйтай зорчигч С.Отгоныг мөргөж амь насыг нь хохироон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Жолооч С.Давааням хэргийн газрыг орхиж явсан байв...” гэж тэмдэглэсэн, мөн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 2-4-р хуудас/,

 

Гэрч Б.Баатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...хамгийн сүүлийн рейсийг С.Давааням нь хийгээд ирэхэд 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цагийн үед орж ирсэн. Хадбаатар нь С.Даваанямыг орж ирэхээс өмнө ирчихсэн байсан. Улмаар Хадбаатар нь хайрга ачаад гарах гэж байтал Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машин ирж зогсоод дотроос нь 4 цагдаа бууж ирээд манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-р хуудас/,

Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хайргаа ачуулаад хөдлөх гэж байхад С.Давааням нь 04 цаг өнгөрч байхад ирэнгүүтээ машинаа байрлуулж тавьчихаад над дээр ирээд найз нь амарлаа гэж хэлээд хамт юм яриад зогсож байтал цагдаагийн алаг машин ирж дотроос нь 4 цагдаа бууж ирээд улмаар манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-р хуудас/

 

Гэрч Ж.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагаас 05 цагийн хороонд гэнэт том оврын ачааны машин нь тоормос гишгэсний улмаас чанга чахрах чимээ гарахаар нь цонхоороо харсан чинь 3-н замын уулзварын урд талд ухрангуутаа шууд баруун чиглэлтэй буюу Биокомбинатын чиглэл рүү явсан. Тэр үед би машиных нь номерыг харж амжаагүй ба бүрэнхий харанхуй байсан. Ингээд тухайн том оврын автомашин нь яваад өгөхөд зам дээр хар өнгийн хувцастай хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө 96026602 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Бүрэнхий харанхуй байсан болохоор тухайн хүнийг эрэгтэй, эмэгтэй байсныг нь анзаараагүй. Машины жолооч машинаасаа буугаагүй байх. Учир нь дуу чимээ гарахад нь би цонхоор харсан, тэгтэл машин ухрангуутаа баруун тийшээгээ яваад өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/

 

Техникийн шинжээчийн 396 дугаартай дүгнэлтэнд: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.Давааням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Унадаг дугуй унаж явсан С.Отгон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...”/2хх-ийн 66-67-р хуудас/

 

Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-9-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Давааням нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд эргэлзэх хууль зүйн үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит зардлаа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэж мэтгэлцэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдэд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно...” гэх энэхүү заалт нь хорих ялыг заавал тэнсэх ёстой гэж шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Даваанямын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

                        Шүүгдэгч С.Давааням нь 11.000.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Мөнхтуул 4.000.000 төгрөгийг талийгаачийн оршуулгын зардал гэж хохирогчийн төлөөлөгчид төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нийт 15.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Даваанямын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 05 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Даваанямын Хаан банкны 5324023718, 5324041364, Төрийн банкны 240900030823 тоот дансны гүйлгээг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт хавсаргаж ирсэн 825661 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Даваанямд буцаан олгож, 1 уут өөх мэт зүйл, ногоон өнгийн хуванцар 9 ширхэг, хар өнгийн хуванцар 5 ширхэг, саарал өнгийн хуванцар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон     

                                                                                               

ТОГТООХ НЬ:

 

1. Ончуул овогт Санжмятавын Даваанямыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Ончуул овогт Санжмятавын Даваанямыг 1 жил 2 сарын /нэг жил хоёр сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан 1 жил 2 сарын /нэг жил хоёр сар/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар С.Даваанямын цагдан хоригдсон 05 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 825661 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Даваанямд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 уут өөх мэт зүйл, ногоон өнгийн хуванцар 9 ширхэг, хар өнгийн хуванцар 5 ширхэг, саарал өнгийн хуванцар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Даваанямын Хаан банкны 5324023718, 5324041364, Төрийн банкны 240900030823 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Шүүгдэгч С.Давааням нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч С.Даваанямд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Даваанямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР