Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01862

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01862

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 51 дүгээр байрны 15 тоотод оршин суух Монгол овогт Батсайханы Чинзоригт холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 596700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор зохих хууль тогтоомжийн дагуу холбоо ажилладаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

Иймд оршин суугч Б.Чинзоригоос төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад төлөхгүй байгаа тул 2015 оны 9 сар, 2016 он, 2017 оны 1-4 дүгээр сарууд, нийт 596700 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.Чинзориг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Орчлон-10 СӨХ-оос нэхэмжилсэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 596700 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ, хариуцагч Б.Чинзоригт холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 596700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 596700 төгрөгийг төлөхөөр шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ, хариуцагч Монгол овогт Батсайханы Чинзоригт холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 596700 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18551 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9275 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Чинзоригоос улсын тэмдэгтийн хураамж 9275 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.