| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0108/Э/ |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2021-12-30 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
2021 12 30 2022/ШЦТ/27
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Чингэлтэй ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ С.Батгэрэл äàðãàëæ,
óëñûí ÿëëàã÷ М.Очбадрах,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Д.Тунгалаг,
шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч М.Машбат,
шүүх хуралдааны íàðèéí áè÷ãèéí äàðãà Ө.Бишрэлт нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овогт О.Х нарт холбогдох эрүүгийн 2002005690348 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 07 дугаар ñàðûí 22-íы ºäºð õ¿ëýýí àâ÷, тус шүүхийн Д танхимд õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч, сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 10-589 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Н, /РД:................................................/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Си Юу” сүлжээ дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 29-499 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 1-55 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Торгууд овогт О.Х /РД:.........................................../.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б. Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ø¿¿ãäýã÷ Б.Н нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Хгийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 2.18-д заасан “Хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаал /Хамран сургах тойрог тогтоох тухай/-ын 2-т заасан “Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай” гэсэн заалтуудыг зөрчиж, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн суралцуулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Хгаас 500.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5032668022 тоот өөрийн дансандаа 500,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Х нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Цогбадрахыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нд эрхэлж буй албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5014053676 тоот дансыг ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ мөнгийг тухайн үед дансаар авсан нь миний буруу байлаа. Маргаашаас нь би тухайн мөнгийг цэцэрлэгтээ зарцуулж эхэлсэн бөгөөд тэр тухайгаа цаг тухайд нь тайлан мэдээдээ тусгаж ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- шүүгдэгч О.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед нөхөр бид гурав Чингэлтэй дүүрэгт амьдарч байсан. Түр оршин суух хаягтай байсан бөгөөд манай хүүхдийг хадмууд маань хардаг байсан. Хамгийн ойрхон нь 56 дугаар цэцэрлэг байсан учраас Б.Н багшийн утсыг нь олоод ярьсан. Цэцэрлэгийн тохижилтод зориулж мөнгө авдаг гэхээр нь би цэцэрлэгийн тохижилтод зориулж мөнгө өгсөн. Хахууль гэж бодож өгөөгүй” гэх мэдүүлэг,
- гэрч А.Юмжирмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цогбадрах нь одоо 3 настай, Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгт сурдаг. 56 дугаар цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс явж эхэлсэн ...Тухайн үед харьяаллын бус гээд авахгүй болохоор нь таньдаг багш Нарантуяа гэх эрхлэгчийг гуйж байгаад оруулсан ... Ингээд бага зэрэг таньдаг учраас Нарантуяатай утсаар ярьж хүүхдээ цэцэрлэгт оруулахаар гуйсан юмаа ...Миний санаж байгаагаар Гантогтохын эхнэр буюу манай бэр Хажидмаа нь тухайн үед надаас 500,000 төгрөгний хэрэг байна гээд гуйж авсан. Тэгэхлээр нь би өөрийнхөө виза картаа өгч явуулж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1, 16-17х/ ,
- гэрч Г.Одонгуагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...0024 гэдэг захиалгын хуудасны дугаар юм шиг байхаар нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захиалгын хуудсыг шүүж үзлээ. 0024 гэсэн захиалгаар Б.Н гэх хүн 2.422.000 төгрөгний ханын стейк /3 хос/ худалдаж авсан байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1, 20х/,
- гэрч Ч.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс ирүүлсэн хуваарь дээр 56 дугаар цэцэрлэгт 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ариутгал хийх хуваарьтай байсан. Энэ хуваарийн дагуу очиж ариутгал хийсэн. Тэгэхдээ ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1, 24х/,
- Нийслэлийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай “Б.Нг 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 1, 93х/,
- Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 1, 95-97х/,
- Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар /хх-ийн 1, 100-115х/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэхний лавлагаа: ЗЮ75032867 регистрийн дугаартай Боржигон овогт Базардарийн Нарантуяа /хх-ийн 1, 135х/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1, 147-150х/,
- Базардарийн Нарантуяагийн Хаан банкан дахь 5032668022 дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 1, 151-164х/,
- Чингэлтэй дүүргийн тэргүүний 56 дугаар цэцэрлэгийн захиргаа, бүлгийн багш, эцэг, эх, тэдний асран хамгаалагчидтай хийсэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гурвалсан гэрээ /хх-1, 57-59х/,
- Б.Нгийн 2,422,000 төгрөгөөр тавилга хийлгүүлснийг тодорхойлох 0000024 дугаартай захиалгын хуудас /хх-ийн 1, 49х/,
- шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1, 135х, 146х/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1, 133х, 146х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Èéìä шүүгдэгч Б.Нгийн нитийн албан тушаалтанаар ажиллаж буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Хгийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаал зэргийг зөрчиж, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн суралцуулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Хгаас хахууль өгөхийг шаардаж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5032668022 тоот дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О.Хгийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Цогбадрахыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нд эрхэлж буй албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5014053676 тоот дансыг ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн ãýì áóðóóòàéä тус тус òîîöîæ, тэдгээрт Эрүүгийн хариуцлага оногдуулах үíäýñëýëòýé гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Н, О.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлуудыг нь тус тус харгалзан тэдгээрийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь гэж үзэн шүүх шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Н, О.Х нарын торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх тогтоохдоо тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг олох боломж зэргийг тогтоосон баримт хавтас хэрэгт авагдаагүй тул, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн учруулсан хор уршгийн хэр хэмжээг харгалзан тэдэнд хуульд заасан хамгийн урт хугацаанд /3 жил/ хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэсэн байх тул шүүгдэгч Б.Нгаас 500,000 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-нд 56-р цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн тайлан бичигдсэн байх тул хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт БНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Торгууд овогт ОХг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасч, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч О.Хд оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, О.Х нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг, шүүгдэгч О.Хд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгаас 500,000 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н, О.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ